Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэ жил ОХУ Монголтой түнжин хагарна

Энэ жил ОХУ Монголтой түнжин хагарна

ОХУ-ын хөрш орнуудтайгаа хийж буй зөрчил, маргаан энэ жил ч үргэлжилнэ гэж Оросын "Газета.ру” цахим хуудсын сэтгүүлч Рустем Фаляхов үзэж байна. Гэхдээ Украин, Турк зэрэг орноос гадна Монгол, Черногоритой ч харилцаа нь муудна гэж тэрбээр ярьж байгаа юм. Үүнд эдийн засаг, улс төр гээд олон шалтгаан байгаа аж. Ингээд саяхны найз, нөхөдтэйгээ ОХУ яагаад муудалцах талаар Рустем Фаляхов юу гэж үзэж байгааг орчуулан хүргэе. 

Оросоос хэн урвах вэ
Монгол улс Байгаль нуурыг ширгээнэ

Монголчууд Сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр "Шүрэн” УЦС барих төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Сэлэнгэ нь Байгаль нуурын гол цутгал, усных нь 50 хувийг хангадаг мөрөн билээ. 2015 оны есдүгээр сард хийсэн судалгаагаар Байгаль нуурын усны түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 см багассан нь тогтоогдсон. Сэлэнгэ мөрөнд УЦС-ын далан барих нь Байгаль нуурыг ширгээж, Буриадын экологийн системд хохирол учруулж, Ангарскийн УЦС-ын ажлыг зогсоох болно. Олон улсын "Гринпис” болон "Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагаас Монголын төслийг зогсоох асуудлыг тавиад удаж байна. Энэ асуудалд анхаарал хандуулахаа Ерөнхийлөгч В.Путин амлаад байгаа. Гэвч монголчуудын хувьд "Шүрэн” УЦС нь эрчим хүчний хомсдлыг шийдэж, Хятадад эрчим хүч нийлүүлэх эдийн засгийн хувьд маш чухал төсөл юм. Мөн тэд Сэлэнгэ мөрний усыг говь цөлрүү урсгахаар төлөвлөж, Хятадтай хамтран "Хятадын ногооон хэрэм” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Монголын төслийг Дэлхийн банк болон Хятад, Францын банкууд санхүүжүүлж байгаа тул "Шүрэн” УЦС-ын төслийн талаарх хоёр улсын маргаан олон улсын шинжтэй болж эхлээд байна гэж Буриадын депутат Михаил Слипенчук үзэж байна. 
Финланд, Шведүүд цөмийн станцын эсрэг

Өнгөрсөн сарын сүүлээр Финландын Засгийн газраас ОХУ-тай залгаа хилээр унадаг дугуйгаар нэвтрэхийг хориглосон. Энэ сараас эхлэн зөвхөн машинаар л хил гарч болно. Инээд хүрмээр мэт энэ асуудлын ард их том зүйл байгаа. Финландын Салла, Райя-Йоосеппи боомтоор ОХУ-ын талаас Ойрхи Дорнодын дайнаас зугтаасан цагаачид тус улсад ордог. Финландын Дотоодыг хамгаалах яамны мэдээгээр Финланд улс нэг хүнд оногдох цагаачдын тоогоороо Европт дөрөвт орж байгаа гэнэ. Тэдний бодлоор оросууд энэ олон цагаачдыг тогтоон барьж чадахгүй байгаа тул хил дээрээ майхан барин, байрлуулж байгаа гэнэ. Энэ асуудлаас гадна бас нэгэн зөрчил хоёр улсын хооронд байгаа нь Финландад барих "Ханхикиви” цөмийн цахилгаан станц барих төсөл. Манай "Росатом” оролцож байгаа энэ төслийг Финландаас гадна Шведийн байгаль хамгаалагчид, экологичид эсэргүүцэн тэмцэж байна. Тэд цөмийн цахилгаан станц нь тус улсын гол мөрөн дэх яргай загасыг бүрмөсөн устгах аюул учруулж байна гэж үзэж байгаа. Финланд, Шведээс Европын парламентад суугаа депутатууд ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хориг үйлчилж байхад Оросын компани энэ төсөлд оролцох боломжгүй гэж заргалдсан. Харин Европын холбоо энх тайвны зориулалтай цөмийн хөтөлбөрт хориг хамаагүй гэж мэдэгдсэн ч энэ асуудал хоёр улсын хооронд зөрчил гарах бас нэгэн үндэс болох магадлалтай байна. 

Черногори НАТО-д элсэх үү

Энэ улсыг НАТО-д уриад байгаа. Черногори ч элсэх нь ойлгомжтой. Тэдний цэргийн хүч Афганистан дахь НАТО-гийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ажилласан. Арми нь ч НАТО-гийн стандартад шилжих бэлтгэлээ хийж эхлээд байгаа. Оросуудын хувьд Черногорийн наранд шарлагын газрууд хэдийнэ "Хоёр дахь Сочи” болон хувирч, амралт сувиллын газрууд гэх мэт үл хөдлөх хөрөнгө нь оросуудын сонирхлыг ихэд татдаг. Черногорид ямар нэг үл хөдлөх худалдан авахад л байнга оршин суух эрх олгодог таатай нөхцөлтэй. Банканд данстай, даатгалтай байхад л болоод явчихна. Гэвч Оросын ГХЯ-наас НАТО Оросын аюулгүй байдалд занлахийлж байна, Черногори НАТО-д элсэх нь манай үндэсний аюулгүй байдалд хортой хэмээн мэдэгдсэн нь Оросын үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдыг түгшээсэн. Энэ улс НАТО-д элссэнээр Черногори дахь Оросын бизнес хохирол хүлээнэ. Визийн дэглэмтэй болж, Оросын жуулчид амрахад хэцүү болно. Гадаадын бусад орны худалдан авагчид одоо Орос улсыг мэдэгдэл хийгээд зогсох уу, эсвэл НАТО-д элсүүлэхгүйн тулд ямар нэг арга хэмжээ авах уу гэдгийг анхааралтай ажиглаж байна. 

Киргизийн цахилгаан станц

Киргиз улстай холбоотой асуудал олон. Евразийн холбоонд элсэнэ гэж байсан энэ орон таван ч удаа элсэхээ хойшлуулж байсан билээ. 2014 онд Киргизийн тэргүүн Алмазбек Атамбаев "Хэн нэгний зааж зурсан замаар бид явахгүй. Та нар намайг мэдэхгүй байна. Намайг дарж дарамталж чадахгүй. Би хатуужил тэвчээртэй хүн” хэмээн бардам гэгч нь мэдэгдсэн. Харин Евразийн холбоонд элсэнгүүтээ Киргиз Оростой зөрчилдөөд эхэлсэн. 2015 оны ажлаа дүгнэхдээ Атамбаев Оросын талыг Киргизийн эрчим хүчний төслүүдэд оролцоно гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Камбаратин, Дээд Нарынскийн цахилгаан станцыг барих гэрээнд дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан ч оросууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд тэд өөр хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Уг нь бол оросууд 700 сая доллар оруулахаар болоод байлаа. Усан цахилгаан станц барих талбайгаа гаргаж өгөөгүй киргизүүдийн буруу гэж Москвагаас хэлсэн ч үнэндээ бол усан цахилгаан станц барихыг Узбекистан тэргүүтэй Төв Азийн улсууд эсэргүүцэж байгаа юм. Хэрэв Киргиз хил орчмын гол мөрөн дээр цахилгаан станц бариад эхлэх юм бол Төв Азид дайн гарч магадгүй гэж Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов анхааруулсан. Учир нь энэхүү УЦС Арал тэнгисийг бүрмөсөн ширгээнэ гэж тэрбээр үзэж байна. Каримов НҮБ-д хандан, энэ асуудлыг шийдэхийг уриалсан төдийгүй "Ямар нэг их гүрэнтэй УЦС барих гэрээ байгуулахаасаа өмнө олон улсын судалгаа явуулах хэрэгтэй” гэж хэлсэн билээ. Их гүрэн гэж ОХУ-ыг хэлсэн нь мэдээж. Узбекистаны Ерөнхийлөгч Каримов "Манай улс хэзээ ч хуучин ЗХУшиг байгууллагад элсэн орохгүй. Нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн анги байрлуулахгүй” гэж хатуу мэдэгдээд байгаа. Ийм нөхцөлд Орос УЦС барих гэж зүтгэхэд бэлэн биш байна. Асуудлыг хойш тавьсан ч бүрэн шийдэгдээгүй хэвээр. 

Торгоны зам дээрх Орос баавгай

2016 онд Орос улстай эдийн засгийн талаар хамгийн их шөргөөцөлдөх орон бол Хятад. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын ашиг сонирхол Ази дахь Оросын бүх түншүүдэд бий. Барууны орнууд Орост эдийн засгийн хориг тавьсны дараа ОХУ Азийн зүг эргэж, тэдэнтэй илүү харилцана гэсэн боловч одоохондоо хоосон ярианаас хэтрэхгүй байна. Орос Хятадын зөрчил Алс Дорнод дахь эдийн засгийн тусгай бүс нутаг болон Торгоны замын зам тээврийн төсөл дээр тод илрэн гарна. Оросууд Торгоны замыг нутгаараа дайруулах санаатай байгаа бол Бээжин Оросыг тойрон гарсан замыг хэдийнэ туршаад эхэлжээ. Жишээ нь, Казахстан, Турк, Гүрж, Азербайжанаар дамжин тэд Европт гарахыг эрмэлзэж байна. Гэхдээ Москва Бээжин илт муудалцаад эхлэхгүй ч Хятадтай харилцаад эдийн засгийн их ашиг олно гэж бодоод хэрэггүй бололтой. 

Ер нь бол ОХУ бүх хөрштэйгээ асуудалтай. Хамгийн аюултай, зардал ихтэй зөрчил нь Украин. Болгартай Хар тэнгисийн ёроолоор барих байгалийн хийн "Өмнөд урсгал” хоолойн асуудлаар, Румынтэй тэднийг НАТО-д элсүүлэхгүй гэж, Молдавтай Приднестрийн асуудал гээд бүгдтэй нь зөрчилтэй байна. Балтын гурван орон, Польш, Их Британитай бараг харилцаагүй болоод байгаа. Саакашвили засгийн эрхнээс бууснаас хойш Оросын зах зээлд гүрж Боржомиэргэн ирсэн ч гүржүүд газар нутгийн маргаан, гомдолтой хэвээр. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад хөрөнгө оруулан, Оросын төслүүдэд саад хийж буй бас нэгэн хөрш Японтой ч харилцаа сайн биш. Евразийн эдийн засгийн холбооны түнш гэгдэх Казахстан, Беларусь улсууд энэ сарын 1-нээс Украины эсрэг тавьсан Оросын хориг арга хэмжээг дэмжээгүй. 

Өнгөрсөн 2015 оныг дүгнэн хэлэхэд Оростой хил залгаа хөрш орнууд Москвагаас урьд өмнөөс илүү айдаг болж, аль болох НАТО-той ойртдог болжээ. "ОХУ-ыг хуучин ЗХУ-аас илүү ойлгоход бэрх улс гэж бүгд үздэг болсон. Тэр үед Зөвлөлтийн цэрэг Унгарт дайран орж байсан бол одоо Крымийг авчихлаа гэж үзэж байна” хэмээн Улс төр судлалын төвийн дэд захирал Алексей Макаркин ярьж байна. Орос улс хөршүүдтэйгээ уян хатан харилцаж сураагүй, дарамт шахалт л үзүүлдэг эртний уламжлалтай. Гэхдээ эдийн засгийн байдлаас болоод Орос улс хүн болгонтой дайсагналцаад байж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. Хөршүүдтэйгээ муудалцаад, гадны ямар нэг хүч манай хямралд буруутай гээд сууж байж чадахааргүй болтлоо Оросын эдийн засаг дорд орчихоод байна.
Энэ жил ОХУ Монголтой түнжин хагарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани