Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод тарилаа

 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод тарилаа

Монголчууд мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш 8 жил өнгөрч буй. Энэ хугацаанд манай улс 10 сая гаруй мод тарьсан гэсэн тоон баримт байдаг аж. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ, НИТХ, НЗДТГ-ын ажилтан албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэхүү өдийн арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагч гээд 1000 гаруй иргэн оролцож мод тарьсан юм.

Энэ өдрийн үйл ажиллагааг УИХ-ын дарга нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ мод тариад орхих бус түүнийгээ асарч тордон цааш ургуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх тал дээр хаа хаана анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцлон тодотгож байлаа.

М.Энхболд: Тарьсан модоо ургуулахын төлөө анхаарах ёстой

УИХ-ын дарга М.Энхболд "Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу Монголчууд өөрсдийн амьдарч буй орчин, ойр тойрондоо мод тарьж, буян үйлддэг сайхан өдөр. Бид мод тарьснаар өөрийн амьдарч байгаа орчны нөхцөл байдлыг сайжруулаад зогсохгүй, байгаль дэлхийдээ буян хийж, ногоон байгууламжийн тоо хэмжээг нэмэгдүүлж байдаг. Өнөөдөр бид цуглаад мод тарих нь нэг хэрэг. Тарьсан модоо хэрхэн ургаж байна вэ гэдгийг анхаарах нь хамгийн чухал асуудал. Сүүлийн жилүүдэд тарьсан 10 сая модноос өнөөдөр хэд нь ургасан бэ гэдэг асуултад хариулж чадахгүй байгаа. Нэг нүхэнд нэг мод тарьж, түүнийгээ ургуулах төлөө анхаарах ёстой. Миний бие 2004 онд хотын Захирагчаар ажиллаж байхдаа иргэд өөрийнхөө хашаа, ойр орчимдоо мод тарьж тухайн хорооны засаг захиргаанд бүртгүүлээд хоёр жил ургуулсан тохиолдолд нийслэлийн төсвөөс тухайн иргэдийг урамшуулж, төлбөр өгөхзахирамж гаргаж байсан. Хоёр жил ургасан мод хөрсөндөө дасаж зохицоод цаашаа асуудалгүйгээр ургаж чаддаг. Энэ мэтээр тарьсан модныхоо цаашид ургах нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарал тавиасай гэж хүсч байна” хэмээлээ.

Ц.Сандуй: Бүх дүүрэгт цэцэрлэг хүрээлэн байгуулна

НИТХ-ын дарга Ц.Сандуй "Нийслэлийн шинэ удирдлагууд ирэх 4 жилд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ингэснээр иргэд өөрсдийнхөө ойр орчимд мод тарих боломжтой болж, өөрсдийнхөө амьдрах, аялж зугаалах орчинг бүрдүүлэх боломжтой болно. Ногоон байгууламж бий болгоход төр захиргааны байгууллагаас гадна иргэдийн оролцоо маш чухал юм. Иргэд маань бидэнтэй хамтран ажиллаж, хотоо ногоон болгох зорилгод нэгдэхийг уриалж байна” хэмээн ярилаа.

С.Батболд: Ногоон хот болоход иргэн бүрийн зүтгэл чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар хот олон улсын стандартыг хангаж чадахгүй байгаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад ногоон байгууламж, мод тарих явдал маш чухал. Нийслэлийн иргэд орчноо сайхан болгож, ногоон байгууламжийг бий болгоход хамтран ажиллаж гэр бүл, албан байгууллагаараа ирж мод тарьж байгаад баяртай байна.

Энэ жил хотын тохижилтод зориулж багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Бид нэг настай цэцэг тарихаасаа илүүтэйгээр олон жилийн настай ногоон мод тарих чиглэлрүү ажиллаж байгаа. Бид аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж тарьсан модоо арчилгаа, тордлого хийлгүүлж богино хугацаанд ногоон хотыг бий болгож чадна гэж үзэж байгаа. Мөн төмөр хашаа, хайсны оронд ногоон хашлага барина. Өнөөдрийн бүх нийтийн хөдөлгөөн улам өргөжиж нийслэл маань ногоон хот болох болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Мод тарих үндэсний өдөрт оролцсон нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод тарилаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани