Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Арслан: Монголын төмрийг Хятад руу зөөхөөр улайрч байна

С.Арслан: Монголын төмрийг Хятад руу зөөхөөр улайрч байна

-Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага. Нэг тэрбум тонн нөөцтэй- 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон өөрийн хаягдал рейс, шпал, чингэлэг, хуучин тоног төхөөрөмж зэрэг төмрийн хогоо урд хөршид экспортлох эрхийг УИХ-аас авсан нь дотоодын үйлдвэрлэгчдийг түүхий эдийн хомсдолд оруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүгээр ч зогсохгүй Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон нь Монгол Улсын төмрийн хүдрийг эрчимтэйгээр Хятад руу зөөх болсон талаар мэргэжлийнхэн онцолж байна. Энэхүү үйлдвэржилтийн бодлого, үндэсний үйлдвэрийг сүйрүүлэх шийдвэрээсээ УИХ, Засгийн газар болон "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн татгалзах ёстой гэж тэд үзэж байгаа аж. Энэ талаар Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслантай ярилцлаа. 

С.Арслан: Монголын төмрийг Хятад руу зөөхөөр улайрч байна

-Өнгөрсөн сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо "Улаанбаатар төмөр зам”-ын хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх, өмнөх 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх, төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрлийг сэргээх, 10 мянган тонн вагоны хаягдал хар төмрийг Хятад руу экспортлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Дээрх гурван асуудалд бүгдэд нь шүүмжлэлтэй хандаж байна. Инженер хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд нүдэн дээр минь ийм харалган шийдвэр гаргах гэж байгаад эмзэглэж байна.

Эхнийх нь "УБТЗ”-ын дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Чөлөөлөөд зогсохгүй бүр 36 тэрбум төгрөгийн өрийг тэглэнэ гэнэ. Энэ бол эдийн засаг хүнд байгаа үед улсын төсөвт мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Орос-Монголын хамтарсан төмөр зам юм чинь зөвхөн Монголын тал үүнийг шийдэх биш харин ч оросууд "УБТЗ”-д нийлүүлэх дизель түлшээ хямдруулах ёстой. 

Дараагийн асуудал нь "засвар шинэчлэл” нэрийн дор төмөр замын дэр модыг солихын тулд арван жилийн хугацаанд ойгоос мод огтлох зөвшөөрөл өгөх гэж байна. Дэр модыг ойгоос бэлдэнэ гэдэг бол байгальд маш халгаатай шийдвэр. Өнөөдөр Монголын газар нутгийн найм хүрэхгүй хувь нь ой мод. Гэтэл энэ найман хувийн чинь 70 гаруй хувь нь хөгшин мод байдаг.

Харин төмөр замын дэрийг хөгшин модоор хийдэггүй. Аюулгүй ажиллагааны талаасаа тийм ном журамтай. Уг нь бидэнд бетон дэрний үйлдвэр бий. 

Эхнийх нь Хөтөлд төмөр замын бетон дэр үйлдвэрлэх том үйлдвэр байна. БҮК-1 гэж бас бий. Энэ бол Герман, Английн технологиор бетон дэр үйлдвэрлэх шугам байгуулчихсан. Засгийн газраас захиалга өгөхөд л шууд үйлдвэрлэл эхлэх боломжтой. Өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн модон дэртэй төмөр зам хаана ч алга. Бас "Ган хийц” гэдэг компани Дорнод аймагт төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулчихсан.

Гэтэл УИХ-ын байнгын хороогоор ийм буруу шийдвэр гаргаж байгаад би хувьдаа их гайхаж байна. Үнэхээр л модоор төмөр замын дэр хийх гээд байгаа бол яагаад заавал Монголын энэ өчүүхэн ойг сүйдлэх ёстой юм. Сая төмөр замын удирдлагууд солигдож орос ерөнхий инженер ирлээ. ОХУ-ын Сибириэс дэр мод хямдхан оруулж ирж болно шүү дээ.

-Харин хаягдал төмрөө Хятад руу гаргах гэж байгаа тухайд юу хэлэх вэ? 

-"УБТЗ” дээр төмөр замын хаягдал 10 мянган тонн төмөр байна. Үүнийг хятад руу зарах тухай яригдаж шийдвэрлэгдлээ. Монголын Металлургийн холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Байнгын хорооны хурал дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг тонн төмрийг 170 мянган төгрөгөөр авна. Харин Хятадын тал нэг тонныг нь 700 мянган төгрөгөөр авна” гэж ярьсан байна лээ. 

Хятадад зарах нь одоохондоо ашигтай байх. Гэхдээ ашигтай байна гээд дотоодын үйлдвэрлэлээ хөсөр хаяж болохгүй биз дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол Японы хөрөнгө оруулалтаар барьсан ганц том үйлдвэр. Хамгийн гол нь энэ үйлдвэр бол хаягдал төмөр боловсруулах л зориулалттай үйлдвэр. Яагаад энэ үйлдвэрээ бодож болдоггүй юм. Түүхий эдгүй, үйлдвэр нь зогсчихлоо. 

Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч бус хотын ойролцоо байдаг арматурын жижиг үйлдвэрүүдэд ч энэ 10 мянган тонн төмөр хэрэгтэй байна. Түүхий эдийн ийм гачигдалтай байгаа үед өнөө маргаашийн орлогоо бодоод үйлдвэрлэлийн салбараа хохироож болохгүй. 

-Дотоодын үйлдвэрлэлд энэ 10 мянган тонн төмрийн хаягдал их хэмжээний түүхий эд гэж үү? 

-Маш их төмөр. Бидэнд нэн хэрэгцээтэй. Ерөөсөө 2000 оны эхнээс хойш гадагш нь нэг ч тонн төмөр гаргахгүй гэж шийдвэрлэсэн байлаа. Одоо шинэ засгийн газар, УИХ, УБТЗ төрийн энэ бодлогоосоо ухарч болохгүй. Мэргэжлийн засгийн газар мэргэжилтэнгүүдийн үгийг сонсох хэрэгтэй байна. 

-Засгийн газар Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барихаар болж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. Харин үүнийг Монголын хилээр төмрийн хүдрийг их хэмжээгээр зөөх зорилготой "лобби”-ны төсөл гэж хэлэх хүмүүс байна. Та төмөрлөгийн салбарт ажилладаг хүний хувьд ямар бодолтой байна. Төмрийн хүдрийг гадагш экспортлоход ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Дэлхийн төмрийн хүдрийн нөөц 160-180 тэрбум тонн гэж олон улсын судалгаа бий. Үүнээс жилдээ гурван тэрбум тонныг олборлодог. Өөрөөр хэлбэл ирэх 60 жилд дэлхий дахин төмрийн хүдрийн нөөцөө барна. Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага. Нэг тэрбум тонн нөөцтэй. Гэтэл төмөр зам бариад зөөгөөд эхэлбэл манай улсын төмрийн хүдрийн нөөц 2020 онд бүрэн дуусна. 

Гэтэл төмөр зам бариад зөөгөөд эхэлбэл манай улсын төмрийн хүдрийн нөөц 2020 онд бүрэн дуусна.

 
 
 

Хэдэн жилийн өмнөөс Монголын төр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харьяанд "Метталлург-Уул уурхайн цогцолбор” байгуулна гэж ярьж байна. Хэрвээ Хятад руу төмрийн хүдэр одоо байгаагаас их хэмжээгээр, бүр төмөр зам барьж байгаад зөөвөл цогцолбор байгуулахаас өмнө төмрийн хүдэргүй болно. 

Гэтэл зөвхөн өнөөдрийн монгол хүн энэ газар нутагт амьдрахгүй шүү дээ. Үр хүүхэд минь хэдэн зуун жил амьдарна. Ийм том газар нутагтай улс төмрийн нөөцгүй, баялаггүй бол яаж бүтээн байгуулж, улс орон орших тогтнох болж байна. 

-Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замыг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл болгон Зам тээврийн хөгжлийн сайд өргөн барьсан. Энэ төмөр зам бол урд хөрш рүү төмрийн хүдэр экспортолдог "Болд төмөр Ерөө гол” гэдэг компанийн лобби гэх яриа байна. Энэ талаар? 

-"Болд төмөр Ерөө гол” компани бол Монголын төмрийн хүдрийн 70 хүртэлх хувийг Хятад руу зөөдөг компани. Гадаадын хөрөнгө оруулалтай компани шүү дээ. Өнгөрсөн онд төмрийн хүдэр олборлож, хятад руу зөөдөг компаниуд нийлээд 5.1 сая тонн хүдэр зөөсөн. Тэгэхдээ нийт 447 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 10-хан тэрбумыг улсад татвар болгон төлсөн байгаа юм. Энэ бол Монголын баялаг төмрийн хүдэр зөөж байгаа компанийн л орлого болж байна гэсэн үг. 

Мөн манайхаас гарч байгаа төмрийн хүдрийн үнэ бол дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд үнэлэгддэг. Хүдэр олборлож, хилээр гаргаж байгаа компаниуд гаалийн болон экспортын татвар төлдөггүй. 

Хураамж гэж тонн тутамд нь мянган төгрөг л төлдөг. Энэ бол төмөрлөгийн бодлого байхгүй, хурдан зөөгөөд дуусгая гэсэн л санаа юм. Тэд Баянголын уурхайг байхгүй болгосон. Одоо төмөр замаа бариад дуусгачихвал Төмөртэй, Хуст уул, Төмөр толгойн уулын төмрийн хүдрийн нөөцийг ч зөөгөөд дуусгах нь байна. 

-Энэхүү төмөр замыг барих асуудал маш богино хугацаанд шийдвэрлэгдэн УИХ-д салбарын сайдаар нь дамжуулан хуулийн төсөл өргөн баригдлаа гэж олон нийт шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, шинэ жил, цагаан сар гэсэн олон нийтийн том баяруудаар далимдуулан хүмүүсийн анхаарлаас гадуур явчих гээд байна уу гэсэн хардлага байна л даа? 

-Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Засгийн газар хуралдаж Зүүн баян Ханги чиглэлийн төмөр зам барихыг зөвшөөрч, тухайн сарын 26-нд Хятадын "Си Ар И Си” компани нь энэ төмөр замын ТЭЗҮ-ийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон. Ямар хурдан ажиллаж байна аа. Энэ бол аль эртнээс бэлдсэн зүйл байх. Ер нь Монголын төмрийн хүдрийг үнэгүй шахам зөөж гаргаад байгаа нь хэнд ашигтай юм бэ. 

Монголын ард түмэнд лав ашиггүй. Тийм байтал манай Зам, тээврийн хөгжлийн яам энэ дээр ямар хурдтай ажиллаж байна аа. Төмрийн хүдрийг хятад руу зөөх гэж хятадуудтай маш хурдан гэрээ байгуулж, ТЭЗҮ-ээ үнэгүй хийлгэхээр боллоо гэж зураг хөргөө татууллаа. Зам тээврийн хөгжлийн яамныханд өөр хийх ажил алга уу. Ядаж ерөнхий хувь нийлүүлэгчийн хувьд "Улаанбаатар төмөр зам”-аа зам шиг замтай болгож шинэчил л дээ. 

-Таны хэлж буйгаар бол УИХ, засгийн газраас дэмжлэг авч богино хугацаанд төмөр зам барьж, хүдрээ зөөж дуусгана гэж ойлголоо. Харин дараа нь энэхүү төмөр замын бүтээн байгуулалт Монголчууд, Монголын төрд хэрэгтэй юу? 

-Төмрийн хүдрээ зөөгөөд дуусгавал энэ төмөр замаар өөр юу зөөх вэ. Зөөх юм байхгүй. Засгийн газрын тогтоол дээр Ханги чиглэлийн энэ замаар 2018-2025 онд жилд 10-21 сая тонн ачаа бараа, 2026-2046 онд 21 сая тонн ачаа бараа тээвэрлэнэ гэсэн байна лээ. Юуных нь ачаа бараа байх вэ дээ. Тэр аглаг буйдад хэний ямар ачааг урагш нь зөөдөг юм. Төмрийн хүдрийг л зөөж дуусгах зорилготой дэндүү увайгүй үйлдэл болчихлоо.

С.Арслан: Монголын төмрийг Хятад руу зөөхөөр улайрч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани