Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолсон нь үнэ унах шалтгаан болсон

Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолсон нь үнэ унах шалтгаан болсонАМГТГ-ын нүүрсний хэлтсийн дарга асан Б.Алтсүхтэй ярилцлаа. Нүүрсний салбарын бодлого, чиг хандлагыг сүүлийн 20 гаруй жил тодорхойлж яваа түүнтэй ярилцаж суухад олон зүйлийг мэдэж авснаа нуух юун.

-Тантай уулзахаар ирж явах замд "Монгол Улс ингэхэд нүүрсний нөөцөө бүрэн тогтоож чадсан юм болов уу" гэх бодод төрсөн. Тиймээс асуултаа үүнээс эхэлье?

-Монгол Улс газрын хэвлийн баялгаа бүрэн судалж, нөөцийг нь тогтоож чадаагүй байгаа шүү дээ. Нүүрс ч ялгаагүй. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, тэр хэрээр нөөцөө тогтоож авахыг чухалчилдаг. Гэхдээ ашигт малтмалын нөөцөө төрийн тусгайлсан бодлогоор тогтоох ёстой гэж энэ салбарт олон ажил ажиллаж байгаа хүний хувьд боддог.

Нөгөөтээгүүр газрын доорх баялгийн нөөцийг бүгдийг нь илрүүлэн тогтоох, хөрөнгө оруулагчдыг татах нь зөв гэж ярьдаг хүмүүс байдаг ч улсын эдийн засаг, хүн амын хэрэгцээндээ тохируулан ашиглах нь чухал болов уу. Монгол Улс  173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй.  Таамаг байдлаар гэдгийг онцлох хэрэгтэй.

Үүнээс энэ оны эхний есөн сарын байдлаар 38.4 орчим тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчилсан хайгуулаар хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн жилдээ 20 орчим тонн сая нүүрс олборлодгоос дотоодын хэрэгцээ болох эрчим хүчний салбарт найм орчим сая тонныг зарцуулдаг. 2016 оны тухайд эхний есөн сарын байдлаар 16.2 сая тонн нүүрс экспортолж, 21.3 сая тонн нүүрс борлуулсан гэх дүн мэдээ ширээн дээр минь байна.

Тэгэхээр жилд 20 гаруй сая тонн нүүрс олборлодог гээд төсөөлөхөөр өнөөдрийн хэрэглээний түвшингээр манай улс 1,500 жилийн нөөцтэй байна гэсэн үг. Ер нь бол бидэнд хайгуул хийгдэж буй талбай олон бий. Төгсгөлд нь нэг зүйлийг онцолж хэлэхэд, бид нөөцөө хангалттай тогтоочихсон. Тиймээс тогтоосон нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал чухал байна шүү дээ.

-Тантай санал нэг байна. АМГТГ 2016 оны эхний есөн сарын байдлаар хэчнээн аж ахуйн нэгжид хайгуулын болон орд ашиглах зөвшөөрлийг олгосон бэ?

-Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 220 гаруй уурхай байдаг бөгөөд улсын комисс хүлээн авч уурхай ажиллуулж болно гэсэн зөвшөөрөлтэй нь 110. Үүнээс 49 уурхай жилд 25-30 сая тонн нүүрс олборлодог.

Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 220 гаруй уурхайг бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал жилдээ 100 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой. Тэгэхээр Монгол  Улс жилд нийт нөөцийнхөө дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээг л ашиглаж байна гэсэн үг.

-Манай улс ямар аргачлалаар нүүрснийхээ нөөцийг тогтоодог юм бэ. Миний олж мэдсэнээр орос аргачлалыг олон улсад хүлээн зөвшөөрөх тухайд маргаантай байдаг юм биш үү?

-Манай улс Орос аргачлалаар явж ирсэн. Сүүлийн жилүүдэд гаднын хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагын дагуу Австралийн жорк аргачлалаар нөөцөө боддог болсон. Нүүрсний салбарт дээрх хоёр аргачлалын хооронд зөрүү гарах нь харьцангуй бага байдаг. Учир нь нүүрс бусад ашигт малтмалыг бодвол сая тонноор яригддагийн дээр бусад ашигт малтмалтай харьцуулахад хэд хэдэн онцлог чанартай.

Жишээ нь, Монгол Улсын хувьд нүүрс бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг стратегийн түүхий эдийн нэг бөгөөд бид нүүрснээс хамааралтай эрчим хүчийг ашигладаг. Алт болоод бусад ашигт малтмалыг дэд бүтцийг нь хөгжүүлэхгүйгээр олборлож болдог бол нүүрсийг их хэмжээгээр удаан хугацаатай олборлохын тулд заавал дэд бүтэц бүхий уурхай байгуулах шаардлага тулгардаг.

Мөн овор хэмжээ ихтэй учир уулын томоохон техникийг ашигладаг, зардал ихтэй бизнес. Тиймээс социализмын үед нүүрсний салбарт төр, засаг анхаарлаа хандуулан агентлаг байгуулж, уул уурхайн инженерийг өнгөтийн инженер хэмээн тусгайлан бэлтгэдэг байлаа. 2010 оноос нүүрсний салбарын нэр хүнд өсч, олон улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ч нэмэгдсэн.

Харамсалтай нь, тэр үед манай улсад нүүрсний талаар баримтлах хатуу бодлого байгаагүйн улмаас үе үеийн Засгийн газар тус салбараар "тоглож" нэгдсэн бодлогогүй болгосон. Ганц баримт дурдахад, АМГТГ-т нүүрсний хэлтэс харьяалагдах мөртөө Эрчим хүчний яам нүүрсний газрыг байгуулж, төрийн өмчит нүүрсний уурхайнуудыг харьяалалдаа авсан байх жишээтэй.

Энэ байдал нүүрс олборлогч уурхайнуудад хүнд туссан. Нэг ёсондоо манай улсын нүүрсний салбар олон удирдлагатай болж, тав хуваагдчихаад байгаа. Шулуухан хэлэхэд, нүүрсний салбар улстөрчдийн лобби болж хувирсан.

-Нүүрсний салбар нэгдсэн бодлогогүй гэж та хэллээ?

-Тийм. Манай улсад нүүрсний салбарыг хөгжүүлэх нэгдсэн, зангидсан бодлого гэж алга. Нүүрс хөтөлбөр гэж яригдаж байсан ч тэр нь батлагдаагүй. Дээр дурдсан нэгэн цул байсан салбарыг тал тал тийш нь тараахаар чинь яаж нэгдсэн хөтөлбөртэй байх юм. Уг нь 2005 оноос "Нүүрс" хөтөлбөрийг дөрөв, таван удаа боловсруулахад миний бие тэр бүхэнд оролцож, санаа бодлоо тусгаж явсан.

Анх нүүрсийг боловсруулах чиглэлээр хөтөлбөр боловсруулсан ч тэр нь хэрэгжээгүй. Тэгтэл 2008 оноос БНХАУ руу их хэмжээгээр нүүрс экспортолж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх саналыг дахин тавьж, "Нүүрс" хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Тэр үед ажлын хэсэгт багтсан сайд дарга нар нь туршлага судалж байна гээд гаднын улс орнуудаар өчнөөн явсан ч үр дүнд хүрээгүй.

Ингэж байтал нүүрсний салбар уналтын байдалд шилжсэн тул хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсон. Харин өнгөрсөн зуны дунд сараас хойш нүүрсний экспорт сэргэх байдал ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна.

-Нүүрсний салбарт зориулсан хууль байдаггүйн улмаас эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртсөн байж мэднэ. Та санал нийлэх үү?

-Нүүрсний салбарт зориулсан тусгай хууль гэж байхгүйн улмаас эрдэс баялгийн салбарын хуулиар л зохицуулагдаж ирсэн. Үүнийг өмнөх УИХ-ын гишүүд улстөржүүлэн "Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсаас гарч байгаагийн учир шалтгаан нь энэ" гээд л өөрийн хуулийг тэдний хүсэлд нийцүүлж батлах гэж хэсэг бужигнуулсан.

Би хувьдаа үүнийг шалтаг гэж харж байгаа. Миний бодлоор, гадаадын хөрөнгө оруулагчид дэлхийн зах зээлээс хамаарч орж, гарч байгаа хэрэг. Үнэндээ дэлхийн зах зээлд нүүрс үнэтэй л байх юм бол тэд нүүрсний орд бүхий орнуудын баялгийн хууль, эрх зүйн орчинд нь зохицоод л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ.

-Баяжуулсан нүүрсний стандартыг ямар байгууллага тогтоодог юм бэ?

-Баяжуулсан нүүрсний стандартыг Стандартчилал хэмжилзүйн газар баталдаг. Бид дан ганц нүүрс гэлтгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахдаа хэрэглэгчийг хаан гэж үзэн тэдэнд зориулж үйлдвэрлэх ёстой. Тиймээс монгол нүүрсийг худалдаж авах гэж байгаа улс орныг судлах ёстой.

Өөрөөр хэлбэл, тэдэнд баяжуулсан нүүрс үү, түүхий нүүрс үү, эсвэл эрчим хүч гаргах нүүрс үү гэдгийг тодорхойлох ёстой байхгүй юу. Жишээ нь, манайхан нүүрсээ түүхийгээр нь гаргалаа, нэмүү өртөг шингээх байсан юм гэдэг. Гэтэл бодит байдал дээр манай нүүрсийг авдаг ганц улс нь Хятад.

Хил гараад нүүрс баяжуулдаг маш олон үйлдвэр бий.Тиймээс баяжуулсан нүүрс гэхээсээ илүүтэй түүхий нүүрсийг авч өөрсдөө баяжуулах сонирхол тэдэнд ашигтай бус уу. Түүнчлэн гангийн үйлдвэртээ дан ганц баяжуулсан нүүрсийг хэрэглэдэггүй бөгөөд өөрсдийнхөө нүүрстэй хольж чанарын түвшинг нь тэнцэтгэж үйлдвэрлэлээ явуулдаг юм билээ.

-Чалкогийн өрөөс болж, монгол нүүрс Австрали нүүрсний өмнө бөхийх болсон гэж би хувьдаа ойлгоод байгаа?

-Нүүрсний чанар болон нүүрс хаанаас ирж байгаагаас шалтгаалан үнэ нь олон янз. Жишээ нь, монгол нүүрс Хятадын хил хүртэл нэг үнэтэй, түүнээс цаашхыг нь хятадууд тогтоодог. Тодруулж хэлбэл, шат дамжлагаасаа хамаардаг. Үүнд тээврийн зардал, ажиллах хүч ч хамааралтай.

Гэтэл манайхан уурхайн амнаас гарч байгаа нүүрсний үнээ австрали нүүрсний үнэтэй харьцуулж байгаа нь буруу. Австрали улс Хятадын зах зээл рүү өөрсдийн тавьсан замаар, өөрийн хөрөнгө техник хэрэгслээрээ нүүрсээ экспортолдог. Манайд нөхцөл байдал тэс өөр. Бид урд хөршийнхөө тавьсан замаар, тэдний тээврийн хэрэгслээр нүүрсээ экспортолдог гэдгээ мартаж болохгүй.

Тиймээс бид Хятадын зах зээл дээр байр сууриа олж чадахгүй байгаа юм. Тэр утгаараа Австрали улсыг өөрсөдтэйгөө харьцуулах нь тэнэг хэрэг. Манай улсын эрдэс баялгийн салбар төрийн нэг цонхны нэгдсэн бодлоготой байж гэмээнэ байр сууриа эзлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь бодлого байхгүй, биржгүйн улмаас өнөөдөр өмнөх жилүүдийн адил л нүүрсээ Чалкогоос зээлсэн өрөндөө өгөөд сууж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн тухайд өөр хоорондоо өрсөлдөөд л үнээ буулгаад байгаа юм билээ.

-Ингэхэд та урд хөршийнхөө нүүрсний нөөцийг сонирхсон л байлгүй?

-Хятад улсын одоо байгаа нөөц нь 40 жил. Үүнийгээ ч олон улсын хурал дээр онцолсон. Цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой гэж байсан. Хятад нүүрсний уурхайнууддаа бусадтай өрсөлдөж, нүүрсээ борлуулах шаардлага тавьдаг учраас олон уурхай хаалгаа барьсан. Энэ мэтчилэн нүүрсний салбартаа нэгдсэн бодлогыг барьж чаддаг улс шүү дээ.

-Том, жижиг Таван толгой, баруун, зүүн Цанхийн нүүрс олборлолт, экспортын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Жижиг Таван толгой бол Өмнөговь аймгийн орон нутгийн 51 хувийн өмчтэй компани юм. Монголын нүүрсийг анх Хятад руу гаргасан аж ахуйн нэгж. Уурхайн нэг хэсгийг MCS-ийн "Энержи ресурс" компани авч баяжуулах үйлдвэр, хот тосгон байгуулсан. Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани Зүүн цанхийг ашиглаж байсан.

Энэ үед Монгол Улс Хятадын Чалко компанитай гэрээ байгуулж, тус ордоос гарсан нүүрсийг гэрээний дагуу өр төлөх шугамаар экспортлохоор болсныг та бүхэн мэдэж байгаа.

Иймээс монголчууд баруун цанхийн нүүрсний уурхайг нээж, "Монголын олборлогч" компани нүүрс олборлох болсноор дөрвөн уурхай нэг хавтгай дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Гэтэл эдгээр дөрвөн уурхай нэг замаар Хятад руу нүүрсээ экспортлох болсноор тэдний хооронд өрсөлдөөн бий болж улмаар Монголын нүүрсний үнэ буурах шалтгаан болсон.

-Нүүрс тээврийн асуудлыг ерөнхийдөө хувийн хэвшлийнхэн л зохицуулсаар ирсэн. Энэ бодлого зөв үү?

-Нэгдсэн бодлоготой тээврийн үйлчилгээ төр, хувийн хэвшлийн аль алинд нь ч байхгүй. Монголын аж ахуйн нэгжүүдэд хувьдаа машинтай нь цөөхөн. Дийлэнх нь Монголын нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээсэн Хятадын компани. Тэд л нүүрс тээврийн асуудлыг хариуцаж ажилласаар ирсэн.

-Хэдхэн жилийн өмнө Монгол Улс занараа эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн холбоо байгуулж, ерөнхийлөгчөөр нь Да.Ганболд, Хашчулуун нар ажиллаж байсан санагдана?

-Дэлхийн улс орнууд нүүрсийг шингэрүүлж шингэн түлш гаргаж тэр нь онол, туршилтын хувьд батлагдсан. Гэсэн ч үйлдвэрлэлд нэвтрүүлж шингэн түлш гаргасан улс орон байхгүй л байна. Нүүрсийг хийжүүлж цахилгаан эрчим хүч гаргах нь боломжтой ч өртөг өндөр, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг учраас тэгсхийгээд зогссон.

Занар ч ийм л замаар яваа. Занарыг нүүрс шиг шууд шатааж ашиглах боломжгүй илчлэг муутай бүтээгдэхүүн тул заавал нэрж ашигладаг, нарийн технологи бүхий өндөр өртөгтэй түүхий эд.Манай улсын тухайд занараар шоу хийж, нэр төр хөөснөөс цаашгүй. Үнэнийг хэлэхэд, хийж чадах энгийн зүйлийг хийхгүй атлаа дэлхий хийгээгүй зүйлийг хийнэ хэмээн харайлгах нь бүтэшгүй асуудал.

Жишээ нь газрын тостой улс бүхэн түүхий нефтээ нэрж, экспортолж байна. Гэтэл манайх түүхий эдтэй атал чадахгүй л байгаа биз дээ. Мөн бусад орон цахилгаан станц бариад эрчим хүч үйлдвэрлэж байхад бид тавдугаар цахилгаан станцаа барьж чадахгүй мөртлөө нүүрс химийн үйлдвэр барина гээд дэвхцээд байгааг би хувьдаа ойлгодоггүй. Нүүрс химийн үйлдвэрийг барих нь зөв ч цаг нь болоогүйгээс гадна хөрөнгө мөнгө нь алга байна.

-Эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах тухай яриа чих дэлсэж байсан ч тэгсхийгээд нам жим боллоо. Ер нь энэ талын судалгаа байна уу?

-Коксжих нүүрс үнэ өндөр. Харин эрчим хүчний нүүрс хямд. Манай улсын нүүрсний илэрсэн нөөцийн 80 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс байгаагаас гадна Тавантолгойн нүүрсний 60-аад хувь нь эрчим хүчнийх юм билээ.

Тиймээс эрчим хүчний нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргах асуудал яригдах нь зүйн хэрэг. Гэвч тээвэрлэх зам гарц байхгүй нь хүндрэл болж байна. Эрчим хүчний нүүрсийг эргэлтэд оруулах хамгийн зөв хувилбар бол цахилгаан станц барьж, эрчим хуч үйлдвэрлэх явдал.

-Багануурын уурхай нүүрс боловсруулах төсөл хэрэгжүүлэхээр болж байсан. Түүнийг нь мэргэжлийн Засгийн газар дэмжиж байгаа юу?

-Багануурын уурхайд Герман, Японы зэрэг олон төсөл яригддаг. Ер нь уурхайнуудад менежментээ сайжруулах, бүтээгдэхүүнээ чанартай болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргээр шийдвэл зохих олон асуудал бий. Гэхдээ энэ нь тухайн уурхайг үндсээр нь өөрчлөх томоохон стратегийн төслүүд биш юм.

-Нүүрсний салбарын томоохон төсөл гэвэл ?

-Хүрэн нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станц барих явдал гэж үзэн өнгөрсөн дөрвөн жилд нэлээд хэдэн тусгай зөвшөөрлийг олгосон. Шивээ-Овоо, Багануур, Чандгана, Тэвшийн говь, Бөөрөлжүүт, Цайдам нуурыг түшиглэсэн цахилгаан станц барих төслүүдийг нэрлэж болно.

Гэвч гарын үсэг зурж, ТЭЗҮ-ээ хийх зэрэг шат дамжлагын ажлууд хийгдэж байсан ч хөрөнгө оруулалт хийгээд бодитоор барих ажлууд нь хэрэгжихгүй л байгаа. Одоо хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл эрчим хүчний Багануур, Шивээ-Овоогийн төслийн станц, Нарийн сухайт, Тавантолгойн экспортлогч цахилгаан станцын төсөл л байх шив дээ.

Эх сурвалж:Монголын мэдээ

Дөрвөн уурхай нэг замаар нүүрсээ экспортолсон нь үнэ унах шалтгаан болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани