Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнийн өргөөд ба нэг урилга

Эрдэнийн өргөөд ба нэг урилга

 

Энэ удаа олон тайлбар бичмээргүй байна. "Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага” үнэхээр ганц барилгын тухай байсаан. Арвангурван давхар уг барилга жилийн өмнө ашиглалтад орсон ба Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн төв хэсэгт байрлалтай.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн талаар цөөнгүй жил цуврал сурвалжлага бэлтгэх явцдаа сургалтын ба нөхөн сэргээх орчин эдгээр хүүхдүүдэд хүрэлцээгүй юм гэдгийг алхам тутамдаа харж явлаа. Хүүхдийн паркийн хойно "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдаж байна” гэсэн тайлбар бүхий барилгын ажил хэдэн жилийн өмнөөс эхэлж, эдүгээ өндөр сайхан "тауэр” босчээ. Гэхдээ тауэрт сургалтын ямар ч төв байсангүй. Ингээд "Эрдэнийн өргөөдийн” сурвалжлага эхэлсэн юм.

 

Өмнөх сурвалжлага цацагдсаны дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайд С. Эрдэнэ фэйсбүүк хуудастаа тайлбар бичсэнийг эрхэм уншигч анзаараа байлгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр сөөм газар аваагүй тухай тайлбар. Жирийн иргэнийг ч, төрийн Сайдыг ч үндэсгүй зүйлд сэтгүүлч гүтгэх ёсгүй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтсээс доорх тодруулгыг хүсээд, ном журмынх нь дагуу ажлын таван өдөрт багтаан хариуг өнөөдөр авав.

 

Сургалтын төв барих зориулалтаар анх газраа авчээ. Одоо оффисийн зориулалтаар метр квадратыг нь 45.000 төгрөгөөр тооцон, түрээслүүлдэг. Шонхор тауэрийн арвангурван давхар барилгад сургалтын ямар ч байгууллага байхгүй бөгөөд С. Эрдэнэ сайдын охины ажиллуулдаг төрийн бус байгууллага өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдэд мөнгөн дэмжлэг өгөх зарчмаар "Төгс эрдэм сан” ТББ ажиллуулдаг. Тус төрийн бус байгууллага дэргэдээ  "Гурван тамир” дунд сургуулийг ажиллуулдаг гэсэн учир дараа нь хорооллыг зорьсон билээ.

 

Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, "Өргөө” кинотеатрын хойно байрладаг "Гурван Тамир” сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд жилд авдаг ба бусад хүүхдийн ижил 1.800.000 төгрөгийн төлбөртэй сургалттай гэж Сургалтын алба нь хариулсан. "Гурван Тамир” сургуулийн барилгыг Та зургаас харж байна. Залгаа барилгад нь "Тамир холидэй төв” ажилладаг. Ер нь өмнөх сурвалжлагынхаа явцад "Тамир” хэмээх аварга сүлжээ Нийгмийн хамгааллын сайдад маань ямар хамаатайг сайн ойлгоогүй л явлаа.

Нийслэлийн тэргүүний нэг сайн сургуулиар ороод гарахдаа арай л жижиг талбайтай юм, яг залгаад караоке, зочид буудал байрладаг нь хүүхдүүдэд төвөгтэй байдаг болов уу хэмээн бодоод өнгөрсөн. Харин "Тамир” хэмээх шидэт сүлжээ нь С. Эрдэнэ сайдын гэр бүлийн бизнес болохыг хоёр дахь сурвалжлагынхаа явцад арайхийж нэг юм ойлгов.

Яагаад утасны үзүүр Хандгайт тийш хөвөрчихснийг уншигч Танд хэлье. "Тамир холидэй төв”-ийн эзэмшигч гэх "Молор трэйд” ХХК нь Сайдын үр хүүхдийн компани бололтой. Монголын улстөрчдийн түгээмэл жишээ ийм билээ. Сайдын хүүхэд бизнес хийгээ л биз…

 

Хандгайтын эцэст, нарсан ой бүхий үзэсгэлэнт байгалийн дунд сүүлийн хоёр жилд сүндэрлэн боссон олон объектийн захаас Та харж байна. Тийм ээ, энд өмнө нь зөвхөн "Их тамир” ахмадын амралт байсан. Одоо эргэн тойронд нь Сагсан бөмбөгийн ордон сүндэрлэж. Эрдэнэ сайд эцэг Д. Содномзундуйнхаа дурсгалд зориулж сайхан гэрэлт хөшөө босгожээ. Хүүгийн хувьд бахархалтай үйлс. Харин хаана нь бахархал, бизнесийн ялгаа оршиж буйг харах эцэсгүй болтол "Тамир” сүлжээ өргөжсөөр байгааг Та Хандгайт хотхоны шинэхэн барилгуудаас харж болно. Метр квадрат нь 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй 26 айлын, зургаан давхар лав хоёр шинэхэн сууц Сайдын эзэмшлийн газарт сүндэрлэн босоод байна. Борлуулалтаа ч эхэлж. Цаашид Хандгайт хотхон хэрхэн өргөжин дэвжихийг мэдэхгүй. Тэр талаар тодруулах хэрэгтэй бол "Өргөө” кинотеатрын хойно байрлах "Тамир төв”-өөс лавлаж болох гэнэ. Мэдээж Хандгайт хавийн эдлэн Сайдын нэр дээр биш байж таарна. Монголын улстөрчдийн үр хүүхдийн бизнес цэцэглэж байна. Нээрээ буруутгах үндэс алга л даа…

 

Монголын сагсан бөмбөгийн холбоо 50 жилийн түүхтэй гэдэг. Саяхнаас С. Эрдэнэ сайд Үндэсний сагсан бөмбөгийн холбоог шинээр үүсгэн байгуулж, Ордон байгуулсан, өөрөө Ерөнхийлөгч нь. Спортын холбоод статусын хувьд бодвол төрийн бус байгууллага байдаг байлгүй, тэгэхээр тэрбээр мөнхийн Ерөнхийлөгч нь гэсэн үг. Сагсны шинэхэн Ордны цагийн түрээс 250.000 төгрөг гэсэн. Бүтэн өдөр сагсдвал 2 сая төгрөг төлөх нь. "Олимп” нэртэй хоёр зочид буудал сүндэрлэжээ. Нэг хүний 50.000 төгрөгийн төлбөртэй. Залуусын заал авдаг газар, жишээ нь Гаалийн ерөнхий газрын спорт заал цагт 40.000 төгрөгийн төлбөртэй байдагтай харьцуулбал Хандгайтын Сагсны ордон үнэхээр шилтгээн лугаа үнэлгээтэй аж. За хүний орлого тооцох яамай, уг нь би Нийгмийн хамгааллын сайдаас хөгжлийн бэрхшээлтэй 12.000 хүүхдэд сурах, нөхөн сэргээх жаахан булан энд тэнд гаргаад өгөөсэй гэж сурвалжлагаа эхэлсэн чинь сүүлдээ дандаа Ордон, Хотхон-ы бүтээн байгуулалт дээр давхиж очиж таарав.

 

Хандгайтын эдлэн тэлсээр байгаа бололтой, ойн захад нүсэр объект ид сүндэрлэж байна.

Эдүгээ "Тамир төв”-д өөр нэг орон сууцны захиалга бас авч байна. 143 айлын орон сууц "Найрамдал” олон улсын хүүхдийн амралтын хашаан дотор сүндэрлэжээ. Хандгайт хотхоноос арай тансаг сууц юм болов уу, "Найрамдал”-ын шинэ орон сууцууд метр квадрат нь 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэх юм. Айлууд ч ороод эхэлжээ. Жил хагасын өмнө энд сууцны суурь байтугай газар шорооны ажил эхлээгүй байсан даа. Их л хурдтай өрнөжээ, Эрдэнэ сайдын бүтээн байгуулалт.

 

Жил бүрийн арванхоёрдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг. Манай улсын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийг Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барих биз ээ. Мөн БНХАУ-ын 60 тэрбум төгрөгийн тусламжаар барих Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн шавыг тун удахгүй тавих аж. Эдгээрийг онцлон дурдахын учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал нь Боловсролын, Эрүүл мэндийн, Нийгмийн хамгааллын салбар дундын зохицуулалт шаардсан өргөн хүрээтэй ажил байдаг. Хувь, хувьсгалын ажлын ялгаа зааггүй болтлоо хаанчлах цаг дууссаныг С. Эрдэнэ сайдад сануулах гэж ийнхүү хоёр бичил сурвалжлага хийлээ. Сайдаас тодруулга авахаар цөөнгүй удаа хүсэлт тавьсан хэдий ч ярих шаардлагагүй гэж үзсэн юм болов уу хариулсангүй. Улстөрчөөс урт яриа авах ажил Хэвлэлийн төлөөлөгчийнх нь, эсвэл Пи Ар багийнх нь үүрэг биз, тэдэнд ажлыг нь үлдээе.

 

Харин Сайд Таныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт, сэргээн заслын ганц хоёр газраар ороод гарна уу гэсэн хүсэлт дайя. Гол төлөв гадаадын элдэв төслийн санхүүжилтийн хүрээнд, орон сууцны 3-5 өрөөнд, хоёр гуравхан багштай ажилладаг тэдгээр бичил Төв нь бэрхшээлтэй нийт 12.000 хүүхдийн алинд нь ч хүрч ажиллах боломжгүй. Тухайлбал, Сайд та Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны дэргэдэх Төвд нэг заваараа зочилбол сайнсан. Энхтайваны гүүр гараад, "Говь” ХК тийш эргэдэг зам дагуу орон сууцны нэгдүгээр давхарт даруухан хаяг харагдана даа. Хоёрхон багштай энэ Төв саажилттай хүүхдүүдийг асарч, хичээл заадаг, бас зүгээргүй цаг зав гарган гэртээ хэвтэрт байдаг ясны сийрэгжилт-саажилт хавсарсан хүүхдүүдэд үлгэр уншиж өгч, чадах хэрээрээ тусалдаг гэсэн.

 

"Гар нь татчихсан саажилттай хүүгийн хуруунуудыг илбээд, үлгэр уншиж өгөхөөр таталт сулраад хэсэг тайвширдаг юм” гэж Мөнхчимэг багш ярьсан юм. Орон сууцны 5 өрөөндөө олон үйлчилгээ үзүүлж чаддаг юм байна лээ. Эцэг эхчүүдээс төлбөр авдаггүй. Нөгөө сууцныхаа түрээсэнд лав 2 сая төгрөг сард төлдөг шиг байгаа юм. Монако гэв үү нэг улсын төслийн санхүүжилттэй, мөд төслийн хугацаа дуусна гэв. Монгол улс маань ийм иргэддээ, тэр тусмаа хүүхдүүдэд туслах цаг болсон баймаар. Энэ Төвийн захирал ямар хүн байдгийг мэдэхгүй, лав маш чухал ажил эхлүүлж, олон хүүхдэд бодитой тусалж байгааг нь харсан. Энд тэнд илүү өрөө байр байвал Төвүүдэд туслаарай Сайд аа.

 

Нийтлэлч Л.БОЛОРМАА


Эрдэнийн өргөөд ба нэг урилга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани