Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага

 

Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Нийгмийн хамгааллын салбарыг нэвтэрхий мэдэх нэгэн. Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Эрдэнээс хүүхдүүд их зүйл хүлээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 орчим хүүхэд Монголд бий гэдэг юм. Боловсролын яамны өгсөн статистик. Гэхдээ бодитой биш. Учир нь хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх вэ гэдгээ Монгол улс оношилж үнэлэх арга зүй байхгүй. Лав 1990 оноос хойш албан ёсны тооллого, статистик гараагүй хүн амын хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Багцаагаар тэд 11.000-уулаа болсон ба нэмэгдээд байна уу, цөөрөөд байгаа юу гэх хандлага судлах амьтан алга. Тоог нь мэдэх байтугай сурах сургуульгүй, сэргээн дэмжих үйлчилгээ хүрэлцээгүй нэг ийм нийгэмд хаягдсан хүүхдүүд бий.

 

 

Хүүхдүүд Сайдыг хүлээгээд л сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө гэсэн юм аа. Уг нь Сайдын бэлэг биш, БНХАУ-ын тусламж. Даруухан хэлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Төв. Зураг төслийг нь сонирхвол бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ, сургалт, бусад тусламж авч чадах их том цогцолбор.

 

 

Хятадын тусламжаар баригдах том цогцолборын газрыг Баянгол дүүрэгт хэмээн товлосон гэж байна. Эрдэнээ сайдтай маань их ойр дотно дүүрэг билээ. Түүний ирэх сонгуулийн сурталчилгааны далайцтай реклам энэхүү цогцолборын шав дээр ч төвлөрөх биз. За яахав, яахав. Хурдан босч, хүүхдүүд очих газартай, дэмнэх зорилготой л болж байвал барав. С. Эрдэнэ сайд хөөцөлдөлгөө сайтайдаа Хятадаас авах 30 гаруй тэрбум төгрөгийн тусламж бүтээсэн ч юм билүү.


Саяхнаас бас нэг Ордны сураг гараад ирэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Шонхор тауэр” шуугиан дэгдэв ээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” гэдэг чинь аль хэзээний ашиглалтад орчихсон шүү дээ хэмээн олон нийтийн сүлжээгээр шаагиж байна. "Шонхор тауэр” хэмээх цоглог нэртэй болсон гэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон гэж онгироов. Хүүхдийн парк руу ордог байсан хэсгийг санаж байгаа биз дээ. Нийслэлийн хойморт, нөгөөх Шангри Ла гэгчийн яг хажууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шууд "тауэр”-тэй болсон гэж байна.

 

 

Ийм хүүхдүүдэд сургалт-хөгжлийн төвяагаад чухал байдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй нь аргагүй. Дээр өгүүлсэн 11.000 хүүхдийн 1900 нь сургуульд хамрагддаг. Тусгай нэртэй зургаан сургууль байдгийг та дуулаа байлгүй. Үлдсэн 8000 нь хаана сурч, хэрхэн хөгжиж дэвшиж яваа нь бүү мэд. Жирийн багачуудтай зэрэгцээд сурч чадахгүй, хамт суръя гэсэн нь хавчигдаж гадуурхагддаг ийм л хувь заяатай. Тэдэнд хэрэгцээндээ таарсан боловсрол олж авах орчин, нийгэмд өөрийгөө аваад явах наад захын дадал суух сургалт юутай чухал вэ гэдгийг давтан хэлүүлэх хэрэггүй биз ээ.

Сургуульгүй гэртээ цоожлуулдаг тэд гэнэт "тауэр”-тэй болсон түүхийг сурвалжиллаа.

 

 

Ингээд Эрдэнэ засгийн тауэрт хүрч очив. Ам метр нь 45.000 төгрөгийн үнэтэй оффис болж хувирав. Ашиглалтад ороод нэг жил болж байгаа, авто зогсоолоо шийдэхийн тулд парк руу ордог хаалганаас цааших газрыг "ярьж” байгаа гэв.

 

 

Бэрхшээлтэй хүүхэд залууст хамаатай юм хум энэ байшинд байна уу гэж үүдний жижүүрээс лавлав. Нэг төрийн бус байгууллага дөрөвдүгээр давхарт бий гэлээ. "Хүүхэд залуусын боловсролыг дэмжих Төгс эрдэм сан ТББ” хэмээх асар том хаяг гаднаа байруулсан байсан. Асуулаа. Танайх ийм хүүхдүүдийг хэрхэн дэмждэг юм болоо гэж. Сан бололтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол манай захирлууд ярилцаж байгаад дэмжлэг гаргаж болдог гэх зэргээр хариулав. Боловсролыг дэмжих төв гэсэн хаяг байх юм сургалт явуулдаг уу хэмээн лавшрууллаа. "Аан, хорооллын Өргөө кинотеатрын хойно "Гурван тамир” дунд сургуульд сургадаг юм” гэж байна. Овоо доо, дэргэдээ дунд сургууль нээчихсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авдаг болжээ хэмээн баярлалаа.

 

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн тэргүүний "Гурван тамир” бүрэн дунд сургууль гэж байх аж. Авсаархан байртай, тохь тухтай энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд авч сургадаг, энэ жилийн орон тоо дууссаан гэж байна. Жирийн хүүхдүүдтэй ижил хөтөлбөрөөр хичээллэдэг, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй ээ гэв. "Төгс эрдэм сан”-тай юугаараа холбогддогийг ойлгосонгүй. Нэр ус нь Архангай нутгийн юм гэлтэй биш…

OK.Ийм сургуулиуд бусад дүүрэгт ч мэр сэр байдаг. Голдуу тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийгмийн хариуцлагаа ухамсарлах нинжин чанар дээр суурилж энд тэнд ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ийнхүү сургадаг. Тэдний нэг "Гурван тамир” сургуульд жилдээ хоёрхонч атугай хүүхэд аваад, сургуулийн орчиндоо байлгаад байдагт баярлав.

Гол нь нөгөө Эрдэнээ сайдын маань эхний яриа юу болоод явчихав?Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулна хэмээн нийслэлийн хоймрын А зэрэглэлийн бүст газар авсан Нийгмийн хамгааллын гол хүн маань яг яасан байх нь уу?

 

 

Шонхор тауэрийн нэгдүгээр давхрын Бэнэ кафегаас аятай үнэр хамар цоргиж, гуравдугаар давхартаа мөн хоолны газартай бололтой, за яахав дөрөвдүгээр давхар хавиар хөгжлийн бэрхшээлтэй биш юм аа гэхэд ядаж хүүхэд залуусын хөгжилд зориулсан ямар нэг "юм” байгаа болов уу хэмээн найдан өгсөв. Нөгөө Төгс эрдэм сан ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг байна. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага бололтой өөр нэг хаяг харагдав. Үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо мөн дөрөвдүгээр давхартаа байрлуулсан бололтой.

 

 

Монголын Сагсан бөмбөгийн холбоо хэмээх 50 орчим жилийн өмнө байгуулагдсан холбоотой өрсөлдөн С.Эрдэнэ дарга Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулж орхисон, одоо хоёр холбоо олон улсын тэмцээнд тамирчнаа явуулах гэж би чи хэмээн булаалдан үе үе хэрэлддэгийг спортын андуудаас сонсч байсан билээ. Ер нь улстөрчид маань их спортын элдэв холбооны ерөнхийлөгч болох хообийтой болжээ, сүүлийн үед. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аппаратын ажилтнуудаа Шонхор тауэртээ байрлуулдаг бололтой. Цамхагтай хүн чинь тэнд юугаа оруулах нь өөрийн хэрэг. Гол нь анх барилгын хашаан дээр дурайж байсан "Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэдэг бичигтэй хамаатай ямар нэг "зүйл” байна уу гэсээр цааш дээд давхарт гарах гэвэл "ийшээ дандаа оффис бий” гэж байна. Дээшээ байгууллагууд ороод дүүрчихсэн юм уу, Шонхор фракц үүрээ зассан уу, мэдэхгүй. Ямар ч байсан анх газрын зөвшөөрөл авахдаа өмнөө барьсан бэрхшээлтэй хүүхдүүдэд нь хамаатай ширхэг сандал "Шонхор”-оос олдохгүй нь тодорхой боллоо.

 

 

Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, "Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгуульфракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг энэ Намрын чуулганаар хэлэлцэх учиртай. С.Эрдэнэ сайд мэргэшсэн хүний хувьд уг төслийг өргөн барина. Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэнээ ялгаварлан гадуурхах явдлаас хамгаалах, нийгмийн бусад хэсгийг үүрэгжүүлэх заалтууд төсөлд орно гэсэн найдлага бий. Уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж элдэв бизнес хийдэг явдлыг хязгаарлах санаа нэмээд оруулбал бас зүгээр санагдчихлаа. Эрдэнэ сайд өөрөө энэ талаар юм бодно биз. Ямар ч байсан Сайдаас ирэх жил Баянгол дүүрэгт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авах цаг хүслээ. Цаг өгөх болов уу хэмээн найдаж байна.

 

 

БНХАУ-ын тусламжаар баригдах цогцолборын төлөвлөлт, түүнчлэн хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ажилладаг маш олон төрийн бус байгууллагууд саналаа хэлэх болов уу гэж хүлээж байна. Дашрамд тэсэлгүй хэлчихэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Хүүхэд хөгжил төв, Дауны холбоо, Аутизмын хоёр ч холбоо, миний мэдэхгүй өөр олон байгууллага унтаа нойрноосоо сэрж, үр хүүхдийнхээ сурах, ялгаварлуулахгүй байх, бусад үйлчилгээ авах эрхийн төлөө олигтойхон ажиллах болоогүй юу?Та нар ажлаа хийхгүй бол өмнөөс чинь нэр бариад бизнес хийдэг хүмүүс олширчих вий дээ.

 

 

Жижиг сажиг төсөл хөөцөлдсон тоо томшгүй төрийн бус байгууллагууд хэн нь юуны төлөө ажиллаж байгааг ч тодруулах хэрэгцээ байж мэднэ. Ингэж хэллээ гээд эмзэглэхгүй хэмээн найдна Эрдэнээ сайд, бас элдэв Холбоонууд аа.

 

 

Энэ багахан сурвалжлагын төгсгөлд өөр нэгэн санааг Боловсролын яаманд даймаар санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ оношлогооны төвийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамны дэргэд биш, харин Боловсролын яамны дэргэд байгуулах нь зөв шийдэл юм шүү гэдгийг уламжилъя. Жайкагийн төсөл тэнд хэрэгжих гэж байгаа юм билээ, Эрдэнэ сайдыгаа идчихнэ гэж байгаа юм биш шүү, гол нь энэ хүүхдүүдийг эмгэгтэй согогтой гэж гоочилдог хуучин хандлагыг өөрчлөхийн тулд, хөгжиж боловсрох дэмжлэгийг хүчтэй болгохын төлөө Боловсролын яамны идэвхтэй оролцоо зайлшгүй болоод байна.

 

 

 

http://bolormaa.niitlelch.mn/contentlist/list.shtml

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани