Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Тавантолгой”-г Шиньхуа группт зарах сонирхол байна

Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсыг  бүрэн төлөөлсөн 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Шиньхуа” групптэй анхны уулзалтаа хийсэн юм. Уулзалтаар Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар хэлэлцэж "Шиньхуа”  хөрөнгө оруулах сонрхолтой байгаагаа илэрхийлсэн. Тавантолгой бол монголчуудын болоод олон улсын хараан дор шийдэгдэхээр болоод буй баялгийн томоохон үүц юм.

”Тавантолгой”-г Шиньхуа группт зарах сонирхол байна

Гэвч хэрхэн, яаж ашиглахаа шийдэж чадалгүй олон жил болж буй юм. Хамгийн сүүлд  өнгөрсөн оны гуравдугаар сард Чалкотой төлөх байгуулсан гэрээ болон тус компанид төлөх ёстой өрийн асуудлаас үүдэнд хэлэлцээ гацаанд орлоо хэмээн мэдэгдсэн.

 

Ямартай ч салбарын сайд Тавантолгой төслийг ойрын халуун сэдэв байна гэж онцлоод байна. Уулзалтын үеэр өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар хүргэж байна.

 

"Таван толгой"  ойрын халуун сэдэв байна

 

Баримт 1. "Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барихаа мэдэгдлээ

 

Баримт 2. Энэ удаагийн уулзалт албаныхны тодотгосноор М.Энхсайханы ахалж байсан хэлэлцээрийн үргэлжлэл. М.Энхсайханы баг "Таван толгой”-г Японы "Сумитомо”, Хятадын "Шинхуа” Монголын "Энержи ресурс” гэсэн хослолоор кзах зээлийнх нь жамаар урагшлуулах хувилбар гаргаж байсан ч түр зогссон. Тэгвэл  дахин үргэлжлүүлэх эхний алхамыг хийж "Шиньхуа”-тай уулзлаа. 

 

Баримт 3. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Шиньхуа группын төлөөлөлтэй тусгайлан хаалттай уулзав. Мөн тэрбээр "Тавантолгой” ойрын халуун сэдэв байх болно хэмээн онцолсон юм.  

 

Баримт 4. Албан мэдээнд Ерөнхий сайд захирамж гаргаж "Шиньхуа” "Энержи ресурс”, "Сумитомо”-той эхлүүлсэн хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүл, өмнөх нөхцөлийг сайжруул гэсэн үүрэг өгчээ.

 

Хятадын хандлага зөөлрөв

 

Баримт 5.  "Таван толгой”-н ордыг сорчилж түүхийгээр нь ченжлэн зараад дуусч буй  "Чалко” хувилбарыг эцэс болгохоор ажиллаж эхэлсэн Засгийн газар олзуурхаж байна.

 

Баримт 6. Сангийн яам ирэх онд бондуудын төлбөр 580 сая ам.доллар төлнө. Тавантолгойдоо хөрөнгө оруулалт татаж, цогцоор нь  шийдэхийн оронд "Шиньхуа”-д зараад урьдчилгаа төлбөр гэж  авъя гэсэн  саналыг шийдвэр гаргах түвшний хэд хэдэн хүн хүчтэй тавиад эхэлсэн гэх "чимээ” байна.

 

Баримт 7. "Тавантолгой”-н ажлын хэсгийн үдээс хойших хаалттай ажлын хэсгийн зочид нь "Хишиг арвин Индустриал”, "Грандповер”, "Олборлолт”, "Үндэсний олборлогч” "Моннис” зэрэг үндэсний уул уурхайн компаниудын төлөөлөл байв. Эдгээр компанитай уулзсан нь төсөлд туслан гүйцэтгэгчээр орох техникийн боломж, үнийн санал  зэргийг сонирхжээ.

 

Баримт 8. Энэхүү уулзалт нь Далай ламын айлчлалын дараахан эвгүйдсэн Хятадын талын таагүй уур амьсгалыг "Шиньхуа” Тавантолгойд оролцоно гэж мэдэгдсэнээр зөөлөрлөө гэсэн эерэг таамаг гарах болов.

 

Баримт 9. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд хийсэн айлчлалын үеэрээ "Энержи ресурс” компани Японы Сумитомо”-той нүүрсний борлуулалтын маркетинг дээр  хамтран ажиллах "санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь өмнө нь яригдаж байсан Тавантолгой дээр хамтарч ажиллахаа засгийн түвшинд илэрхийлчихсэн.

 

Баримт 10. Уулзалтын үеэр "Чайна Шиньхуа Энержи” компанийн Гадаад хөрөнгө оруулалтын захирал Лу Бин " Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээг үргэлжлүүлэх, "Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа бид илэрхийлж байна” гэжээ.

 

Судлаачид Тавантолгойн төслийг "Шиньхуа"-д зарж болохгүй гэж үзэж байна

 

Баримт 11. Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажил нь "Тавантолгой"-н төслийг урагшлуулахад байгааг ажиглагчид хэлж байна.

 

Баримт 12. "Тавантолгой”-н уулзалттай холбогдуулан судлаачид эхнээсээ болгоомжилж эхлээд байна. Шинжээч Л.Наранбаатар "Сангийн яам хавиас Тавантолгойг "Шиньхуа”-д зараад "Чингис” "Самурай” бондын өрүүдээ даръя гэх санаачилга гаргаж байгаа дуулдсан. Ингэвэл Тавантолгойн нүүрсийг Япон Солонгосын зах зээлд гаргаж 300 ам.доллараар зарах үлгэр болно”  гэжээ.

 

Баримт 13.  Үндэсний уул уурхайн компаниуд "Тавантолгой”-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх уулзалтын дараа "Хятадын талтай хамтарч ажиллахаас өөр боломж байхгүй. Хятад ямар ч талаараа ач холбогдолтой” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

 

Баримт 14.  Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримтлаж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

 

Баримт 15. Засгийн газар Тавантолгойг хөдөлгөх гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш толгой өндийх завгүй ажиллажээ.

 

Баримт 16. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

 

Баримт 17. Ажлын хэсгийнхэн "Шиньхуа"-тай консорциум болж хэлэлцээрт орсон "Сумитомо", "Энержи ресурс" хоёртой тусгайлан уулзах эсэхээ өнгөрсөн баасан гаригт хэлсэнгүй.

 

Баримт 18. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит "Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байдаг.

 

Баримт 19. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.

 

Баримт 20. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.

 

Баримт 21.  "Тавантолгой"-н хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн уулзалтад "Шиньхуа" группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцох үеэрээ  "Таван толгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан" гэжээ.

 

Баримт 22. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан.  Тиймээс С.Батболдын Засгийн газар 2010 онд "Таван толгой"-г эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв.

 

Баримт 23. "Тавантолгой"  хөдлөхүү гэсэн хүлээлт үүсээд жил болж байна.

 

Баримт 24. "Тавантолгой" төслөө ямар замаар яаж хөдөлгөх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий болоод байна.

 

24tsag.mn

”Тавантолгой”-г Шиньхуа группт зарах сонирхол байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани