Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хураалгасан өнгөт чулуугаа авах гэж Хэнтийн Бор-Өндөрийн дарга нарт 3,9 сая төгрөг, машинд нь 100 мянгаар шатахуун хийж өгчээ

 
 

Энэ хэрэг хоёр жилийн өмнө гарсан ч мөрдөн байцаалтын шатанд удсаар саяхан шийдвэрлэгджээ. Гэхдээ бас л нэг хурган дарга нарын хэрэг юм. Өдгөө доод түвшний дарга нарын хахуулын хэрэг л илэрч шүүхэд шилждэг болжээ. Хэнтийн Бор-Өндөрийн бизнесмэн эмэгтэй З.Цэнгэлмаа нь худалдаж авсан 108 кг байгалийн өнгөт чулуугаа цагдаад хургаалгажээ. Цагдаа сумын ЗДТГ-д шилжүүлсэн байна. Хураасан чулууг устгах, улсын орлого болгох эсэхийг "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-дагуу  сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөл шийдэх учиртай. 108 кг өнгөт чулуу нь хэдий хэрийн үнэ хүрэх нь тодорхойгүй ч түүний төлөө 3,9 сая төгрөг бэлнээр бас 100 мянган төгрөгний шатахуун "зарлагдсан” гэхээр овоо үнэтэй эд аж. Нэгэнт сумын удирдлагад шилжин ирсэн тул хэрхэхийг тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Энх-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Б.Шинэцогт нар нар шийдэх байжээ. Гэхдээ бизнесмэн эмэгтэй өндөр үнээр худалдаж авсан найман хайрцаг чулуугаа зүгээр алдахыг хүссэнгүй.

Тэрээр уг нь их зөв хүнээ "барьж авсан” нь Алтантогос гэгчээр дамжуулан Засаг даргын нагац эгч Отгонцэцэг, түүний нөхөр Хасбаатар нартай танилцжээ. Тэгээд "миний цагдаад хураалгасан чулууг устгах гээд сумын ЗДТГ-т шилжүүлсэн байна. Чи засаг даргын хамаатан учраас гуйгаад 2-3 хайрцаг ч хамаагүй аваад өгөөч” гэжээ. Мөн бүтээх юм бол гомдоохгүй, гурван саяыг өгнө гэсэн байна. Ингээд хамаатнууд хүний ажлыг "бүтээж” өгөхөөр Засаг дарга дүүтэйгээ уулзахад устгах эсэхийг одоохондоо шийдээгүй байгаа гэжээ. Гэсэн ч удалгүй залгаж нөгөө хүнээ дагуулаад сумын засаг даргын тамгын газрын дарга Шинэцогт гэдэг хүнтэй уулзаарай, би хэлчихсэн байгаа гэсэн "баяртай” мэдээ дуулгажээ. Энэ зуурт тэрээр ЗДТГ-ын даргаа гурван ч удаа дуудан  сүүлдээ "тэр чулууг нь өгчих л дөө, юун сүртэй юм бэ” гэж уурлажээ. Уурлахад нь айсан тамгын газрын дарга  яаж өгөх тухай "чиглэл” асуусанд "та өөрөө устгах комисс томил, Ховостын хиймэл нууранд устгаж байгаа хэдэн зураг авахуулсан болоод эзэнд нь өгчих” гэсэн энгийн хэлжээ. Мөн өөрийнхөө машинд л ачиж яваарай, өөр хүний унаанд хэрэггүй, бас чулууны эзнээр машиндаа шатахуун хийлгээрэй гэжээ. Ингээд ЗДТГ-ын дарга өөрийгөө оролцуулаад Мөнхцэцэг, Түвшинбаяр, Отгонтунгалаг нарын дөрвөн хүнтэй хураагдсан чулууг устгах комисс томилжээ. Устгалд гарахаас өмнө комиссын гишүүдэд "чулууг эзэнд нь буцааж өгнө, харин устгаж байгаа байдлаар акт үйлдэнэ шүү” гэж үүрэгджээ. Гишүүд болохгүй гэхэд би мэдэж байна хэмээн даргархжээ. Ингээд найман хайрцаг чулууг машиндаа ачаад хөдөлсөн гэнэ. Ховостын нууранд ирэхэд араас чулууны эзэн машинтайгаа иржээ.

Машинд нь Засаг даргын хамаатнууд сууж байж. Мөн энгийн чулуу ачиж ирсэнийг нь нууранд устгаж байгаа байдлаар хэдэн зураг даржээ. Дараа нь тамгын газрын даргын машинд байсан хайрцагтай чулуунуудыг онгойлгож ч үзэлгүйгээр эзнийх нь машинд зөөн ачсанаар хураагдсан чулууг "устгах” ажиллагаа "амжилттай” явагдаж дуусжээ. Чулууний эзэн даргын машиныг 100 мянган төгрөгний шатахуунаар цэнэглэж өгсөн байна. Мөн 3,9 сая төгрөг бэлэн авч явснаа Засаг даргын хамаатнуудад өгсөн нь тэр оройдоо даргын халаасанд орсон гэнэ. Гэтэл удалгүй аймгийн цагдаагаас эдийн засгийн төлөөлөгч ирж Засаг даргыг дуудаад хорино, цагдана хэмээн зандарч чанга дуугаар хашгирсанд айхдаа мөнгө авснаа хүлээн гарын үсэг зурж өгөөд бурууджээ. Уг чулууны төлөө нэг ч төгрөг аваагүй гэнэ. Хамаатнуудыг нь хорино, дараа нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэхээр нь итгээд л гарын үсэг зурчихсан аж. Чулуу устгалын хэрэг хэрхэн цагдаагийн чихэнд хүрсэн нь сонин. Сум жижигхэн тул дотроосоо л мэдээлэл өгсөн болж таарчээ.

 

НУУЦ.мн


Хураалгасан өнгөт чулуугаа авах гэж Хэнтийн Бор-Өндөрийн дарга нарт 3,9 сая төгрөг, машинд нь 100 мянгаар шатахуун хийж өгчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани