Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Хэрлэн: Он дуустал нэг сая тонн ачаа тээвэрлэнэ

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэнтэй ярилцлаа.

Х.Хэрлэн: Он дуустал нэг сая тонн ачаа тээвэрлэнэ

 

 

-Юуны өмнө танд "Монголын төмөр зам” ТӨХК”- ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэе. Таны ажил мэргэжлийн замнал хэрхэн өрнөж байсан талаар яриагаа эхлэх үү? 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Техникийн ухааны магистр зэрэгтэй, Эрх зүйч мэргэжилтэй. Барилгын зургийн институт, АМХЭГ, Үйлдвэр, худалдааны яам, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн байгууллагуудад 10 гаруй жил ажиллаж байсан туршлагатай. Энэ сарын 07-ны өдрөөс тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. 

-Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд танай компани ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа дурдвал? 

-Манай компани төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчтэй аж ахуйн нэгж юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэй ордоос Ерөө сум хүртэл 33.4 км төмөр зам хүлээн авч өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган тонн төмрийн хүдрийг тээвэрлээд байна. Энэ он дуустал нэг сая илүү тонн ачаа тээх зорилго тавин ажиллаж байна.

Бид энэхүү тээвэрлэлтээ өөрийн эзэмшлийн вагон, зүтгүүрээр тээвэрлэж байгаа нь хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг сайжруулах, орчин үеийн техник, технологийг эзэмшиж сурах, мөн Монгол Улсын ачаа тээх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаа үйл явц юм.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тухайн чиглэлийн төмөр замыг нэмэлтээр тусгуулахаар холбогдох судалгаа, танилцуулга бэлтгэж Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох газарт хүргүүлсэн.

Мөн Засгийн газрын хөтөлбөрт багтсан Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр замын эдийн засгийн тооцоо судалгаа, Шивээхүрэн боомтын асуудлаар танилцуулга, холбогдох судалгааг бэлтгэн салбарын яаманд тус тус хүргүүлээд байна.

Хөөт-Бичигийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлыг БНХАУ-ын Төмөр замын гуравдугаар товчоотой хамтран эхлүүлсэн, ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд эцсийн байдлаар хүлээн авахаар талууд шаргуу ажиллаж байгаа, залгуулаад төсөл хэрэгжүүлэх ажлыг ЗТХЯ-ны чиглэл, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Монгол Улсад хэрэгжих эдийн засгийн ач холбогдолтой, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг дэмжсэн төслүүдийн талаар судалгаа хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

Жишээ дурдвал, "Ачааны вагон үйлдвэрлэх, угсрах” төсөл байна. Манай улсад өнөөгийн байдлаар 6,200 орчим ачааны вагон ашиглагдаж байна. Үүнээс 44 хувь нь буюу ойролцоогоор 2,700 орчим ачааны вагоны ашиглалтын хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, 25-аас дээш жил ашиглагдаж байгаа судалгаа байна.

Манай улсад өнөөгийн байдлаар 6,200 орчим ачааны вагон ашиглагдаж байна.​ Үүнээс 44 хувь нь буюу ойролцоогоор 2,700 орчим ачааны вагоны ашиглалтын хугацаа дууссан.

 
 
 

Ийм вагоныг тээвэрлэлтэд ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдалд маш их эрсдэлийг дагуулдаг, ачааны вагонуудыг ойрын хугацаанд зайлшгүй парк шинэчлэлтээр солих шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна дээр дурдсан Оюутолгойн салаа төмөр зам, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Хөөт–Бичигтийн болон Эрдэнэт–Овоотын төмөр замууд ээлж дараагаар баригдаж ашиглалтад орсны дараа ачааны вагоны паркийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарна.

Үүнээс гадна "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсан бусад чиглэлийн төмөр замын төслүүд ч мөн эхэлнэ.

Тиймээс эдгээр төмөр замын төслүүд хэрэгжиж дуусаад төмөр зам ашиглалтад орохтой зэрэгцээд парк шинэчлэлтэд ойролцоогоор 10 мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ, шаардлага гарах юм. Эдгээр вагоныг импортоор авна гэвэл та бидний мөнгө гадагшаа зүгээр л урсах болно.

Тиймээс энэхүү төслийн хүрээнд өргөн, нарийн царигийн хагас вагон үйлдвэрлэх, их засвар хийх, зориулалт бүхий "Ачааны вагоны үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Одоогоор ажлын хэсгийнхэн БНХАУ, Орос, Украйн, ХБНГУ, Казахстан, Узбекистан зэрэг орны ижил төстэй үйлдвэрүүдээс туршлага судалж, тооцоо судалгаа хийж боловсруулаад байна. Урьдчилсан ТЭЗҮ-ийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэг хийж, ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд оруулж, хуралдаанаас эдийн засгийн үр ашигтай төсөл хэмээн дэмжсэн дүгнэлт гарсан. 

-Тээвэр, ложистикийн төв байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ? 

-"Монголын төмөр зам” ТӨХК- ийн зүгээс энэ төслийн ажлыг эхлүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Төслийн хүрээнд саяхан манай мэргэжилтнүүд БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаад ирсэн. Тяньжин хотын Бинхай шинэ бүсэд зохион байгуулагдсан "Зүүн хойд азийн Энхтайван, хөгжлийн Бинхай–2016” чуулганд оролцож "Монгол-ОХУ-БНХАУ гурван улсын хамтын ажиллагаа эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан.

Уг хурлын үеэр бид "Тяньжин ложистикийн төв” төсөл болон "Тавантолгой- Гашуун сухайт” төмөр замын төсөл, "Хөөт бичигт чиглэлийн” төмөр замын төслийн талаар Хятадын талын томоохон компаниудын удирдлагуудад танилцуулж, эдгээр төслүүд дээр хамтран ажиллах хөрөнгө оруулагч шаардлагатай байгаа талаар танилцуулсан, хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулаад барилгын ажил явагдаж дуусаад, боомтын үйл ажиллагаа эхлэх юм. Үйл ажиллагаа эхлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн судалгаануудыг хийж байна.

Жишээ нь, Махны экспортыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн Хятад болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, малын боловсруулсан арьс, ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл, чацарганыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг жижиглэнгээр савлах, боловсруулах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төслүүд дээр ажиллаж байна.

Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд дээрх үйлдвэрлэлийг явуулахад чөлөөт бүсийн хөнгөлөлтүүдийг эдлэхээс гадна Монголоос түүхий эдийг оруулахад гаалийн татвар, боловсруулалтад НӨАТ төлөхгүйгээс гадна үйлдвэрлэлийг далайн боомтод хөгжүүлснээр экспортоо нэмэгдүүлэх, тээвэр, ложистикийн зардлыг бууруулах давуу талтай. 

-"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтыг "Монголын төмөр зам” компани хэрэгжүүлж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол? 

-УИХ-аас 2010 онд батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажил 85 хувьтай байна. Бид "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдыг судалж, яриа хэлэлцээр хийж байна.

Тухайлбал, "Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, танилцуулга бэлтгэсэн, тиймээс зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудалд дэвшил гарах байх гэсэн хүлээлт байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Зам, тээврийн хөгжлийн сайд багтсан. 

-Төмөр зам барьснаар улс оронд ямар үр өгөөжтэй байх асуудлыг нийгэм олон янзаар хүлээн авч байна. Монголынхоо баялгийг төмөр замаар гаргаад дууслаа гэх мэтээр сөргөөр харах нь илүү байж магадгүй юм? 

-Монгол Улс нь стратегийн чухал ач холбогдолтой орд газруудаа яаж эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрхэн үнэд хүргэх вэ гэдгээ маш сайн төлөвлөж, өнөөгийн нөхцөл байдлаа оновчтой харж байж хэрэгжүүлэх шаардлагатай гэж санагддаг.

Төмөр зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ёстойг хэн хүнгүй ярьдаг, харин ямар шат дараалал, менежментээр бүтээн байгуулах вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор санхүүгийн боломждоо тааруулж, төмөр замаа барьчихаад ашигт малтмалаа тээвэрлэж орлогоо бүрдүүлснээр дараагийн томоохон төслүүдээ явуулах ёстой гэж боддог.

Тэгээгүй учраас эдгээр төслүүд бүгд зэрэг эхлээд хөрөнгийн дутагдлаас болж зэрэг зогсолт хийгдээд байгаа нь нийгэмд нэгэнт ил болсон байдал юм. 

-"Монголын төмөр зам” ТӨХК нь өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний хөдлөх бүрэлдэхүүний парктайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

-Манай компани нийт 245 ачааны вагон, ОХУ, БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий есөн зүтгүүр, хоёр чингэлэг өргөгч машинтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах "Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг 80 га газрын хамтаар эзэмшдэг. Төмөр замын суурь бүтцийн хувьд Замын-Үүд дэх шилжүүлэн ачих байгууламжид хамаарах 8.4 км төмөр зам болон дээр дурдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын хооронд байрлах 33.4 км төмөр зам бий. 

-"УБТЗ” ХНН-тэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Хоёр талын байгууллагын хооронд хийж хэрэгжүүлсэн, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар яривал? 

-Манай компани өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмжийг "УБТЗ” ХНН-тэй хамтран тээвэрт явуулахаас гадна үндэсний аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

Үүгээрээ Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, ачааллыг хөнгөвчлөх, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх зэрэг бүхий л талаар хамтран ажилласаар ирсэн.

Өнөөдрийн байдлаар бид төмөр замын дамжин өнгөрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор Замын-Үүд дэх Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан шилжүүлэн ачих байгууламж, түүнд дагалдах тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үүднээс "УБТЗ” ХНН-тэй хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Замын-Үүдийн Ложистикийн төвийн үйл ажиллагаа эхлэх үед хоёр тал хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллах юм. 

-Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад мэргэшсэн хамт олон чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээжийн хэрэг. Тэгвэл хүний нөөцийн асуудал дээр ямар бодлого баримталж, хэрхэн хэрэгжүүлж байна вэ? 

-Тийм ээ. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол хүчин зүйл бол чадварлаг боловсон хүчин юм. Компанийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулж, хүний нөөцөө бүрдүүлэх, цаашид хийх ажлын хүрээнээс хамааран мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх гэх зэрэг ажлуудыг хийж байна.

Дээр дурдсан төмрийн хүдрийн тээврийн үйл ажиллагааг явуулахад инженер, техникийн нийлсэн 60 орчим ажилтанг сонгон шалгаруулан орон нутагт ажиллуулж байна.

Мөн ирээдүйд биеллээ олох төсөл хөтөлбөрүүдийг угтаж, БНХАУ-ын Зам, тээврийн дээд сургуульд компанийнхаа нэр дээр 13 оюутныг таван төрлийн мэргэжлээр, Монгол Улсын Тээврийн дээд сургуульд гурван оюутныг компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, суралцуулж байна.

Түүнчлэн богино хугацаанд мэргэшүүлэх үүднээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал, төмөр замын МСҮТ-д компанийн нэр дээр найман оюутан суралцаж байгаа бол Налайх, Сайншандын МСҮТ-дэд төмөр замын мэргэжлээр нийт 500 орчим боловсон хүчин бэлтгэгдээд байна. 

-Байгууллага бүр өөрсдийн бахархах, үнэт зүйлтэй байдаг. Танай байгууллагад бусдаас онцлог, ямар давуу тал байдаг вэ? 

-Манай байгууллагын дийлэнх нь залуучууд. Тус бүр өөрийн зорилготой, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй чадварлаг, төрөл бүрийн мэргэжилтэй боловсон хүчний бүрэлдэхүүнтэй.

Тухайлбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Турк, Япон, Солонгос улсуудад мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байна. Ямар ч төсөл дээр ажиллах мэдлэг боловсрол мэдлэг чадвар тэдэнд бий. Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшил, дэд бүтцэд хөрөнгө оруулж буйгаараа бид бүхэн бахархдаг. 

-Цаашид ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ? 

-Эхлүүлсэн, гүйцэтгэж байгаа ажлуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаас гадна төмөр замд шаардлагатай 150 орчим төрлийн дүрэм, журам боловсруулах, олон улсын сайн туршлагад тулгуурласан стандартуудыг нутагшуулах, төмөр замын тээврийн эрх зүйн холбогдолтой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, засан сайжруулах зэрэг ажилд салбарын яамтайгаа хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Х.Хэрлэн: Он дуустал нэг сая тонн ачаа тээвэрлэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани