Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Богино "нас"-тай үнийн өсөлт

 

Зэс зэрэг түүхий эдийн ханш алгуур боловч өгсөж байна. Энэ нь бараан үүл хурсан Монголын эдийн засагт цагаан гэгээ татсан мэдээ болов. Төмрийн хүдрийн ханш он гарсаар 60 гаруй хувиар чангарлаа. Өсөлт одоо ч үргэлжилж байна. БНХАУ-ын Чиндао боомтод төмрийн хүдрийн ханш өнгөрсөн лхагва гарагт 3.2 хувиар дээшилсэн. Тонн хүдэр 80 ам.долларт хүрээд байна. Энэ нь оны эхнээс 62 хувиар өссөн дүн.

 

Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг коксжих нүүрсний ханш жолоодож байна гэж шинжээчид үзэж буй. Учир нь нүүрс болоод төмрийн хүдэр нь гангийн гол орц. Иймд бие биенээ өдөөж буй нь энэ гэж тайлбарлажээ. Тэр ч утгаар төмрийн хүдрийн өсөлтийг ярихын тулд нүүрсний ханшийн талаар өгүүлэх хэрэгтэй.

 

Товчхондоо, нүүрснээс татгалзах дэлхий нийтийн санаачилгыг даган урд хөрш олборлолтоо хумьсан нь ханшийг өсгөсөн. Цаашлаад төмрийн хүдрийг ч дэмжсэн байна. Үүнээс гадна бүтээн байгуулалтыг урагшлуулах Трампын төлөвлөгөө ч нөлөөлсөн. Дашрамд дурдахад, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээх зорилтыг /Зөвхөн Д.Трамп, тавиагүй. Европын холбооноос өрх тусгаарласан Их Британи хүртэл ийм зорилт тээж буйгаа саяхан мэдэгдлээ. Тэрчлэн өнгөрсөн сард "Goldman Sachs” нэг сонирхолтой дүгнэлт танилцуулав. Тус группийн шинжээчдийн дүгнэж буйгаар төмрийн хүдрийн өсөлтөд юанийн уналт нөлөөлжээ.

 

Наймдугаар сараас төмрийн хүдрийн ханш илт сэргэсэн. Энэ нь БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн үнэ унасан үетэй давхцаж байгаа аж.

Д.Трамп, нүүрс, юань гээд аль аль нь ханшийг өдөөсөн. Харин энэ өсөлт үргэлжлэх, эсэх нь маргаан дагуулж байна. "Goldman Sachs’’-ийн шинжээчид ирэх онд ханш 55-63 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, өсөлт үргэлжлэх аж. "Commonwealth Bank” ч ханшийн төлөвөө 0.5 ам.доллараар өсгөж, 58 ам.долларт хүргэсэн байх юм.

 

Харин ханшийн муруйг унана гэж үзэж буй судлаачид ч байна. "Barclays” үнийн өсөлт богино "нас”-тай гэж таамаглаж байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн өсөлт удааширснаас зэс болоод төмрийн. хүдрийн үнэ унана гэж үзжээ. Төмрийн хүдрийн томоохон олборлогчид болох "ВНР Billiton” болон "Rio Tinto” группээс ирэх онд зах зээлийн нөхцөл сайжирна гэж үзэж байгаа. Гэхдээ олборлдгчид гарцаа танаж эхэлсэн юм

»"Goldman Sachs''-ийн шинжээчид ирэх онд ханш 55-63 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ.

»"Barclays" үнийн өсөлт богино "нас"-тай гэж таамаглаж байна.

» Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг коксжих нүүрсний ханш жолоодож байна гэж шинжээчид үзэж буй.

 

"Rio Tinto” групп л гэхэд "Pil-bara” ордын олборлолтыг танаж, төлөвийг хумьжээ. Тус группийн төмрийн хүдрийн борлуулалт өнгөрсөн улиралд таван хувиар буурч, 80.9 сая тонн болсон байна. Тиймээс оны эцэст 330 сая тонн төмрийн хүдэр олборлоно гэсэн зорилтоо 325-330 сая тонн болгож бууруулав. Бас "ВНР Billiton”, "Vale” ч ийм шийдвэр гаргаад буй.

 

Хэдийгээр энэ нь компанийн санхүүд сөргөөр нөлөөлж болох ч зах зээлд эерэг хандлага дагуулахыг шинжээчид онцолж байна. Учир нь нийлүүлэлт буурснаар зах зээлийн хуулийн дагуу үнэ өсөх үндсэн нөхцөл бүрдэх юм. Тиймээс олборлогч компаниудын хувьцааны ханш өсөлттэй байна. Синдейд "Rio Tinto” группийн хувьцааны ханш өсөж, 2015 оны гуравдугаар сараа хойших дээд цэгт хүрээд байна. Бас "Fortescue Metals” группийн хувьцааны ханш ч өнгөрсөн долоо хоногт 8.8 хувиар дээшилжээ.

 

Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс төмрийн. хүдрийн 5.3 сая тонн баяжмал хилийн чанадад нийлүүлсэн. Өмнөх онуудтай харьцуулахад энэ нь 30 гаруй хувиар өссөн дүн. Монголбанкны Гадаад худалдааны тоймд дурдсанаар аравдугаар сард сайн чанарын төмрийн хүдрийн үнэ 59 ам.долларт хүрсэн байна. Монгол Улс төмрийн хүдрийн борлуулалтаа өгсөх зорилт тавьчихаад байгаа. 2017 оны төсөвт тусгаснаар 6-7 сая тонн хүдэр нийлүүлж, 36 тэрбум төгрөгийн орлого олох аж. Ингэхдээ тонн төмрийн хүдрийг 35,5 ам.доллараар төсөөлжээ. Энэ нь дээр өгүүлсэн ханшийн таамгуудтай харьцуулбал "даруу” төлөв. Бас 2018 онд экспортоо 10 сая тонн хүргэхээр зорьж буй юм. Төсвийн төсөөлөл болоод шинжээчдийн таамгийг харьцуулбал ирэх онд төмрийн хүдрээс төлөвлөсөн орлогоо олох боломж байна. 


Г.БАЙГАЛ /ЗГМ/



Богино "нас"-тай үнийн өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани