Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэтгүүлч Л.Болормаа ноцтой баримтууд дэлгэлээ

 

Мега төслийн эрин Монголд хэдийнэ эхэлснийг Монгол улсын сайд М.Энхсайхан анхлан зарлаж байв. Үнэхээр ч бид Оюутолгой, Гацуурт, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц гэх мэт томоохон төслүүдэд бүх анхаарлаа хандуулах болсон. Учир нь мега буюу урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө эргэлдэх дээрх төслүүд салбартаа төдийгүй жижиг эдийн засагтай манай улсад ихээхэн нөлөөтэй.

 

Mining journal сэтгүүлийн эрхлэгч Л.БолормааМега төслүүд нээлттэй байх ёстой. Үүнийг бид мөн л олонтаа сонссон. Харин Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Л.Болормаа "Энэ бол онолын үг.

 

 

Бодит байдал дээр энэ зарчим огт хэрэгжихгүй байна” гэсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүний иш татсан, хаалттай 3 төслийг танилцуулъя.

 

Хаалттай төсөл  #1

2013 онд ҮХААЯ нүүрс шингэрүүлэх ICM гэдэг, хувийн компанийн төслийг ҮХАА-н сайдын тушаалаар худалдаж авсан. Худалдсан компани нь сайдын зөвлөхийн компани байжээ.

Гэвч ямар үнэ төлсөн, орлого нь хаашаа явсан нь хаалттай.  Төслийн өртөг анх 2-3 тэрбум еврогоор үнэлэгдсэн ч одоо 4 тэрбум долларт хүрсэн юм байна. Гэтэл энэ нь бидний сайн мэдэх Тавантолгойн төслийн санхүүжилтээс их ч гэрээ хэлцлийг нь хэдийнэ хийжээ.

УИХ-аар ч энэ төслийг хэлэлцээгүй. Германы BB Potsdam компани энэ төсөлд хөрөнгө оруулна. Энэ нь пост социалист орнуудад болон ОХУ-д үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж. 

 

Төсөл #2

Синопекийн төсөл. БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд урд хөршөөс төлөөлөгчид ирж, (өнгөрсөн бямба гараг) гарын үсэг зурах мэдээлэл бий.  Ямар гэрээ болох, Монголын талд ямар үр өгөөж авчрах нь тодорхойгүй.  ҮАБЗ-өөс чиг өгсөн гэдэг тайлбар тавиад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгдөггүй. Цаг нь болохоор мэдээлнэ гэдэг. Хамгийн ноцтой нь энэ төслийн хэмжээ 34 тэрбум ам.доллар. Бидний ярьдаг хоёр толгойн нийт төслөөс хэд дахин их.

Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслүүдэд усны асуудал амин чухал. Энэ төслийн явцад 710 км урт хийн, 450 км урт усны хоолой зэргийг барина. Эдгээрийн маршрутыг бид мэдэхгүй байна. Энэ төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн, нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулаагүй.

 

Төсөл #3

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон хурдны замын төсөл. Хөрш орнуудтай хийх транзит тээвэр болон манай улсын хөгжилд маш том үүрэг гүйцэтгэх, олон улсын хэмжээний төсөл.  Өртөг нь 10-12 тэрбум доллар.  Энэ нь Тавантолгойн төслөөс 3 дахин их тоо. Төслийн хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай Чингис ланд девелопмент гэж групп байгуулагдсан. Хөрөнгө оруулагч нь хэн болох, ямар охин компаниудтай, хийсэн гэрээ хэлцэл зэрэг нь бүгд хаалттай.

Ер нь мега төслийн ажлыг хэсгийнхэн бүгд л нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани сонгочихсон байдаг.  Мөн урьдчилсан ТЭЗҮ-гээ хийсэн, санхүүжилт босгох шатандаа яваа зэрэг нийтлэг шинжүүдтэйг Л.Болормаа эрлэгч онцолсон.

 

 

Мөн тэрээр "Яагаад дээрх төслүүдийг УИХ Тавантолгойн гэрээний төсөл шиг татаж авч үзсэнгүй вэ? Бүх мега төслийг нэг ижил зарчмаар хэрэгжүүлэх ёстой. Ямар тохиолдод УИХ татаж авах, ямар үед цэвэр бизнесийн гэрээ хэлцлээр ажил явах нь тодорхой байх ёстой.  Энэ нь илүү шударга. Гэтэл 34 тэрбум ам.долларын төсөл хаалттай байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засийн газар Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-ын даргад хүргүүлсэн хоёр сарын хугацаанд Төрийн ордонд юу болсныг бид мэдэхгүй. Гэтэл анхны хувилбараасаа огт өөрөөр шийдэгдэх болсныг С.Баярцогт сайд дөнгөж сая хэллээ. Хэний хооронд хэлэлцээ хийгдэж, ямар тохиролцоонд хүрснийг бид мэдэхгүй байна” гэсэн юм.

 

 

Тэгвэл М.Энхсайхан сайд мэдээлэл нь хаалттай л бол тэр мега төсөл биш. Хэдий чинээ олон сонирхлыг уулзуулна төдий чинээ төсөл амжилттай болдог. Хаалттай байх тусам тэр төсөл амжилт олох нь буурдаг гэж байнга ярьдаг.   

 

Нэг тэрбум ам.доллараас дээш үнийн дүнтэй төслүүдийг мега төсөлд тооцдог. Мөн мега төслүүдийг заавал төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлдэг онцлогтой. Иймд эдгээр төсөл улс төрийн нөлөөнд автах нь их. Энэ талаар М.Энхсайхан сайд "Төр хувийн хэвшил гэж ярьж бичих нь буруу. Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлэх мега төслийн талаар ярихдаа хувийн хэвшил-төрийн түншлэл гэх нь зөв. Төр заавал хувь эзэмших албагүй, төр туслан дэмжигч байх ёстой. Түүнээс төр бүхнийг мэдэж шийддэггүй. Эхний хэдэн төсөл бэрхшээл, зовлон дундуур явна. Харин дараагийнх нь дардан замаар төвөггүй урагшилна” гэсэн юм. 

Уул уурхай эдийн засагч Л.НаранбаатарХоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрсөн, хөрөнгө оруулалт татах зорилготой Бизнесийн дээд хэмжээний уулзалтад уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар ч оролцсон. Тэрээр ойрын ирээдүйд хэрэгжих болон хэрэгжих магадлалтай гэж үзсэн төслүүдийг танилцуулсан юм. 

 

Төсөл #1

Францын Арева групп манай улсад 17 жилийн турш хайгуул хийсэн. Тэд саяхан ураны ашиглалтын лицензээ авсан бөгөөд Франц-Монгол-Японы хамтарсан компани төслийг хэрэгжүүлэх аж. Энэ нь зөвхөн ураны шар нунтаг гаргах төсөл биш юм байна. Цаашлаад манай улсын металлургийн салбарыг хөшүүрэгдэх боломжтой гэж эдийн засагч Л.Наранбаатар тайлбарласан.

 

"Бид Эрдэнэт үйлдвэрт 30-аад жилийн турш зэсийн баяжмал үйлдвэрлэсэн ч зэс хайлуулах үйлдвэрээ бариагүй л байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүхрийн хүчил гэх дайвар бүтээгдэхүүн заавал гардаг. Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх ихээхэн хүндрэлтэй бөгөөд технологийн шийдэл нь бүрдээгүйн улмаас бид өнөөг хүртэл зэс хайлуулах үйлдвэргүй.  Эрдэнэт үйлдвэрээс гарах түүхий эд буюу хүхрийн хүчлийг уран гаргаж авахад ашигласнаар металлургийн салбарын хөгжлийг хөшүүрэгдэнэ.

 

Төсөл #2

Хөвсгөл аймагт фосфоритын томоохон орд байдаг. Фосфорыг хүхрийн хүчилтэй хольж, фосфорын бордоо үйлдвэрлэх боломжтой аж.  Энэ бордооны зах зээлийн ханш нь 600-700 доллар аж.  Энэ төсөл хэрэгжвэл хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт томоохон түлхэц болох юм байна. Үүний тулд дэд бүтцээ базаах зорилгоор Мөрөн-Эрдэнэтийн чиглэлийн 450 км төмөр зам тавих төслийн ТЭЗҮ-г хувийн хэвшлийнхэн хэдийнэ бэлэн болгожээ.

 

Хөвсгөл болон баруун аймгуудад амьдардаг ажилгүй иргэдэд энэ төсөл сайхан  сонсогдож байгаа байх. Гэвч Хөвсгөл аймгаас УИХ-д суудалтай Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн нар фосфоритын ордыг ашиглахыг эрс эсэргүүцдэг. Тэд Уул уурхайн сайд Р.Жигжидийг томилох асуудлыг чуулганд хэлэлцэхэд дээрх ордыг сөхөн тавьж байв.             

Энэ мэтчилэн санхүүжилтээ хайж буй дээрх төслүүдийг хэрэгжүүлвэл 10-15 тэрбум ам.долларын урсгал наашлах юм. Гэвч  орон нутгийн томоохон ордыг эргэлтэд оруулах эсэхийг Улаанбаатарт шийдвэрлэх нь зөв, буруу гэх мэтээр мега төслүүдтэй холбоотой маргаан үргэлжилсээр.

 

Ямартаа ч бид мега төсөл гэхээр Оюутолгой, Тавантолгойн төслийг л ойлгох учиргүй юм байна. Эдгээр төслийн мэдээлэл харьцангуй нээлттэй байдгаас сэтгүүлчид, иргэд энэ төслүүд рүүгээ л дайраад байдаг аж. Гэтэл мэдээлэл нь хаалттай ч маш чухал төслүүд хэрэгжих шатандаа байна.

 


Сэтгүүлч Л.Болормаа
Сэтгүүлч Л.Болормаа ноцтой баримтууд дэлгэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани