Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна

ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна

 

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэтийн төлвийг  дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэж байна.  

 

financialtribune.com: Монгол дахь татварын хэмжээ бага байна

 

"Монгол Улс дахь татварын хэмжээ бусад хөгжиж буй орныхтой харьцуулахад бага байна. Зарим нь бүр оффшор бүс дэд татварын хувь хэмжээтэй тэнцэхээр тийм бага байна. Хүн хүний орлогын албан татварын хэмжээ гэхэд Ойрхи Дорнодын орнуудтай ижил 10 хувь байгаа юм” хэмээн Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлжээ.

 

Түүний хэлсэн энэ үг Монгол Улсын Засгийн газар ОУВС-ын 440 сая ам.долларын зээлийн шаардлагыг биелүүлэн зургаан төрлийн татвар, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эсрэгээр хувийн хэвшилд дарамт үүсгэж, эдийн засгийн бүр ч хүндрүүлэх юм биш үү гэх ганц асуултын хариулт боллоо хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

 

Монголын Бизнесийн зөвлөл 2017 оны гуравдугаар сарын 13-нд анхны уулзалтын хийсэн бөгөөд тус уулзалтаар хэлэлцсэн асуудлын нэг нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар байсан юм.

 

Энэ үеэр Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнөх эрх баригчид найман  тэрбум ам.доллар орчим асар их мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулснаас үүдэн өнөөгийн хүндрэл үүссэн хэмээн тэмдэглэж байв. Түүнчлэн, "Бид эдийн засгийн хүнд хэцүү энэ үед Засгийн газар иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг зогсолтгүй шаардаж, байр сууриа илэрхийлэх ёстой” гэж эдийн засагч Д.Жаргалсайхан  хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газар 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх шийдвэр гаргасан.  Мэдээж, энэ төрийн албан хаагчдын хувьд сайн мэдээ биш байж таарна. Гэхдээ имфляци харьцангуй бага төвшинд байгаа бөгөөд цаашид ч хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа юм. Тиймээс  иргэдийн бодит орлого багасах, валютын ханш унах эрсдэл байгааг уулзалтад оролцогсод онцолжээ.

 

akipress.com: Ирэх жилүүдэд 40 хүртэлх тонн алт экспортолно

 

Монгол Улс ирэх арван жилд 16-40 тонн алт экспортлохоор төлөвлөжээ. Энэ талаар гуравдугаар сарын 17-нд Чингис зочид буудалд нээгдсэн "Монгол алт 2017” бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тус үйл ажиллагааг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол банк, Монголын уул уурхайн бирж хамтран зохион байгуулжээ.

 

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” хөтөлбөрийг эдийн засгийн сэргээх гол арга хэмжээний нэг болгон баталсан бөгөөд алтны экспортоо жил бүр 2-3 тонноор ахиулсаар 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилт тавьж буй аж.

 

Энэ дагуу ирэх арван жилд Монголын алтны экспорт 15.8-40 тоннд хүрч, 2020 он гэхэд алтны экспортоос олох орлого 1.178 тэрбум ам.доллар болох юм.

 

Бага хурлаар алтны секторуудтай холбоотой асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, алт олборлолт явуулах эрх зүйн орчныг сайжруулах, тогтворжуулах арга замыг эрэлхийлэхээр төлөвлөжээ. Тус үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх гарцыг хайхад чиглэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар олон улсын туршлага судлаж, дэвшилтэт технологи санал болгож буй хөрөнгө оруулагчдад "Алт-2” төслийг танилцуулах, эдийн засаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

 

timesofindia.indiatimes.com: Монголын эдийн засаг 7-8 хувийн тогтмол өсөлтөд хүрнэ

 

Монгол Улс эдийн засгийн бэрхшээлүүдээ даван туулснаар 7-8 хувийн тогтмол өсөлттэй болно хэмээн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сэйкер хэлснээр "Ройтерс” мэдээлжээ. Тэрбээр "Би хөтөлбөр хэрэгжсэний дараах Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг 7-8 хувь болно гэж харж байна” хэмээн даваа гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна.

 

Мэдээж байгалийн баялгийн оргил үе буюу  2011 оны 17.3 хувийн өсөлтийг бодвол  хамаагүй удаан байх болно гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. ОУВС болон бусад түншүүд Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн тусламж олгож, түүхий эдийн экспортын орлого нь буурсан байгаа энэ үед эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох багцыг өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Засгийн газартай тохиролцсон юм. Хөтөлбөрт зааснаар далайд гарцгүй улсын хувьд Монгол Улсын Засгийн газар зардлаа хэтрүүлэхгүй байхыг санал болгосон юм. Энэхүү тусламжийн багц хөтөлбөр нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Монгол Улсын төрийн өмчит Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг 600 сая ам.долларын шинэ өрийн свопоор амжилттай солиход тусалсан юм.

 

Хөгжлийн банкны бонд эзэмшигчид 476 сая ам.доллартай тэнцэх бондоо шинэ бондоор сольж авсан бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид 124 сая ам.доллартай тэнцэх бондын 2024 он хүртэл хугацаатайгаар худалдаж авсан. Харин үлдсэн 104 сая ам.долларын бондыг энэ гуравдугаар сарын 21-ний өдөр арилжаалах аж. Тэрбээр "Монгол Улс хөрөнгө оруу­лаг­чид­тай амжилттай тохи­ролц­сон. Шинээр гар­гасан бонд анх төлөвлөснөөс тав дахин их захиалга авсан” гэжээ.

 

Tass.com: Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны эхний хагаст ОХУ-д айлчилна гэж Москва дахь Монголын Элчин сайд Б.Дэлгэрмаа мэдээллээ.

 

Элчин сайд Б.Дэлгэрмаа "2016 онд Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын уулзалтан дээр бид зөвхөн худалдаа, эдийн засгийн салбар гэлтгүй бүх салбарт хамтран ажиллах талаар тохиролцсон. Энэ хүрээнд бид ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Тиймээс манай Элчин сайдын яам ОХУ-ын яам, агентлагуудтай хамтарч ажиллаж байна” гэлээ.

 

Мөн "Бид олон жил яригдсан төмөр замын тээвэр, төмөр замын тээвэрлэлтийн үед онцгой албан татвар ногдуулах, ус хадгалах байгууламж барих, хилийн бүс нутгуудийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөг баталсан. Манай Элчин сайдын яам ОХУ-ын яамд болон агентлагийн бүх төвшинд хамтран ажиллаж байна. Бид Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-д айлчлахаас өмнө хоёр орны харилцаанд тулгараад буй асуудлын 40-50 хувийг нь зорицуулж, практик талаас нь шийдвэрлэх болно” хэмээн нэмж хэлсэн байна.

 

Түүний хэлснээр, Засгийн газрын хоорондын комиссын дараагийн ээлжит хурлыг 2017 оны сүүлээр Москвад зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2016 оны долдугаар сард Монголд айлчилж байсан билээ. Тэрбээр АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ Монголын төр засгийн тэргүүнүүдтэй хэд хэдэн удаа  хоёр талт уулзалт хийсэн юм.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.Даваахүү

ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани