Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эзэн-100”-ын эзэн нь “Эрдэнэс Монгол”-ын “хаан” хэвээрээ байгаа юм биш үү

 

"Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогт гэдэг хүнийг томилоод 20-оод хонолоо. Эзэмшсэн мэргэжил боловсрол, намтар цадигийн хувьд өөлөх юм алга, цэвцийсэн цэмцгэр юмсанж. Харин өнөөдөр ажил гүйцэтгэж байгаа байдлын тухайд экс захирлын "толгой ажиллаад” байна. Энэ нь ч цаанаа нарийн угшилтай юмсанж. Мал аятай угшил ярьсан нь ямар учиртай вэ гэхээр энэ хоёрыг ижилсгэх нэг хаяг намтар дотор нь бий. Тэр нь "Женерал Электрикс”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан явдал.Дашрамд дурьдахад 2016 оны долдугаар сард Б.Бямбасайхан захирлын удирдлагын үед "Эрдэнэс Монгол” компани "General Electric” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байсан юм. 

Цаашилбал энэ "угшил”-д "Увс фракц” гэж хэлэгддэг тэр бүлэглэл хамаатай. Үүний цаана хэн байсныг "Эрдэнэс Монгол”-ын асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг, нөлөө бүхий улстөрч дундаас хайхад амархан олдоно. Тэр түүнийг томилуулсан.

Б.Бямбасайханы мэдлэг боловсрол, гоё сайхан CV-г бодоод "солихгүй” ч байж болох лобби хүч өнөөгийн улс төрд байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ Б.Бямбасайхан 2015 оны хоёрдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар Б.Бямбасайханыг томилогдсон, Ерөнхийлөгчийн эрчим хүчний бодлогын зөвлөх, Монголын Бизнесийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан, мөн өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хүндрэлээс гарах "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гээд бодохоор байлгаад байх нь ариун явдал байж болохгүй л байж. 

Тэгвэл Б.Бямбасайхан, Ц.Түмэнцогт хоёрыг "General Electric” компанийн "хамтын ажиллагаа”-наас өөр юу нэгтгэв. Үүний цаана Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын асуудал байдаг аж. 2016 оны гуравдугаар сарын 31-нд "Эрдэнэс Монгол” компанийн институцийг бэхжүүлэх 35 сая ам.долларын Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг байгуулж "Эрдэнэс Монгол” компанийн тухайн үеийн захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер нар гарын үсэг зурсан. Гол зорилго нь "Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгах, менежментийг чадваржуулах, Сингапурын "Темасек”-ийн загвараар үр ашигтай ажиллуулах явдал. Тэр үед АХБ-ны суурин төлөөлөгч "Энэ төслийн гол зорилго нь Эрдэнэс Монгол компаниар дамжуулан Монголын байгалийн баялгийг зохистой удирдах, эрсдлийн менежментийг сайжруулах, ингэснээр компанийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход чиглэсэн” хэмээж байв. Ингээд 15 жилийн хугацаатай, LIBOR +0.15 хувийн хүүтэй 35 сая.ам.долларын зээл "Эрдэнэс Монгол”-д орж ирэв. Үр дүнд нь компанийн хэмжээнд ашигт ажиллагааны түвшин өссөнөөр ирэх 6 жилийн хугацаанд нийт 3.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээс эхлээд бүхэлдээ төрийн мэдлийн энэ компанийн салаалсан мөчир бүхэн мөнгөөр цэцэглэж, менежмент нь чадваржих учиртай. 

Үүний дараа буюу 2016 оны наймдугаар сарын 26-нд "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал С.Цэлмэг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Түүний энэ шийдвэрийг мөн л УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой гэж үзэж байлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын менежмент, Металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулах төсөл, Хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулах, сайжруулсан түлш үйлдвэрлэх төсөл, Нүүрсийг хуурай аргаар баяжуулах төсөл, Нүүрсний давхаргын метан хийн төсөл болон ашигт малтмалын хайгуул судалгаа хийх, ашигт малтмалын нөөц газарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэг дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж байсан түүнийг ийм шийдвэр гаргах болсонд гайхах хүн цөөнгүй байсан. Тэр тусмаа "Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх болон хямд түлшээр хангах чиглэлүүдэд судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөрүүдийг судлах зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байсны хувьд өнөөх 35 сая ам.долларт "хамгийн их хамаатай”, төсөл хэрэгжүүлэгч яагаад зугтах болов гэдгийг сонгуулийн дараах томилгооны дүйвээнээр хэн ч анзаараагүй явуулчихав.

Харин одоо эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр Орос, АНУ-д боловсрол эзэмшсэн, Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан, Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч асан Ц.Түмэнцогтын "дипломат” байдал "ЭЗЭН-100”-ийн "эзэн” Б.Бямбасайханыг "эрхэлсэн тодорхой ажилгүй”, эсвэл бизнесмэн биш "Эрдэнэс Монгол”-ын экс CEO "амьд” хэвээрээ гэдгийг харуулах боломжийг автоматаар олгоод байх шиг. 

"Эрдэнэс Монгол" нь дэлхийн хэмжээний уурхай болох "Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон "Эрдэнэс Таван Толгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг. Тэдгээрийн зарим "жижиг”-ийг нь төрд авах эсэх асуудал үргэлжилсээр байгаа ч "Эрдэнэс Тавантолгой”, "Оюутолгой” зэрэг "акулууд” нь, ялангуяа "Эрдэнэс Монгол” компани  дахь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн тал дээр түүний байр суурь нь Ц.Түмэнцогт захирлын цаанаас бүр ч тод гэрэлтээд байх юм гээч. Уг нь улс төр буухиагаа үргэлжлүүлж, "Эрдэнэс Монгол”-ыг чадавхжуулах АХБ-ны 35 сая ам.долларын зарцуулалт ч, "Эрдэнэс Монгол”-ын хувь заяа, бүтэц зохион байгуулалт, нарийн яривал томилгоонууд, тэр ч байтугай Монголын баялгийн "зохистой менежмэнт ч хуучин толгойгоороо ажиллаж мэдэхээр дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл "ЭЗЭН-100”-ийн "эзэн” нь "Эрдэнэс Монгол”-ын "хаан” хэвээрээ байгааг анзаарна уу.


 

 
“Эзэн-100”-ын эзэн нь “Эрдэнэс Монгол”-ын “хаан” хэвээрээ байгаа юм биш үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани