Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Тунгалаг: Манай орны ойд хэдэн тэрбумаар хэмжигдэх нөөц баялаг "ХЭВТЭЖ БАЙНА"

М.Тунгалаг: Манай орны ойд хэдэн тэрбумаар хэмжигдэх нөөц баялаг "ХЭВТЭЖ БАЙНА"

 

Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-наас өнөөдөр эрдэмтдээ сонсох уулзалтыг зохион байгууллаа.

Ойн хомсдол гэдэг нь ойн сангийн газрыг өөр хэлбэрийн газар болгон ашиглалтад оруулахыг хэлнэ. Ойн хомсдол бий болохоос урьдчилан сэргийлэх нь тус хөтөлбөрийн үндсэн зорилго ажээ.

Манай оронд 140 гаруй зүйлийг мод, сөөг тархан ургадаг бөгөөд навчит болон шилмүүст гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдана. Шинэс, нарс, хуш, гацуур, жодоо зэрэг нь шилмүүст модны ангилалд хамаардаг бол хус, улиас, улиангар, хайлаас, бургас, сөөг нь навчит модны ангилалд хамаарна.

Манай орны ойн сангийн зонхилогч гол мод нь шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 62.5 хувийг, нөөцийн 78.6 хувийг эзэлдэг.

ГРАФИК: МОНГОЛ ОРНЫ ОЙН НӨӨЦ 1.2 САЯ ШОО МЕТР БАЙНА

2015 онд хийссэн тооллогоос харвал манай орны ойгоор бүрхэгдсэн талбай сүүлийн таван жилд 759.2 мянган га-аар багассан үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн уулзалтад оролцсон эрдэмтэд Монгол орны ойг эдийн засагт үр ашигтай болгох талаар санал бодлоо түлхүү илэрхийлж байв. Ингээд Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай ярилцсанаа хүргэе.

"БИД ОЛОН ЖИЛ ЗӨВХӨН ОЙГОО ХАМГААЛАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ ЯВСАН НЬ БУРУУДЖЭЭ”

5737-Манай орны ойн салбарт ямар асуудал тулгамдаж байгаа вэ?

-Ойн салбарт чухал үе ирж байгаа. Яагаад гэвэл 40 жилийн дараа хийгдсэн ойн иж бүрэн тооллогыг Монгол Улсан Засгийн газар 12 дугаар сарын 13-нд хүлээн авна. Энэ тооллогоор маш олон статистик гарна.

Үүнээс харахад бид олон жил зөвхөн ойгоо хамгаалах бодлого баримталж явсан нь бурууджээ. Цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийн загварыг бий болгох нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Хамгийн эхний бодлогын зорилт нь манай орны ойн 80 орчим хувь нь хөгшин модноос бүрдэж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид ойгоо эргэлтэд оруулах, эрүүл болгох, залуужуулах шаардлагатай. Хөгшин ой нь хортон шавьж үүрлэх, түймэрт өртөх эрсдлийг илүү болгодог. Мөн ойн доторх төрөл зүйлийг бүрдлийг хүртэл тохируулах шаардлага гарч байгаа.

-Ойг эдийн засагт үр өгөөжтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Манай ойгоос эдийн засагт ирж буй үр өгөөж маш муу байдаг. Гурван сая хүнтэй манайх шиг ард түмэн нэг иргэнд оногдох ойн нөөцийн хэмжээгээрээ дэлхийн дунджаас хамаагүй том. Ойн баялгаа зөв зүйтэй ашиглаж амьдрахад тун боломжтой.

Эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ойн аж ахуйн арга хэмжээний олон дүрэм, журмыг солих шаардлагатай.

Ой дотор хатаж унасан модны нөөц 420 сая шоо метр байгаа. Энэ бол хэдэн тэрбум доллараар хэмжигдэх маш их хэмжээний нөөц баялаг ойд хэвтэж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг бүгдийг нь авахгүй. Дор хаяж гуравны нэгийг нь ойдоо ашигтай байхаар үлдээж үлдсэн хэсгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө болгох, олсон мөнгөө эрүүл ой бий болгоход зарцуулах хэрэгтэй.

-Ойн нийт талбайн хэдэн хувь нь шатчихаад байгаа вэ?

-Шатсан талбайн хэмжээ 1.2 сая орчим га. Хэнтийн бүсэд их харамсалтай тоо гарч байна. Хэнтийн бүсийн нийт ойн талбайн 30 гаруй гувь нь шатсан байгаа. Ой шатна гэдэг хоёр талтай. Нэг нь хүний буруутай үйлдэл, ойн байгалийн процесс гэсэн үндсэн хоёр шалтгаантай байдаг.

Шаталт нь нэгэнт доройтсон, хөгширсөн моднуудыг үгүй болгоход ач холбогдолтой. Залуу модод нь үлддэг. Энэ нь эргээд нөхөн сэргээлтэд чухал нөлөөтэй.

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн түймэр нь маш хортой байдаг.

-Улаанбаатар хотын ногоон бүсийн талаар яриач?

-Улаанбаатар хот ногоон бүсдээ маш их анхаарах хэрэгтэй. Агаарын бохирдол гэж их ярьж байна. Хотын эргэн тойронд буй 240 гаруй мянган га ой бол Улаанбаатар хотын агаарын чанарт хамгийн их нөлөөлж байгаа. Цас, бороо зэрэг байгалийн үзэгдлүүдийг тэнцвэртэй байлгадаг гол экосистем нь гэж хэлж болно. Үүнийгээ хаячихсан байгаа нь харамсалтай.

М.Тунгалаг: Манай орны ойд хэдэн тэрбумаар хэмжигдэх нөөц баялаг "ХЭВТЭЖ БАЙНА"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани