Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОПЕК тохиролцсон ч олборлолт нэмэгдсээр байна

"Роснефть” компанид ОХУ- ын газрын тос олборлолтын 40 хувь нь ногддог.

Газрын тосны үнийг өсгөх ОПЕК-ийн хүчин чармайлт үр дүн муутай байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) анхааруулав. Тус картелийн газрын тос олборлолт есдүгээр сард аварга амжилт тогтоосон ч эрэлт зэрэгцэн өсөж чадсангүй. ОПЕК-ийн гишүүн олборлогчид өнгөрсөн сард олборлолтоо бууруулахаар тохиролцсоны ачаар газрын тосны үнэ баррель нь 53 ам.долларт хүрсэн. Энэ нь 2016 оны үнэмлэхүй үзүүлэлт болоод байна.

Дэлхийн голлох экспортлогчид Алжирт тохиролцсоноос хойш олборлолт дахин 14 хувиар өссөн. Ингэснээр тэртээ тэргүй хахчихаад байгаа нефтийн зах зээлд нэмэлт хүндрэл учруулсан юм. ОУЭХА "Чөлөөт зах зээлийн бодлогоос ухарсан ОПЕК нийлүүлэлтээр түрий барьсаар хоёр жил боллоо. Хэрээс хэтэрсэн олборлолтыг бууруулах ажилд эдүгээ хүртэл дорвитой ахиц гарсангүй” хэмээн энэ сард нийтэлсэн тайландаа тайлбарлажээ.

ОПЕК-ийн гишүүн 14 улсын олборлолт есдүгээр сард үнэмлэхүй өсөж өдөрт 33.6 сая баррельд хүрлээ. Энэхүү өсөлт нь арваннэгдүгээр сард болох сайд нарын уулзалтаар хэлэлцэх ёстой ноцтой асуудал болж хувирах төлөвтэйг тус агентлаг анхааруулав. Дараагийн уулзалтаар олборлолтыг бууруулах ажилд бодитой үр дүн гарна хэмээн ОПЕК найдаж байгаа. Гэвч гишүүн улс тус бүрт оноох олборлолтын хэмжээ зэрэг чухал асуудлаар санал нэгдэж чадаагүй хэвээр.

ОПЕК эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа үүсгэхийн тулд гишүүн орнууддаа олборлолтоо бууруулах шахалт үзүүлэх нь сүүлийн хэдэн сард ихэссэн. Тус картельд багтдаггүй орнуудын олборлолт нь үнийн хямрал тохиосон сүүлийн хоёр жилд шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй тогтвортой байжээ. Гэтэл зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ихэсгэх зорилго агуулсан ОПЕК-ийн гишүүн орнуудын дотоодын өрсөлдөөнөөс болоод олборлолт өссөөр. "ОПЕК-ийн олборлолтыг бууруулж чадвал зах зээлийн тэнцвэр хэр сайжрах нь одоо ч бүрхэг” хэмээн ОУЭХА тайлбарлаж байна.

Ливи, Нигери хоёр саяхан нийлүүлэлтээ өсгөсөн. Ираны олборлолт ч цаашид өсөх төлөвтэй. Ийм нөхцөлд Саудын Араб тэргүүтэй бусад гишүүн улс олборлолтоо дорвитой бууруулахаас аргагүй. Гэтэл Саудын Араб нь АНУ-ын занарын тосны компаниуд болон бусад олборлогчдод зах зээлээ алдахгүйн тулд нийлүүлэлтээ ихэсгэсээр хоёр жил боллоо. Тус улс олборлолтоо өсгөсөөр байгаа ч эдийн засгийнх нь үндэс болсон газрын тосны орлого байнга буурч ирлээ.

Хоёр жил үргэлжилсэн газрын тосны үнийн хямралын дүнд шинэ холбоо үүсэж эхэллээ. Үүнтэй уялдан ОХУ зэрэг ОПЕК- ийн гишүүн бус олборлогчидтой хамтран ажиллах арга бүтэлгүй төгсөж болзошгүйг ОУЭХА анхааруулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олборлолтыг хамтран багасгах хүчин чармайлтыг дэмжиж буйгаа даваа гарагт мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 3.5 хувиар өссөн юм. Мягмар гарагт газрын тосны дэлхийн бенчмарк брентийн үнэ 74 центээр буурч, баррель нь 52.40 ам.доллар боллоо.

ОХУ олборлолт бууруулах ямар ч гэрээ хэлэлцээрт нэгдэхэд бэлэн тухай ноён Путин мэдэгдсэн. "Олборлолтыг одоогийн хэмжээнд нь бариулах, тэр ч байтугай бууруулах нь дэлхийн эрчим хүчний салбарт тогтвортой байдлыг хангах цор ганц арга” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч тайлбарласан юм. Гэтэл ОХУ-ын төрийн өмчийн "Роснефть” компанийн тэргүүн олборлолтыг царцаах юм уу, бууруулах явдал байж болохгүй зүйл хэмээн саяхан өгүүлсэн.

Энэхүү хоёр өөр байр сууринаас шалтгаалан хэт нийлүүлэлтийг хязгаарлах дэлхийн хүчин чармайлтад ОХУ-ын оролцоо сэжигтэй болж хувирлаа. "Яахаараа бид олборлолтоо бууруулах ёстой юм?” хэмээн ОПЕК-ийн эсрэг байр суурь баримтлагч ноён Игорь Сечин Reuters агентлагт тайлбарласан. "Роснефть” компанид ОХУ-ын дотоодын олборлолтын 40 хувь нь ногддог юм.

Олборлолт бууруулах тохиролцооны хэтийн төлөвт Лондон дахь газрын тосны брокер Стивен Бреннок тун ч эргэлзэж байна. "ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулмагц оросууд нийлүүлэлтээ урьд байгаагүйгээр өсгөхөөр анаж байгаа” талаар ноён Бреннон анхааруулав.

ОУЭХА-ийн тооцоогоор ОПЕК-ийн гишүүн бус ОХУ, Казахстаны нийлүүлэлт өнгөрсөн сард өсөж өдөрт 500 мянган баррельд хүрчээ. Энэ нь сүүлийн нэг жилд ОПЕК-ийн гишүүн бус орнуудын олборлолт гуравны нэгээр буурсан нааштай хандлагыг үгүй хийж, цаашдын тохиролцоонд түвэг учруулахаар байгаа юм.

"Одоогийнхоо эрчээр үргэлжлэх юм бол газрын тосны хэт нийлүүлэлт ирэх оны эхний хагаст ч хэвээрээ байх болно. ОПЕК л олборлолтоо бууруулж байж зах зээлийн тэнцвэр сайжрах нь” хэмээн ОУЭХА-ийн тайланд тайлбарлажээ.

Дэвид Шеппард, Нил Хьюм

Засгийн газрын мэдээ
ОПЕК тохиролцсон ч олборлолт нэмэгдсээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани