Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй

 

2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүйМонгол улс дахь бичил уурхай эрхлэгчдийн өнөөгийн байдал, энэ чиглэлээр төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, цаашид төрийн зүгээс анхааран авч хэрэгжүүлэх ажил, бичил уурхайчдын үйл ажиллагааг зохицуулах төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/ дээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэхүү арга хэмжээг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл”-тэй хамтран зохион байгуулжээ.

УУХҮЯ-наас Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Дашбал илтгэлдээ төрийн зүгээс хувиараа ашигт малтмал олборлох иргэдийг хууль эрх зүйн зохион байгуулалтад оруулахыг зорьж буй бөгөөд хуулийн орчин хангалттай бүрдсэн гэж үзэж байгааг онцолж байлаа. Одоо төрийн бодлогын хүрээнд 2010 онд батлагдсан бичил уурхайн үйл ажиллагааны 308 дугаар журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.

Бичил уурхай эрхлэгч 1 иргэнээс сардаа 53 мянган төгрөгийн татвар авч орон нутаг төсвөө бүрдүүлэх тухай журамд заасан байдаг. Гэвч бодит амьдрал дээр олсон багахан орлогоосоо татвар төлдөг нь цөөхөн, тодорхой тоо бүртгэлгүй бичил уурхайчдын татвараас төсвийн орлого бүрдэх нь бага юм. Нөгөө талаасаа, түмпэн үүрсэн "нинжа” нараас илүүтэй бичил уурхайн талбарт жижиг худалдаа эрхэлж, үйлчилгээ үзүүлэх иргэд илүү ашиг олж, тэгсэн хэрнээ татвар төлдөг үгүй нь тодорхойгүй. Бичил уурхай эрхлэгчдийг татвараа орон нутагтаа төлдөг болоход нь нийгмийн халамжид хамруулах бодлого дутагдаж байгаа асуудлыг өнөөдрийн арга хэмжээн дээр хөндөж байв. Ийм төрлийн зарим зохицуулалтыг 308 дугаар журамд шинэчлэн сайжруулах, тэдгээр зохицуулалтыг уялдаа холбоотой болгох шаардлага тулгарч буй юм.

Өнөөгийн байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг дэвсгэрт нийт 1637.71 га газарт буюу 96 талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт АМГТГ-аас гаргажээ. Хамгийн их талбайтай нь Дорноговь, Төв аймаг ажээ.

Швейцарийн хөгжлийн агентлагаас тогтвортой бичил уурхайн төслийг 2005 оноос Монгол улсад хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат хэрэгжсэн 2005-2006 онд манай улсад бичил уурхайн чиглэлээр ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин 2007-2010 онд хэрэгжсэн төслийн хоёр дахь үе шатанд 308 дугаар журам батлагдан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг "хүлээн зөвшөөрөх” анхны алхмыг хийсэн гэж үздэг.

2011-2014 онд төслийн гурав дахь үе шатны хэрэгжилтийн гол үр дүнгийн нэг бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт бичил уурхайн асуудлыг тусгасан явдал аж. Тодорхой хуулийн зохицуулалттай болсноор бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Бичил уурхай эрхлэгчдийн дээвэр холбоо байгуулагджээ. 2008 онд бичил уурхайн анхны төрийн бус байгууллага /ТББ/ байгуулагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 6625 бичил уурхайчин 67 төрийн бус байгууллага, 616 нөхөрлөлийн хүрээнд зохион байгуулалтад орж ажиллаж байна.

2016 оны байдлаар Монголбанкинд нийт 18 тонн алт тушаагдсанаас 10.3 тонн нь хувь иргэдээс тушаагджээ. Монголбанкны статистик үзүүлэлтээр хувь иргэдийн алт тушаалт 2014 онд 3.2 тонн, 2015 онд 5.95 тонн байсан юм. Алт тушаалт нэмэгдэхийн хэрээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орох орлого өсч буй. Хувь иргэдийн тушаасан алтны үзүүлэлтээр 2014 онд 6.2 тэрбум, 2015 онд 12.6 тэрбум, 2016 онд 22.9 тэрбум төгрөг роялти хэлбэрээр тушаагджээ. Тогтвортой бичил уурхайн төслийн зүгээс Уул уурхайн аврах албатай 2006 оноос хамтран ажилласнаар осол эндэгдэл харьцангуй буурсан.

Өнгөрсөн онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй болохыг Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана онцолсон юм. Амь насны эрсдэл уурхайн талбараас гадна алт ялган авах ажиллагаанаас маш их хамааралтай. Энэ тал дээр мөнгөн усны хор хөнөөл нэлээд хурцаар яригддаг. Бичил уурхайчид алтыг ялгаж авахдаа мөнгөн усыг их хэмжээгээр ашиглах асуудалд анхаарч, шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд 2008 онд төслийн зүгээс гравитацийн аргаар алтыг бусад металаас салган авах технологийг бичил уурхайн салбарт нэвтрүүлсэн байна. Уг технологийг ашиглах цехүүд Баянхонгор аймгийн Баян-Овоо, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад ажиллаж байгаа аж.

Бичил уурхайчид 310 га газрыг нөхөн сэргээв

Бичил уурхайчдыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцэх хамгийн том шалтгаан бол байгаль орчныг сүйтгэдэг, нийгмийн хариуцлагагүй гэсэн гол асуудал байдаг. Үүнд ч төслийн зүгээс анхааран  ажилласны үр дүнд 2016 оны байдлаар нийт 310 гаруй га газарт бичил уурхайчид нөхөн сэргээлт хийжээ. Ихэвчлэн орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийгдэхэд төслийн санхүүжилтээс гадна бичил уурхайчид ч өөрсдийн хөрөнгийг зарцуулсан байна. 2017 онд орон нутгийн бичил уурхайн төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарсан санхүүжилтээр таван аймгийн 40 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ.

Монгол улсад 16 жил хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхайн төслийн сүүлийн буюу дөрөвдүгээр үе шат 2017-2018 онд хэрэгжихээр байна. Энэ шатанд бичил уурхайчдын алт тушаалтын системийг хялбаршуулах, ашгийг бодит эзэнд нь хүргэх зорилгоор Монголбанкны алт худалдан авах, металын сорьц хянаж тогтоох салбар үйл ажиллагааг орон нутагт байгуулах зорилт багтжээ. Уг зорилт нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх  "Алт 2” хөтөлбөртэй ч уялдаж буй. Мөн Монгол улсын бичил уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн ажил хэрэг, бүхий л туршлагыг олон улстай хуваалцах интернетэд суурилсан мэдээллийн нэгдсэн төвийг байгуулах ажил хэрэгжиж байна. Энэхүү мэдээллийн төвийн цахим хуудсыг оны хоёрдугаар улиралд нээхээр төлөвлөжээ.

Монгол улсын төрийн бодлого, Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс ч тэр ялгаагүй бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмжих биш хүний амь нас эндэх, байгаль орчинд хор хөнөөлгүй байхаас сэргийлэн тодорхой хууль эрх зүйн орчинд, зохион байгуулалттай явуулахыг зорьж байгаа юм. Энэ ч үүднээс төслөөс бичил уурхайчдыг ирээдүйд өөр ажил эрхлэхэд нь чиглүүлэх ажлыг зохион байгуулах болжээ. Оёдол, мужаан, ногоо тарих гэх зэрэг бизнес эрхлэхэд нь зохих санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна. Нэг бизнест ойролцоогоор 5 сая орчим төгрөг олгодог аж. Энэ жилээс зээл хэлбэрээр олгож эхлэх юм.

Үндсэндээ бичил уурхайн үйл ажиллагаа нь ядууралтай холбоотой байдаг. Нэгэнт хувиараа ашигт малтмал олборлох иргэдийг хорьж, бичил уурхайн үйл ажиллагааг үгүй болгож дийлэхгүйгээс хойш зөв зохистой зохицуулалт, зохион байгуулалтад оруулах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.  

Э.Жаргал

Mongolian Mining Journal
2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани