Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын кабинет ямар байх вэ

 АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын кабинет ямар байх вэ
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-нд явагдаж, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп ялалт байгуулж, тус улсын 45 дахь төрийн тэргүүнээр тодорсон билээ. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сард дуусч, Доналд Трамп мөн сарын 20-нд тангаргаа өргөх юм. Улмаар тангараг өргөснийхөө дараа өөрийн багаа бүрдүүлэн, улс төрийн томилгоогоо хийх учиртай.  Тэгвэл одооноос үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн кабинетээ бүрдүүлж эхэлсэн төдийгүй, түүний багийн чухал чухал албан тушаалд томилогдох эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч эхлээд байна. Ингэхдээ Д.Трампын баримталж буй байр суурь нь тун өвөрмөц байх бөгөөд багтаа өөрийг нь дэмжигчдийг илүүтэй нэгтгэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ингээд Трампын кабинетыг сонирхуулж байна.  
 
АНУ-ЫН ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ДАРГА  Үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп АНУ-ын Тагнуулын төв газрын даргын албан тушаалд Майк Помпеог томилжээ. Түүний хувьд Кансас мужийн ИТХ-д сонгогдож байснаас гадна армийн офицероор ажиллаж байсан туршлагатай аж. Мөн Тагнуулын төв хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Ливийн Бенгази хотод 2012 онд болсон халдлагатай холбогдуулан Хиллари Клинтоныг хурцаар шүүмжилж байжээ.  Доналд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа АНУ-ын аюулгүй байдалд олон талт, цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ амласан удаатай. Тиймээс шинэ Тагнуулын төв газрын дарга одоогийн тэргүүн Жон О Бреннаны энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн "шинэчлэл”-ийн төлөвлөгөөг цуцлахаас гадна эсрэгээр хатуу байцаалт явуулах арга барил буюу эрүүдэн шүүлтийг дахин сэргээж болзошгүй хэмээн зарим ажиглагчид таамаглаж байгаа юм.  
 
 
ЕРӨНХИЙ ПРОКУРОР  Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг "шоронд явуулна” хэмээн сүрдүүлж байсан удаатай. Тэгвэл Ерөнхий прокуророор өөрийн талын хүнийг томилсноор түүний хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх мөрийн хөтөлбөр биелэх боломжтой болно. Тэгвэл энэ албан тушаалд Трамп Алабама мужийн сенатч Жефф Сешнсыг томиллоо. Жефф Сешнс шинэхэн төрийн тэргүүний цагаачлалын эсрэг бодлогыг дэмжигч юм.  
 
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ  Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бол кабенитын гишүүн биш. Гэхдээ Төрийн департмэнт болон Пентагон, бусад агентлагуудын гаргасан санал шийдвэрүүдийн чухал хянагч нь юм. Доналд Трамп цэргийн алба хаасан туршлагагүй нэгэн.  Тиймдээ ч, Батлан хамгаалах хийгээд үндэсний аюулгүй байдлын салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл нь Майкл Т.Флиннийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилсон явдал юм.   Майкл Флинн тэтгэвэртээ суусан армийн генерал бөгөөд Батлан хамгаалах яамны Тагнуулын агентлагын даргаар ажиллаж байв. Тэрбээр Доналд Трампын лалын улс бүлэглэлийн эсрэг үзэл баримтлалыг тууштай дэмжигч ажээ.
 
 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА  Цагаан ордны албан хаагчдын дарга буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Бүгд Найрамдах намын /БНН/ Үндэсний хорооны дарга Райнс Прибусыг томилсон байна. Тэрбээр штабын ажлыг удирдахаас гадна Ерөнхийлөгчийн хэлэлцэх асуудал, төлөвлөгөөг удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн хүн юм.  БНН-ын удирдлагатай ойр харилцаатай байдаг Р.Прибусыг дээрх албан тушаалд томилсон нь Д.Трамп нам доторх санал зөрчилдөөнийг намжааж, өөрийн засаг захиргааны ажлыг аядуу тайван байдлаар эхлүүлэхийг хүсч байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь Трампын хувьд мөн л чухал томилгоо байв.  
 
АХЛАХ ЗӨВЛӨХ  Доналд Трамп өөрийн ахлах стратегич буюу ахлах зөвлөхөөр Стивен Бэннонийг томилжээ. С.Бэнноны хувьд Д.Трампын сонгуулийн штабын даргаар ажиллаж байсан юм. АНУ-ын баруун жигүүрийг баримтлагч "Брейтбарт” хэвлэлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрбээр БНН-ын бүтэц үйл ажиллагааг шүүмжлэгч бөгөөд намын зарим гишүүд нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гэж нэрлэдэг байна.  
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Одоогоор Доналд Трампыг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Төрийн нарийн бичгийн даргаар хэн ажиллах нь тодорхойгүй байгаа ч, олны анхаарлын төвд буй томилгооны нэг нь яах аргагүй мөн. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр эл албан тушаалд томилогдох магадлал өндөртэй эрхмүүдийн тоо аль хэдийн долоо болсон байв.  Тодруулбал, Ерөнхийлөгч асан Жорж В.Бушийн үед НҮБ-д төлөөлөгчөөр сууж байсан Жон Р.Болтон, Сенатын Гадаад харилцааны зөвлөлийн дарга, Теннеси мужийн сенатч Боб Коркер, Нью-Йорк хотын захирагч асан Рудольф В.Жулиани, Өмнөд Каролина мужийн захирагч Никки Р.Халей, АНУ-аас Афганистанд суух Элчин сайд асан Залмай Халилзад, Афганистан дахь цэргийн командлагч асан Стэнли МакЧристал, Массачусетс мужийн захирагч асан, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас дэвшигч Митт Ромни нарын нэр тус албан тушаалд яригдаж байна.   Гэхдээ хамгийн магадлал өндөртэй нь Митт Ромни байгаа тухай эх сурвалжууд онцолж байгаа юм. Учир нь саяхан Доналд Трамп түүнтэй гольфийн талбайд уулзсан гэнэ. Тэд ойролцоогоор 90 минут орчим уулзсан ч, аль аль нь Төрийн нарийн бичгийн даргын томилгооны тухай сэтгүүлчдэд үг унагаагүй ажээ.  
 
ТӨРИЙН САНГИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Төрийн сангийн нарийн бичгийн дарга санхүүгийн зах зээл дэх Засгийн газрын зээл, татварын хууль тогтоомжийг дахин боловсруулахад хийгээд дотоодын орлогод хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ. Мөн Төрийн сан нь гадаадын зарим орнуудын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх болон цуцлах үүргийг гүйцэтгэдэг ажээ.   Тэгвэл энэ чухал албан тушаалд одоогоор дөрвөн эрхмийн нэр яригдаж байна. Тухайлбал, Колони капитал хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Томас Баррак, Техасын төлөөлөгч, Цагаан ордны Санхүүгийн хорооны дарга Жеб Хенсарлин, Д.Трампын сонгуулийн кампанитын санхүүжилт хариуцсан дарга Стевен Мнучин, Миннесота мужийн захирагч асан Тим Пауоленти нарын хэн нэгэн нь уг албан тушаалд томилогдож магадгүй байгаа юм.  
 
БАТЛАН ХАМГААЛАХЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БУЮУ ПЕНТАГОНЫ ДАРГА  Шинээр томилогдох Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга цэргийн үйл ажиллагаа хийгээд Лалын улс бүлэглэлийн эсрэг явуулж буй арга хэмжээнд хяналт тавих үүрэг хүлээнэ. Тэгвэл энэ албан тушаалд Ирак, Афганистаны дайнд армийн офицерын үүрэгтэйгээр оролцож байсан Аркансас мужийн сенатч Том Коттон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Стефен Хадли, Ирак, Афганистаны дайнд усан цэргийн офицероор ажиллаж байсан Дункан Хантер, Аризона мужийн сенатч асан Жон Кил, АНУ-ын Төв командлалын командлагч асан Жэймс Маттис нар нэр дэвшиж байна.  
 
ДОТООД ХЭРГИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Энэ албан тушаалд нийтдээ дөрвөн хүний нэр одоогийн байдлаар яригдаж байгаа юм. Тодруулбал, Аризона мужийн захирагч асан Жан Бревер, хөрөнгө оруулагч Роберт Грэйди Грифон, Аласка мужийн захирагч асан Сара Палин, Лукас газрын тос, хийн компанийн гүйцэтгэх захирал Харолд Хамм нар нэр дэвшиж байгаа юм байна.  
 
ХӨДӨӨ АЖ АХУЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Дараагийн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга АНУ-ын аж ахуйн салбарт хяналт тавьж, хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгаж, орлогод суурилсан хүнсний туслалцаа үзүүлэг чиг үүргийг гүйцэтгэнэ.  Тэгвэл энэ албан тушаалд Кансас мужийн захирагч Сэм Браунбэк, Фэрмерүүдийн хоршоодын Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Чук Коннер, Техасын хөдөө аж ахуйн комиссар Сид Миллер, Жоржиа мужийн захирагч асан Сонни Перди нарын нэр яригдаж байна.  
 
ХУДАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Худалдааны нарийн бичгийн албан тушаалд одоогийн байдлаар хоёр эрхмийн нэр яригдаж байгаа юм. Худалдааны яамны зарим үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг гүйцэтгэх энэхүү албан тушаалын төлөө Нукор корпорацийн гүйцэтгэх захирал асан Дан ДиМикко, Гранит Капитал группийн ерөнхийлөгч Луйс Эйсенберг нар нэрээ дэвшүүлжээ.  
 
ХӨДӨЛМӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Хөдөлмөрийн яамны хууль дүрмийн дагуу хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хийгээд сар бүр ажлын байрны эдийн засгийн тайлан мэдээллийг гаргах үүрэг бүхий энэхүү албан тушаалд 2010 оноос хойш Америкийн иргэдийг ажил эрхлэх тэгш боломжоор хангах комиссын комиссараар ажиллаж буй Виктория Липник гэх эмэгтэй нэр дэвшчээ.  
 
БОЛОВСРОЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Доналд Трамп Боловсролын яамны үйл ажиллагааг танах бодлого баримталж буй аж. Энэ утгаараа төрийн болон орон нутгийн засаг захиргааны нэгжид сургалт судалгаа, хөгжил, боловсролын тусламж үйлчилгээний асуудлыг шилжүүлэх байр суурьтай байгаа юм байна. Тэгвэл дараагийн Боловсролын нарийн бичгийн даргын албан тушаалд Новер институтын боловсролын шинжээч Вильямсон Эверс яригдаж буй ажээ.
 
Монголын мэдээ
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампын кабинет ямар байх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани