Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Булган: 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна

 Д.Булган: 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг нь"Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд"  үндэсний чуулган байлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, БОАЖЯ, Сангийн яам гээд төрийн дээд байгууллагууд зохион байгуулсан энэхүү чуулган цар хүрээ, ач холбогдолын хувьд өндөр түвшинд болж чадсаныг тодотгох нь зүйтэй. 

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүгийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Өнөөдөр эдийн засаг доройтож, гадаад дотоодын хөрөнгө оруулалт багассан байгаа энэ үед үндэсний урт хугацааны бодлого, тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтоосоо ухралгүй төр хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж , санхүүжилтийг нэмэгдүүлснээр өмнөө тавьсан зорилтдоо хүрнэ хэмээн зохион байгуулагчид энэ үеэр онцолж байв.

Чуулганы хүрээнд зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг нь энэ сарын 25-нд болж өндөрлөсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Банкны Холбоо хамтарсан "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2016" байлаа.

Монголын Улсын Тогтвортой санхүүжилт буюу ТоС-ийн хөтөлбөрийг банкууд сайн дураар хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн форумаар банкууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт банкууд ТоС хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, ажлуудаа олон нийтэд тайлагнах, цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хийгдэх шаардлагатай байгаа зарим ажлуудыг хэлэлцэж, тодорхой зөвшилцөлд хүрсэн юм.

Энэ үеэр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Булгантай Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын ач холбогдол хийгээд ногоон хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.


БОАЖЯ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулж батлуулах үүрэг бүхий байгууллага. Тэгвэл энэ хүрээнд хийгдэж буй ямар ажлууд байна вэ. Мөн "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд" үндэсний чуулган болж өндөрлөлөө. Үр дүнг нь товчхон дүгнэхгүй юу?

-Энэ сарын 24, 25-нд БОАЖЯ холбогдох байгууллагуудтай хамтраад "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд" үндэсний чуулганыг зохион байгууллаа. 

Энэ хүрээнд гурван арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь өнгөрсөн пүрэв гаригт болж өндөрлөсөн " Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам" дээд түвшний уулзалт. Үүний дараа "Бүс нутгийн тогтвортой хөгжил" гээд орон нутгийн удирдлагуудыг түлхүү оролцуулсан хуралдааныг зохион байгуулсан. Харин " Тогтвортой хөгжлийн санхүүжилт" форумыг  амжилттай зохион байгууллаа.

Энэ багц гурван асуудлын хүрээнд өмнө нь төр засгийн зүгээс тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр бодлогын баримт бичгүүд батлагдсан байдаг.

Тухайлбал, УИХ-аас 2014 онд Ногоон хөгжлийн бодлогыг, өнгөрсөн оны нэгдүгээр сард Засгийн газраас уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталсан. Уг төлөвлөгөөнд 255 үйл ажиллагааг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. 

Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард УИХ-аас НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн үзэл санаанд суурилсан, өөрийн орны онцлог нөхцөл, тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй асуудлуудыг нягт уялдуулсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг мөн баталсан.

Уг үзэл баримтлалд Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ардчилсан засаглалтай улс болно гэсэн зорилгыг дэвшүүлж 14 чиглэлээр хэрэгжүүлэх 44 зорилтыг тодорхойлсон байдаг. 

Мөн бодлогын чанартай баримт бичгийг дурьдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан  "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Парисийн хэлэлцээр" юм. Үүнийг манай улс дэмжиж БОАЖЯ-ны зүгээс  уг  хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг боловсруулж,  өнгөрсөн есдүгээр сарын 1-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулсан байгаа.  Энэ нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөд маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна л даа.

Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бусад улс орнуудын тогтвортой хөгжил, экосистем алдагдахад хүргэсэн тулгамдсан асуудал болж байгаа учраас хамтын ажиллагаа, шийдэл нэн чухал гэж үзээд улс орнууд идэвхтэй нэгдэж байна. 

Уг нь 2020 он гэхэд Парисийн хэлэлцээрт дэлхийн улс орнууд нэгдэж хүчин төгөлдөр болно гэж төлөвлөж байсан ч  найман сарын хугацаанд конвенци хүчин төгөлдөр болох босго хэмжээнд хүрсэн.  Өөрөөр хэлбэл, дэлхий нийт  хүлэмжийн хийн ялгарал 55 хувиас дээш  гардаг улс орнууд нэгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж байсан нь биелэлээ олчихлоо. Монгол Улс ногоон хөгжлийн энэ давалгаанд нэгдэн орох зайлшгүй шаардлагатай байсан.

- Парисийн хэлэлцээрт нэгдэн орсноор манай улсын байгаль орчинд, тогтвортой хөгжилд бодитой ямар үр дүн үзүүлэх вэ?

- Уур амьсгалын өөрчлөлтийн Парисийн хэлэлцээрийн хүрээнд жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлэх "Уур амьсгалын ногоон сан"  гэж байгуулж байгаа. Үүгээр хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах, дасан зохицох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэсэн зорилготой. 

Тэгэхээр энэ санд хандаж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан маш хариуцлагатай  ажиллах шаардлага тулгарч байна. 

Яагаад гэхээр Парисийн хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа өнөөгийн төсөөллөөр тооцоолсноос 14 хувиар бууруулна гэсэн том зорилтыг тавиад байна. Энэ зорилтоо хангахын тулд хүлэмжийн хийг бууруулах, газрын доройтлыг бууруулж хүлэмжийн хийг шингээх олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

- Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, тэргүүлэх салбаруудыг байгальд ээлтэй "ногоон" болгох зайлшгүй шаардлага тулгарч байгааг Д.Оюунхорол сайд онцолж байсан. Хэрэв Парисийн хэлэлцээр үр дүнтэй ажил болж чадвал манай улсад, ногоон эдийн засагттай болоход их дэмжлэг болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Бид бүгд нэг л дэлхийд амьдарч байгаа. Байгаль орчны асуудалд хил хязгаар гэж үгүй.

Дээрх сангийн шаардлагад нийцэх төсөл хөтөлбөрийг боловсруулах чадавхийг дотооддоо бий болгох нь чухал байна. Мөн иргэд байгуулагуудад үүнийхээ ач холбогдол үр дүнг ойлгуулах, таниулах шаардлага бий. Тийм учраас тогтвортой хөгжлийн асуудлыг тойрсон бодлогын баримт бичгийг ажил болгох, хэрэгжүүлэх зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг эхлүүлээд явж байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт буюу ТоС-ийн хөтөлбөрийг банкууд сайн дураар хэрэгжүүлдэг юм байна. БОАЖЯ-наас тодорхой хүрээнд бодлогоор дэмждэг байх?

-БОАЖЯ-наас тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг хангах чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар салбар дундын зохицуулалтыг хангаж, үүнтэй холбоотой бодлого хууль, тогтоомжийг судалж батлуулахаас гадна тодорхой практик ажлуудыг хийж энэ чиглэлээр санаачилга гаргаж ажиллаж байгаа хувийн хэвшлүүдээ дэмжиж, хамтарч ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь өнөөдрийн зохион байгуулж байгаа "Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн форум" юм. 

Монголын банкны холбооноос санаачилж бий болгосон тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг анхнаас нь бодлогоор дэмжиж, 2014 оноос хойш жил бүр хамтран форумыг зохион байгуулж байгаа. 

Банкны салбарынхан маань байгаль орчин, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ чиглэлээр хувийн хэвшлийг манлайлж, байгаль орчинд ээлтэй байх, ногоон хөгжлийг дэмжих гээд найман зарчмыг гаргаж тавьсан.

Эдгээр нь манай яамтай шууд хамааралтай зарчмууд байсан учраас, мөн  хувийн салбар идэвхи зүтгэл гарган, хариуцлага хүлээж ажиллая гэдэг санал гаргахад нь яамнаас талархан хүлээж авч хамтарч ажиллаад явж байна. Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зайлшгүй санхүүжилт шаардлагатай. Үүнийг "Ногоон зээлийн сан" гэж харж байгаа. 

Тийм учраас Монголын банкны холбоотой хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ хүрээнд холбогдох зах зээлийн хэрэгцээ, эрэлтийн судалгааг хийж байна. Хууль эрхзүйн орчноо ч судалж байна. Ер нь ирээдүйд  /ойрын ирээдүйд бий болно гэж найдаж байгаа/ "Ногоон зээлийн сан" ямар бүтэц, зохион байгуулалттай байх вэ гэдгийг судлаад танилцуулга нь эхнээсээ хийгдээд явж байгаа.

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол аюулын харанга дэлдээд байгаа тухай мэдээлэл ихээр цацагдаж байна. Манай улсын байгаль орчны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ. Тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байгаа вэ?

- Дээр дурьдсан Монгол Улсын тогвортой хөгжил, Ногоон хөгжлийн бодлогод  2020, 2025, 2030 он хүртэл хийх ажил, үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг  тавьж өгсөн байгаа. Тухайлбал, Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 9 хувьд хүргэнэ. 

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ, хот суурины ногоон байгууламжийг тус тус 30 хувьд хүргэх, хог хаягдлын дахин боловсруулалтыг 40 хувьд хүргэх гээд зорилтуудыг тавьсан.

Ер нь тогтвортой хөгжлийн үндсэн концепц гэж юу вэ гэхээр бид өөрсдийн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна ирээдүй хойч үеэ бодсон, тэдний хөгжих боломжийг хязгаарлахгүй байх, түүн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжлийн бодлого гэж байгаа юм. 

Тэгэхээр өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан баялаг нутгаа үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх нь чухал. Нөгөөтэйгүүр монголд нүүрлэж байгаа байгаль орчны асуудал зөвхөн манай оронд бус дэлхийн орнуудад тулгаждаж байгаа асуудал. Хотжилт, хүн амын өсөлт үйлдвэржилтийн нөлөөгөөр маш олон улс хүнд нөхцөлд байгаа.

Дэлхийн даац ямар байгааг олон улсын байгуулагууд судалж гаргаж ирсэн байдаг. Тухайлбал, сүүлийн дөрвөн жил дэлхийн эдийн засаг дөрөв дахин өссөн байхад экосистемийн тэнцвэрт байдал 60 хувиар буурсан байна гэж үзэж байгаа. Энэ байдлыг засаж залруулахгүй явбал, 2030 он гэхэд хоёр, 2050 он гэхэд гурван дэлхий шаардлагатай болно. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ.

Парисийн хэлэлцээрт олон улс орон нэгдэн орж байгаа нь үүнтэй холбоотой. Ирээдүй хойч үеэ бодсон, байгаль орчноо хамгаалж байж хөгжинө гэсэнтэй санал нийлж байгаатай холбоотой. Уур амьсгалын хүчин зүйл бидний хандлага, хоцрогдсон технологи зэрэг маш олон шалтгаанаас болж өөрчлөгдөж байгаа.

Үүнд төр  засгийн төдийгүй иргэний, аж ахуй нэгжүүдийн оролцоо чухал гэдгийг онцолмоор байна. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн агаарыг бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айлуудын 90 гаруй хувийг сайжруулсан зуухаар хангасан байдаг. Гэтэл  одоо бодит байдал дээр  55 хувь нь ашиглаж байна Бусад нь зарж үрээд дууссан байх жишээтэй. 

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн өндөр хөгжилд хүрэхийн тулд аж үйлдвэржилтийн зууныг даван туулах явцдаа байгальтай зүй зохисгүй харьцсанаас болж үүссэн гашуун туршлагуудыг бид мэднэ. 

Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, олон мянган жилийн тэртээгээс байгальтайгаа зохицон амьдарч ирсэн, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй улс.

Өвөг дээдсээсээ байгалиа хайрлан хамгаалдаг  уламжлалтай. Энэ зан заншлаа сэргээх,  орчин үеийн техник технологийг байгальд яаж ээлтэй ашиглаж экосистемийн тэнцвэрийг  алдагдуулахгүй байх чухал байна. 

Дэм дэмэндээ бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж сайхан ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах цаг болсон болсон байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Д.Булган: 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани