Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Билэгсайхан: Хаягдал усыг дахин ашиглах нь манай улсад тулгамдсан асуудал

Г.Билэгсайхан: Хаягдал усыг дахин ашиглах нь манай улсад тулгамдсан асуудалӨнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр 24 дэх жилдээ тэмдэглэж буй юм. Дэлхийн усны өдрийн талаар  "Монгол ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхантай ярилцлаа.

-Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил ямар уриа дэвшүүлсэн бэ?

-НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг "Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Өмнөх жил нь Бразилийн Рио-де Жанерод болсон НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлаас Дэлхийн усны өдөртэй болох уриалгыг анх гаргасан байдаг юм. Энэ өдрийг тэмдэглэх гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад чиглэдэг.

Тэр цагаас хойш дэлхий дахинаараа усны өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд  жил бүр тодорхой уриа дэвшүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн жил "Ус ба ажлын байр", энэ жил "Хаягдал ус” гэсэн уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна. Манай улс энэ уриаг "Хаягдал ус-Нөөц баялаг” аян болгож, хаягдал усыг дахин ашиглах, энэ талын соёлд суралцахыг аж ахуйн нэгж, хүн арддаа уриалан сурталчлах, дэлхий дахины туршлага, техник технологийг судлах зэрэг олон ажлыг хийж байна.

-Хаягдал ус манай улсын хувьд хэр тулгамдсан асуудал вэ. Энэ тал дээр манайхан анхаарч чаддаг уу?

-Тиймээ, энэ жилийн усны өдрийг тэмдэглэж байгаа уриа монголчуудын хувьд үнэхээр тулгамдсан асуудал. Үндсэндээ манай улсын хувьд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэсэн хаягдал усыг дахин боловсруулж ашиглах тухай сүүлийн жилүүдэд л идэвхтэй ярьж эхэлж байна. Хаягдал усыг дахин ашигладаг туршлага манай аж ахуйн нэгжүүдийн дунд маш бага, дөнгөж эхлэлийн төдий. Хууль эрх зүйн орчны хувьд "Ус” үндэсний хөтөлбөр зэрэг салбарын холбогдох баримт бичгүүдэд тодорхой хэмжээгээр туссан ч түүнийг ажил хэрэг болгох зохицуулалтууд бүрэн хэрэгжиж чадахгүй байна.

Тиймээс хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийт, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах ажлыг "Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд хийж байгаа юм.

-Монголчууд ус чандмань эрдэнэ гэдэг ч усаа хайрлах тал дээр төдий л анхаардаггүй. Ийм нөхцөлд хаягдал усаа нөөц баялаг болгож дахин ашиглах гэдэг хоосон уриа болчихгүй биз?

-Хаягдал усыг дахин ашиглах хэрэгцээ шаардлага Монголд байгаа юу гэвэл байгаа. Монгол Улс бол дэлхийн усны нөөцөөр бага 20-иод орны нэг. Эрдэмтдийн тооцоолсноор  манай улсын усны нийт нөөцийн хэмжээ жилд 608,000 сая шоо метр орчим байгаа юм. Жилийн хэрэглээ, ашиглалт нь 500 сая шоо метр орчим. Хот суурин газрууд зэрэг төвлөрсөн хангамжаас усаар хангагддаг иргэдийн хувьд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж ашиглах асуудал бараг үгүй.

Мөн гадаргын усны дийлэнх хувь гадагшаа урсаад гарчихдаг. Дээр нь гүний усны хэрэглээ их, эрдэмтдийн сүүлийн үеийн тооцоогоор газрын доорх болон гадаргын усны хэрэглээний харьцаа 80:20 болсон байна. Энэ нөхцөл байдал нь гүний болон гадаргын усны хэрэглээний харьцааг тэнцвэржүүлэх, ялангуяа уул уурхай, аж үйлдвэр зэрэг ус их хэрэглэдэг салбарт дахин боловсруулсан хаягдал усыг нөөц баялгийн хэмжээнд ашигладаг зохицуулалтыг бий болгох шаардлагыг үүсгэж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд манай орны говийн бүс буюу усны нөөцөөр хомс газруудад Оюутолгой, Тавантолгойн уурхай, Тавантолгойн цахилгаан станц гэхчилэн уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд гүний усны нөөцөд нөлөөлж байна гэдэг хэр бодитой шүүмжлэл вэ?

-Сүүлийн жилүүдэд ус дутагдалтай говь, тал хээрийн бүсэд усыг ихээр ашигладаг уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дагаад эрчим хүчний томоохон хэрэглээ бий болж улмаар усны хэрэглээ, ашиглалтыг шинээр харж үзэх, ингэхдээ дээр дурдсан шиг хаягдал усыг дахин ашиглах асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд шилжинэ.

Одоо тэр бүс нутагт гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол бүс нутгийн усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Манай уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр гүний усыг шууд ашиглахаас илүүтэй дахин цэвэршүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл дэх ус ашигласны төлбөр харьцангуй бага байгаа, томоохон төслүүдээ эхлүүлэхдээ анхнаасаа техник, технологийн өндөр шаардлага тавьж чадахгүй байгаатай холбоотой юм.

-Усан сан байгуулж бороо цасны ус хуримтлуулах, гадагшаа урсгалтай "эх оронч биш” голуудын урсгалын чигийг өөрчлөх гэхчилэн танай салбарынхан ярьдаг?

-Усны салбарын мэргэжилтнүүдээс ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэсэн хаягдал усыг дахин боловсруулж хэрэглэх, хангайн бүс нутгийн гадаргын ус буюу Сэлэнгэ, Хэрлэн, Орхон зэрэг гол мөрний болон бороо, цасны усыг хуримтлуулан усан сан байгуулж, бүс нутгийнхаа усны хэрэглээнд ашиглах асуудлыг үнэхээр олон жил ярьж байгаа. "Хэрлэн говь”, "Орхон говь” зэрэг төслийг олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байна. Энэ нь ганцхан усны салбарынхнаас хамаарч буй асуудал биш юм. Уг нь ийм төслүүдийг хэрэгжүүлж байж, гадны нутаг руу урсаад гараад явчихдаг томоохон гол мөрнүүдийнхээ усыг Монголдоо ашиглаж чадвал гүний усны хэрэглээг багасгах боломж бүрдэнэ.   

-Хаягдал усыг дахин ашиглах талаар гадны орнуудаас суралцахаар туршлага юу байна?

-Гадны улс орнуудын туршлагыг харж байхад ер нь эдийн засгийн чадамжтай, өндөр технологитой орнууд голлон хаягдал усыг дахин цэвэршүүлж хэрэглэж байна. Япон, Сингапур, Герман зэрэг улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Тэд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар хэрэглэсэн усаа дахин боловсруулж цэвэрлээд наад зах нь ариун цэврийн байгууламж, хот тохижуулалт, аж үйлдвэр болон уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэгт ашиглаж байна. Зарим өндөр хөгжилтэй оронд хаягдал усыг 99 хувь хүртэл цэвэршүүлээд бараг дахин ундны ус болгож эхэлж байна шүү дээ. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн цаг үеэ ч харсан, байгалийн нөөцийн шавхагдаж буй ирээдүйн дүр зургаа ч харсан хаягдал усыг дахин боловсруулж хэрэглэх нь энэ зууны төдийгүй хүн төрөлхтөний ирээдүйн томоохон зорилтын нэг байх нь тодорхой байна. Энэ чиг хандлагад Монгол Улс нэгдэж, суралцахаас өөр аргагүй. Үүний тулд хаягдал усыг нөөц баялаг болгох хууль эрх зүйн орчноо улам тодорхой болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдээ усны зүй зохистой хэрэглээнд хэвшүүлэх ажлыг шинэ түвшинд гаргах, дэлхий дахинд гарч буй шинэ техник, технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийх зорилт бидний өмнө зохих шийдлээ хүлээж байна.

-Танай "Монгол ус” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай хаягдал ус дахин ашиглах асуудал холбоотой юу?

-Манайх Монгол Улсын Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудад нийцүүлэн Засгийн газрын 2013 оны тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарим чиг үүргийг гүйцэтгэж яамтай бодлогын хүрээнд хамтран ажилладаг. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ жил бүр томоохон ус ашиглагч аж ахуй нэгж байгууллагуудад ус ашиглуулах дүгнэлтээр дамжуулан үйлдвэрлэлийн хэрэгцээт усныхаа тодорхой хэмжээг эргэлтийн (дахин ашиглах) усаар хангах, ахуйн бохир усыг биологийн нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламж, зам талбайн тоосжилт дарах усалгаанд ашиглах даалгавар өгч, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллаж байгаа нь хаягдал усыг дахин ашиглахад чиглэгдэж байгаа юм.

-"Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй газрын улсын төсөвт оруулдаг нэмэр хандив хэр вэ?

-Манай байгууллага улсын болон орон нутгийн төсөвт жилд 35 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Манай харьяа Усны төв лаборатори Японд үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр усны 50 гаруй төрлийн хими, бактерлоги болон хүнд металлын шинжилгээ хийхээс гадна зөөврийн багажаар цэвэр усны ерөнхий химийн шинжилгээ хийдэг.  Цаашид ус ашиглагч аж ахуй нэгжүүдэд тавих хяналтыг мэргэжлийн байгууллагуудын түвшинд сайжруулж, хууль эрх зүйн орчинг тодорхой болгосноор улсын төсөвт оруулах хөрөнгийг хэд дахин нэмэгдүүлэх боломж бий юм. Гэхдээ төрөөс усны салбарын бодлогыг оновчтой болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэргэжилтээ боловсон хүчин бэлтгэх, техник технологи нэвтрүүлэх тал дээр бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.

Г.Билэгсайхан: Хаягдал усыг дахин ашиглах нь манай улсад тулгамдсан асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани