Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хийн генератор

 

Нүүрсийг хийжүүлэх технологийн тухай товчхон

Газрын тос, хийн үнийн өсөлтөөс хамааран сүүлийн жилүүдэд нүүрснээс шатдаг хий болон шингэн бүтээгдэхүүн (газрын тостой адил бүтээгдэхүүн) гарган авах технологи дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байна.

Нүүрсийг хийжүүлэх технологи гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. Эдүгээ Хятадууд нүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байна.

Нүүрсний хийг ашиглах нь экологийн болон эдийн засгийн хувьд үр ашигтай юм. Манай эх орны хувьд, ялангуяа аль ч улиралд утаанд умбаж байдаг Улаанбаатар хотын маань агаарын бохирдлыг багасгахад ихээхэн түлхэц болно.

Энэхүү гайхамшигт хий болон гайхамшигт нүүрсийг гаргаж авахын тулд Монгол улсад хангалттай байдаг ердийн хүрэн нүүрс шаардагдах юм. Тусгайлан бэлтгэсэн төхөөрөмжинд агаартай харилцан ажиллагаанд орсноор хүрэн нүүрс нь шатдаг хий болон хагаскокс, юм уу термококс гэх хоёр бүтээгдэхүүн бий болгодог байна. Харин дараа нь хийг шатааж, дулаан буюу цахилгаан эрчим хүч авдаг. Харин гаргаж авсан термококсоос утаагүй шахмал түлш гаргаж авдаг аж. Тэдгээрийг мөн түлш маягаар төмөрлөгийн үйлдвэрлэлд ашиглах буюу ган болон хайлш хайлуулахад ашигладаг юм.

Нүүсний хийн давуу тал юунд байна вэ гэвэл, тэрхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн цэвэрлэгээ шаардахгуй, утаагүй шатдаг болно. Коксын шахмал түлш ч гэсэн яг үүнтэй адил.Эцэст нь хэлэхэд, нэг төхөөрөмжөөр хоёр бүтээгдэхүүн гаргаад зогсохгуй, хий үйлдвэрлэлийн зарлагаа, кокс зарж олсон мөнгөөрөө хөнгөхөн нөхөж болох ажээ. Коксын энэ төрөл нь одоо үед аж үйлдвэрт маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм.

Хятад улсын мэргэжилтэнүүд Нүүрсний хийн генераторын хамт түүнтэй холбож хэрэглэж болох шинэчилсэн уурын зуухыг захиалагчийн хүсэлтээр нийлүүлэхэд бэлэн байгаагаа манай сайтын хамт олонд илэрхийллээ. Энэхүү технологийг хэрэглэх сонирхолтой аж ахуйн нэгж, аймаг сумын удирдлагууд манай сайтын хаягаар холбогдож лавлагаа авч болно.

Бид Эх орондоо нүүрсний хамгийн орчин үеийн технологийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх болно.

Техникийн үзүүлэлт

1. Байгаль орчинд хорт нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй шилдэг технологи
2. Түлшийг 20-60 хувь хэмнэнэ.
3. Шатах температур: 1200 хэмээс дээш

Жижиг загварын нүүрсний хийн генераторууд

Загвар (мм) 0.8 1.0 1.2 1.5 1.6
Их биений диаметр (мм) 800 1000 1200 1500 1600
Халаалтын хэсэг 0.5 0.785 1.13 1.77 2.01
Түлшний хэмжээ (мм) 25-80
Түлшний зарцуулалт (кг/цаг) 40-100 70-140 120-190 160-350 350-460
Хийжүүлэгч Агаар, уур
Хийн гаралт (Nm3/цаг) 140-350 245-490 420-670 560-1200 1200-1600
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3) 5020-5670 5020-6000
Усны цамцны халаах талбар (м2) 4.02 5.02 6.78 10.37 11.06
Уур үүсгэлт (кг/цаг) 60 80 130 200 220
Нүүрсний хийн температур (°C) (400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна.
Нүүрсний хийн даралт (Pa) 1000
Хий дамжуулах сувгийн диаметр (мм) 219 325 325 426 426
Агаарын даралт (Pa) 3000
Ханасан агаарын температур (°C) 50-60
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг) 0.177-1.77
Тоног төхөөрөмжийн жин (тонн) 3.5 4.5 5 7.5 10
Машины цахилгаан хэрэглээ (квт) 6 7 8
Хоолойн диаметр (мм) 108 108 140 165 219

Дунд ба том загварын нүүрсний хийн генераторууд

Загвар (мм) 1.8 2.0 2.4 2.6 3.0
Их биений диаметр (мм) 1800 2000 2400 2600 3000
Халаалтын хэсэг 2.54 3.14 4.52 5.31 7.07
Түлшний хэмжээ (мм) 25-80
Түлшний зарцуулалт (кг/цаг) 500-600 500-720 700-1040 850-1200 1700-2000
Хийжүүлэгч Агаар, уур
Хийн гаралт (Nm3/цаг) 1500-2100 1750-2500 2500-3600 3000-4300 6000-7000
Хийн дулааны хэмжээ (Кжоул/Nm3) 5020-6000
Усны цамцны халаах талбар (м2) 12.44 17.58 21.87 23.69 30.16
Уур үүсгэлт (кг/цаг) 260 350 420 600 840
Нүүрсний хийн температур (°C) (400-500) Нүүрсний илчлэгээс шалтгаалан өөр өөр байна.
Нүүрсний хийн даралт (Pa) 980-1470 980-1470 980-1470 1470-1960 1470-1960
Хий дамжуулах сувгийн диаметр (мм) 529 630 720 820 1020
Агаарын даралт (Pa) 4000
Ханасан агаарын температур (°C) 50-65 50-65 50-65 50-65 50-65
Үнс ялгах сэнсний эргэлтийн хурд (эрг/цаг) 0.177-1.77
Тоног төхөөрөмжийн жин (тонн) 20 23.4 29.8 32 37.6
Машины цахилгаан хэрэглээ (квт) 10 14 20 27
Хоолойн диаметр (мм) 325 426

NmХэмээх хэмжигдэхүүн нь (Normal cubic meter буюу Монголоор "Нормаль куб метр) хийн эзэлхүүнийг хэмжэгч олон улсын нэгж юм. Тэг температурт, нэг атмосферийн даралттай орчинд байгаа хийн эзэлхүүнийг Nm3 нэгжээр илэрхийлдэг. Хийн энэ хэмжигдэхүүнийг СИ системд хэрэглэх бөгөөд уртын болон хүндийн жингийн нэгжтэй адил мянганы нэгжээр илэрхийлж болдог. Тухайлбал: 1000Nm3 = 1kNm3

Нүүрсний хийн генераторын танилцуулга

Нүүрсний хийн генератор буюу нүүрснээс хий гарган авах төхөөрөмж нь дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдийн судалгааны үндсэн дээр давуу талуудыг нь сонгон шалгаруулан тэдгээрийн дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, шинэлэг технологийг нэгтгэн зохион бүтээсэн сүүлийн үеийн загвар юм.

Шаар/үнсийг ялган авах хоёр янзын арга бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал:

Нойтон үнс бүхий шаарыг сэнсээр ялган авах буюу эсвэл шрупэн дамжуулагч бүхий цамцанд үнсийг нь оруулан усаар гадагшлууна. Энэ хоёр аргаар үнсийг маш найдвартайгаар ялган авч болно.

Зуухны их биенд иж бүрэн усан цамц буюу корпус хийж өгсөн. Нүүрнээс хий ялгаруулалт болон хутгагч төхөөрөмжийн уур нягтруулагч хоёрт шаардлагатай уураар бүрэн хангах уур үүсгэгч төхөөрөмжтэй.

Нүүрс оруулах төхөөрөмж нь механик болон цахилгаан торх хэлбэрийн хос бортоготой. Энэ нь коксын нүүрс, хатуу кокс болон бусад төрлийн нүүрснээс хий ялгаруулахад нэн тохиромжтой бөгөөд ухаалаг техникийн сонголт болсон байна. Энэ технологийг ихэвчлэн металлург, хими, шил, барилгын материал, хүнс, текстил, хөнгөн үйлдвэрийн машин маханизмд өргөн хэрэглэгдэнэ.

Нүүрсний хийн генераторын давуу тал

Анхны хөрөнгө оруулалт бага шаардах бөгөөд хэрэглэхэд хялбар, ажиллаж сурахад өндөр мэргэжил үл шаардана. Үйлдвэрлэлийн технологийн хувьд их энгийн бөгөөд найдвартай.

Нүүрсний хийн генераторыг шатаах зууханд ашигласанаар нь бусад төрлийн бусад төрлийн зуухнаас ихээхэн эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг үйлдвэрлэгч тайлбарлаж байна. Үүнд:

Нэг кг нүүрсийг боловсруулан хий болгон шатаахад 0.6 кг бензиний түлш, 0.3 кг шингэн нефьтийн хийтэй тэнцэх бөгөөд цахилгаан зуухнаас 6.5 дахин хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл цахилгаан халаалтын зуухнаас 70% , хийн халаалтын зуухнаас 30%, газрын тосны халаалтын зуухнаас 40-60% иар хямд болно.

Хятад улсын байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний GB9078-96 утааны ялгаруулалтын стандартын шаардлагыг хангасан. Мөн түүнчлэн захиалагчийн хүсэлтээр үйлдвэр нүүрсний хийн генераторт тохирсон зуухны зураг төсөл гаргах, үйлдвэрлэж өгнө.

Хамгийн их үнэлэгдсэн давуу тал нь дулаан гаргах, тоосонцор болон утаа зайлуулах процесс нь байгаль орчинд хорт нөлөөгүй.

Дэлхийн чанарын стандартын ISO9001-2008 болон SGS итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн гэрчилгээтэй.

Нүүрсний хийн генераторын ажиллах зарчим

Өндөр даралтын уурын төхөөрөмж нь цул нүүрсийг хийн байдалд хувиргана. Нүүрсний хий нь дамжуулагч хоолойгоор дамжих явцдаа тоосонцоргүй болж шатаах зуух руу орно. Үйл ажиллагааны зарчим бол их энгийн.

Нүүрсний хийн генераторын иж бүрдэл

Төхөөрөмж Тоо Тайлбар
1 φ1500мм-ийн зуух 1 шир Уурын таглаа болон бусад дагалдах хэрэгсэл
2 Үнс зайлуулагч 1 шир Металл бөмбөлөг, хайлуулагч, их биений хана гэх мэт
3 Нүүрс оруулах төхөөрөмж 1 шир Лифт, нүүрсний бункер, зам төмөр гэх мэт
4 Нүүрс нэмэх төхөөрөмж 1 шир Хоёр ширхэг нүүрсний хайрцаг, хоёр ширхэг бортогон туухай
5 Хүч шилжүүлэгч 1 шир Хорхой хөтлөгч (эсвэл )
6 Тоосонцор цуглуулах систем 1 шир  
7 Циклон тоосонцорын ялгагч 1 шир Усны системтэй
8 Зогсоох хаалт 1 шир Яндангийн хамт
9 Хийн хоолой 1 шир Агаарын хаалтын хамт
10 Хий үлээгч 1 шир 5.5 квт
11 Цахилгаан хяналтын систем 1 шир Цахилгааны бүрэн удирдлага, дулаан хэмжигч, барометр

Нүүрсний хийн технологийн тухай асуулт хариулт

Нүүрсний хий гэж юу вэ?

Нүүрсний хий нь нийлэг шатдаг хийн (syngas) нэг төрөл бөгөөд нүүрстөрөгчийн моно-оксид (carbon monoxide CO), ус төрөгч (hydrogen (H2), нүүрстөрөгчийн ди-оксид (carbon dioxide CO2) болон усны уурын (H2O) холимог бодис юм. Нүүрсний хий нь шатдаг хий бөгөөд манай орны эрчим хүчний томоохон нөөцийнм нэг юм.

Нүүрсний хийн генераторыг үйлдвэрлэлийн ямар салбарт өргөн ашиглах вэ?

Нүүрсний хийн генераторыг төмөр хэвлэх зуух, шатаалтын зуух, төмөр давтах зуух, төмөр хоолой хийх зуух, шилний үйлдвэрийн зуух, хөнгөн цагаан хайлуулах зуух, төмрийн хүдэр хайлуулах зуух, шавар вааран эдлэлийн зуух зэрэг дулаан үйлдвэрлэх бүх төрлийн зууханд хэрэглэнэ.

Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.


Нүүрсний хийн генератор
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани