Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Таван толгой” компани 100 төгрөг олох гэж 136 төгрөг зарцуулж байна

“Эрдэнэс Таван толгой” компани 100 төгрөг олох гэж 136 төгрөг зарцуулж байна

 

Монгол Улсын үндсэн хуульд иргэн бүрийн эрх, үүрэг, өмчийн талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, газрын хэвлийн баялаг ард түмний өмч юм. Иймд үүнээс хүн бүр хувь хүртэх эрхтэй гэсэн үг. Засгийн газар 2010 онд хүн бүрд төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн  1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл Таван толгой ордын 15 тэрбум ширхэг хувьцааны 20 хувийг иргэдэд, харин 10 хувийг нь нэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж аж ахуйн нэгжүүдэд худалдсан юм. Үүнээс гадна "Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг  алтан хувьцаа өгсөн. Гэвч өнөөг хүртэл уг хувьцааг баталгаажуулаагүй байгаа юм.

Таван толгойн 1072 хувьцааг Засгийн газар нэг сая төгрөгөөр үнэлсэн. Тэгвэл зургаан жилийн өмнө нэг хүн банкинд хугацаатай хадгаламж нээж дээрх хэмжээний мөнгө хийсэн бол бараг нэг дахин өсөх байж. Учир нь арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү дунджаар жилийн 15 хувьтай байгаа. Иймд 72 сарын хугацаанд 1.9 сая төгрөг болж өсөх тооцоо гараад байгаа юм.
Энэ бол төрөөс үнэгүй өгсөн бэлэгийн морины шүдийг үзсэн асуудал биш. Жирийн иргэд өөрт ногдох өмч ямар үнэ цэнэд хүрэх хугацаа өнгөрсөнийг л зүгээр тодотгох гэсэн энгийн жишээ.

Таван толгой орд Монголын ард түмнийг 100 жил тэжээх нөөцтэй хэмээн ярьдаг. Гэтэл энэ нь буруу замаар будаа тээж байгааг эдийн засагч, судлаачид хэлж буй юм. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн санхүүгийн зарим үзүүлэлтийг сонирхоё. Таван толгойн уурхайгаас өнөөдөр 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргаж буй тооцоо гараад байна. Энэ нь нэг орчинд үйл ажиллагаа явуулж буй "Ухаа худаг”-ийн уурхайгаас 106, орон нутгийн орон нутгийн буюу жижиг Таван толгойгоос 51 хувиар өндөр юм. Ингээд өнөөдөр "Эрдэнэс Таван толгой” компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн тооцоо гарлаа. Үүнээс гадна нийт зээл нь 822 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ өрийн 70 хувь нь Хөгжлийн банкны зээл бүрдүүлж буй аж.

Ийм нөхцөлд иргэд Таван толгой ордын хувьцаа эзэмшигч, ногдол ашиг, хувь хүртэнэ гэж байхгүй юм. Харин өөрт ногдох хувиа авч чадсан хүмүүс хожсон гэхэд хилсдэхгүй нь. Учир нь  2011, 2012 онд оюутнууд хувьцааныхаа зохих хувиар сургалтын төлбөрөө төлсөн. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөг авсан. Зарим иргэн 9 ширхэг хувьцаагаар эрүүл мэндийн даатгалын төлбөр хийсэн билээ. Гэвч зарим иргэний хувьцаанаас 20-30 ширхэг дутсан гэсэн гомдол ч гарсан юм. Мөн өнгөрсөн онд сонгуулийн өмнө Засгийн газар зарим иргэний хувьцааны 30 хувийг  худалдаж аваад байгаа. Тэгвэл хувьцаагаа ашиглаагүй хүн олон байна. Гэтэл өнөөдөр хэдэн иргэн хэчнээн хувьцаа эзэмшиж байгаа, "Эрдэнэс Таван толгой” компани ямар үнэ цэнэтэй вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр.  Ийм учраас эдгээр асуудлыг тодорхой болгох, ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар хэрхэн томилдог тухай, санхүү, ажлын тайлан төлөвлөгөөг нийт хувьцаа эзэмшигчдэд ил тод мэдээлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд эрх тэгш оролцуулах тухай асуудал хөндөгдөж эхлээд байна.

Ч.Ганхуяг: Төр үүргээ биелүүлж хувьцаа эзэмшигчдэд ил тод байж чадахгүй байна

/Эдийн засагч/

Хуульд хувьцаа эзэмшигч нь 50 хүнээс илүү бол Хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах хуулийн заалт бий. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр иргэдэд арилжаалах ёстой. Хувьцаат компаниуд дөрөвдүгээр сар гэхэд хувьцаа эзэмшигчийн хурлаа хийх үүрэгтэй. Гэтэл "Эрдэнэс Таван толгой” компани байгуулагдсан цагаасаа хойш хувьцаа эзэмшигчийн хурал огт хийгээгүй. Энэ мэтээр төр хуулиа биелүүлэхгүй өдий хүрлээ. Тэгэхээр дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээллийг  олон түмэнд ил тод тодорхой болгохыг хүсч байна.

Энэ компани 2016 оны эхний улирал хүртэл тайлангаа сайтдаа тавьж ирсэн юм билээ. Үүнээс хойш энэ мэдээлэл нь гараагүй. Ингээд ТУЗ-ийн зарим нэг гишүүнтэй ярьж байж  албан бус байдлаар эдгээр мэдээллийг авсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийг авч байх ёстой мэдээлэл нь хязгаарлагдмал байна. Том хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигчдэд ил тод байж мэдээлэл өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Төр "Эрдэнэс Таван толгой” компанийн нэр дээр зээл авч улс төрийн амлалтаа биелүүлж хувьцаагаа эргүүлж Засгийн газарт зарсан хүмүүст тарааж өгсөн. Тэгэхээр хувьцаагаа заралгүй үлдсэн хувьцаа эзэмшигчдийнх өр болж хувирч байна. Улс төрийн амлалт биелүүлдэг ийм утгагүй дампуу засаглалтай компани болж хувирсан.

Б.Баяр: Захиргааны хэргийн шүүхэд хандаж хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээнэ

/Хуульч/ 

Төрөөс "Эрдэнэс Таван толгой” компанийн 20 хүртэлх хувийг иргэдэд, аж ахуйн нэгжид 10 хүртэлх хувийг эзэмшүүлэх шийдвэр гараад удаж байна. Гэвч энэ хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадаагүй иргэн олон. Аливаа компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хангах хуулийн заалтууд бий. Тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхтэй. Гэтэл төр засаг санал өгөх эрхийг хаасан. Учир нь иргэдэд тухайн хувьцааг үнэгүй өгч байгаа тул эрхийг нь хязгаарласан. Үүнээс гадна мэдээлэл авах, ногдол ашиг авах, хувьцаагаа зарж борлуулах эрхтэй. Уг нь хувьцаа хөрвөх чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм боломжгүй байгаа юм. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын гуравдугаар заалтад хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжааг эхлүүлэх хүртэлх хугацаанд хувьцаа нь саналын эрхгүй, Засгийн газрын нэрлэсэн үнээр худалдахаас нааш санхүүгийн аливаа хэлбэрээр захиран зарцуулахыг хориглосон. Тэгээд "Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд хийнэ гэж зарласан юм.  Ингээд энэ хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцоно гэсэн байгаа. Гэтэл иргэн тус бүр 1072  хувьцаа эзэмшдэг, аж ахуйн нэгжүүд 33 сая төгрөг төлөөд 36 мянган хувьцаа авсан байгаа.  Жишээлбэл, манай компани тэдний нэг. Гэтэл бидний эрхийг Засгийн газрын тэр 181 дүгээр тогтоолоор хязгаарлаад байна. Иймд энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөх үндэс байхгүй. Эндээс үзвэл иргэдийн болон худалдаж авсан компаниудын хувьцааг үнэгүйдүүлж "Эрдэнэс Таван толгой” компанийг дампууруулах нөхцөл байдалд хүргэж байна. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд бид эрхээ хамгаалах, өмчийн эзэн байх бололцоо бий.

Эхний ээлжинд Захиргааны хэргийн шүүхэд хандаж Засгийн газрын 181 дүгээр тогтоол, түүний гуравдугаар заалтыг хүчингүй болгуулах хүсэлт гаргана. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээх нь эхний алхам юм. Энэ тогтоол нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэргийг зөрчсөн шийдвэр юм. Ингээд "Эрдэнэс Таван толгой” компанийн тайлан болон бүхий л мэдээллийг авах эрх хувьцаа эзэмшигчдэд бий.  Дараа нь иргэний эрх зүйн хүрээнд авах асуудал байгаа. Уг компани 2010 онд анх байгуулагдахдаа батлагдсан дүрмээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд уг компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлага бий.  Учир нь 2012 онд хувьцаат компани болсон юм. Тэгэхээр "Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагуудад хандаж компанийн дүрмэнд өөрчлөлт оруулж  хувьцаа эзэмшигч олон мянган иргэний эрх ашгийг хамгаалахыг шаардах юм. Засгийн газраас уг компанийн хувьцааг анхдагч болон хоёрдогч зах зээлд гаргах үүрэг өгсөн. Гэтэл энэ талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ ажлыг түргэвчилэхийг бас шаардана.

Л.Наранбаатар: Энэ янзаараа сорчлоод олборловол Тавантолгой найман жилийн настай

/Уул уурхайн эксперт/

Өнөөдөр "Эрдэнэс Таван толгой” компанийн өр асар их байна. Тус компаниас Хятадын "Чалко” компанид төлөх өр 100 сая ам.доллар үлдлээ гэж 2015 онд мэдэгдсэн. Гэвч "Чалко” компанид төлөх өрөө үйл ажиллагааны ашигаар дараагүй. Чингис бонд, Хөгжлийн банкнаас авсан мөнгөөр дарсан гэж хэлж болно. Таван толгойн уурхайн олборлогч нь хятадын компани. Тэд ажлын хөлсөө "Чалко” компанитай адил нэг тонн нүүрсийг 30 ам.доллараар тооцож авч байгаа. Иймд  Таван толгойн олборлолт, тээвэрлэлт, борлуулалт нь бүгд хятадын мэдэлд очсон гэсэн үг. Таван толгойд өнөөдөр өч төчнөөн хөрөнгө оруулж, төмөр зам бариад хэрэггүй. Хөрсөнд ойрхон буюу зардал багатай, хамгийн сайн чанарын нүүрсийг нь сорчлоод олборлочихсон. Цаашид ингэж сорчлон олборлох, муу менежментээр явбал Таван толгойгоос найман жилийн хугацаанд 120 сая тонн нүүрс олборлоод л уурхай хаагдана. Үүнийг мэргэжлийн хүмүүс судалж тогтоосон. Уурхайг зохих ёсоор нь ашиглахгүй бол эргээд төр өрийн дарамтад орохоор болоод байна. Өөрөөр хэлбэл Таван толгойн уурхайн хувьд улаан гэрэл ассан гэсэн үг. Тухайлбал нэг тонн нүүрсийг нь 30 ам.доллараар борлуулж байсан. Энэ үед  үүнээс бага зардлаар олборлох шаардлага тулгарсан юм. Ингээд уурхайн хамгийн ашигтай нөөц нэг ёсондоо өрөмийг нь хамаад эхэлсэн. Яг ийм жишээ Багануурын уурхайд гарч байлаа. Энэ уурхай 1978-2011 онд 98 сая тонн нүүрс олборлон, 90 сая тонн нүүрс хэрэгцээгүй болгож хаясан. Учир нь төр нүүрсний үнийг өртгөөс нь бага барихын тулд ашиглалтын урт хугацааны горимыг эвдсэн юм. Ингээд тэр 90 сая тонн нүүрсийг өнөөдөр олборлоод ашиглах техникийн нөхцөл боломжгүй болсон. Таван толгой одоо яг энэ замаар явж байна. Гэтэл Австрали, Индонез, ОХУ нүүрсний их нөөцтэй. Тэд БНХАУ-тай татварын хөнгөлөлт эдлэх хэлэлцээ хийж байгаа. Зах зээлээс биднийг алхам тутамд шахаж байгаа. Иймд бид Гашуун Сухайтын боомтыг нэн даруй олон улсын чанартай болгох, төмөр замаа барьж, нүүрсээ баяжуулах хэрэгтэй юм.

"Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллах боломж байсан. Нүүрсээ баяжуулаад зарсан бол ашигтай ажиллах байв.  Алдагдсан боломжийн тухай ганц жишээ хэлье. Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг найман жил ярьлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тонныг нь 25-30 ам.доллараар 10 сая тонн нүүрс түүхийгээр нь гаргасан. Гэтэл дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 200-300 ам.доллар хүрсэн юм. Хэрэв нүүрсээ баяжуулсан бол 120 ам.доллараар зарах байв.

Ингээд тонн тутмаас 90 ам.долларын алдагдал хүлээсэн. Тэгвэл 10 сая тонн нүүрснээс 900 сая ам.доллар алдсан гэсэн үг. Энэ бол зөвхөн орлогын тооцоо. Үүнээс гадна олж болох байсан ашгийн татвар, нөөцийн төлбөрөөр 150 сая ам.доллар улсын төсөвт орох байсан. Ийм муу менежментээр зардлыг нь өсгөж орлогыг нь хулгайлж байхад тус бүр 1072 хувьцаа эзэмшигч монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд  хүлцэнгүй суух ёсгүй. Би урд нь ийм тооцоо судалгаа хийж мэдээлж байсан ч хэн ч тоолгүй өдий хүрсэн. Өнөөдөр бид гурав нийлж жижиг хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө холбогдох бүхий л хууль журмыг судалж ажиллахаар боллоо. "Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшигчид биднийг дэмжиж эрх ашгаа хамгаалах байх гэж найдаж байна.

Таван толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ямар шатандаа яваа мэдээлэл одоохондоо алга. Хэдэн сарын өмнө Засгийн газраас дотоодын ханган нийлүүлэгчид, өмнө нь саналаа өгсөн консорциумын төлөөлөгч нартай уулзсанаас хойш сураг алдарсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдсан ч яригдаагүй ч бид хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах ажлаа орхихгүй. Хувьцаа эзэмшигч иргэд, мөнгөө оруулж түгжүүлсэн аж ахуйн нэгжүүд бүгд нийлж эрх ашгаа хамгаалах цаг нь болсон.

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: www.assa.mn

“Эрдэнэс Таван толгой” компани 100 төгрөг олох гэж 136 төгрөг зарцуулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани