Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадад нүүрс хувиргах төслүүд “амь орлоо”

 

Хятадад нүүрс хувиргах төслүүд “амь орлоо”Ангамал хуурай өрнөд Хятадын нутагт асар их ус хэрэглэдэг нүүрс хувиргах төслүүд хэрэгжиж эхэлснээр явцуу салбарт тооцогддог байсан бизнес өргөн цар хүрээтэй нийтлэг үйлдвэрлэл болж хувирах эхлэл тавигдав. Үнэ нь гурван жил дараалан унасны ачаар нүүрсийг автомашины шатахуун, нефть химийн түүхийн эд, шатдаг хий болгон хувиргах төслүүд сэргэлээ. Эдгээр төслийг усны хангамж, байгаль орчин бохирдууулах эрсдлээс шалтгаалан аль 2008 онд зогсоосон юм.

Дотоодын технологийн эрчимтэй хөгжил нь нүүрс боловсруулах технологи экспортлох үүд хаалгыг Хятад оронд нээж өгсөн ч, нүүрстөрөгч зэрэг хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах олон улсын хүчин чармайлтад саад учруулж байна. Нүүрс хувиргах технологи нь онцгой бохирын зэрэгцээ асар их ус хэрэглэдэг.

Ши Жиньпин нүүрсний хамгийн арвин нөөцтэй ордын нэг, Нинся-Хуйн өөртөө засах орны цөлд нүүрсийг газрын тос болгох аварга үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв.

"Хятадад тавьсан зорилго байгаа нь андашгүй. Эрчим хүчний эх үүсвэр төрөлжин салбарлаж, олборлогчдод учруулах шахалт ихсэх хэрээр нүүрсийг өөрөөр ашиглах арга эрэлхийлэх нь ихэслээ” хэмээн Дэлхийн нүүрсний холбооны захирал Бенжамин Спортон өгүүлсэн юм.

Хятадын нүүрс хувиргах төслүүдийг байсхийгээд зогсоож, байсхийгээд сэргээсээр олон жил өнгөрлөө. Төслүүдийг технологийн хүндрэл, олон тэрбум ам.долларын алдагдал, хүнд суртлын саад бэрхшээл байнга нэрвэж иржээ. Тус улсын дарга Ши Жиньпин дэлхийн нүүрсний хамгийн арвин нөөцтэй ордын нэг, Нинся-Хуйн өөртөө засах орны цөлд нүүрсийг газрын тос болгох аварга үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсний дараахан, нэгдүгээр сард нүүрс хувиргах шинэ зорилтыг тус улс дэвшүүллээ.

Энэхүү зорилт нь Хятадын нүүрсний нөөцийн амин зүрх болсон бүс нутаг дахь усны хомс нөөцийг улам шавхана. Нүүрс шингэлэх үйлдвэр нь гаргаж буй тонн шатахуун бүртээ 13 тонн ус зарцуулдаг. Төрийн өмчийн Shenhua компани Өвөр Монголын Ордост хэрэгжүүлсэн туршилтын төслийн эхний шат хэрэгжсэн ганц жилд орон нутгийн гүний цэвэр усны нөөц даруй дөрвөн метрээр багасчээ. Энэ оноос хэрэгжүүлж эхлэх хоёрдугаар шатанд хотын болон уурхайн хаягдал ус ашиглах талаар Shenhua-гийн нүүрс хувиргах төслийн удирдагч Жан Чуньжян саяхан болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн. Тус компани үйлдвэрлэх шингэн түлшнийхээ тонн тутамд хэрэглэх усны хэмжээг зургаан тонн хүртэл бууруулахаар төлөвлөж байгааг тэрбээр тайлбарласан юм.

Шар мөрнөөс ус татаж дамжуулах нарийн төвөгтэй тогтолцоо ажиллуулах эрх олгосны ачаар усны нөөц хомс бүс нутагт нүүрс хувиргах төсөл хэрэгжих боломж бүрджээ. Нийт 28.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил төсөл хэрэгжүүлэх гэж буй Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Zhundong компани ч ус татаж дамжуулах эрх авахаар хөөцөлдөж байна.

Урьд нь Нинся-Хуйн өөртөө засах орны 2000 жилийн түүхт тутаргын тариаланд зориулдаг байсан, Шар мөрнөөс ус дамжуулах эрхийг Shenhua группын Nindong үйлдвэрт шилжүүлсэн талаар төслийн дэд удирдагч Яо Мин тайлбарлав.

БНХАУ 2020 он гэхэд шатдаг хийн нийт хэрэглээнийхээ 12 хувийг нүүрснээс гаргах зорилттой. 

Хятадын уул уурхайн аварга компаниуд нүүрс хувиргах технологио хилийн чанадад, ялангуяа "Нэг бүс, нэг зам” санаачилгад багтаж буй улсуудад нэвтрүүлэх сонирхолтой. "Бид нүүрсний үнэ хямд төсөр улсуудад төсөл хэрэгжүүлэхээр чармайж байгаа” хэмээн ноён Жан өгүүллээ. Төрийн өмч давамгайлсан эдийн засгаас хэрэгжүүлдэг хятад төслүүд нь гаднын улсад өгөөж тааруу байх магадлал өндөр. Нүүрс хэт хямд, төрөөс бензин, шатдаг хийн үнийг тогтоодог Хятад орны нөхцөлд л нүүрс хувиргах технологи хэрэгжүүлэх нь ашиг орлоготой бизнес болж чадна.

Ердийн нөхцөлд нүүрс хувиргах төсөл нь газрын тосны үнэ өндөр, нийлүүлэлт бага нөхцөлд л ашигтай. Уг технологийг нацистын Герман анх санаачилж, Өмнөд Африкийн апартейд дэглэм арилжааны өгөөжтэй болгосон түүхтэй. Төв Азиас Хятадын дорнод хэсгийн хүн ам нягт суурьшсан хэсэг хүртэл татсан олон мянган километр дамжуулах шугам хоолойн өртгийг нөхөх үүднээс байгалийн хийн үнийг Хятадад зориуд өндөр тогтоосон. Чухам энэ нөхцөл нь нүүрснээс шатдаг хий гаргах нөхцөл болж байгаа юм. БНХАУ нь 2020 он гэхэд шатдаг хийн нийт хэрэглээнийхээ 12 хувийг нүүрснээс гаргах зорилттой. Шатдаг хийн хэрэглээг ихэсгэх нь 2030 оны орчимд оргилдоо тулах Хятадын хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх Бээжингийн амлалтын бүрдэл.

Үүний зэрэгцээ, төрөөс үнэ тогтоодог тогтолцоо нь газрын тосны үнэ унасан үед төрийн өмчийн үйлдвэрүүд нүүрснээс шатахууныг ашиг орлоготойгоор гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нүүрс хувиргах үйлдвэрээс гаргаж буй нэг тонн шатахууны суурь зардал ойролцоогоор 3000 юань буюу 435 ам.доллар. Харин Хятадын хамгийн шинэлэг технологитой нефть боловсруулах үйлдвэр нэг тонн шатахууныг 5000 юанийн зардлаар гаргаж байгаа юм.

Люси Хорнби

Засгийн газрын мэдээ


Хятадад нүүрс хувиргах төслүүд “амь орлоо”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани