Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефтийн эрх мэдлийг гартаа атгагч гол хүн

 

Нефтийн эрх мэдлийг гартаа атгагч гол хүнЖил гаруйн өмнө, 2015 оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өөдөөс харж суусан Игорь Сечин олны өмнө бангадууллаа. "Бидний танил, жинхэнэ Сечин хаачив” хэмээн Путин асуулт тавив. Төрийн өмчийн нефтийн компаниуд Засгийн газраас дэмжлэг авах талаар "Роснефть”-ийн тэргүүнээс тавьсан хүсэлтийн хариуд ноён Путин хуучин холбоотондоо дээрх үгийг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн анхааруулга эдийн засаг хүндэрсэн үед хэлж байгаагаа бодоорой гэсэн утга агуулж байв.

Өнгөрсөн лхагва гарагийн орой ноён Сечин дахиад л Владимир Путинтэй нүүр туллаа. Энэ удаад тэрбээр "Роснефть” дэх Засгийн газрын мэдлийн хувьцааны 19.5 хувийг Glencore, Катарын Засгийн газрын сан болох Qatar Investment Authority-д 10 тэрбум гаруй еврогоор зарахаар тохиролцсон тул нүүр бардам байлаа. Уг наймаа нь ОХУ-ын Засгийн газрын төсвийн алдагдлыг шууд 20 хувиар багасгаж өгнө. Мөн 2014 онд өрнөдөөс хориг тавьснаас хойш орж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт болно.

Үүний зэрэгцээ Оросын элитүүд доторх хамгийн хүчирхэг эрхэм, тус улсын санхүү, улс төрийн бараг бүхий л үйл явдалд нэр холбогдож явдаг, 56 настай ноён Сечин дахин шийдвэр гаргагч болж хувирсныг харууллаа. Ердөө сүүлийн хоёр сард "Роснефть” бараг 11 тэрбум ам.долларын хөрөнгө худалдаж авахаа мэдэгдсэн. Ноён Сечин ч өнгөрсөн сард ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаевыг "Роснефть”-ээс хоёр сая ам.долларын хахууль авсан хэргээр баривчилсан хэрэгт чухал үүрэг гүйцэтгэлээ.

Сечиний нөлөө ихэссэн нь Засгийн газрын ашиг сонирхолд тохируулан тохиролцоо хийдэг авьяас чадварынх нь ач хэмээн "Роснефть”-ийн эзэнд ойр хүмүүс тайлбарлав. "Цаг үе ширүүн байна. Дээдэст шийдэл хэрэгтэй. Шийдлийг нь энэ хүн гаргадаг” хэмээн нэгэн эрхэм өгүүлж байлаа.

"Роснефть”-ийн хувьцааг Glencore, Qatar Investment Authority- д зарах нь маргаантай наймаа. Өрнөдийн хориг хүчинтэй нөхцөлд ОХУ-ын компанийн хувьцааг яаж зарах вэ гэсэн асуулт тулгарна. "Роснефть”-ийн хувьцааг худалдан авахыг хориглоогүй байлаа ч болгоомжлох шалтгаан мундахгүй. Газрын тосны үнэ унасан нөхцөлд Кремлийн хяналтад байдаг байгууллагын хувьцааг худалдан авах нь аз туршсан хэрэг. Ийм ч учраас ихэнх шинжээч тус компани наймааг дуусгахын тулд энэ оны эцэс гэхэд Засгийн газраас хувьцаагаа эргүүлэн худалдаж авах болов уу хэмээн таамаглаж байна.

Үр дүнтэй ажилласанд нь Владимир Путин баяр хүргэхэд ноён Сечин "Таны хувийн оролцоо, дэмжлэгийн ачаар ажил амжилттай бүтлээ” хэмээн хариулав. "Роснефть”-ийн эзэн ОХУ- ын төрийн тэргүүнд үнэнчээ харуулах шалтаг, шалтгаан мундахгүй. Ленинградад 1960 онд үйлдвэрийн ажилчны гэр бүлд төрсөн тэрбээр Владимир Путиний хуучин шадруудын нэг.

Ангол, Мозамбик улсад орчуулагчаар ажиллаж байсныг нь ЗХУ-ын цэргийн тагнуулын албанд зүтгэж байсан хэрэг хэмээн тайлбарлах нь элбэг. Владимир Путин 1990-ээд оны үед Санкт-Петербургийн засаг даргын орлогчоор ажиллаж байх үедээ түүнийг аппаратынхаа тэргүүнээр томилсон юм. Хожим ноён Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдмогц тэрбээр Ерөнхийлөгчийн захиргааны орлогч дарга болжээ. Путин 2008 онд Ерөнхий сайд болоход Сечин мөн л дэргэд нь байлаа.

Ноён Сечин "Роснефть”- ийг олигархуудын эзэмшдэг аваргуудын сүүдэрт дарагдсан жижиг тоглогчоос ОХУ-ын хамгийн том компани, өдөрт 5.5 сая баррель газрын тос олборлодог дэлхийн тэргүүлэх олборлогчдын нэг болгон хувиргасан хүн. Тус компанийн олборлолт эдүгээ Саудын Арабын олборлолтын хагастай тэнцэж байна.

Ноён Сечин ажлын төлөө төрсөн хүн. Жолоочоосоо жолоог нь булаан Москвагаар хурд мэдэн давхидаг, бие хамгаалагчид тоосонд нь дарагдан хоцордог тухай яриа түгээмэл. Тэрбээр өнгөрсөн онд 650 цагийг агаарт нисэж өнгөрөөжээ.

Ноён Сечин хувийн амьдралаа чандлан нууцалдаг. Москвагийн ойролцоо харштай, шинэ эхнэр нь тансаг яхт онгоц худалдан авсан талаар мэдээ тараасан ОХУ-ын хоёр сониныг тэрбээр энэ зун шүүхэд өгсөн. Гурав дахь буюу "РБК” компанийн эсрэг мэдүүлсэн заргыг энэ даваа гарагт хэлэлцэнэ.

ОХУ-ын эдийн засагт төрийн үүргийг жолоогүй өсгөж буй ноён Сечин тус улсын либерал эдийн засагчдын мангаа болж хувираад байна. Тэрбээр эдүгээ дампуурсан "Юкос” компанийг төрөөс булаан эзэлж, "Роснефть”-д нэгтгэх ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

Ноён Сечин 2013 онд TNKBP компанийг 55 тэрбум ам.доллараар "Роснефть”-д нэгтгэх ажлыг тэргүүллээ. Газрын тосны үнэ, рублийн ханш зэрэгцэн унасан үед хийсэн наймаа нь цагаа олсонгүй "Роснефть”-ийн өр ноцтой хэмжээнд хүрлээ. Тухайн үед ноён Сечин Засгийн газраас "Роснефть”-ийн өрийг худалдаж авахад 40 тэрбум ам.доллар зарцуулах ёстой гэсэн санал тавьсан. Удалгүй долоон тэрбум ам.долларын бонд эргүүлж төлөх хугацаа тулмагц дотоодын зах зээлээс зээл авах аргаар төлсөн нь арилжаачдыг түгшүүлж, рублийн ханшийг бүр унагах шалтгаан болов.

Хэдэн долоо хоногийн дараа тэрбээр ноён Путиний өмнө гэмээ хүлээлээ. "Сүр сүлд нь жаахан дарагдсан. Гэхдээ шалдаа буусан юм алга” хэмээн Москва дахь газрын тосны компанийн нэгэн захирал өгүүлж байв. Удалгүй Засгийн газрын хувьчлах хөтөлбөрийн хүрээнд "Башнефть” хэмээх дунд зэргийн олборлох компанийг нэгтгэх ажил эхэлсэн нь ноён Сечин дахин сэргэсний илрэл боллоо.

Төрийн өмчийн компани боловч "Роснефть” мөн л худалдан авах санал ирүүлсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний ихэнх хэсгийн дургүйцлийг төрүүлэв. Ноён Сечин ажлаасаа халагдаж таарна гэсэн цуу яриа хэдэн сар үргэлжиллээ. Аравдугаар сард мань хүн санасандаа хүрч, "Башнефть”-ийг 5.2 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болов. Уг наймааг эсэргүүцэгч ноён Улюкаевыг сарын дараа баривчилсан. "Улюкаевын хэргээс хойш Засгийн газарт ажилладаг толгойтой бүхэн Сечинээс айдаг болсон” хэмээн ОХУ-ын нэгэн банкны эзэн тайлбарлаж байлаа.

Glencore, Qatar Invesment Authority- тэй хийсэн тохиролцоо нь ноён Сечин Кремлийн хувьд үнэлж баршгүй хүн болохыг харууллаа хэмээн Эрчим хүчний судалгааны Оксфордын хүрээлэнгийн ОХУ хариуцсан шинжээч Жэймс Хендерсон үзэж байна. "Роснефть нь эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааны зангилаа цэг” хэмээн тэрбээр өгүүлэв.

Жек Фарчи

Засгийн газрын мэдээ



Нефтийн эрх мэдлийг гартаа атгагч гол хүн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани