Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиос

Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиосХөгжлийн залгаас буюу оршил
 
 
ХХ зууны эхний хагас бол Монголчуудын хувьд тусгаар тогтнолоо олж авахын төлөөх тэмцэл, үйл хэргийн эрин цаг байжээ. Харин хоёрдугаар хагас бол бүтээн байгуулалтын хагас зуун жил байв. Тэр л үед барьж байгуулсан бидний "артерийн судас” мэт төмөр зам, "зүрх” мэт ТЭЦ-4 болон бусад цахилгаан станцууд, "саалийн үнээ” мэт Эрдэнэт үйлдвэр болон бусад үйлдвэрүүд баригдаж ашиглалтанд орсноор Монголчууд бид үндэстнийхээ хувьд өндийн босч ирсэн төдийгүй тэр их бүтээн байгуулалтуудын үр дүнд л бидний өнөөгийн амьдрал өрнөж байна.
 
Харин өнөөдөр босоо төмөр зам маань олон состав явуулж чадах хос шугамтай болох, уул уурхайн томоохон төслүүдэд зориулалтын технологийн төмөр зам шинээр баригдах тулгамдсан шаардлага үүссэн, цахилгаан станцууд маань зарим нь насжилт нь гүйцсэн, зарим нь гүйцэж буй, байнгын засвар үйлчилгээ шаардагдах болсон зэрэг бид энэ цаг үедээ шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хийж дараагийн үедээ хөгжлийн залгаас болох тийм л хариуцлагатай цаг үе тохиож байна. Өмнөх үеийн бүтээн байгуулалтууд төлөвлөгөөт эдийн засагтай, социалист системийн үед нэг нам, удирдлага, нэг "том” гадаад түнштэй үед хийгдсэн. Харин чөлөөт зах зээлийн эдийн засаг, олон намын систем бүхий либерал улс төрийн орчинтой, дэлхийг хэрсэн дипломат харилцаатай ч тэр хэрээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн өндөр өрсөлдөөнтэй энэ цаг үед бид хөгжлийн залгаасыг хэрхэн хийж байна вэ? 
 
Мегатөсөл ба төслийн санхүүжилт
 
Дээр дурдсанчлан Монгол улсад шинээр цахилгаан станц, төмөр зам, үйлдвэр барих нийгэм, эдийн засгийн болоод цаг хугацааны шаардлагууд гарцаагүй бий. Харин бид өөрсдийн чадал, боломжинд бодитоор суурилсан зөв төслүүдээ, санхүүжилтийн зөв хэлбэрээ олж хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд том асуудал болоод байна.
 
Олон улсад 1 тэрбум доллараас дээш санхүүжилт шаардах төслийг ерөнхийд нь Мегатөсөл гэж тодорхойлдог. Ийм хэмжээний санхүүжилтээр хэрэгжих төсөл нь ихэнхидээ маш олон талын оролцоог шаардаж, нийгэм улс төрийн олон сорилтыг туулахаас гадна техник технологийн нарийн тооцоо, төслийн менежментийн өндөр ур чадварыг шаардаж байдаг. Эдгээр байдлууд нь мега төслийг улам эмзэг болгодог. Тиймээс мегатөслийг мега эрсдэл ч гэж үзэж болно. Мега эрсдэл нь хөгжлийн түвшин доогуур орнуудын хувьд гега эрсдэл ч болж болох юм. Мегатөсөл нь баялгийг бүтээгч эсвэл устгагч гэж бас тодорхойлдог. Учир нь амжилттай болсон тохиолдолд урт хугацаанд томоохон үр өгөөжийг өгч чаддаг бол амжилтгүй үед маш их хэмжээний үргүй зардал үлдээгээд дуусна. Ерөнхийдөө мегатөслийн 2/3 нь бүтэлгүйтдэг гэдэг судалгаа бий.
 
Мега төслүүд нь ихээхэн хөрөнгө, санхүү шаарддаг төдийгүй олон эрсдлийг дагуулж байдаг учраас аль ч улс орон төсвийн мөнгөөр буюу ард иргэдийн мөнгөөр хэрэгжүүлэхээс зайлсхийж байдаг.  Үүнд тухайн цаг үеийн төдийгүй ирээдүйд төсвөөс төлөгдөх бүх төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг ойлгож болно. Товчхондоо ард иргэдийн мөнгөөр том эрсдлийг хийхгүй л гэсэн үг.
 
Уул уурхайн төслүүдийн санхүүжилтийг корпорацийн санхүүжилт эсвэл олон улсын хөрөнгийн биржээр анхдагч хувьцааг арилжаалах замаар хөрөнгө босгож шийдвэрлэх хэлбэр зонхилдог бол дэд бүтцийн мегатөслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн голлох хэлбэр нь Төслийн санхүүжилт юм. Төслийн санхүүжилт нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч гээд олон талд эрсдлийг зөв хуваарилах замаар эрсдлээ дундаа үүрч санхүүжилтийг зөвхөн уг төслийн ирээдүйд олох мөнгөн урсгалд түшиглэн босгохыг хэлдэг. Уул уурхайн төслийн хувьд үнэ байнга өөрчлөгдөж байдаг учраас төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харин Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг төслийн санхүүжилт хэлбэрээр шийдвэрлэсэн нь уул уурхайн төсөл дэх дэлхийн хамгийн том төслийн санхүүжилт болж байгаа.
 
Төслийн санхүүжилт босгох хүртэлх төслийг хөгжүүлэх зардал нь тухайн төслийн мөн чанараас хамаараад дунджаар нийт зардлын 3 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл 10-30 сая доллараар төслийг цаасан дээр эхлээд амилуулах юм. Энэ зардлаар ажлаа хийгээд төсөл нь амилахгүй буюу санхүүжилт босгож чадахгүй бол төслөө зогсоох ёстой. Мегатөслийг хэрэгжүүлэх аливаа төр, хөрөнгө оруулагчдын хувьд төслийг хөгжүүлэх дээрх зардал нь цэвэр өөрийн эрсдэл нь болдог. Харин цаасан дээр амилж, банкны шаардлага хангах хэмжээнд хүрээгүй төслийн барилга угсралтыг эхлүүлэхээр оролдох нь мөнгөө салхинд хийсгэхтэй адил зүйл болно.    
 
Хөрөнгө оруулагчийн талаарх буруу ойлголт
 
Томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхээр тухайн төслийн нийт зардлыг "халаас”-наасаа санхүүжүүлэх мэтээр ойлгох тохиолдол мэр сэр байдаг. Хөрөнгө оруулагч бол төслийн санхүүжилтийг босгоход итгэл төрүүлэх, чадвартай, туршлагатай, технологитой, нийт санхүүжилтийн 15-30 хувийг өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх санхүүгийн чадамжтай компани гэж ойлгож болно. Үлдсэн 70-85 хувийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд урт хугацааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
 
Мега мөрөөдөл ба эдийн засгийн золиос
 
Манай улс 10 орчим тэрбум долларын эдийн засагтай. Тэгэхээр нэг мегатөсөл хэрэгжүүлэхэд л ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна гэсэн үг. Хөгжиж буй орны хувьд манай улс эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай нийгэм, эдийн засгийн түмэн асуудал хөвөрч байхад тэдгээрийн дээгүүр мегатөслийг төсвийн хөрөнгө болон засгийн газрын гадаад өрөөр зөвхөн цаасан дээр хөгжүүлээд зогсохгүй барьж хэрэгжүүлэхээр шийдвэр гаргах нь эрсдэл хүлээх чадамжаасаа хэтэрсэн шийдвэр болох юм.
 
Төсөл хөгжүүлэх зардал + бүрэн зураглал + төслийн санхүүжилт + барилга угсралт = МЕГАТӨСӨЛ Энэ дарааллыг баримтлалгүй мегатөслийг хүчээр хийх гэж оролдох нь бүтэлгүйтэх эрсдлийг улам нэмэгдүүлээд зогсохгүй түүнээс үүсэх үр дагаварын төлөө өндөр төлбөр төлөгдөнө. Энэ дарааллыг баримтлалгүй барилга угсралтын ажилд ард иргэдийн ирээдүйд төлөх их хэмжээний мөнгийг зарцуулаад гацаанд орсон төсөл манайд бий.
 
Дүгнэлт
 
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан бид энэ цаг үед уул уурхай, дэд бүтцийн мегатөслүүдийг шинээр бүтээн байгуулж хөгжлийн залгааг амжилттай хийж, Монгол улсын хөгжлийг шинэ шатанд гаргах суурь нөхцлийг хангах хариуцлагатай цаг үед амьдарч байна.
Гэвч мегатөслийн эрсдлийг "покер”-той зүйрлэж байдаг. Төсөл цаасан дээр "амилж” бүрэн зураглал гараагүй бол түүнийг алгасч барилга угсралтруу үсэрч болохгүй. Ард иргэдийн өнөөдөр болон ирээдүйн мөнгөөр "покер” тогломооргүй байна.
 
Б.ТҮВШИН
 
УУЛ УУРХАЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиос
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани