Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” гэx Ноён Шин Руан Гуан

 
 

Монгол Улс хөгжиж дэвшихэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ стратегийн чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн зоосны нүхээр харалгүй, төрийн хар хайрцагны бодлогоо барьж ажиллах ёстой гэдэгтэй Монгол Улсын иргэн бүр санал нийлэх болов уу. Тэрчлэн  угтах олон жилүүдэд улс орны хөгжилд хөтөч болох ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийг олон өөр нэрний ард нуугдсан ГАНЦ компани монопольдож аваад байгаа нь ямар учиртай вэ гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй байдал үүсээд байгааг онцлон хэлье. Учир нь Монгол Улс дахь бүхий л томоохон төсөл хөтөлбөрүүдийг Жин Шан нийгэмлэгийн Ерөнхийлөгч  Ши Гаунг Руан гэх хүн гартаа оруулаад өдийг хүрчээ. Ерэн оны нийгмийн шилжилт өөрчлөлтийн дараахан Хятадаас Монголд ирж суурьшсан тэрбээр өнгөрсөн 26 жилийн хугацаанд бизнесээ чинээнд нь тултал цэцэглүүлжээ.Тэрбээр уул уурхай, банк санхүү, эрчим хүч  гэхчлэн боломжит бүхий л салбаруудад том тоглогч болчихоод байгаа юм.

 

 Гол нь Монгол дахь стратегийн чанартай бүхий л төсөл хөтөлбөрүүдийг ямар нэг аргаар  гартаа оруулж ирсэн Ши Гаунг Руан нь өөрийн улсынхаа "Синхуа” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа  Монгол Улсад бизнесийн томоохон орон зайг эзэлсэн хүн гэх ойлголтыг тодоор өгчээ. "Синхуа” агентлагийн мэдээллээс үзэхэд Ши Гаунг Руаны үүсгэн байгуулсан  Монгол Улс дахь Жин Хуа Групп нь  уул уурхай, олон улсын худалдаа,  банк санхүү, эрчим хүч, байгаль экологи  зэрэг 5 том салбарт  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  зөвхөн эрчим хүчний салбарт 30 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийгээд байна. Уг цахилгаан станц нь 3000 МВ-ын хүчин чадалтай Монгол дахь хамгийн том цахиалгаан станц  болох юм. хэмээн бичсэн байна. Тэгэхээр 30 тэрбум юань гэдэг бол 4 тэрбум ам.доллар гэсэн үг. Эрчим хүчний салбар  бол онцгой салбар. Манай улсын тухайд олон жил яригдсан 5-р цахилгаан станц 450 MB-ын хүчин чадалтай ба ашиглалтанд ороход  эрчим хүчний нэмэлт хэрэгцээгээ шийдээд явах бололцоотой байхад ноён Ши Гаунг Руаны Жин Хуа группээс ийм их хэмжээний хөрөнгө гаргаж, өндөр хүчин чадалтай станц барих гэж буй талаарх мэдээлэл яах аргагүй анхаарал татаж байна. Тиймээс уг асуудлын талаар нийтлэлийн сүүл хэсэгт тодотгон өгүүлэх болно.


Ши Гаунг Руаны тухайд  Монголын уул уурхайн салбарт ч ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн хүн гэдгээ хятадын хэвлэлд ярьжээ. Тодруулбал, 19 уурхайд хөрөнгө оруулалт хийснээс гадна  байгаль орчны асуудал дээр Жиансу мужийн компанитай  хамтран  Монголын бохир ус цэвэрлэх   байгууламжийн  төсөл дээр ажиллаж байна хэмээн мэдээлжээ.

Тэгэхээр энд бохир ус цэвэрлэх   төсөл гэдэг нь Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн  төслийг хэлээд байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Өнгөрсөн олон жилд яригдаж ирсэн уг асуудлыг шийдэх хүнээр нөгөө ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руаныг сонгов уу гэдэг асуулт энд гарч ирж байгаа юм.

Мөн тэрбээр Монгол улсад  Орос Монголын хамтарсан банк нээсэн хэмээн ярьжээ. Банк санхүүгийн салбар бол мөн л чухал салбар. Тэрчлэн Монголын банк гэх тодотголтой ч, хөрөнгө оруулалт нь нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руаны зүгээс угшилтай нэг банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бололтой. Чухам яг аль банк болохыг эргэн сурвалжилж, тодруулж мэдээлэх болно.

Харин одоо  Ши Гаунг Руан гэгч хэн бэ гэдэг асуултад хамтдаа хариулт эрье. Монгол Улсад 26 жил амьдарч буй тэрбээр Монгол Улсын паспорттой гэх мэдээлэл байгаа юм.  Түүнчлэн Ши Гаунг Руаны хувийн мэдээллийг хүргэж байна.

Ши Гаунг Руан нь 1959 оны 3 дугаар  сарын 11-нд төржээ. Монгол улсад суурьшаад удаж буй тэрбээр

Монгол Улс дахь  Жин Хуа Группын ТУЗ-ын дарга,  Монгол Улс дахь Жин шан нийгэмлэгийн ерөнхийлөгч гэсэн ажилтай. Түүний бизнесийн түүхээс хүргэхэд:

-1990 онд Монгол Хятадын хамтарсан гадаад худалдааны компани байгуулсан.

-2004 оноос өөрийн арьс ширний үйлдвэр Монголд байгуулсан.

-2007 оноос Монголын уул уурхай салбарт орж, ашигт малтмал хайгуулын лиценз, уул уурхайн зөвшөөрөл авч хүдэр, хайлуур жонш, хар тугалга, төмөр, цайр, нүүрс болон бусад металууд олборлох бизнес хийсэн.

-2014 оноос эхлэн  Монгол Улсын Засгийн газартай хамтран Ашгийн бус нийгэмлэг байгуулж,  Худалдаа аж үйлдвэрийн танхим,  Шаньси зүүн аж үйлдвэрийн танхим,  Монгол Хятадын элчин сайд яамдууд хамтарсан Монгол, Орос, Хятад улсыг хамарсан эдийн засаг хамтын ажиллагааны "Зам” хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Тэгэхээр энэ мэдээллээс үзэхэд Ши Гаунг Руан Монгол дахь бизнесээ өргөжүүлэхийн тулд талуудтай хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлж ирсэн нэгэн аж.

 

"Синхуа” агентлаг Ши Гаунг Руаны тухай юу өгүүлэв?

Харин одоо Хятадын мэдээллийн төв агентлаг "Синхуа” Ши Гаунг Руаны талаар чухам өгүүлснийг элдэв нэмэр хачиргүйгээр эрхэм танд хүргэх болно. Тус мэдээлэлд” Ши Гаунг Руан нь  1990 оноос хойш Монголд  зах зээл эхлэх үед иржээ. Бүр тодруулбал, Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан  эдийн засаг, гадаад худалдааны  хамтын ажиллагааны гурван талт хэлэлцээр хийх үед анх Монголд орж ирж Жин Шан нийгэмлэгээ байгуулан ажилласан байна.

 

Одоогоор 26 жилийн турш Монгол Хятадтай хамтарсан бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд сайн муугаа үзсэн алдсан оносон олон жилийн туршлага байгаа учир Монголчууд болон Монгол-Хятадын харилцаа, Монгол-Орос, Монгол-Орос-Хятад 3-ын харилцаа, нийгэм эдийн засгийн байдал, гадаад худалдаа, Монгол хүний онцлог сэтгэхүй зэргийг дээд зэргээр сайн ойлгодог. Мөн Монгол-Хятадын гадаад худалдаа хийх дамжин өнгөрдөг газрууд болох Эрээн, Бао то,  Хөх хот,  Бугат зэрэг газруудыг бас мэднэ. Хэдийгээр Монгол хэл мэдэхгүй ч нэгэн орчуулагчтай анх 1990 оны 8 сард орж ирж байсан.  7 сая юань бараа монголд оруулж ирсэн боловч,  Монгол харилцагч болон орчуулагчийн үйл ажиллагаанаас болж 6,4 сая юаний  алдагдал хүлээж байсан. Тухайн үед энэ бол их мөнгө байсан. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй, бизнесээ үргэлжлүүлэн хөл дээрээ боссон. Энэ үе их хүнд үе байсан гэж тэрээр дурссан” хэмээн өгүүлжээ.

 

Мөн   2006 онд Ши Гаунг Руан Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулснаараа амжилт олж, 20 сая юаний орлого олсон.Тэгснээр өмнө нь  алдаж байсан 6,4 сая юаний  алдагдлаа нөхөж авсан тухайгаа "Синхуа”-д ярьж байжээ. Түүнчлэн Ши Гаунг Руан банк санхүү, эрчим хүч зэрэг салбаруудад хөрөнгө оруулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг нийтлэлийн эхэнд уншигч танд хүргэсэн билээ.

 

Харин одоо Ши Гаунг Руаны групп Монголд 30 тэрбум юань буюу  4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай цахилгаан станц барих гэж байгаа талаар Хятадын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэж байна.

 

Матадын  уурхайг түшиглэн байгуулах  станцын цаад зорилго нь юу вэ?

 

Мэдээлэлд "Монголын зүүн аймагт баригдах  3000 MB хүчин чадалтай  хамгийн том цахилгаан станц барих асуудлаар уулзалдлаа. Уг төсөлд Шаньси мужийн эдийн засгийг дэмжих хороо, Шаньси  Энержи групп Монголын BSU компани хамтран хөрөнгө оруулалт хийж уг станцыг барих юм байна.

Энэ удаагийн эдийн засгийн ууүзалтанд Хятад, Монгол улс харилцан оролцож,  БНХАУ-ын талаас Хятадын Шаньси Electric Power компани техник эдийн засгийн тооцоог нь хийсэн байна. Хөрөнгө оруулалтын үнэлгээний шинжээчээр Эрдэнэбилэг гэж нэртэй хүн болон хятадын шинжээч  нар оролцлоо гэсэн байна.

    Эрчим хүчний Нүүрсээр  ажиллах 3000 MB-ын цахилгаан станц  нь зүүн аймагт байрлах Матад  (Ши Гаунг Руаны Монголд байрлах уурхай) уурхайд давуу талтай болно.

 Уг станц нь  үйлдвэрлэсэн цахилгаанаа дотоодод нийлүүлэхээс гадна,  Бээжин, Тяньжинд цахилгаан худалдаалах,  түгээж  жилд 5500 цаг,   16,5 тэрбум  цахилгаан үйлдвэрлэнэ. Жилд 11 сая тонн нүүрс ашиглах урьдчилсан тооцоо байна” хэмээн бичжээ.

Тэгэхээр эрчим хүчний өндөр хүчин чадалтай энэ станцын төслийг нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч Ши Гаунг Руан гартаа оруулаад байгаа аж.  Эрчим хүчний том төсөл, цэвэрлэх байгууламжийн төсөл, Шивээ овоогийн  орд дахь төсөл гэхчлэн олон арван төслийн ард компанийнхаа нэрийг сольсон нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч Ши Гаунг Руан гэж хүн байгаа нь анхаарал татсан асуудал мөн юм. Гэхдээ манай сайт уг асуудалд дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм уншигчид маань мэргэн ухаандаа тунгааж, нэгийг бодож байгаа болов уу гэж бодож байна.  Улс орны стратегийн эрх ашигтай холбоотой төсөл хөтөлбөрүүд нэг л компаний, нэг л хүний гарт очоод байх нь зөв үү. Эргээд үүсэх сөрөг асуудлууд юу байж болох вэ? Хамтдаа анхаарал хандуулъя. Хамтдаа эргэцүүлье!

 

http://www.mggjs.org/index.php?c=article&id=179

http://www.mggjs.org/index.php?c=article&id=199

http://shanghui.china.com.cn/tp/981.jhtml

http://sx.people.com.cn/n2/2016/0328/c189132-28029762.html

 

 

Нийгэмлэгийн талаарх мэдээлэл:

 http://www.mggjs.org/index.php?c=article&a=type&tid=33

Эх сурвалж: Шуурхай.мн


Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” гэx Ноён Шин Руан Гуан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани