Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“РИО ТИНТО”-ГИЙНХОН ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨӨД БУЦЛАА

“РИО ТИНТО”-ГИЙНХОН ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨӨД БУЦЛАА

 

Бидэнд ойрхон ирээдүйг амласан Монголын уул уурхайн хамгийн том төсөл Оюутолгойд хөрөнгө оруулагчид айлчлаад буцлаа. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд "Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арну Суара тэргүүтэй удирдлагууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу татжээ. 

 

Тухайлбал, "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жакийн Монголд байхдаа болон буцаж очоод хийсэн мэдэгдлүүд нь Оюутолгой төслийн ойрын ирээдүйг илүү тодорхой болгож өгөв. Мөн хөрөнгө оруулагчид юу хүсэж буйгаа Засгийн газарт илэрхийлж, нэг ёсондоо бидэнд "гэрийн даалгавар” өгөөд буцлаа. 

"Монголчууд Оюутолгойгоос 10 жилийн турш ногдол ашиг хүртэхгүй”

 

Жан Себястьян Жакийн мэдэгдлүүдээс хамгийн их анхаарал татсан нь энэ. "Дубайн” гэх тодотголтой гэрээ үзэглэгдсэний дараа нэр бүхий улстөрчид "Монгол Улс Оюутолгой төслөөс 22 жил ашиг хүртэх ямар ч боломжгүй боллоо” гэж улстөржиж байсан билээ. Гишүүн асан С.Ганбаатар бүр "2048 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй” гэж мэдэгдсэн удаатай. Уурхайн бүтээн байгуулалтын явцад нэмэгдсэн 2.1 тэрбум ам.долларын зардлыг баталгаажуулахыг Сангийн яаманд даалгасан заалт Дубайн гэрээнд байсан нь тэднийг ийнхүү санаа зовниход хүргэсэн юм. Энэ зардлын 34 хувьд ногдох 763 сая ам.доллар шууд Монголын талд өр болж бичигдэх учраас тэдний санаа зовинол зөв байсан. Гэхдээ  багагүй хэмжээний "улс төр” шингэсэн байжээ гэдэг нь Жан Себястьян Жакийн мэдэгдлээс харагдлаа. Мэдээж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ногдол ашиг хүртэх хугацаа хойшилно. Жан Себястьян Жакийн мэдэгдэл "Ойрын” гэсэн тодотголтой, өөрөөр хэлбэл "10-аас дээшээ хэд ч байж болно” гэсэн санаа агуулж байгаа боловч 10, 20 жилээр алдаж тооцоолох магадлал маш бага юм. Оюутолгойн 30, 40 жилийн ирээдүйг тольдон улс төр хийгчдийн боломж хумигдлаа. Чухам энэ учраас Жан Себястьян Жакийн дуулгасан "10 жил ашиг хүртэхгүй” гэсэн мэдэгдлийг "сайн” гэж онцлов.  

 

"Рио Тинто” группын ашиг энэ оны эхний хагас жилд 1.56 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн жилийнхээс 47 хувиар унасан ч хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараасан. Өгөх өгөхдөө хүлээснээс нь ихийг буюу нэгж хувьцаа бүрт 45 цент өгч баярлуулсан билээ. Ногдол ашиг хуваарилахаас гадна, 2015 оны арванхоёрдугаар сард 13.8 тэрбум байсан өрөө зургаан сарын дотор 12.9 тэрбум болтол багасгасан нь салбарын гол өрсөлдөгч "Anglo American”, "Vale”-ийг гайхашруулсан. Учир нь, санхүүгийн байдал адилхан ч энэ хоёр нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй юм. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл, "Рио Тинто” ногдол ашиг хуваарилахаасаа цааргалдаггүй. Урт хугацааны бизнест хамтрахад итгэлцэл их чухал. Дубайн гэрээний хувьд манайд өнөөдрийн уушиг илүү хэрэгтэй байсан учраас мэдсээр байж буулт хийснийг бид ойлгох ёстой. Далд уурхай цаашдаа 70-80 жил ажиллана, дахиад хэлэлцээр хийнэ. Тэр үед "Рио Тинто”-гийн буулт хийх ээлж байх учиртай.  

 

Төмөр зам, эрчим хүчний төслүүдийг анхааралтай ажиглаж, хүлээж байгаа
Томоохон уул уурхайн төслөө хөдөлгөхийн тулд эрх баригчид Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, БНХАУ-ын "Эксим” банк болон бусад эх үүсвэрээс хөрөнгө босгож, урагшаа төмөр зам тавих гэж байгаа билээ. Тэгвэл энэ ажлыг "Рио Тинто” маш анхааралтай ажиглаж байгаа гэдгийг Жан Себястьян Жак илэрхийлжээ. Тэрээр "Бид нэг ашиг сонирхолтой учраас төмөр зам тойрсон нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байгаа” гэсэн байна. Мөн Тавантолгойд цахилгаан станц баригдахыг хүлээж байгаа гэнэ. Түүний энэ үг дээрх хоёр төсөлд хандуулж буй анхаарлыг хоёр дахин нэмэгдүүлэх учиртай. Яагаад гэвэл, Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа наашлах хоёр боломж бий. Нэг нь зах зээлийн байдал сайжрах буюу зэсийн үнэ өсөх. Нөгөө нь, "Оюутолгой” төслийн зардлыг бууруулах. БНХАУ руу төмөр зам тавих, БНХАУ-аас импортолж буй эрчим хүчний хэмжээг багасгах, бүр болих зэргээр компанийн зардлыг бууруулж, дотоодын эдийн засагт үлдэх өгөөжийг ч давхар нэмэгдүүлэх боломжтой. Оюутолгойгоос баяжмалыг төмөр замаар тээвэрлэвэл нийлүүлэлт нэмэгдэж, зардал буурна, дагаад ашиг нэмэгдэнэ. Ашиг нэмэгдсэнээр ногдол ашиг хүртэх хугацаа ч наашилна. 

 

Энэ хоёрын эхнийх нь биднээс хамааралгүй бол сүүлийнх нь гарцаагүй бидний өөрсдийн авхаалж, хөдөлмөрөөс шалтгаална. БНХАУ руу тавигдах төмөр замын төсөлд бид 200 сая ам.долларын хөрөнгө оруулчихсан, нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци шалгарсан, одоогийн байдлаар MFS (minumum functional specification) буюу Цахилгаан станцын техникийн нарийвчилсан тооцоолол түүний үнэ, санхүүгийн модел зэрэг төслийн хамгийн их цаг шаардсан нарийн тооцоолол дээр ажиллаж буй. Хөрөнгө оруулагч тал ирэх сардаа багтаад энэ тооцоогоо дуусгахаар төлөвлөж байгаа аж. 

 

"Рио Тинто” бол дэлхийн хэмжээний том компани. Дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллага "Wood McKenzie”-гийн дүгнэснээр, 2025 он гэхэд "Оюутолгой” Чилийн "Эскондида”, Индонезийн "Грасберг”-ийн дараа дэлхийд гуравдугаарт бичигдэнэ. Тэгэхээр "Оюутолгой” бол Монголын хувьд ч, "Рио Тинто”-гийн хувьд ч хамгийн чухал төсөл гэдэг нь маргаангүй. Жан Себястьян Жакийн "Бид нэг ашиг сонирхолтой” гэсэн үгээрээ "Рио Тинто” дээр өгүүлсэн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн ч юм бил үү. Гагцхүү бид өөрсдөө л хичээж ажиллавал Оюутолгой төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх боломж нээлттэй байгаа гэдгийг "Рио Тинто”-гийнхон баталчихаад явлаа. Нэг ёсондоо эрх баригчдад амнаасаа илүү гараа хөдөлгөх гэрийн даалгавар өгөөд буцав. 

 


АРДЫН ЭРХ сонин


“РИО ТИНТО”-ГИЙНХОН ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨӨД БУЦЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани