Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваацэрэн: ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг хэрхэн худалдсан тухай УИХ-д танилцуулах байх

Уул уурхайн салбар улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн салбар болоод байна

 "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Ц.Даваацэрэн: ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг хэрхэн худалдсан тухай УИХ-д танилцуулах байх

 

-Оросын тал "Эрдэнэт' үйлдвэрийн еөрийн эзэмшдэг 49 хувийг зарж, манай талаас 'Худалдаа хөгжлийн банк" авсан гэсэн мэдээлэл сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа мэдээлсэн. Сонгуулийн дараа энэ асуудлыг шалгана гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

 

-'Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг арилжаалах асуудал хуулийн дагуу хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Харин Монголын талаас энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явсан уу гэдгийг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын төвшинд ярих байх. Ер нь Монгол, Орос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа хувийг зарах тохиолдолд хамгийн түрүүнд нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Гэрээний дагуу ОХУ-аас өнгөрсөн зургадугаар сард тэдний эзэмшдэг 49 хувийг худалдаж авах санал ирсэн гэсэн. Тухайн үед манай Засгийн газар хариу өгч, энэ гэрээ хэлэлцээр хийгдсэн гэж Оросын талаас албан ёсоор мэдэгдсэн. Миний хувьд гүйцэтгэх захирал учраас хувьцаатай холбоотой нарийн ширийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь энэ асуудлыг шалгаад УИХ дээр тайлан тавих байх.

 

-"Эрдэнэт" үйлдвэр ганц Орхон аймгийг гэлтгүй Монгол Улсыг тэжээдэг томоохон үйлдвэр. Оросын тал өөрийн эзэмшдэг 49 хувийг зарснаар үйл ажиллагаа доголдох, олборлот багасах, цомхотгол хийх гэх мэт бүтцийн болон үйлдвэрлэлийн өөрчлөлтүүд гарах уу?

 

-Тийм зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигч Орос хүн байна уу, Монгол хүн байна уу бидэнд хамаагүй. Бид бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хариуцаж байгаа гүйцэтгэх удирдлагууд. Тиймээс 49 хувийг Орос эзэмшиж байвал бид ингэж ажиллана, Монгол хүн эзэмшвэл ингэж ажиллана гэсэн бодлого байж болохгүй шүү дээ. "Эрдэнэт" үйлдвэр өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд, ажилчдынхаа цалин, улсад өгдөг татвараа цагт нь төлөөд, төлөвлөгөөгөө биелүүлээд ажиллаж байх ёстой. Үндсэндээ хувьцаа эзэмшигчдийн асуудал бидэнд хамаагүй. Ер нь хувьцаа борлуулах, бонд босгох эдийн засгийн олон аргууд байдаг. Энэ чиглэл рүүгээ явах байх гэж бодож байна. 'Эрдэнэт' үйлдвэр 30-аад жилийн нөөцтэй. 30 жилийн нөөцтэй гэж байгаа ч техник технологийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй бол 30 жил ажиллаа ч уу, үгүй ч үү. Тиймээс зөв төлөвлөж, эдийн засгаа харах ёстой. Одоо 37 жил ажиллачихсан үйлдвэрийн хувьд техник технологи үндсэндээ хуучирчихсан.

 

Доорх байгууламжууд ч хуучирч, элэгдлээ. Тиймээс цаашдаа шат дараатайгаар хөрөнгө оруулалт хийх, техник технологиудаа шинэчлэх зайлшгүй шаардлага байна.

 

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр зогсолтгүй уналаа. Зэсийн үнэ ч хамгийн доод хэмжээндээ хүрсэн талаар салбарынхан хэлдэг. Яг одоогийн байдлаар 'Эрдэнэт’ үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн явж байна вэ. Бүтээгдэхүүний үнийн уналт хэрхэн нөлөөлсөн 6э?

 

-2014 оноос хойш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. Гэхдээ энэ хүнд байдлыг бид хэмнэлтийн бодлогын хүчээр давж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар зэсийн үнэ хамгийн доод төвшинд хүрсэн. 2016 оны нэг, хоёрдугаар сард 4800 ам.доллар болтлоо унасан. Энэ үе бид хэмнэлтийн бодлогоор ажиллаж, эхний хагас жилийн байдлаар 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо ч гэсэн байдал сайжраагүй байна. 2016 оны дөрөв, 2017 оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ унах магадлалтай гэсэн мэдээллийг судалгааны байгууллагууд өгч байна. Хэмнэлтийн бодлого гэхээр цомхотгол хийж, ажилчдынхаа цалинг хасаагүй. Харин боломжтой хэмнэж болох зардлуудаа багасгасан. Манайх 6000 орчим ажилтантай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэмнэлтийн бодлого баримтлахдаа цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй гэдэг үндсэн зорилт дор хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж байгаа. Гурван жилийн өмнө намайг ажил явч байхад нэг тонн цэвэр зэсийг үйлдвэрлэх ханш нь 6600 ам.доллар байсан бол өнөөдөр 4023 ам.доллар болж буурсан. Ннэг тонн цэвэр зэс боловсруулах өртгийг 2670 ам.доллароор буулгана гэдэг уйгагүй хөдөлмөр, том амжилт юм.

 

-Цаашдаа эдийн засаг бүр хэндэрнэ гэдгийг Засгийн газар ч, эдийн засагчид ч хэлж байгаа. Төсвийн орлогын дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг 'Эрдэнэт" үйлдвэр эдийн засгийн хүнд үед үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж чадах уу?

 

-Хямарлын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллана. Зэсийн үнэ доошоо буух тусам бүсээ чангалах бодлого явуулж байгаа. Гэхдээ л бид цомхотгол хийхгүй, ажилчдынхаа цалинг бууруулахгүй бодлого барина.

 

-Засгийн газар хэмнэлтийн горимоор ажиллах үүднээс төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалинг бууруулах шийдвэр гарсан. 'Эрдэнэт" үйлдвэрийн дарга нарын цалинг ч бууруулна гэсэн үг. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Би өөрөө өөртөө цалин тогтоож авдаггүй. Миний цалин хөлсийг "Эрдэнэт" үйлдвэрийн Удирдах зөвлөлөөс тогтоодог. Түүнээс би өөртөө дураараа цалин тогтоогоод, удирдлагуудаа өндөр цалин өгнө гэсэн асуудал байхгүй.

 

-'Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэдий хэмжээний цалинтай вэ?

 

-Төлөөлөн удирдах зөвлөл одоогоор байгуулагдаагүй байна. Өмнө нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогддог байсан учраас Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хүлээж байгаа болов уу.

 

-Дөрвөн жилийн сонгуулийн циклээр монголчуудын амьдрал өрнөж өөрчлөгдөж байна гэж олон хүн шүүмжилдэг. Уул уурхайн салбарт улстөрийн тогтворгүй байдал, төрийн залгамж чанаргүй байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Уул уурхайн салбар улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн салбар болоод байна. Жишээлбэл, Тавантолгойгоос Гашуун Сухайт хүртэл төмөр замыг 10 гаруй жил ярьж байгаа хэрнээ нэг ч км тависангүй. Үүнээс болж "Тавантолгой^-н нүүрсний борлуулалтын асуудал хүнд байдалд орсон. Үндсэндээ сорчлох маягаар олборлож, коксжих нүүрсийг экспортлож байна. Цаана нь бага калортой эрчим хүчний нүүрсийг ашиглаж, борлуулж чадахгүй өдийг хүрлээ. Хэрэв төмөр зам тавьчихсан байсан бол өнөөдөр чанартай нүүрснээс эхлээд, чанаргүй хүртэл нь борлуулж мөнгө олох боломж байсан. Гэтэл одоо чанаргүй нүүрснүүд байгальд хог болоод хэвтэж байна гэдэг дэндүү хамарсалтай. Тавантолгойн төмөр зам бол улс төрчдийн фракци, нам, эвслийн хоорондын зөрчлөөс болж зогссон. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг барьсангүй. Хэрэв цахилгаан станц барьсан бол тэр хог болоод хэвтэж байгаа нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд эргэлтэнд оруулах байлаа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс 190 ам.долларт хүрч байхад Тавантолгойн коксжих нүүрсийг 30 ам.доллараар зарж байна. Энэ бол улс төрийн бодлогын алдаа. Мөн Урт нэртэй хууль батлаад байгаль орчноо хамгаалж чадаагүй. Тэр хэмжээгээр нинжа нар нэмэгдэж, нөхөн сэргээх эзэнгүй газар нэмэгдсэн. Нэг гишүүн гарч ирээд нэг хууль санаачлаад, батлуулчихдаг. Тухайлбал, Өсөн нэмэгдэх роялтийн тухай хууль баталсан. Энэ хуулиар 68 хувийн татвар авч эхэлсэн. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр алтны үйлдвэрүүд дампуурч, олон компани хүнд байдалд орсон. Нөгөө талаар Монгол Улс маш их алтыг үнэгүй алдсан. Тухайлбал, 2006 онд Төвбанкинд 26 тонн алт тушаагдаж байсан бол 68 хувийн татвар авч эхэлснээр 2009 онд зургаан тонн болж буурсан. Яагаад гэвэл нинжа нарын олборлолт зогсоогүй, тэдний гаргасан 5-6 тонн алт Монголд шингээгүй юм. Өнгөрсөн жил алтны татварыг 2 хувь болгож бууруулахад Монголбанкинд тушаагдаж байгаа алтны хэмжээ 10 тонн хүрээд байна. Энэ мэтчилэн тооцоо судалгаагүй, амьдралд нийцэхгүй хууль эрх зүйн зохицуулалт маш их сөрөг нөлөө үзүүлдэг.

 

Эх сурвалж: itoim.mn

Ц.Даваацэрэн: ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг хэрхэн худалдсан тухай УИХ-д танилцуулах байх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани