Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросуудын эрс эсэргүүцэлтэй тулгарсан Шүрэнгийн УЦС баригдах уу

Оросуудын эрс эсэргүүцэлтэй тулгарсан Шүрэнгийн УЦС баригдах ууОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойн "Бидний хүчин чармайлтын үр дүнд Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг царцааж чадлаа” гэсэн мэдэгдэж байсан. Тэрээр "Одоогийн байдлаар энэ төсөл тийм ч идэвхитэй биш байгаа. Санхүүжилт байхгүй, төслийн хувь заяа цаашдаа яаж эргэхийг монголчууд өөрсдөө ч мэдэхгүй байна. Харин бид өөрсдийн зүгээс өгөх ёстой материалаа өгөөд, үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргачихсан. Цаашдаа энэ асуудлаас анхаарлаа салгахгүй” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа хойд хөршийн цахим хэвлэлүүдэд "Монголын барих гэж байгаа усан цахилгаан станцын төслийн санхүүжилт царцсан” хэмээн мэдээлж эхэлсэн юм.

Оросууд судалгаа хийгээд Байгаль нуурын усны төвшин өнгөрсөн жил 11 см-ээр доошилсныг илрүүлжээ. Монголын Засгийн газар Сэлэнгэ мөрөн дээр 300 мВт-ын хүчин ча­­далтай Шүрэнгийн УЦС барих төслийг 2012 оноос эхлэн хөөцөлдсөн. Зэрэгцээд ОХУ зогсоохоор хариу арга хэмжээ авч ирсэн ч Дэлхийн банк тэдний эсэргүүцлийг үл харгалзан төслийг санхүүжүүлэхээр болсон юм. Оросуудын эсэргүүцсэн шалтгаан нь усан цахилгаан станц "Сибирийн цэнхэр нүд” гэгдэх, дэлхийн цэнгэг усны нөөцийг 20 хувийг өөртөө агуулдаг Байгаль нууртай холбоотой. Нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн дээр баригдсан усан цахилгаан станц нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолд оршиж  байв. Нэг талаас харахад, Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах шаардлагатай, үүнд өөрийн орны гол мөрнийг ашиглаад байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгоход ямар ч саад үгүй мэт. Гэвч монголчуудыг "нээнтэг”-лэх шалтгаан оросуудад бас байв. Тэр нь, "шилжилтийн” гэгдэх 90-ээд оны хүнд үед хоёр улсын хооронд байгуулсан Усны конвенц байлаа. ЗХУ задарч, тусгаар улсууд болс­ны дараа ОХУ хил дамжиж улс­даг гол мөрөн усны нөөцийн та­лаар баримтлах бодлогын ба­римт бичгүүдийг ЗХУ-ын бү­рэл­дэхүүнд байсан улсуудтай бай­гуулж эхэлсэн байдаг. Гэтэл манайх ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй мөртлөө 1995 онд ОХУ-тай ийм гэрээ байгуулж орхижээ. Чухам энэ конвенцид тэр­хүү Сэлэнгэ, түүний цутгал го­луудтай холбоотой заалт орсон аж. Эдийн засаг хүнд, хөрөнгө оруулалт шаардлагатай тэр үед эрх баригчид энд тэнд очиж хэдэн валют буцалтгүй тусламжаар аваад оронд нь элдэв санамж бичигт гарын үсэг зурж, конвенцид нэгддэг байсныг бүгд санаж байгаа байх. Гэтэл тэр нь алсдаа хөгжил дэвшлээ хааж боогдуулах үр дагавар авчрах учиртай байжээ. Оросууд мэдээж, тэр шижмээсээ сайн гэгч нь атгасан. 

ОХУ-ын Байгаль да­лайн усны нөөц баялгийг ха­риуцсан холбооны агентлагийн тэр­гүүн Ольга Колобеец гэгч эмэгтэй Шүрэнгийн цахилгаан станцын төсөлтэй холбогдуулж өгсөн ярилцлагадаа "Бид ОХУ Мон­гол хоёр улсыг дамжин өн­гөр­дөг гол мөрнүүд дээр ямар ч байгууламжийг ОХУ-ын орол­цоотой, хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж байж шийдэх тохиролцоотой. Гэвч одоогийн байд­лаар бид Шүрэнгийн ца­хи­лгаан станцыг байгуулах асууд­лаар Монголын талаас нэг ч нааштай санал хүлээж авсангүй. Асуудлыг хамтарч шийдэх чигт Монголын тал санаачилгагүй хандаж байна. Тэд бас тохиролцооныхоо чиг шугамыг гэнэт өөрчлөх дутагдлыг гаргаж байна. Сэлэнгийн цутгалуудын нэг Эгийн голын усан цахилгаан станцыг монголчууд дураараа барьсан. ОХУ-тай зөвшилцөөгүй” хэмээн ярилцлага өгснөөс үүнийг харж болно.

Өнгөрсөн хугацаанд хоёр талаас ажлын хэсэг гаргаж олон уулзалт хийсэн. Хамтарсан судалгааны баг гаргаж, судалгаа ч хийсэн байх. Гэсэн ч манай улс байр сууринаасаа ухраагүй. Буриадын Ерөнхийлөгч Н.Наговицын, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч айлчлаад асуудлыг эргүүлж дөнгөөгүй билээ. Үүнд гомдсондоо ч гэх үү, сүүлийн үед Оросын хэвлэлүүд энэ сэдвийг хөндөхдөө Монгол Улсын өрийг удаа дараа хөнгөлсөн талаараа дурьддаг болчихоод байгаа.

"Оросууд монголчуудыг ингэж хайрлаж байхад монголчууд эргээд өр өшиглөж байна” гэсэн санаа илэрхийлж байгаа хэлбэр бололтой.

Гэхдээ манай тал бас  ч "бул чулуу” шиг байрандаа суугаад байгаагүй. Оросын хэвлэлүүд "Монголын сайд Шүрэнгийн цахилгаан станцыг зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа” гэж мэдээлэн шуугиан тарьж байсан удаа бий. Үнэн хэрэгтээ Монголын тал "Монгол бол хөрсний ус багатай, эрчим хүчний хэрэглээ нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа улс. Сэлэнгэ бол манай мөрөн. Бид ашиглах эрхтэй. Усан цахилгаан станц баригдсанаар байгаль орчин, экосистемд сөргөөр нөлөөлсөн туршлага манай оронд одоогоор гараагүй байна” гэж байв. Энэ байр суурин дээрээ одоо ч бат зогсч буй.  

Байгаль нуурын усны төвшин 11 сантиметрээр доошилсон баримт  усан станцын төслийг зогсоох хэмжээний үр нөлөөтэй байх эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэвч Дэлхийн банк материалыг нь хүлээж авсан бол судалж таарна. 

Шүрэнгийн усан цахилгаан станцын хүчин чадал Тайширынхаас бараг 30 дахин илүү. "Тайшир”-ын усан цахилгаан станцад Дэлхийн Цэвэр хөгжлийн механизмаас хүлэмжийн хийг бууруулсных нь төлөө жилд 500 мянган ам.доллар төлдөг гэсэн мэдээ бий. "Шүрэнгийн усан цахилгаан станц”-ын хэмжээг Тайширынхтай зүйрлэвэл, Цэвэр хөгжлийн механизмаас жилд 15 сая ам.доллар орж ирэх боломжтой гэдгийг хялбархан тооцоолж болно.  

Байгаль орчинд ч ноцтой хор уршиг тарих магадлал бага. Төслийн тоо баримтаас харвал, Шүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар Сэлэнгэ мөрөн дээр найман километр өргөн, 50 километрийн урттай усан сан үүснэ. Баригдсанаас хойш жилийн дотор дүүрэх боломжтой гэсэн тооцоог инженерүүд нь хийсэн бөгөөд усны мэргэжилтнүүд "Шүрэнгийн усан цахилгаан станц” манай улсын усны менежментийн төслүүдийн жишиг болох бүрэн боломжтой” гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц барьж байгаа нь ОХУ руу гараад явчихдаг усаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй хэрэг юм.

Дашрамд Шүрэнгийн усан цахилгаан станцын усан сангаас газар тариалан, хот суурин газрыг усаар хангах, эрэг дагуу аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Манайхыг эрс эсэргүүцээд байгаа ОХУ өөрсдөө цахилгаан станцын усан сангаа иймэрхүү олон хэлбэрээр ашигладаг юм. 

 

С.Алдар

Breakingnews.mn

Оросуудын эрс эсэргүүцэлтэй тулгарсан Шүрэнгийн УЦС баригдах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани