Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ариунболд: Ирэх тавдугаар cap хүртэл хуучин үнээр "Чалько"-той нүүрс экспортлохоор тохиролцсон

 

Монгол Улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг эзэлдэг "Эрдэнэс Тавантолгой ” компани БНХАУ-ын "Чалько ” кампаниас авсан 350 сая ам.долларын зээлийг өнгөрсөн сарын 31-нд буюу зургаан жилийн дараа 100 хувь төлж барагдуулсан. Тус компанитай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу тонн нүүрсийг 72-73 ам.доллароор борлуулж байсан нь дэлхийн зах зээл дээрх үнээс хэд дахин бага юм. Өдгөө дэлхийн зах зээл дээрх түүхий нүүрсний үнэ тонн нь 285 ам.доллар байна. Тиймээс тус компанийн одоогийн нөхцөл байдал болон нүүрсний үнэ нэмэгдүүлэх боломж хэр байгааг "Эрдэнэс Тавантолгой ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой ярилцпаа.

 

-Одоогийн байдлаар өдөрт хэчнээн тонн нүүрс олборлож байна вэ?

-Бид өдөрт 50-70 мянган тонн нүүрс олборлож байна. Түүнийг 600-700 гаруй хүнд даацын машинд ачиж байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компани техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой.

Өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 7.6 сая тонныг экспортлосон. Эго жил 11.5 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Баруун, Зүүн цанхи нийт 900 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй. Жилд дунджаар 10 сая тонн экспортлолоо гэхэд 90 жил олборлох боломжтой юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр 10 жилийн дараа нөөц дуусна хэмээн бичээд байна лээ. Уг нь бол одоогийнхоос гурав дахин их олборлох боломжтой. Гэвч техник, технологи, дэд бүтэц үүнээс илүүг олборлох хүчин чадалгүй байна. Тэгэхээр олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд дэд бүтцийг маш сайн хөгжүүлсэн байх шаардлагатай.

 

-Дэд бүтцийг хөгжүүлэхэд нүүрсний тээвэрлэлт болон төмөр замын асуудал нэгт тавигдах байх. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Уурхайг бүрэн хүчин чадлаар ажиллуулж, экспортыг нэмэгдүүлье гэвэл дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хамгийн түрүүнд хатуу хучилттай автозам барьж, төмөр замтай болох нь хамгийн чухал байна. Гашуунсухайт чиглэлд автозам барих төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд далангийн ажлаас өөр ахиц дэвшил гараагүй. Одоогоор тус төслийг гүйцэтгэгч "Монголын Төмөр зам” компанитай хамтран ачиж буулгах хэсгийн терминалын зураг төсөл болон авто замын трассыг уялдуулах талаар хэлэлцэж байгаа. Автозамыг сайжруулах хүрээнд Таван-толгойн уурхайн амнаас Гашуунсухайт чиглэлийн авто зам хүртэлх 10.4 км замыг хүнд даацын машин явахад зориулсан хатуу хучилттай болгохоор төлөвлөн, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Баруун, Зүүн цанхи дээр туслан гүйцэтгэгч компаниуд олборлолт хийж, нүүрсний агуулахад байршуулдаг. Тэндээс нүүрс авах гэрээ хийсэн компаниудын тээврийн машин ирж, нүүрсээ авдаг юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагчид тээвэрлэлтийн асуудлаа хариуцдаг. Түүнээс гадна хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах нь экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Гашуун-сухайтын хилийн боомт өөрсдийн цахилгааны эх үүсвэргүй учраас БНХАУ-аас авдаг. Үүнээс болж үе үе цахилгаан тасарч, интернэтийн хурд муудан, нэг жолоочид зарцуулах цаг удаашраад байгаа. Тиймээс cap гаруйн өмнө Гашуунсухайтын хилийн боомтын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Сангийн сайдтай уулзсан. Боомтыг олон улсын стандартад нийцүүлж, нэг жолоочид зарцуулж буй цагийг багасгахаар хил, гаалийн ажилтнуудын тоог нэмж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, шалган нэвтрүүлэх тоог нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна.

 

-БНХАУ-ын "Чалько” компанитай нүүрсний үнийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж байгаа юу?

-БНХАУ-ын "Чалько” юомпанид зүүн цанхаас олборлосон нүүрс олгодог. Нүүрсний үнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу өгч байсан. Одоогоор нүүрсний үнийг далхийн зах зээлийн хангалттай ойртуулах тухай хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын нэгнээс тавны хооронд зүүн цанхийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хүрээнд ямартай ч ирэх тавдугаар cap хүртэл өнгөрсөн нэгдүгээр улиралд тогтоосон үнийн жишгээр нүүрсээ борлуулахаар тохиролцсон. Засгийн газраас энэ далоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр томоохон бие бүрэлдэхүүн ирнэ. Тэгэхээр гадаад өр үүгээр дууссан. Одоо "Хүний хөгжлийн сан”-гаас иргэд олгосон 230 сая ам.долларыг төлөх үлдсэн. Уурхайн үйл ажиллагаа жигдэрч, нүүрсний үнэ огцом буурахгүй бол зээлийг удаашруулахгүйгээр барагдуулж чадна.

 

-"Чалько”-гийн өрийг дарахад зургаан жил зарцуулсан. Ингэж удааширсан шалтгаан юу байв?

-2011 онд анх "Чалько”-гоос зээл авахдаа ойрын хоёр жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөж байсан. Гэвч түүхий нүүрсний үнэ огцом унаж, төлөвлөсөн хугацаанд төлөх боломжгүй болсон. Дээр нь зөв менежмент хийж чадаагүйгээс 70 ам.доллараар зарж байсан нүүрсийг уурхайн аман дээр 32 ам.доллар хүртэл буурч байхад үнийг барьж чадаагүй. Тухайн үед үнийн нөхцөлийг зөв барьсан бол хоёр жилийн дотор төлөх боломжтой байсан юм байна лээ. Үүнээс болж хэчнээн төгрөгийн алдагдалд орсныг тооцож байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

 

-Танай компанийн хувьцааг Монгол Улсын гурван сая иргэн эзэмшдэг. Гэвч иргэд ноогдол ашиг хүртэж чадахгүй байна гэх шүүмжлэл гарсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдын ноогдол ашгийг олгох боломж бий юу?

-Өнгөрсөн оны сонгуулиар иргэн бүрт олгосон 1072 хувьцааг Засгийн газарт худалдах боломж олгож, үүнээс болж нэлээд замбараагүй байдал үүссэн. Одоогоор яг хэчнээн хүн хувьцаагаа худалдсан нь тодорхой болоогүй. Тиймээс төрсөн, нас барсан хүмүүсийн бүртгэлийг шалгаж, хувьцаа авсан, аваагүй хүмүүсийн нарийвчилсан жагсаалт гаргахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн компанийн хөрөнгийг баталгаажуулж, жилийн төсвийг тодорхойлсноор нэгж хувьцааны үнэ тодорхой хэмжээгээр хөдөлнө. Дээр нь өр, зээлийн асууцлыг шийдвэрлэсний дараа хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хүртээх боломжгой болох юм. Тиймээс бид хувьцаагаа хөдөлгөөнд оруулж, өр зээлээ барагдуулан, дэд бүтцээ хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.

 

-Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төслийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Тавантолгойн уурхайн нүүрсний 15 давхаргын баяжигдах чанарын бүрэн судалгааг олон улсын "Алс” группын Монгол дахь салбарын судалгааны төвд хийсэн. Энэ хүрээнд уурхайн нүүрсний ордыг түшиглэн жилд 20 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Уул уурхайн яамаар батлуулсан байгаа. Тус үйлдвэр жилд зургаан мянган цагаас доошгүй ажиллана. Мөн "Энержи ресурс” компанийн угаах үйлдвэрийг ашиглан, нүүрсээ баяжуулах боломжийг судалж байгаа. Гол нь угаасан нүүрс түүхийгээсээ илүү өндөр үнэд хүрч, ашиг унагаж байх ёстой юм.



Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Д.Ариунболд: Ирэх тавдугаар cap хүртэл хуучин үнээр "Чалько"-той нүүрс экспортлохоор тохиролцсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани