Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2012-2016 онд Налайхын уурхайд 44 хүн амиа алджээ

2012-2016 онд Налайхын уурхайд 44 хүн амиа алджээ

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ.

2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас 43 хүний бие махбодид хүндэвтэр, 12 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирч, 44 хүний амь нас хохирчээ.

Уурхайгаас нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн 86 хэрэг гарснаас 18 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс 6 шүүгдэгчид 1 жилээс 3 жил хүртлэх хугацаагаар хорих ялыг нэмэгдэл ял болох тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээс 2 жил хүртэл хугацаагаар хасах ял, 12 шүүгдэгчид 1 жил 6 сараас 4 жил хүртэл хугацаагаар хорих ял, 1 шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.536.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч нар нь 27-58 насны хүмүүс байх ба сэжигтэн, яллагдагч, хохирогч нар нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, ашиглалтын лиценз эзэмшигч нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ажиллаж байсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад тогтоогджээ.

Хэргийн улмаас насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд ямар нэг хохирол учирсан тохиолдол байхгүй боловч ашиглагдахаа больсон уурхайн нүхэнд эмэгтэй хүн унаж гэмтэн нас барсан 1 тохиолдол гарсан байна.

Энэ бүхэнтэй холбогдуулан дээрх төрлийн хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох нэгдсэн зөвлөгөөнийг Налайх- Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Prokuror.mn 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын ажлыг сурвалжилж, мэдээ, мэдээлэл бэлдэхээр тус дүүргийг зорьсон юм. Биднийг ажиллах хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уурхайд хүний амь эрсдсэн хэрэг гарсан ба бид тухайн хэргийн газраас сурвалжлага бэлтгэсэн билээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс гэмтэл авах, амь нас хохирох хэрэг байнга гарсаар байна. Энэ талаар сэрэмжлүүлэх, эрх зүйн орчин ямар байгаа талаар дахин сануулах зорилгоор хэргийн газрын үзлэгээс хийсэн сурвалжлагыг орууллаа. 

 

 

 

Өглөөний 10 цаг 30 минутанд Дүүргийн цагдаагийн хэлтсээс "Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Их уурхай" нэртэй газар хувиараа нүүрс олборлож байсан иргэд угаартаж нас барсан" хэрэг гарсан талаар дуудлага ирсэн ба бид хяналтын прокурор С.Энхмаагийн хамт хэргийн газарт очиход Аврах ангийн албан хаагчид осолдсон иргэдийг нүүрсний цооног нүхнээс гаргасан байлаа. Л нарын 6 хүн уурхайн гүнд тогтсон усыг соруулах зорилгоор цооног нүхэн дотор цахилгаан мотор ажиллуулж байгаад, утаанд нь угаартаж 3 нь нас барсан, 2 иргэн ухаан алдсан, биеийн байдал хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

Хэргийн газарт Налайх Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга хошууч н.Оргил, Мөрдөн байцаагч  ахлах дэслэгч Б.Мөнх-Очир, Эрүүгийн тасгийн дарга Г.Батгэрэл, эрүүгийн төлөөлөгч н.Галтбаатар мөрдөн байцаагч н.Баярсайханы нарын бүрэлдэхүүн очиж ажиллалаа.

Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын болон 3 цогцсонд үзлэг хийж, цогцосыг зөөвөрлөх ажиллагааг хийсэн.

Харин тус дүүргийн хяналтын прокурор С.Энхмаа хэрэг гарсан цооног нүхэнд хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бүрэн тодруулахад анхаарч ажиллах талаар мөрдөн байцаагчид заавар, чиглэл өгч ажиллалаа.

ХЯНАЛТЫН ПРОКУРОР С.ЭНХМАА:

Манай дүүрэгт амьжиргаагаа залгуулах гэж ил аргаар уурхай ашигладаг иргэд олон байдаг. Ямар ч зөвшөөрөлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын стандарт, дүрмийг баримтлахгүйгээр уурхайн цооног нүх ухаж орж, амь насаа алдах тохиолдол олон гардаг. Ийм хэргийн газрын үзлэгт прокурор яг хэрэг болсон цооног нүх рүү орох боломж байдаггүй. Зөвхөн аврах ангийн албан хаагчид орж, хүнээ гаргаж ирсний дараа цогцосний үзлэг хийдэг. Гэхдээ нүх рүү орох боломжгүй гээд бид зүгээр зогсоод байдаггүй. Мөрдөн байцаагчид зохих зааварчилгаа, чиглэлээ өгдөг. Зарим тохиолдолд хонон өнжин хэргийн газарт ажиллах шаардлага ч гардаг. Аврах ангийнхан гаргаж ирэх гэж удсан тохиолдолд прокурор, мөрдөн байцаагч нүхний гадаах үзлэгээ хийгээд, цогцосыг гаргаж иртэл нь л байж байдаг. Өвлийн 40 хэмийн хүйтэнд 2 хоног ажилласан тохиолдол ч бий. Энэ төрлийн хэргийг шүүх шийдвэрлэхгүй байгаа. Ил аргаар ашигт малтмал олборлох талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Цооногын эзэн хэргийн субьект болж чаддаггүй. Хохирогч нар уурхайн цооногийг эзэмшдэг хэн нэгэн хүнтэй тохироод нүүрс олборлох гэж ороод амь насаа алддаг.

Өнөөдрийн хэргийн тухайд гэвэл 6 хүн нийлж нүүрс олборлох зорилгоор 20 м орчим гүн рүү газар ухаж ороод 3 нь амь насаа алдлаа.Бороо орж нүх рүү нь ус орсоны улмаас тэр усыг зайлуулхийн тулд агааргүй орчинд цахилгаан үүсгүүр ажиллуулаад, гарсан утаанд нь угаартаж 3 хүн газар дээрээ нас барсан. 2 хүний биеийн байдал нилээд хүнд байдалтай байхад Налайх дүүргийн онцгой байдлын аврах анги очиж, нүхнээс нь гаргаж авлаа. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт 8 сараас эхлээд өвлийн ид хүйтэнд ихэсдэг. 8 сард урин дулаан үед нүүрс гаргаж ирэх амаа бэлдэх зорилгоор нүхээ ухаж эхэлдэг. 30 метр орчим ухаж байж нүүрс нь гардаг учир газар гэссэн үед нүхээ ухаж бэлтгээд өвөл болонгуут шууд нүүрсээ олборлож эхлэх зорилгоор ажилладаг. Өөрөөр хэлбэл бэлтгэл ажлаа хийж байна гэсэн үг.

НАЛАЙХ БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ОРЛОГЧ

ПРОКУРОР Б.УУГАНБААТАР:

Ил аргаар ашигт малтмал ашиглахтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байдаг вэ.

Манай дүүргийн хэмжээнд нийтдээ албан бус мэдээгээр 3000 орчим хүн байнгын шинжтэйгээр хувиараа нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа.

Уурхайн ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаатай холбоотой хэрэгт 2014 онд 7, 2015 онд 9 хүн нас барсан байдаг. Харин 2016 оны эхний 6 сарын байдлаар 10 хүн нас барсан нь энэ асуудал өсөх хандлагтай байна.

Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох эрх зүйн зохицуулалтыг нь аваад үзэхээр Засгийн газрын 2010 оны 308 тоот тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмалыг олборлох тухай" журам байгаа. Энэ журмаар зөвхөн ил уурхайгаас алт болон бусад байгалийн ашигт малтмал олборлох, ашиглах тухай асуудлуудыг зохицуулсан.Хувиараа гар аргаар нүүрс олборлож байгаа хүмүүсийн асуудал зохицуулагдаагүй, ямар нэг эрх зүйн зохицуулалт, хууль, дүрэм, журам, акт байхгүй.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас томоохон аж ахуйн нэгжүүдэд тухайн орон нутагт ашигт малтмалыг олборлох зөвшөөрлийг олгодог. Тухайн зөвшөөрөл авсан газрууд албан ёсоор уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа юм байхгүй. Лицензээ дамжуулан бусадтай гурвалсан гэрээ байгуулаад хувь хүмүүсийг гар аргаар нүүрс олборлуулах байдлаар ажиллаж байгаагаас болоод хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхэд төвөгтэй  болоод байгаа юм л даа.

Зөвхөн Налайхын бичил уурхайтай холбоотойгоор гүний уурхайгаас ашигт малтмал  олборлох талаар тогтоолын төсөл 2012онд Засгийн газарт орсон юм билээ.

Энэ тогтоолын дагуу ямар нэг шийдвэр гарсан юм байхгүй таг болсон. Эрх зүйн зохицуулалт байхгүй учраас ард иргэд дураараа газрын гүн рүү 20-80 метр хүртэл гар аргаар ухаж, нүүрс олборлож байгаад, амь насаар алдсаар байгаа юм.

Дүүргийн прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба, хамтраад оны эхэнд 30 аман дээр ажиллаж байгаа 30 хүнд холбогдох нэг эрүүгийн хэргийг үүсгээд, Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Бас л шийдвэрлэгдээгүй юм билээ.

2016 онд Энэ төрлийн 6  хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Энэ 6 хэргийн улмаас нийтдээ 10 хүн амь насаа алдаад байгаа юм. Шийдвэрлэлт нь ихэнхдээ хэрэгсэхгүй болж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар шүүхээс тухайн иргэн нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан тусгай субект болж чадахгүй байна гээд байгаа.

Анхан шатны шүүхээс 2014 онд нэг хэсэг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байна гэдгээр нь шийдвэрлэж байсан.Гэтэл нэг хэрэг нь Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэгдээд, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны үүргийг сахин хамгаалах үүрэг бүхий тусгай субект биш гэж хүнийг нь цагаатгасан. Одоо шүүх Дээд шүүхийн энэ шийдвэрийг жишиг болгоод л энэ төрлийн хэргийг эцэслэн шийдвэрлэхээ больсон.

Мөн энэ төрлийн хэрэгт хүндрэлтэй нэг асуудал нь байгаль орчинд  хичнээн хэмжээний хохирол учруулсан гэдэг эдийн засаг, экологийн үнэлгээг нь гаргахад их төвөгтэй байдаг.

Байгаль орчинд  хохирол учруулсан асуудлаар мэргэжлийн байгууллагад хандаж, үнэлгээ гаргуулах гэхээр хамгийн доод тал нь 280-450 мянган төгрөгийн  үнэ хөлстэй хийдэг.

Гэтэл энэ мөнгийг Цагдаагийн байгууллага гаргаж өгч чадахгүй, прокурорын байгууллагад байцаан шийтгэх ажиллагааны зардал байхгүй. Хэрэгт холбогдсон нөхдүүдээс гаргуулах гэхээр нүүрс олборлож амьжиргаагаа залгуулдаг хүмүүс төлөх чадвар байхгүй. Үнэлгээний газраар өмнө нь мөнгөө төлөхгүй удаа дараа үнэлгээ гаргуулчихсан учир үнэлгээ хийхгүй  шалтаг шалгаан хэлээд буцаагаад байдаг.

Ингээд л үнэлгээ хийлгэж чадахгүйгээс болоод эрүүгийн хэргийн хохиролын хэмжээг тооцож чадахгүй болно. Тэгэхээр ашигт малтмалыг хууль бусаар олборлосон гэж нотлон шүүхэд шилжүүлхэд хэцүү ш дээ. Хэргийн сэжигтэн, яллагдагч нар ямар нэг хөдөлмөр хамгааллын сургалтанд суугаагүй хувь хүн байдаг. Аж ахуйн нэгж биш учраас үүсгэн байгуулагч, хариуцах эзэн, компани гэж байхгүй.

Ингээд л үндсэндээ мөрдөн байцаалтын шатанд шалгаж байх явцад нь оршуулын зардал болон бусад зардлыг буруутай гэж сэжиглэгдэж байгаа хүнээр төлүүлэх арга хэмжээг аваад "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоос өөр ямар ч хуулийн гарцгүй болж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд гарч байгаа асуудлын талаар бид УЕПГ-т танилцуулга хүргүүлчихсэн, чиглэл хүлээгээд байж байна даа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна.

Дүүргийн прокурорын гараас он гарсанаас хойш 2 ч удаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж" зохицуулалт хийгээч гэсэн албан бичгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Налайх дүүргийн Засаг даргад хандан явуулсан.

Ер нь бол Засаг дарга өөрөө мэдээд юмуу эсвэл дүүргийн Иргэдийн хурал шийдчих эрх хэмжээний асуудал биш л дээ. Яагаад гэвэл энэ талаар Засгийн газраас тусгайлсан журмаар зохицуулж байж зөвшөөрөл авах тухай асуудал яригдана. Хэдийгээр зөвшөөрөл албан ёсоор бичгээр өгөхгүй ч гэсэн нэгэнт 3-4 мянган хүн тэнд ажиллаж байгаа гэдэг утгаар нь "өөрсдөө авч чадах л юм бол амьжиргаагаа залгуулж болно" гэдэг аман зөвшөөрөл өгчихсөн байдаг учир хуулийн байгууллага очоод зогсоох талаар ярьвал бослого гаргахаар хэмжээний асуудал үүсдэг учир тэр бүр очоод байж чадахгүй байна.

Ниит 3000 орчим хүн ажиллаж байгаа гэж байна. Ер нь хичнээн ам байдаг юм бэ

Одоогийн байдлаар яг ажиллаж байгаа 50 орчим ам байна. Ер нь бол яг тэд гэсэн тоо гарах боломжгүй. Яагаад гэвэл бараг өдөрт л нэг ам үүсэж байна. Ямар нэг техник ашиглахгүй гараар ухсаар байгаад сурчихсан байдаг учир бараг нэг өдрийн дотор 10 м ухаж байна ш дээ.

Амь нас эрсдэхээс гадна гэмтэж бэртсэн тохиолдол цөөнгүй биз.

Нийтдээ 2015 онд 14 хэрэгт холбогдон 15 хүн, 2016 оны хагас жилийн байдлаар 12 хэргийн улмаас 12 хүн хүнд болон хүндэвтэр гэмтчихээд байна.

Хэрэг гарсан тохиолдолд хэргийн газарт үзлэг хийхэд нилээн хүндрэлтэй  юм шиг санагдлаа.

Уг нь бол хэргийн газрын үзлэгт прокурор оролцож тухайн хэрэг хаана болсон байна гэдгийг нүдээр үзэж, удирдан чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл яг энэ тохиолдолд энэ үүргээ биелүүлэх ямар ч боломж байхгүй. Ямар ч агааргүй харанхуй орчинд ороод юугаа ч үзэж харах юм билээ.

Тиймээс бид Онцгой байдлын тусгай бэлтгэгдсэн алба хаагчид аврах ажиллагаа явуулаад, цогцсыг гаргаж ирсэний дараа бид үзлэгээ хийж эхэлдэг. Мөрдөн байцаагч ч орж чаддагүй.

Хэргийн газрын хэмжилт зургийг дотогш орсон Онцгой байдлын алба хаагчдаар хийлгээд авчихдаг.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар  ямар арга хэмжээ авч ажиллаж байна.

Прокурорын газар, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, Дүүргийн ГХУССЗ хамтраад ямар ажил хийвэл болох талаар ярилцаж үзсэн л дээ. Яг олигтой шийдэлд хүрч чаддагүй юм байна лээ.

Хамгийн гол нь зохицуулалт журам нь байгаад хариуцсан субект бий болоод ирэх юм бол холбогдох байгууллагууд түүнийг нь сахин хангуулаад ирэхээр арай өөр болно л доо. Ямар ч байсан одоогоор мэргэжлийн хяналтын алба өдөр тутам эргүүл хийж байна. Тэр болгоныг хөөж туугаад байх хүч бололцоо цагдаагийн байгууллагад байддагүй. Тэгээд тэр олон хүн зэрэг ажиллаж байхад цагдаагийн байгууллагын алба хаагчид тэр чигээрээ очоод ч дийлэхгүй шүү дээ.

Тэнд ажиллаж байгаа хүмүүс өглөө гэрээсээ гараад, амьд ирэх эсэхээ мэдэхгүй л байна ш дээ. Гарахгүй гэхээр өөр орлого байхгүй. Судалгаагаар өдөрт хамгийн бага нь 20,000, сайн нүүрс гардаг газраас бол нэг хүн л гэхэд 100,000 төгрөг олдог юм байна лээ.

Үүнийг дагаад бусад төрлийн гэмт хэрэг гарах  тал дээр...

Яг уурхай эхэлсэнээс хойш янз бүрийн гэмт хэрэг өсчихлөө гэдэг асуудал харьцангуй бага. Харин эсрэгээрээ зуны улиралд уурхайд ажиллаж байсан иргэд маань ажилгүй болоод ирэхээр архи уух, хулгай дээрэм хийх зэрэг асуудлууд үүсэж эхэлдэг.

ОБЕГ-ын ХАРЪЯА УУЛ УУРХАЙН АВРАХ АНГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮЛГҮЙ БАЙДАЛ

ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР Ц.ЦЭНГЭЛМАА

Энэ төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байна. Хувиараа нүүрс олборлож байгаа иргэд маань засгийн газрын 308-р тогтоолын журмын дагуу албан ёсоор нөхөрлөл үүсгээд нэг бол ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар гурвалсан гэрээгээр эсвэл дүүргээс тусгай хэрэглээний газар гаргаж өгөөд хоёрлосон гэрээгээр ажиллах ёстой л доо. Гэтэл албан ёсоор тийм зохион байгуулалтанд орсон юм байхгүй, дураараа нүх ухаж нүүрс олборлож байгаад ам насаа алдах явдал их байна.

Энэ байдлыг таслан зогсоох тал дээр холбогдох байгууллагууд хир ажиллаж байна.

Уг нь бол Дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 3-р сарын 1-ээс хойш хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоосон л доо. Энэ захирамжийн дагуу бид график гаргаж хууль хяналтын байгуулагуудтай нийлж үзлэгээр яваад  арга хэмжээг авдаг ч үгэнд орохгүй, үйл ажиллагааг явуулсаар байгаа.

Бас Цагдаа, Мэргэжлийн хяналын хэлтэс, Захиргаа энэ тэр гээд өчнөөн олон байгууллагтай нийлээд энд ажиллаж байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулаад л явна. Тэглээ гээд зогсоно гэсэн юм байхгүй. Ер нь аврах анги бол өмчийн хэлбэр харгалзахгүй аврах ажиллагаа явуулах үүрэгтэй болхоор тэр ажлаа л хийхээс өөр бусад байдлаар нүхийг нь булж дарах боломж байхгүй.

Онцгой байдлын аврагчдын хувьд тоног төхөөрөмж, аврах хэрэгсэл ямар хэмжээнд байдаг вэ. Ийм хэрэг дээр ажиллахад хүндрэл гардаг уу.

Аврагчдын тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай юм бий. Гэхдээ сүүлийн үед харьцангуй сайжирч байгаа. Яахав хүч бололцоогоо ашиглаад өөрсдийнхөө хэмжээнд нь ажиллаж байна даа. Ер нь тэгээд тоног төхөөрөмж байлаа гээд үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад тэрийг ашиглах боломжгүй ч үе ч байна. Өнөөдрийнх шиг нөхцөлд бол төхөөрөмж багтаж орохгүй шүү дээ. Нүхнүүд маш нарийхан, нэг хүн гулсаж орох зайтай ч байдаг.

Аврагчид өөрсдөө гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гарна биз...

Хөл гараа хугалахаас эхлээд зөндөө л гэмтэнэ ш дээ. Ер нь их өндөр эрсдэлтэй ажил. Нэгэнт үүргээ хүлээж тангараг өргөсөн болхоор ямар ч нөхцөлд өөрийгөө умартаад ажилаа урьтал болгоно доо.

ОБЕГ-ын ХАРЪЯА УУЛ УУРХАЙН АВРАХ ТУСГАЙ САЛБАРЫН 3-Р

БҮЛГИЙН ДАРГА ДЭСЛЭГЧ Б.МӨНХСАЙХАН

Аврах ажиллагаа явагдаад дууслаа. Ослын талаар тодруулаач

Нүүрс гаргахаар нүх ухаж орсон 6 хүн цахилгаан үүсгүүрээс болж угаартсан гэсэн дуудлагын дагуу ирсэн. Нэгнээ татаж гарч ирэх гэж нилээд үзсэн байсан. Доошоогоо их устай байгаа болохоор бороо орсон нойтон шавар дээр гулсаад цааш унаад байсан юм шиг байна лээ. Амьд байсан 3 нь эндээ тогтоод үлдчихсэн. Нөгөөдүүл нь цааш ус хурсан хэсэг рүү гулсаж ороод 3 нь өнгөрөөд, 1 амьд үлдчихсэн байсан. Эхлээд 2 хүн байсан юм байна лээ. Тэгээд 2 уулаа муудаж нэгнээ чирч дийлэхгүй болоод ирэнгүүт араас нь нөгөө 4 нь авах гэж ороод нэг нэгээрээ цуварч унацгаасан байсан. Бид амьд хүмүүст нь яаралтай арга хэмжээ авч эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал нь хүнд байгаа. Шавар татдаг "либотка" гэж багажийн тусламжтайгаар доош орж аврах ажиллагаа явууллаа.

Энд гарч байгаа ослууд ихэнхдээ агааржуулалтгүй орчин, нуралт даралтаас эсвэл өөрсдийнх нь анхаарал болгоомжгүй байдлаасаа ковш, троссонд хөл гараа авах зэргээр гарда.

Prokuror.mn

Налайхын уурхай нийслэлчүүдийг өвөл дулаацуулах нүүрсээ харамгүй өгдөг ч 1990-д оноос өнөөг хүртэл 200 гаруй хүний амь насыг авч одсон байна. Гэвч энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо гэхээр айдастай. Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газраас хамтарсан ажлын хэсэг Налайхын уурхайг цаашдаа хэрхэн ажиллуулах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлж болох тухай тогтоолын төсөл боловсруулж 2013 онд Засгийн газрын хуралдаанаар оруулжээ. Засгийн газар 2013 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай"Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн аюулгүй ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай "тогтоол батлан гаргасан. Уг тогтоолд:

1. Налайхын нүүрсний ордын далд уурхай (ам, цооног)-д нэгдсэн шалгалтыг явуулж, дүгнэлт гарган хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай саналыг шалгалтын дүнгийн хамт 2013 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

2. Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тодруулан тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

3. Налайхын нүүрсний ордод нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулан энэ талаар шат дараалсан арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

4.Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байсан, ажилгүй болж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах талаар холбогдох арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай гэсэн боловч харамсалтай нь тогтоолд заасан арга хэмжээ авагдаагүй, ажил хийгдээгүй тогтоолын дээрх заалтууд зөвхөн цаасан дээр үлдсэн байна.


Далд уурхайд иргэд аюулгүй ажиллагааны дүрэм хангаагүйгээс уурхайд ажиллаж байгаад гэмтэх, амь насаа алдах нь хэвийн үзэгдэл мэт болчих вий гэсэндээ уурхайг хаах хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд  ярих болсон. Нөгөө талаас энэ том уурхайг хаачихвал илч, шаталт сайтай нүүрсний эх үүсвэр байхгүй болох сөрөг талтай учраас асуудлыг шийдэж чадахгүй энэ хүрсэн гэдэг.

Налайх дүүргийн Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нүүрсний орд газарт хууль бусаар олборлолт явуулж байгаа амнуудын үйл ажиллагааг хуульд заасны дагуу хаадаг боловч лацадсан уурхайн ам руу дураараа орох, малтлага хийх нь зогсохгүй байна. Иймд энэ асуудлыг шийдэх төрийн бодлого хэрэгтэй байгаа талаар бидний уулзсан хүмүүс ярьж байлаа.

 

 

TIME.MN

2012-2016 онд Налайхын уурхайд 44 хүн амиа алджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив

  Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг ...

2025 оны 12 сарын 10, 14 цаг 19 минут
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани