Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс Байгаль нуурт заналхийлж байна

-Гадныхан бидний тухай-

 

Монгол Улс эрчим хүчний хэрэгцээгээ хангах бодлогын хүрээнд Эгийн голын УЦС барих асуудлыг яриад олон жилийн нүүр үзэж байгаа билээ. Тэгвэл саяхнаас Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудал төслийн хүрээнд нилээд эрчимтэй яригдаж, хөрш зэргэлдээ орнуудын анхаарлыг татав. Анхаарал татаад зогсохгүй Орос, Монгол улсын албаны хүмүүс энэ асуудлаар санал солилцож, Орос улс Сэлэнгэ мөрөн дээр баригдах УЦС-ын асуудлаар шийдвэр гаргах эрхийг Монголын талд албан ёсоор олгосон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ. Тэгвэл Оросын олон нийт энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгааг оросын "Совершенно секретно” буюу "Маш нууц” мэдээллийн сайтын нийтлэл илэрхийлж байна.

 

"Совершенно секретно”: Байгаль нуурыг тэтгэгч томоохон мөрөн болох Сэлэнгэ мөрнийг монголчууд багаар бодоход гурвын гурван усан цахилгаан станцын далангаар боох гэж байна. Гэвч экологичид хөрш улсын үндэсний бүтээн байгуулалтын энэ үзэл санаа нь Буриад улсын хувьд ч, Ангар орчмын газруудад ч экологийн сүйрлийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Тэдний тооцоогоор бол УЦС баригдсанаас хойш хэдэн жилийн дараа гэхэд Байгаль нуурын ус багасч ширгэх аюул тулгарах ажээ. "Совершенно секретно”-гийн сурвалжлагч Монгол улсыг УЦС-уудаа барьсаны дараа бүс нутагт ямар өөрчлөлт орж болох талаар тодруулжээ.

 

Монгол улс өөрийн гэсэн усан цахилгаан станцтай болох төлөвлөгөөнийхөө талаар дөрвөн жилийн өмнө мэдэгдсэн юм. Сэлэнгэ мөрний сав газарт, тодруулбал Сэлэнгэ мөрөн дээр болон түүн рүү цутгадаг томоохон гол болох Орхон гол дээр хоёр усан цахилгаан станц барих MINIS төслийг дэмжихээ Дэлхийн банк тэр үед илэрхийлсэн билээ. Хөрш оронд маань хоёр жилийн өмнөөс УЦС барих дахин нэгэн төсөл яригдаж эхэлсэн нь Эгийн голын УЦС байлаа. 

 

"Хэдийгээр аль 2000 оны эхээр Орос, Монгол улсууд энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан байсан боловч Монгол улс үйл явдлын өрнөлийн талаар Орос улсад нэг удаа ч мэдэгдсэнгүй. Бид хоёр орны төрийн тэргүүний түвшинд хэлэлцээр хийх нь хэрэгтэй үр дүнд хүргэхгүй байж болох юм гэж үзсэн болохоор хоёр сарын өмнөөс Буриадын ард иргэдийн нэрээр Дэлхийн банкинд хандаж, гомдол мэдүүлсэн” гэж "Хил хязгааргүй гол мөрнүүд” эвслийн зохицуулагч Александр Колотов "Совершенно секретно”-гийн сурвалжлагчид тайлбарлажээ. Тэрбээр цааш нь "Бид хөрш орныхоо өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж хэрэгцээгээ хангахын эсэргүүцээгүй, гэхдээ хоёр талын аль алинд нь аюул заналхийлэл учруулахгүй хувилбарууд байж болно шүү дээ” гэсэн байна. Идэвхитнүүдийн мэдээлж байгаагаар Монголд УЦС барих бүтээн байгуулалтын сурталчилгаа өнгөрсөн намраас идэвхижсэний зэрэгцээ энэхүү үндэсний бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн "эх оронч бус” нөхдийг хавчих ажиллагаа ч явагдаж байгаа гэнэ. Түүнчилэн энэ хавар л гэхэд "Хил хязгааргүй гол мөрнүүд” эвслийн тэргүүн Евгений Самоновыг Монголоос албадан гаргасан бөгөөд арван жилийн хугацаанд Монголд нэвтрэх эрхгүй болгосон байна. УЦС-ууд баригдаж эхлээгүй байхад "Совершенно секретно”-гийн асуулгад оролцсон экологичид Байгаль нуурын ус хүрэлцэхээ болилоо хэмээн гомдоллож байна.

 

            "Сүүлийн хэдэн жилийн турш хур тунадас багатай байсан болохоор Байгаль нуурын усны түвшин байж болох доод хэмжээнээс ч доогуур оржээ. Байгаль нуурт цутгадаг олон гол ширгэсэн байна” гэж ус зүйч Ирина Семчева санаа зовниж байна. Тэрбээр "Бид саяхан Байгаль нуураас тэжээгдэн амьдралаа залгуулдаг Буриадын Байгаль нуур орчмын суурин тосгодоор явлаа. Хүмүүсийн ярианаас үзэхэд, загас ихэд ховордсон, тэр ч бүү хэл, худгийн ус ч багасч алга болж байгаа гэнэ. Нэгэн сууринд л гэхэд Сэлэнгэ рүү цутгадаг жижиг гол бүрмөсөн ширгэжээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө уг голоор завь, жижиг усан онгоцнууд чөлөөтэй явж байсан гэх. Өөр нэг тосгонд нуурын ус эрс багассанаас болоод эргээс аргамжсан байсан завинууд газарт шигдсэн байна” гэж ярив.

 

            Экологчдын үзэж байгаагаар Байгаль нуурын ус ийнхүү эрс багассан явдал нь түр зуурын үзэгдэл хэдий ч УЦС-ууд баригдсан нөхцөлд энэ түр зуурын гэмээр багасалт байнгын болохвий хэмээн болгоомжилж байна. "Байгаль нуурын ус багасалт хэзээ нэгэн цагт дуусна, энэ бол улирлын  чанартай үзэгдэл. Гэвч Байгаль нуурын усны тэн хагасыг нийлүүлэгч Сэлэнгэ мөрөн дээр Монгол улс УЦС барих юм бол Буриадын засгчдын суурингуудын олонх нь загасгүй болохын зэрэгцээ гол устай тосгодууд ч усгүй болж, зарим газар худаг усаа шинээр ухах хэрэг гарч болзошгүй. Учир нь УЦС барихад Байгаль нуурын болон уг нууртай холбоотой усан хангалтын хуваарь өөрчлөгдөнө. Бид одоохондоо нуурын усны түвшинг зохицуулж байгаа, харин Монгол бас нэмэгдвэл яах вэ? Тэгэхлээр манай УЦС-ууд бүхэлдээ хөрш орноос хамааралтай болно гэсэн үг. Манай холбооны байгууллагууд, эрчим хүчнийхэн яагаад түгшүүр зарлахгүй байна, яагаад энэ төслийг зогсоохгүй байна вэ?” хэмээн биологийн ухааны доктор, экологч Игорь Мельниченко ярьж байна.    

 

Монголчуудад эрчим хүч үйлдвэрлэх өөр төсөл бий гэж усны мэргэжилтнүүд ярив. Энэ нь Говьд нарны цахилгаан станцууд байгуулах төлөвлөгөө гэнэ. Энэ тохиолдолд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь гиговатт хүрч болох авч монголчууд яагаад ч юм УЦС л барина гээд байгаа.

 

"Дэлхийн банкны шинжээчдийн баг Буриадын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Өнгөрсөн тавдугаар сард шинжээчид Монголд очиж, уг төслийг экологийн хувьд аюулгүй зүйл биш гэж үзсэн” хэмээн Семчев тайлбарлав. Тэгвэл энэ төслийг "хөлдөөнө” гэсэн үг үү? Мэдээж үгүй. Тэгвэл хөрш улсад маань УЦС барих гадаадын хөрөнгө оруулалтыг олоход туйлын хэцүү байх болно.

 

Т.АНАНДА

Эх сурвалж: www.polit.mn

Монгол Улс Байгаль нуурт заналхийлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани