Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Где учир шалтгаан?

Где учир шалтгаан?

 

Сонгуулийн үеэр өөртөө ч итгэх арга алга. Өглөөний үнэн оройдоо худал болчихно. Энэ хэдэн өдөрт үүрээр мандсан нар орой шингэх нь  үнэн, бусад нь хуурамч байлаа. Эцсийн эргэлзээг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрүүлэв. Сонгуулийн сурталчилгаа зогссон хойно "Эрдэнэт”-ийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувь Монголынх боллоо гэдэг мэдэгдэл нь баяр бахдалаасаа илүү бас нэг хэрүүлийн галыг ноцоов. Сонгуулиар цацсан сайн мэдээ бүхэн мууд урвахдаа амархан аж.

Гээндээ ба гоондоо

Хэдэн жилийн өмнө "Эрдэнэт”-ийн ганц хувийг ОХУ-аас аваад баярлаж явсан монголчууд энэ удаа талцаж хардлага сэрдлэг, хэрүүл тэмцэл дэгдээв. Ч.Сайханбилэг мэдэгдлийнхээ эхэнд "Сайн мэдээг зарим улстөрийн хүчин, зарим хэсэг бүлэг хүмүүс саар мэдээ болгож сонсгох гээд байгаа учраас би өнөөдрийн энэ мэдээллийг хийж байгаа юм” гэж тодотгов. Харин түүнийг албан ёсны мэдээлэл өгөхөөс хавьгүй өмнө Твиттэрт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр "Эрдэнэтийн бүх дансыг хаасан байна” гэж жиргэсэн нь хүмүүсийн анхааралд өртсөн юм. Үүнээс улбаалан "АН-ынхан Эрдэнэтийг зараад Таван толгойн хувьцааны 300 мянгыг тараасан”, "Хятадад Эрдэнэтээ өгчихөж” гэхчилэн цуурч гарсан билээ. Сонгуулийн сүүлийн өдөр "Ц.Сандуйн 60 тэрбумыг босгох төлөвлөгөө” нь "задарч” барианы зурхай дээр "бүдэрсэн” МАН-ынхан АН-д хариу цохилт өгөх зайлшгүй шаардлага байсан. МАН-ынхан энэ удаа "Эрдэнэт”-ийн 49 хувиар тоглохоор шийдсэн байхад гайхах хэрэггүй. Үүнийг нь мэдсэн Ч.Сайханбилэг яаран мэдээлэл хийсэн бололтой.
Гэхдээ гэнэт олдсон нимбэгээр ундаа хийх гэж хичээж харагдсан. "Сайн оюутан”, "Сайн малчин”, "Сайн хашаа”, "Сайн хувьцаа” зэрэг сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "Сайн мэдээ” хөмсөг дор түгээсэн АН-ын Ерөнхий сайд дээрх мэдээлэлдээ "Сайн мэдээ” гэдэг тодотголоо тавантаа давтав. Авчиг "сайн юм” төдий л болсонгүй. Ялахын төлөө эх орноо нураахад бэлэн намуудын хэн хэнд нь гээндээ ч бий, гоондоо ч бий.

Гологдсон хүүхэн

Урьд ганц хувиа гуйлгаж гувшуулж Монголд өгсөн оросууд гэнэт "Эрдэнэт”-ийн 49 хувиа зарсан нь эрхгүй сонирхол татав. Дэлхийн банкны 2016 оны тайланд дурдсанчлан "ОХУ-ын эдийн засаг замын донсолгоонд” өртжээ. "Нефтийн үнийн уналт, олон улсын хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь 0.7 хувиар унана” гэдгийг тус тайлан урьдчилан хэлсэн. Энэ бол 2015 онд 3.8 хувиар унаснаасаа улам дордоно л гэсэн үг. Бүр 2014 онд рублийн ам.доллартай харьцах ханш 46 хувиар буухад бид бүгд Улаан-Үүдийн дэлгүүр хоршоог зөөж байлаа. Товчхондоо ОХУ өнгөрсөн хоёр жилд Украинаас тасдаж авсан газар нутгийн төлөөсийг асар их үнээр төлж байгаа. Ийм нөхцөлд "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг "Ростех” холдинг боломжийн үнээр хувиа заржээ. Бидний мэдэх Автоваз, Камаз, Оросын нисдэг тэрэгний компаниуд Ростехийн мэдэлд байдаг. 2007 онд үүсгэсэн ОХУ-ын төрийн өмчит холдинг өөрийн мэдлийн 663 компаниас ашиг багатай гэж үзсэнээ зарж мөнгөтэй болохоос өөр аргагүй болсон аж. "Ростех” 2012 онд "ВСМПО-Ависма” компанийхаа 45 хувийг менежмэнтээр 970 сая ам.доллар хүргэж зарсан ч өрийг нь төлөөд үнэн хэрэгтээ 181 сая ам.доллар бэлнээр авсан юм. Харин "Коммерсант” сонинд Анатолий Джумайло Зөвлөлтийн үеийн хоцрогдсон, ашиг муутай үйлдвэрийн хувийг харин ч аятайхан үнээр зарчихлаа гэх маягтай бичиж. "Оросын тал жилдээ сайн л бол "Эрдэнэт”-ийн ногдол ашиг гэж 20 сая доллар хүртдэг. "Эрдэнэт”-ийн ашгийн гуравны нэгийг үйлдвэрийн хөгжилд, гуравны нэгийг Монголын гачигдалд өгөөд, дөнгөж гуравны нэг нь хувьцаа эзэмшигчдэд ашиг болж ирдэг” гэжээ. Монголчуудын Зууны бүтээн байгуулалтыг зутарсан оросууд "чамласан” нь маньдаа харин маш том олз болов.

Цорын ганц сонголт

"Хамтарсан үйлдвэрийн дүрэм ёсоор бол "Ростех” Монголын Засгийн газарт санал тавиад, "Эрдэнэт”-ийг төрийн өмчид авах байсан” гэдэг шүүмжлэл эхэндээ их зөв сонстож байлаа. Гэхдээ гадаад өр нь 22 тэрбум ам.доллар давчихаад "Өрийг өглөг гэж нэрлэх” тэнгэрлиг ухаан сийлсэн АН-ын Засгийн газарт тийм мөнгө байхгүй. Эрх баригчид Таван толгойн хувьцааг худалдаж авах нэрээр төгрөг хэвлэж тараасан шигээ "Ростех”-д хэдэн ч тонн төгрөг хэвлээд өгсөн оросууд тоож авахгүй учир хувийн хэвшилд боломж гарчээ. Монголд 500 сая ам.доллар бэлэн тоолоод өгөх компани нүдний гэм. Уул нь хоёр гурав компани байсан ч урхагт өс хонзон, хэрүүл тэмцлээсээ үүдээд сүүлийн хэдэн жилийн дотор бараг юу ч үлдсэнүй. MCS холдингийг Х.Баттулга нар дампууруулах бүх боломжоо ашигласан. Одоо зайлуул олон сая ам.долларын өрөө яаж төлөхөө мэдэхгүй толгойгоо гашилгаж суугаа. "Бодь” групп гэж байлаа. Гэвч бас хөрөнгө оруулагчид хоёр хуваагдаад, тус тусдаа банктай үлдсэн ч "Эрдэнэт”-д хэн хэнийх нь сачий дутна. Одоо ганц Худалдаа хөгжлийн банк л үлдсэн. ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоны мэдэгдлээс харвал "Ростех” эхлэж санал тавьсан аж. Ингээд ХХБ-ны зөвлөмжөөр "Монголын зэс” корпораци "Эрдэнэт”, "Монголросцветмет” хоёрын 49 хувийг авчээ. Мэдээж "Ростех” мөнгөтэй хүнтэй л наймаа ярина. Ярих ярихдаа хэдэн ногоон илүү салгахаа бодно. Өгөө авааны дүрмийг оросууд тогтоож таарна. Ийм хэлцэлд хугацаа их ордог. Харин хоёр тал "авсан өгсөндөө өлзийтэй” гэж тун саяхан хэлжээ. Оросын хэвлэлүүдэд энэ сарын 28, 29-д энэ тухай мэдээ гарсан байна. Харин миний тэнгэрлиг ард түмэн мөнгөгүй эцгээсээ чихэр нэхэж дэлгүүрийн шалан дээр тэлчилэн уйлж байгаа эрх хүүхэд шиг аашилсан хэвээр.

Уйлсныг бүү асуу

"Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авсан сургаар баярласан хүн ховор. Гэхдээ бид нэгдэж чадлаа. Нийтлэг дайсантай бол нэг тал гэдэг монгол ухаан үнэн болох нь батлагдав. "Монголын зэс” корпораци гэх мэт гол зүйлийг алгасаад улстөржихөө л нэн тэргүүнд тавилаа. Харин ХХБ хувьцаа эзэмшигчид нь "хужаа” болохыг дор нь "тогтоосон”. Харин тус банкны сайтад байх "ХХБанкны нийт хувьцааны 65.83 хувийг Globull Investment & Development SCA (Globull), 7.32 хувийг US Global Investment LLC (Global), 19.95 хувийг United Banking Corporation LLC (UBC), 4.78 хувийг GS Mongolia Investments Limited (Goldman Sachs), 2.12 хувийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг” гэсэн бэлэн мэдээллийг хэн маань ч тоосонгүй. Гадны зах зээл дээрээс 500 сая ам.долларын бонд босгочихдог, гадаадад нэр хүндтэй монгол компани өөр байхгүй.
Гэтэл монгол хүн бүхэн өөр өөрийн өнцгөөр ХХБ-ыг зүхэж гарсан. ХХБ руу дайрагсдыг гурван бүлэгт хувааж болохоор. Улстөрийн хонжоо хайгсад, тэжээгчээ алдагсад, атаархагчид гэж. Хаа очиж атаархагчид энэ удаа бусдаасаа хорлон багатай. Харин "Эрдэнэт”-ээр тэжээлгэдэг хэсэг бүлэг онцгой хилэгнэсэн. "Эрдэнэт”-ийн 49 хувь ХХБ-д очсон хойно цаашид бэлгэвч, бэлэн хоолыг хэдэн мянгаар нь шахах эсвэл нээнтэг олж хаалтын гэрээ хийдэг хүмүүс хоолгүй болох нь тодорхой. Эдний уур хилэнг эрүүл ухаанаар ойлгож болох юм. Гэтэл улстөрийн хонжоо хайгсдын бүлэг хамгийн идэвхтэй мөртөө эрүүлээр ойлгоход бэрх шалтгаар дайрч байлаа. Сонгуульд ялахын тулд тэд уяхан замбутивын нарыг ч гутаахад бэлэн харагдсан. Салснаасаа хойш нэгнээ үзэхээ больчихсон МАН, МАХН хоёр нэг талд баттай зогссон. Харин энэ гурван бүлэг дуу дуугаа аван цуугилдах нь яалт ч үгүй нэг хэмнэлтэй. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу… Где учир шалтгаан?

Нийтлэлч Б.БАТБАЯР


Где учир шалтгаан?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани