Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой жинхэнэ өгөөжөө 2018 оноос өгнө

Тавантолгой жинхэнэ өгөөжөө 2018 оноос өгнө

 

Засгийн газар ирэх оноос том төслүүдээ хөдөлгөх чиг барьж байна. Гацсан төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн уналтыг тогтворжуулна. Цаашид өсөлтийн хурдаа эрчимжүулэх төлөвлөгөөг төсвийн тодотголын хавтсанд хавчуулсан талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн цухуйлгасан. Тавантолгойн бүлэг орд, түүнийг дагалдах төмөр зам, цахилгаан станцын төслийг хөдөлгөхөөр болжээ.
 
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний ханш огцом сэргэсэн энэ үед Засгийн газрын хямралыг давах цогц төлөвлөгөөнд 7.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал багтсан аж. Хамгийн гол худалдан авагч БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүрсний олборлолтод хязгаарлалт хийж, уурхайнууд жилийн 330 хоногт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байсныг 276 болгож хязгаарласан нь коксжих нүүрсний ханш ийн өсөхөд голлон нөлөөлжээ.

Улмаар тус улсын Таншань боомтод коксжих нүүрсний ханш тонн нь 200 ам.долларт хүрсэн бөгөөд энэ онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн түүхий эдээр тодорч, шинжээчдийн таамгийг эвдэв. Гэхдээ энэ нь Австралиас ачааны усан онгоцоор Хятадын урд хэсэгт хүрч буй нүүрсэнд үйлчилж буй ханш. Үунд, Австралиас БНХАУ хүрзх далайн тээвэр, угааж баяжуулах өртөг, баяжуулахад гардаг хорогдол зэрэг хэрэглэгчийн гар хүртэлх зардлууд баггдаг. Харин эдгээр зардлыг хасаж үзвэл, Австралийн нүүрсний уурхайн амны өнөөгийн ханш 30 ам.доллар хавьцаа юм байна. Тэгвэл манай Тавантолгойн бүс нутгаас экспоргод гарж буй коксжих нүүрс авгомашины тэвшээр дамжиж Өвөрмонголын Бугат хотын гангын үйлдвэрт хүрдэг. Ингэхдээ уурхайн амнаас мөн л 30 ам.доллараар борлуулж байна. БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийг зарладаг "Sxcoal.сom”-ийн аргачлалаар тооцоход Монголын нүүрс 650 юань буюу 90 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. Тавантолгойн уурхайн амны өнөөгийн үнийг тээвэрлэх, угааж баяжуулахад, тагвар болох 56 ам.долларыг нэмэхэд 86 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
 
БИД ЯАГААД ҮНЭЭ ТОГТООЖ ЧАДДАГГҮЙ ВЭ

Манайх зам тээврийн дэд бүтцээс шалтгаан Хятадын хойд хэсэгт нийлүүлэх хязгаарлагдмал зах зээлтэй. Үүнээс гадна нүүрсний үнийн хараат байдал үүсээд байгаа нь худалдааны гэрээг урт хугацаагаар хийсэнтэй холбоотой юм байна. Жишээлбэл, 2012 онд Монгол Улсын Засгийн газар "Чалко” компанитай урт хугацааны гэрээгээр 350 сая ам.доллар зээлсэн. Нүүрсний урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан энзхүү зээлийн эргэн төлөлт ханш унасны улмаас сунжирч өнөөдрийг хүрсэн. Зөвхөн түүнд нь "Эрдэнэс-Тавантолгой” компани жил бүр нэг сая орчим ам.доллар төлж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар 96 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний өглөг үлджээ. Нүүрсээ өнөөгийн ханшаар борлуулсан тохиолдолд ирэх онд өрөө бүрэн дуусгах тооцоотой ажиллаж байгаа гэнэ. Энэ өрийг тэглэснээр "Эрдэнэс-Таванголгой” нүүрсний ханшаа удирдах боломж нээгдэх бөгөөд тэр үед харилцан ашигтай гэрээгээр зохицуулагддаг Австралийн нүүрстэй, Тавантолгойн баялгаа жишихэд үнэнд нийцэх юм. Улмаар 2018 онд төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани экспортын орлогоо 100 хувь хүртэж, жинхэнэ өгөөж өө өгч эхлэх зураг харагдаж байна. Нөгөө талаар "Чалко”-гийн өрөнд баялгаа өгч буй мздээлэл бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ордын хэлтэрхийг ч ашиглаж амжаагүй байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компани өнөөдрийг хүртэл 20 орчим сая тонн нүүрс экспортолсон статистик гарчээ. Тавантолгойн бүлэг ордыг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж үзвэл, энэ нь хэлтэрхийд нь ч хүрэхгүй хэмжээ юм.

ТӨМӨР ЗАМТАЙ ТАВАНТОЛГОЙ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ

Нэг дор олон мянган тоннын ачаалах багтаамжтай далайн тээврийг, 100 тонн хүрэхгүй авто замын тээвэртэй харьцуулах нь бас л өрөөсгөл. Төмөр замаа барьж, байгуулаагүй цагт бид Австралитай өрсөлдөх байтугай түүхий өрсөлдөөний гадна хоцорно. 2012 оноос хойш Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш 2-3 дахин унаж, түүнээс олох орлого төдий чинээгээр буурсан. Сайшаалтай нь манайд шууд нөлөөлөөгүй ч нүүрсний үнэ сэргэж эхэллээ. Энэ бол уул уурхай түшиглэсэн манай улсын хувьд сайны дохио. Харин үүнээс хэдий хэмжээний ашиг хүртэх нь түүхий эд нийлүүлэгчдийн дунд өрнөж буй өртгийн ерсөлдөөн хэрхэн оролцохоос шалтгаалах юм. Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн салбарт хэн түрүүлж хөдөлсөн нь илүү хожиж байна. Бүхэл бүтэн Таванголгой ордыг нүүлгэхэд аль болох бага өртгөөр тээвэрлэж байж, төдий чинээ их ашиг олно. Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр замын гол үүрэг энэ. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой гэх ТЭЗҮ гарсан билээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийн зам багтсан бөгөөд "Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор”-ын эхлэх цэгээр энэ чиглэлийн төмөр зам тодроод буй нь олзуурхууштай. Засгийн газар ч Тавантолгойг төмөр замтай нь хөдөлгөхөд хүч хаяхаар шийдсэн байна. Учир нь Сангийн яамнаас ирэх оны төсвийн төсөлд нэг тонн коксжих нүүрсийг 52, эрчим хүчний нүүрсийг 32 ам.доллараар тусгажээ. Нийт экспортын хэмжээг 23 сая тоннд хүрэхээр төсөөлж, улсад 317.3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр тооцсон нь нүүрсний салбарт найдаж буйн илрэл.
 
 
Д.МЯГМАРДОРЖ

 /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Тавантолгой жинхэнэ өгөөжөө 2018 оноос өгнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани