Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсэнд yмбасан Австрали тэглээ гэж хөнөглөдөггүй

 

Нүүрсэнд yмбасан Австрали тэглээ гэж хөнөглөдөггүй"Тавантолгой” гэх ид шидтэй уурхай монголчуудын сэтгэл санааны ба хэвлэл мэдээллийн байнгын сэдэв болоод даанч уджээ. Тэр толгойг л ашигтай мөлжөөд байвал Монгол Улс цэцэглэн мандаад хүн ард нь жаргаад байх ухааны ойлголт анхандаа төрсөн. Уул уурхайн баялгийн олборлолт ба экспорт манай ДНБ-д чамгүй ихээхэн хувийг эзлэх болсон тул Монгол яалт ч үгүй уул уурхайн хараат БНУ юм.

Харин уул уурхайн хөгжлийн үлэмж туршлагатай нэгэн улс ДНБ-дээ дөрвөн хувиас хэтрүүлэхгүйгээр ашиг олоод байдаг тухай сонирхож үзэв. Тэр нь арлын ба тивийн Австрали улс болж таарлаа. Тус улсын эдийн засагт нүүрсний салбар ДНБ-ий дөрөв орчим хувь буюу 60 тэрбум австрали долларын (ам.доллартай ханш нь бараг ойролцоо) opлого оруулдаг байна.

Австрали нь нүүрсний экспортоор дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд 2014-2015 оны санхүүгийн жилд 440 сая тонн нүүрс олборлосон, үүнээс 188 сая тонн нь коксжих нүүрс, 204 сая тонн цахилгаан эрчим хүчний нүүрс экспортлосон үзүүлэлт нь дэлхий дээрх мөн төрлийн нүүрсний худалдааны 62 ба 20 хувийг тус тус эзэлж байсан баримт дурайж байх юм. "Дэлхийн”, "дэлхийн” гэж бичсэнийг тогтож хараарай, манайд "дэлхийн” гэх уурхай юусан билээ гээд нэг бодоод үз дээ.

Нүүрсний нөөц, олборлолтоороо Австрали нь дэлхийд танигдсан, тэр хэрээрээ алдаршсан, энэ алдрынхаа хэрээр австраличууд, Засгийн газар нь нэр цэвэр ба даруухан. Цээжээ дэлддэггүй, дотроо хөөрцөглөдөггүй, бие биеэ хөнөөдөггүй гэсэн санаагаар хэлж байна. Манайд энэ талын хэтрүүлэг үе үе тэсрэх шахдаг тул хэргээр тэгж бичиж байна.

Австрали нь нүүрс олборлолтын үзүүлэлтээрээ Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дөрөв дэх томхон олборлогч улс юм. Хар нүүрсний 110 жилийн, хүрэн нүүрсний 510 жилийн нөөцтэй гэх судалгаа ч бий. Нүүрсээ Куинслэнд, Нью Саут Уэльс ба Викториа мужуудад олборлодог ба 88 хувийг нь экспортлож, бусдыг нь дотооддоо эрчим хүч гаргахад ашигладаг байна. Тэгэхдээ нийт эрчим хүчнийхээ 75 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг хэмээн "Worley Parsons" компанийн дэлгэрэнгүй мэдээлэлд өгүүлжээ.

Австралийн эрчим хүч, нүүрсний нөөц, экспортын боомтууд нь нэгэн цогц үйлдвэрлэлийн сүлжээ юм. Нүүрсний экспорт, хөрөнгө оруулалт нь газар зүйн байршлын хувьд Азийн ихэнх зах зээлд ойрхон байршилтай. Тэр нь давуу тал нь. Өнгөрсөн 2015 оны байдлаар Япон нь Австралиас нүүрс импортлосон хамгийн том импортлогч. Удаах байрт Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Тайвань жагсаж байна. Нийт багцаа дүнгээр Австрали нь эрчим хүчний нүүрснийхээ дийлэнх хувийг Зүүн өмнөд Азийн улсуудад экспортлодог.

Ингэхэд Австралийн нүүрсний олборлолтыг хэн хэн эрхэлдэг юм бэ? Засгийн газар нь оролцоотой юу, тэр нь сонгуулиар ярилцдаг гол сэдэв мөн үү? Тэндхийн нүүрсний ордын эзэд нь олигархиуд мөн үү? Тэд нийгэмдээ тодордог уу, элит анги мөн үү гэх монгол асуулт тавиад хариулт хайгаад үз дээ? "Үгүй”, "тэгдэггүй”, "ер нь нийгэмдээ падгүй”, "тэднийг хэн ч танихгүй” гэх хариултууд ар араасаа цуварна. Ерөөсөө олон улс дамнасан том компаниуд тэр ажлыг эрхэлдэг. "Coal Australia”, "Anglo American”, "BHP Billiton”, "Rio Tinto”, "Xstrata”, "Peabody”, "Jellinbah Group” гээд монголчуудад зарим нь танил, манайхан нүд үзүүрлээд хөөгөөд байдаг тэр хэдэн олборлогчид л жагсаж байна. Тэд бол нүүрсний нөөцийн дийлэнхийг эзэмшдэг.

Австралиас бага ч болов суралцаасай 

Австралид нүүрсний олборлолтыг хувийн компаниудаар гүйцэтгүүлэх олон шалтгаан байдаг ба муж тус бүрийн орон нутгийн Засгийн газрууд өөр өөрийн муж дахь уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж зохицуулалт хийдэг. Байгаль орчинд нь хяналт тавина, гол нь орлогоос нь татвараа л сайн авч байхыг чухалчилна. Бодлогоо барина, зохицуулна. Шууд удирдахгүй, компанийн дотоод хэрэгт хутгалдахгүй.

Харин дээрх хэдэн компани дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд Австралийн нүүрсний зах зээлийг сонирхож ирсэн нь анхаарал татна. Энэ бол манайханд хамаатай мэдээлэл юм шүү. Тухайлбал, БНХАУ- ын төрийн өмчит нүүрсний "Шенхуа" компани Австралийн Нью Саут Уэльс мужийн Ганеда хотоос 40 орчим км зайд орших Уотермарк нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад ялагч болсон байна. Төсөл нь 1.6 тэрбум авст.долларын өртөгтэй, 600 хүнийг ажлын байраар хангах, жилд 10 сая тонн хүрэн нүүрс олборлох хүчин чадлаар 30 жил үргэлжлэхээр тооцоо хийсэн. Гэвч уурхайн ашиглалтын эцсийн тусгай зөвшөөрлийг Австралийн Засгийн газраас бүрэн эцэслэн олгоогүй байна.

Австралид хийгдэж буй үлэмж томхон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт, мөн гадаад аль нэг улсын төрийн өмчит компанийн оролцоог тус улсын Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын зөвлөлөөс судлаж няглана. Тэгээд тодорхой зөвшөөрлөө олгодог журамтай. Эл зөвлөл нь уул уурхайн салбарт оруулах гаднын хөрөнгө оруулалт дээр үлэмж чанга, хатуу бодлого баримталдаг. Нүүрсний салбарын хүндрэлийг урьдчилан сайтар тооцно.

Австралийн нүүрсний салбар бол цаг агаарын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай. 2011 онд Куинслэнд мужид үер усны аюул нүүрлэн, тэр нь нүүрсний олборлолтод сөргөөр нөлөөлж тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн туршлага сургамжаа ч дээрх зөвлөл тооцно. Нүүрсийг хэт экспортлоод эхэлбэл төмөр зам, боомтын хүчин чадал гүйцэхээ больдог гэдгийг ч хатуу тооцдог. Мөнгөний сургаар хөнөглөж байсан тохиолдол Австралид угаасаа байхгүй. Манайхан сургаар баяжаад, алаагүй баавгайн арьс хуваах гэж хөнөглөдөгтэй би харьцуулж хэлж байна.

Австралид нүүрсний экспортын үйл ажиллагааг есөн гол боомт зуучлан гаргадаг. Тэдгээр нь Куинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад байршилтай. Боомтын тоо, нэвтрэх чадвар нь экспортлох чадамжаа гүйцдэггүй гэсэн шүүмжлэлийг байнга дагуулж ирсэн. 2015 онд гэхэд жилд 126.5 сая тонн нүүрс гаргах шинэ боомт нээсэн. "Бүс нутгийн дэд бүтцийн сан” гэдгээс нь уул уурхайн салбарт зориулж зургаан тэрбум доллар, хувийн хэвшлээс 9.75 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцээ сайжруулахад 2015 онд зарцуулжээ.

Уул уурхайн хөгжилд дэд бүтэц хамгийн чухал байр суурь эзэлдэг гэж австраличууд үздэг, манайхан ч тэгж үздэг. 2008 онд "Австралийн дэд бүтэц” нэрээр Австралийн Засгийн газрын харьяа 11 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зөвлөл байгуулжээ. Тус зөвлөл нь Засгийн газар, хөрөнгө оруулагчид, дэд бүтцийн эзэд, аль алинд нь Австралийн одоогийн болон ирээдүйн дэд бүтцийн хэрэгцээ, шаардлага, дэд бүтцийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах механизм болон үндэсний дэд бүтцийг үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтад нөлөө үзүүлэхүйц бодлого, дүрэм, журам ба үнийн талаар зөвлөмж өгдөг аж.

Үүнээс гадна Австрали нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлынхаа хүрээнд 2020 он гэхэд агаарт ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг 2000 оны түвшингээс таван хувиар бууруулах зорилт тавьсан нь нүүрсний салбарт эргээд дарамт болж байна хэмээн шүүмжлэгддэг.

Учир нь дээрхи лут зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тус улсын Засгийн газар 2015 онд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг, хамгийн их бохирдол учруулдаг 500 гаруй компанийн нүүрс хүчлийн ялгаруулалтын тонн тутамд нь 29 австр.долларын татвар ногдуулжээ. Энэ татварыг нүүрсний олборлолтод ноогдуулдахаас гадна цахилгаан үйлдвэрлэлийн явцад гарах нүүрс төрөгчийн давхар исэлд ногдуулахаар болсон. Ийм элдэв нээнтэг тус улсын нүүрс үйлдвэрлэлд таатай бишээр нөлөөлдөг ч, төр, засаг нь уурхайн талд биш, байгаль орчны талд тууштай зогсдог нь манайд нэвтрүүлмээр туршлага бус уу?

Нүүрсний салбарт бас нэг, тэгэхдээ гол хүндрэл учруулдаг хүчин зүйл нь уугуул иргэдийн зүгээс тавьдаг элдэв шаардлага ажээ. Ялангуяа газрын маргааны асуудал ямагт тэргүүнд явна. Өөрөөр хэлбэл, уугуул иргэдийн нэр барьсан элдэв холбоод тухайн нүүрсний ордын газар эзэмшлийн асуудлыг сөхөж, багагүй маргаан дэгдээн нөхөн төлбөр нэхнэ. Зарим тохиолдолд жижиг уурхайнууд газраа буцааж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ.

Австралийн Засгийн газраас эрчим хүчний салбарт ирэх 25 жил баримтлах бодлогын Цагаан номоо танилцуулсан. Бодлогын хүрээнд Австрали нь ирэх 25 жилд аюулгүй, найдвартай, өрсөлдөх чадвар бүхий эрчим хүчээ өсөн нэмэгдэж буй хүн ам, эдийн засгаа бэхжүүлэхэд чиглүүлнэ. Чингэхдээ Азийн зах зээлд эрчим хүч экспортлох арга замаа нэмэгдүүлнэ, эдийн засгийн хувьд хэмнэлттэй эрчим хүчийг дэмжиж нүүрс хүчлийн ялгаруулалтыг багасгана, улмаар цэвэр эрчим хүчийг түшиглэсэн эдийн засагтай улс болохоор төлөвлөжээ. Нүүрс ба урааны нөөцийг одоогийн хэмжээгээрээ ашиглавал 2100 он хүртэл ашиглах боломжтой. XXII зуунаас цааш яах вэ гэвэл Австрали нь нүүрсний гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч орны хувьд цаашид найдвартай, аюулгүй нийлүүлэгч орон байх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах ажээ.

Уул уурхайгаас Засгийн газар олон төрлийн татвар, роялти буюу ашигт малтмал ашигласны төлбөр авдаг. Тэр талаар ямар туршлага тэнд бий бол? Мэдээж тухайн олборлогч компаниудаас төсөвт хөрөнгө татан төвлөрүүлэх байдлаар ажилладаг. Өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны "супер татвар” гэгчийг цуцалсан нь нүүрсний салбарт ажиллаж буй компаниудад тодорхой дэмжлэг болсон. 2015 онд Австралийн нүүрс олборлогчид 14 хувийн зардлын таналт хийсэн. Үүнд үйл ажиллагааны зардал 6 хувь, ашигт малтмалын татвар гурван хувь, австрали долларын ханшны зөрүүний таван хувь зэрэг багтжээ. Ийнхүү компаниуд нүүрсний үнэ буурах үед салбартаа өрсөлдөн үлдэх хамгаалалтын арга хэмжээ авч эхлээд байна.

Ашгийн бууралт болон нүүрсний үнэ буурсан явдал Австралийн нүүрсний салбарын тэлэлтийг хязгаарлаж байгаа боловч нүүрсний компаниуд бүгд хамгийн их зардалтай уурхайнхаа олборлолтын хэмжээг багасгаж, заримыг нь хааж, харин өртөг багатай уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь судлаж үзүүштэй туршлага мэт. 2015 оны байдлаар нүүрсний уурхайн салбарт 50 мянган хүн ажиллаж байсан, нийтдээ 118 тэрбум австр. долларын 93 төсөл хэрэгжиж байсан дүнтэй байв.

Ингэхэд нүүрсний салбарын төсөөлөл, таамаглал гэж бий юү? Шинжээчдийн үзэж байгаагаар Австралийн коксжих нүүрсний экспорт жилд 1.5 хувиар өссөөр 2018-2019 он гэхэд 200 сая тоннд хүрэх бололтой. Харин эрчим хүчний нүүрсний экспорт жилд дунджаар дөрвөн хувийн өсөлттэй байж 240 сая тонн болно гэх төсөөлөл байна.

Австралийн хувьд цахилгаан эрчим хүчний нүүрсний зах зээл дээр өрсөлдөгч гэж ямар ямар улсыг үздэг, тэдэнтэй хэрхэн жишдэг талаар манай улсыг оруулаад нэрлэчихсэн нэгэн судалгаа буй. Индонез, АНУ хоёрыг өрсөлдөгч гэж үздэг юм байна. Коксжих нүүрсний зах зээл дээр өрсөлдөгч нь Монгол, Мозамбик, АНУ, Канад гэсэн байх юм. Нэр бүхий эдгээр улсын нүүрсний төслүүдийн бүтээн байгуулалт, мөн Хятадын импортын эрэлт зэргээс Австралийн нүүрсний экспорт хамааралтай гэсэн дүгнэлт байна.

Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралт болон гангийн үйлдвэрлэлийн бууралт зэрэг нь нүүрсний үнэд нөлөөлснөөр сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ буурсан гэсэн нь бидэнд ил байгаа үзэгдэл. Коксжих нүүрсний үнийг 85 ам.доллароор, эрчим хүчний нүүрсийг 60 ам.доллароор өгөхөөр "2016 оны үнэ” гэдэг төсөөлөлдөө австралийн шинжээчид таамагласан нь 2017 он гарч байж үнэн эсэхээ нотлох байх.

Цахилгаан эрчим хүчинд хэрэглэдэг нүүрсний үнэ "Үнийн таамаглал”-д голчлон нөлөөлж байгаа нь Хятадын импортолдог нүүрсний хэмжээ далайцыг хэлж байгаа хэрэг. Австралийн нүүрсний экспортын хэмжээ 2016 оны эцэс гэхэд бага зэрэг нэмэгдэхээр төсөөлж байгаа боловч үнийн бууралтын зөрүүний улмаас олох орлого гэж өөр нэг үзүүлэлт тааруухан байх төлөвтэйг эдийн засагчид анхааруулж байна. Хятадын коксжих нүүрсний импорт Австралийн коксжих нүүрсний экспорт нь зөрүүгээр алдагдал хүлээхгүй нь мэдээж, гэхдээ овойж оцойтлоо олох нь юу л бол?

Сүүлийн жилүүдэд Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн 50 орчим хувийг Австралийн нүүрс эзэлж байгаа бөгөөд үлдснийг нь Монгол, Канад, ОХУ, өөр ганц нэг улсаас нийлүүлж байгаа. Иймд дээр толилуулан бичсэн нүүрсний үйлдвэрлэлийн хандлагуудыг манай нүүрсний экспортын голлох салбар болох коксжих нүүрсэн дээрээ хатуу бодолцох нь чухал биз ээ.

Миний сайн танил сэтгүүлч дүү охины бичсэнээр, нүүрсийг үнс болгодог, зэсийг гууль болгодог улс төртэй манай улс Австралиас бага ч болов суралцаасай билээ.

Олхонуд Баярхүү проф.

Засгийн газрын мэдээ
Нүүрсэнд yмбасан Австрали тэглээ гэж хөнөглөдөггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани