Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэллээ

-Ирэх сард тонн нүүрсийг 50 ам.доллараар худалдана-

Б.БИЛГҮҮН

"Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож, нүүрсний үнээ өсгөлөө” гэж "Эрдэнэс Тавантолгой” компани өчигдөр мэдээллээ. Тус компани энэ жил Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлоогүй бөгөөд зүүн уурхайгаас нүүрс олборлож, түүгээрээ "Чалко” болон "TTJVCo” компанийн өрийг бэлэн бусаар төлж байсан юм.

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордоос олборлогч Хятадын "TTJVCo” компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийж, Цанхийн баруун уурхайгаас ирэх сард борлуулах нэг тонн нүүрсний үнийг 50 ам.доллар байхаар тооцсон юм байна.

Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрс 40 ам.доллар байсан бөгөөд ирэх оны Монгол Улсын төсөвт коксжих нүүрсний үнэ 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсний үнийг 32 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин "Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны нэгдүгээр улиралд нэг тонн нүүрсээ 60 орчим ам.доллараар борлуулахаар тооцсон байна. 

Энэ тооцоог 2017 оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр гаргасан юм байна.

"ЭсЖиЭс”, "Хишиг Арвин”, "Моннис” зэрэг уул уурхайн томоохон олборлогч компаниуд Цанхийн баруун уурхайгаас олборлогчоор ажиллах бөгөөд "Хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох болно” гэж "Эрдэнэс Тавантолгой” компани мэдэгдэж байна. Мөн 2017 онд Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар ирэх оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, "Чалко” болон "TTJVCo” компанийн  өр төлбөрийг барагдуулж дуусна гэлээ. Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэлснээр  Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төсөөлөл байгаа юм байна.



"Эрдэнэс Тавантолгой”-н өр ба борлуулалт

Тавантолгойн ордоос "Эрдэ­нэс Тавантолгой”, "Энержи Ресурс”, орон нутгийн "Таван­толгой” гэсэн гурван компани нүүрс олборлож, бүтээгдэхүүнээ БНХАУ-руу экспортолдог. "Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас олбор­лосон нүүрснийхээ 35 хувийг Хятадын "Чалко” компанийн өрөнд, 65 хувийг нь олборлогч компани болох Хятадын "TTJVCo” компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт бэлэн бусаар төлж байгаа юм.

Дотоодын нүүрс олон улсын зах зээлд ижил төрлийн бусад бүтээг­дэхүүнээс өрсөлдөх чадвар сул, үнэ ханш доогуур байгаад Засгийн газар анхаарал хандуулж "нэг цонхны экспорт” хийхийг шаардаж байгаа ч "Чалко” компанийн гэрээгээр Таван­толгойн Цанхийн зүүн уурхайгаас борлуулж байгаа нүүрсний үнийг зах зээлийн жишигт хүргэн огцом өсгөх боломжгүй байдаг. Энэ гэрээ болон нүүрсээ уурхайн амнаас борлуулж байгаа, угаагаад цааш нь худалдах ойрын боломж байхгүй зэргээс үүдэн Тавантолгойн нүүрс 24 орчим ам.доллар байхад дэлхийн зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 200 орчим ам.долларт хүрч байсан удаа бий. Гэхдээ нүүрсний үнийг тогтоох­доо "Эрдэнэс Таван­толгой” компани нь Хятадын "Чалко” болон "TTJVCo” компанитай байгуулсан гэрээний дагуу буюу: 
1.    "CR China Coking Coal Price Index” (60%)
2.    "MB Steel First HCC Index” "CFR China” (20%), 
3.    "Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price” (10%)
4.    "IHS McCloskey China Domestic Coking Coal FOR Gujiao” (10%) гэсэн дөрвөн үнийн жигнэсэн дунджаар тооцдог аргачлалын үнийг тогтоодог. 

Үүгээр тооцвол, энэ оны дөрөвдүгээр улирлын нэг тонн нүүрсний үнэ 32.9 ам.доллар болж өссөн байгаа юм. Гэхдээ ирэх онд нүүрсний үнэ 44-50 ам.доллар болж өсөх хандлага болоод олборлолтын тооцоог үзвэл 2017 онд "Чалко” компанийн өрийг бүрэн дарах боломжтой гэсэн тооцоог "Эрдэнэс Тавантолгой” гаргажээ. Тухайлбал, "Чалко”-гийн нийт өрийн үлдэгдэл 88 сая ам.доллар нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалан энэ оны сүүлээр 70 орчим сая ам.долларт хүрсэн. Зүүн уурхайд 8.7 сая тонн, баруун уурхайд 4 сая тонн, нийт 12.7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн нь график дагуу байвал ирэх оны гуравдугаар улирал гэхэд Цанхийн зүүн уурхайн олборлолтоор "Чалко” компанийн өр бүрэн дарагдах боломжтой юм.

 "Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш Цанхийн Зүүн, Баруун уурхайгаас нийт 22.2 сая тонн нүүрс олборлож, 20 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр экспортолсон байдаг. Гэхдээ энэ онд зөвхөн зүүн уурхайгаас нүүрс олборлосон юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос 2016 оны гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт 220.1 тэрбум, орон нутагт 17.9 тэрбум, нийт 238 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.

Эх сурвалж: www.assa.mn
Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани