Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Монгол” зам арчлалтын зардлаа нэмсэн нь тээвэрлэгчдэд дарамт болж байна

Гэвч байгаа баялагтаа хэн эзэн нь байх, хэрхэн үнэлэх, яаж зөөвөрлөх гээд олон анхаарал татсан асуултууд бидний өмнө байсаар байна. Эрдэнэт, Оюу толгойн тухайд асуудал нь нэгэнт шийдэгдээд, улсад татвараа төлөөд ажиллаж байгаа бол их, бага Таван толгойн уурхайн тухайд асуудал өнөөдөр ч шийдлээ олж чадахгүй л байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын "Шинхуа” группийнхэнтэй уулзаж Таван толгойн 49 хувийг зарах тухай яриа хэлцэл өрнөж эхэлсэн. Үүнд хэлэлцээрт олон хүн дургүйцэж байгаа.  Монголын баялгийг өр дарах нэрээр үнэгүйдүүлж, Хятадын компаниад өгч, улмаар эдийн засгийн хараат байдалд шилжих вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

"Эрдэнэс Монгол” гэж төрийн нэрийн өмнөөс уул уурхайн  бодлогыг хэрэгжүүлдэг  компани байна. Тус компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилгоор 2007 онд  байгуулагдсан юм.  Дэлхийн хэмжээний уурхай болох "Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон "Эрдэнэс Таван Толгой” ХК, "Багануур” ХК, "Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг "Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. http://www.erdenesmongol.mn/home.shtml

"Эрдэнэс Монгол” компанийн гол зорилго нь Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, мөн уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох явдал гэжээ.

Гэтэл "Эрдэнэс монгол” компанийн захирлаар томилогдсон  Ц.Түмэнцогт гэдэг хүн байгууллынхаа зорилгын "эсрэг” ажиллаад байна гэж хэлж болох шийдвэр гаргасан нь нүүрс тээвэрлэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэх  зориулалттай  239 км авто замыг "Эрдэнэс монгол” компани хариуцдаг. Энэ замаар зөөгдөж байгаа тонн тутам нүүрсний ард Монгол улсын эдийн засаг, төсөвт оруулах орлого,  гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа олон зун тээвэрчид, жолооч нарын эрх ашиг яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд, хөр цасны зузаан цагт гэнэтхэн  нүүрс тээвэрлэх зам ашиглалтын хураамжаа 1 тонн нүүрс тутамд 2000 төгрөг байсныг 3200 төгрөг болгон нэмсэн байна. "Эрдэнэс монгол” компанийн зүгээс үүнийгээ тайлбарлахдаа "Зам ашиглалтын хураамжаас олсон энэ орлого нь замын арчлалт, засвар, шалган нэвтрүүлэх үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд хүрэлцэхгүй, зам засварын ажлаа цагт нь хийж чаддаггүйтэй холбоотой” гэсэн байна. http://itoim.mn/index.php/site/news/7654

Тэгвэл бяцхан тоо бодож үзье.  2016 онд 14.000.000 /14 сая/ тонн нүүрсийг тус замаар тээвэрлэсэн байна. 2016 онд зам ашиглалтын хураамж болгон  авч байсан  1 тонн тутамд 2000 төгрөгийг дээрх 14 сая тонн нүүрсний хэмжээгээр үржье.

14 сая тонн х 2000 төгрөг =28.0 тэрбум төгрөг гэсэн үг.  Гэтэл "Эрдэнэс монгол”  компани 2016 онд зам ашиглалтын зардалд 5.6 тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлэлд дурдсан байна. Тэгвэл үлдсэн 20 гаруй тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ гэж "Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогтоос асуумаар санагдлаа.

Мөн замынхаа ажилд зарцуулагдалгүй албан болсон 20-оод тэрбум төгрөг баймаар байтал 2017 оны 1 сараас эхлэн зам ашигласны зардлаа 3200 төгрөг болгож нэмэгдүүлсэнийг юу гэж ойлгох вэ. Уг нь зам ашигласны зардлаа нэмэхгүйгээр зориулалтаар нь зарцуулахад хангалттай хэмжээний мөнгө байгаа юм шиг.

Тавантолгой-Гашуунсухайт замын чанар ямар түвшинд байгаа, жилдээ ямар засвар хийдэг вэ гэдгийг өдөр бүр тус замаар тээвэрлэлт хийж байгаа жолооч нар маш сайн мэднэ. 

Ц.Түмэнцогт захирлын гаргасан судалгаа тооцоонд үндэслэгдээгүй  дээрх шийдвэр нь Таван толгойн нүүрс  тээвэрлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төсвийн орлого тасалдаж мэдэх хэмжээнд  хүрч болзошгүй. Зам ашигласны төлбөр авдаг хирнээ замаа засч арчилдаггүй, тэгсэнээ дээр нь  зам ашигласны төлбөрөө үндэслэлгүй нэмж байгаа нь улсын ачааг нуруундаа үүрч, тээвэрлэлт хийж байгаа 60 гаруй компанид хүнд дарам болж байна.

Иймээс  "Эрдэнэс монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт  та гаргасан шийдвэрээ эргэж нэг харсан дээр байх. Үгүй бол улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх тогтвортой байр суурийг хадгалж чадаагүй шалтгаанаар Ц.Түмэнцогт та ажлаа өгөх шаардлагатай болох вий дээ.

А.Гал

Эх сурвалж: Мэдээл.мн

“Эрдэнэс Монгол” зам арчлалтын зардлаа нэмсэн нь тээвэрлэгчдэд дарамт болж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани