Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулъя

Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулъя

 

Манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Гэвч бид нүүрсээ боловсруулж чадахгүй байна. Монголчууд нүүрсийг өнгөрсөн зууны эхэн үеэс олборлож эхэлсэн ч өнөөдрийг хүртэл гол төлөв цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилгоор түлж, шатааж хэрэглэж ирсэн.

Харин дэлхий нийтэд нүүрсийг боловсруулж шингэн түлш, метанол, диметилын эфир зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн гарган авах технологи хөгжсөөр ирсэн бөгөөд бид энэ чиг хандлага руу ойртох ёстой хэмээн эрдэмтэн судлаач ид үзэж байгаа юм. Мөн нүүрсээ боловсруулж дэлхийн дах нийлүүлснээр одоогийнхоос хэд дахин илүү ашиг олох боломжтой гэдгийг салбарынхан онцолж байгаа.

Гэвч нүүрс боловсруулах салбарын хөгжил манайд 0 хувьтай байна. Гадны хөрөнгө оруулалттай томоохон ордуудад л энэ төрлийн үйлдвэр цөөн тооны байхаас Засгийн газрын хэмжээнд, бодлогын түвшинд энэ салбарын хөгжил нэгэнт хоцрогджээ. Одоогоос зургаан жилийн өмнө Хоёрдугаар цахилгаан станцын хажууд нүүрс боловсруулах үйлдвэр барихаар 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч энэ нь "утаа” болон замхарсан байдаг. Ингээд бид түүхий нүүрсээ нийслэлдээ оруулдаг дэлхийн цөөн улсын нэг болж байгаа юм. Нийслэлийн гэр хороолол, нам даралтын зуухнууд, цахилгаан станц бүгд түүхий нүүрс түлж байна.

Үүнээс ялгарах хорт утаа нь Улаанбаатарчуудын хувьд хоолой дээр тавьсан хутгатай адил асуудал болжээ. Тэгэхээр агаарын бохирдлоос салах энгийн атлаа ашигтай нэгэн шийдлийг эрдэмтэд санал болгоод байгаа юм. Эрс тэс уур амьсгалтай манай улсад нүүрс түлэхгүй байна гэдэг бараг л боломжгүй асуудал. Тэгэхээр түүхий нүүрсээ боловсруулж иргэдийнхээ хэрэгцээг хангаж чадвал нийслэлд агаарын бохирдол асуудал биш болж байна.

Түүхий нүүрсийг боловсруулах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш. Улаанбаатарт нүүрс нийлүүлдэг Налайх, Багануур, Адуун чулуун, Шивээ-Овоо зэрэг уурхайн хажууд энэ төрлийн үйлдвэрийг барьж, нийслэлд боловсруулсан нүүрс оруулснаар агаарын бохирдлоос гарч болно. Мөн цэг ч тавьж амжаагүй байгаа нүүрс боловсруулах салбарын хөгжлөө эндээс эхэлж болох юм.

Нэг үйлдвэрийн бүтээн байгуулалтад 20 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ нь агаарын бохирдолд цацаж буй мөнгөний хажууд тийм ч их тоо биш. Нүүрсийг боловсруулснаар хорт бодисыг ялган авах бөгөөд илч, чанарт ялгаа гарахгүй байна. Энэ салбар нь АНУ-д бараг 1800-гаад оны сүүлчээр хөгжсөн бөгөөд өнөөдөр нүүрс боловсруулалтын салбарт АНУ, БНХАУ, Австрали зэрэг улс тэргүүлж байна. Ийнхүү түүхий нүүрсээ боловсруулж, агаарын бохирдлоос салах асуудлаар энэ салбарын эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.

АКАДЕМИЧ С.БАТМӨНХ: ОДООГООР "ШИВЭЭ-ОВОО”-ГИЙН УУРХАЙ НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ

-Түүхий нүүрсийг боловсруулж, хэрэглэх нь утааны  эсрэг хамгийн зөв шийдэл байж болно. Мөн манай нүүрсний салбарт ч нэг шат ахисан хөгжлийг авчрах юм. Түүхий нүүрсийг гадагш гаргаж байхаар боловсруулж гаргах нь бидэнд хэд дахин ашигтай. Мөн боловсруулсан нүүрсээ нийслэл рүү оруулж ирвэл хорт утаа бодитой буурна.

Одоогоор нийслэлд нүүрсээ нийлүүлдэг газруудаас "Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай хажуудаа нүүрс боловсруулах үйлдвэртэй байгаа. Яг үүн шиг бусад уурхайнууд нүүрс боловсруулах үйлдвэртэй болчихвол энэ салбарын хөгжлийн дараагийн шатыг ярьж болно. Гэхдээ угаах боловсруулах гэдэг хоёр өөр ойлголт. Эхний ээлжид нүүрсийг угааж хэрэглэж болно. Угааснаар нүүрсний хорыг 10 орчим хувь бууруулах боломжтой.

Харин боловсруулснаар 90 хувийг нь цэвэршүүлээд хорт утаагүй түлш болгочихож байгаа юм. Нүүрсний салбарт хамгийн бага хэрэглэгчдэд хамгийн чанартай нүүрсийг гэсэн журам бий. Гэтэл энэ нь Монголд эсрэгээрээ байгаа юм. Хамгийн их хог шороотой, чанаргүй нүүрсийг хамгийн бага буюу гэр хорооллын хэрэглэгчдэд очиж байна.

ПРОФЕССОР Б.НАМХАЙНЯМБУУ: НҮҮРСЭЭ БОЛОВСРУУЛАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ

-Зарчмын хувьд маш зөв шийдэл юм. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Энэ талаар өмнө нь яриагүй биш ярьж байлаа. Зургаан жилийн өмнө II цахилгаан станцын дэргэд нүүрс боловсруулах үйлдвэр барина хэмээн Улсаас 14 тэрбум төгрөг хүртэл төлөвлөж байсан. Гэтэл тэр нь ажил хэрэг болсонгүй. Үнэхээр бид түүхий нүүрсээ боловсруулдаг орон болчихвол аль ч талдаа дэвшил гарна.

Мөн одоогоор нэг тонн нүүрс 100 мянган төгрөг байна. Хэрэв үйлдвэрт боловсруулаад хуралдах юм бол дор хаяж 20-30 хувь үнэ нэмэгдэнэ. Энэ бүхэнд Засгийн газар бодлого боловсруулан ажиллах юм бол агаарын бохирдол шийдэгдэнэ. Дээр нь нүүрсний салбарын хөгжилд ч хэрэгтэй. 

ПРОФЕССОР Х.ЭНХЖАРГАЛ: УТААНААС CAЛAX БОЛОМЖ БИЙ

-Гэр хороололд жижиг халаагуур, зуух тавиад утааны асуудал шийдэгдэнэ гэдэг үлгэр. Мөн нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт хэзээ ч утаа арилахгүй. Энэ асуудлыг бодлогын чанартай хэрэгжүүлэх нь чухал. Нүүрсийг боловсруулна гэдэг хорт нэгдлүүдийг угаагаад салгачихаж байгаа юм.

Манайд энэ төрлийн үйлдвэр уул уурхайн хувийн компаниудад бий. Бид Хятад руу ч зарим нүүрсээ боловсруулаад гаргаж байна. Тэгэхээр нийслэлийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг угаасан нүүрсээр хангахад асуудал байхгүй. Томоохон цахилгаан станцад хэрэглэж буй нүүрсийг угаах хүчин чадал одоогоор бидэнд харагдахгүй байна.

V цахилгаан станц гэхэд л өдөрт хэдэн зуун вагон нүүрс хэрэглэж байгаа. Харин жижиг уурын зуух, нам даралт, гэр хорооллын хэрэгцээг угаасан нүүрсээр хангах боломжтой. Хотын захдаа хэд хэдэн нүүрс угаах үйлдвэр бариад л энэ асуудлыг шийдэж болно. Ажлын байр ч нэмэгдэнэ.

Агаарын бохирдлын 10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины угаа эзэлж байна. Тэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утааны асуудлыг 80 хувь шийдэх боломжтой.

Ийнхүү эрдэмтэд түүхий нүүрс боловсруулах үйлдвэр бай-гуулах нь олон талын ашигтай гэдэгт санал нэгдэж байна. Ингэснээр агаарын бохирдлоос салж, мөн нүүрсний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулж буй хэрэг юм.


Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани