Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Транзит Монгол-2017” хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлав

 

Талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.

Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбар бүрт хөрөнгө оруулалт татах "их субботник” эхлээд байна. Энэ нь ойр ойрхон "Дисковери” форум зохион байгуулж байсан 2000-аад оны эхэн үеийнхээс юугаараа ялгаатай вэ? Тэр үед бидэнд "Хөрсөн дор маань баялаг бий” гэхээс өөрөөр хүрзнээс өөр зэвсэггүй байлаа. Хөрөнгө оруулалт татах боломж тэгэхэд өөр юу ч байсангүй.

Гэтэл өнгөрсөн хугацаанд, ялангуяа 2008-2009 оны санхүүгийн хямралын дараа эдийн засгаа 17.3 хувьд хүртэл өсгөж байсан, үүнд нь яг одоогийнх шиг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох үнэ ханшийн өсөлт гол үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд алдаа оноо ихтэй ч уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолсоор байв. Хөрөнгө оруулагчид Монголыг эхлээд ховор олдвор аятай харж байсан бол улс төрийн шуурганд уриад байсан зочдоо ч хөөгөөд гаргачихдаг догшин олз болохыг мэдрэв. Харин өнөөдөр бидэнд энэ алдааг арилгах, хөрөнгө оруулагчдын айдсыг үргээх, алдагдсан итгэлээ дахин олж авах үүрэг ногдоод байна.

Монгол Улс транзит тээврийнхээ тоог 400 чингэлэгт хүргэнэ

Энэ үүргийн эхний алхмыг саяхан Бээжин хотноо зохион байгуулсан "Транзит Монгол-2017” амжилттай гүйцэтгээд ирлээ. Дээр дурьдсанчлан аль ч салбарт хөрөнгө оруулагч тал маань төмөр замын тээврийн асуудлыг хөндөж байна. Энэ нь хамгийн товчхоноор бас зөөлнөөр хэлэхэд "Дэлхийн хамгийн том зах зээлтэй орны хаяаг дэрлэчихээд, далайд гарцтай болох гол төмөр замаа тавиагүй байж юу ярина вэ” гэсэн шаардлага. Үнэхээр ч төмөр замын царигийн хэрүүл хийх хооронд ачаа тээврийн ихэнх хувь нь Казахстан, Манжуураар дамжиж байгааг хэн худал гэх вэ. Европ-Азийг холбосон Транс-Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх / Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм.

Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна.

Гэхдээ "Муу юм ч сайн талтай байдаг” гэдэгчлэн Монголын нутгаар дамжуулан тээвэрлэвэл үнийн уян хатан нөхцөлтэй, хурдан шуурхай шүү гэдгийг энэ "алдаа” тодотгож, Монголд транзит тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарах, "Транзит тээврээ хөгжүүлэхээр чинь хөрөнгө оруулъя” гэх биш "Транзит тээврийг чинь хөгжүүлэхэд хамтран ажиллая” гэх ажил хэрэгч санал санаачилгуудыг авчирч өглөө.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо болсон "Транзит Монгол 2017” олон улсын форумын үр дүнд төмөр замын хоёр ч шинэ чиглэл нээхээр болж, Эрээн боомтод Монголын талаас хүлээж авдаггүй байсан зарим нэр төрлийн барааг хүлээн авдаг болгохоор дүрэм журамдаа өөрчлөлт оруулах тухай Хятадын тал бодолцож үзэхээ илэрхийлсэн байна.

Эхлээд Монгол Улсаар дамжин ОХУ-аас БНХАУ руу, БНХАУ- аас ОХУ руу ачаа тээвэрлэх нь юугаараа давуу талтайг хөрөнгө оруулагчид дэнсэлж үзлээ. Манай улсаар дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна. Мөн хоногт ачаа тээвэрлэх зайг 850-950 км болгожээ.

Түүнчлэн манай төмөр зам өргөн царигтай учраас ачаа шилжүүлэн тээвэрлэх хэрэгцээ гардаг. Тиймээс ачаа тээвэрлэх үнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, шилжүүлэн ачих хугацааг 420 минутаас 240 минут болгосон байна. Ингэснээр Монгол Улс 2017 онд транзит тээврийнхээ тоог 400 чингэлэгт хүргэх зорилт тавьжээ.

Монголын нутаг дэвсгэрийг дамнаж Орос, Хятадыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний таван шугам болон бусад дэд бүтцийг байгуулах төслийг тус улс "Талын зам” санаачилга гэж нэрлээд байна. Талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2015 онд 68 тэрбум ам.доллар байсан хөрш хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.

"Транзит Монгол-2017” форумын үр дүн, хүлээлтийн талаар ОХУ, Монгол, БНХАУ-ын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Бид тарифын эрс шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ амлаж байна. БНХАУ-тай Монголоос авах ачааны төрлийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Эрээний боомт манайхаас хүлээж авдаггүй байсан ачааны нэр төрлийн жагсаалтын журамд өөрчлөлт оруулах тухайгаа илэрхийлсэн. Энэ нь тус форумын гол үр дүн юм” гэжээ. Харин ОХУ-ын Тээврийн яамны харьяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В Мицук "Форумын үеэр үнийн асуудлыг сөхөж ярилаа. Тариф байх ёстой, тэнцвэртэй түвшиндээ тогтоогдсон. Тариф төмөр замд орлого олох боломжийг нь олгосон байх ёстой.

Бид тэглэж болно. Гэвч Улаанбаатар төмөр замын ажилчдаа тэжээж чадахгүйд хүрнэ. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч бид тарифыг хөнгөлж, буулгасан. Энэ нь тээврийн хэмжээг өсгөх замаар уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна” гэсэн юм. Тэгэхээр Оросын талд тарифыг үүнээс илүү бууруулах боломжгүй хэмээн хатуурхаж буй аж. Харин Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа "Монгол Улсын транзит потенциал өссөнийг харууллаа. Бид Хятадын төмөр замын компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар тарифын хөнгөлөлт эдлүүлэхийг гадныхнаас гуйдаг байсан бол одоо өөрсдөө хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Ингэснээр ачааны хэмжээнээс ашиг олох боломж бүрдэнэ. Мөн бид тээврийн хурдаа нэмэгдүүлж, гаалийн үзлэгийг нэг цонхны үйлчилгээнд оруулсан” хэмээн ирээдүйн үр дүнг хэрхэн тооцоолж буйгаа илэрхийлжээ.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн "Казахстан манайхаас ачаа тээврийг сүүлд эхэлсэн хэрнээ явуулсан галт тэргийн тоогоороо манайхаас түрүүнд явна. Хэдийгээр дөт зам гэж ярьж байгаа ч тариф буюу тээврийн хөлс нь өндөр байвал манай замыг сонгохгүй. Тиймээс үнийн хөнгөлөлтийг их сонирхож байна” гэсэн нь гурван улсын тээвэр зуучлагчид өөрсдийн "хэлээр” ярьж ойлголцсоны дараах үнэн бөгөөд хатуу үг юм.

Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт

Дашрамд дурьдахад БНХАУ-ын дарга олон ч орноор айлчлахдаа "Нэг бүс-Нэг зам” төслөө ярилаа. Ёстой л "Санасан бүхэндээ хүрч сарвайсан болгоноо авлаа”. Энэ нь Монголд ашигтай тусч чадах эсэх нь зөвхөн Монгол төрийн эрх баригчдаас шалтгаална. Бидэнд боломж байна. Тиймээс ч Хятадын Олон улсын тээвэр зуучлагчдын холбооны Тээврийн комиссын Нарийн бичгийн дарга Лин Бэй Жан "Манжуур, Казахстаны төмөр замын гарцуудаас Монголын төмөр замаар транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна. Гэвч техникийн шинж чанартай өргөн нарийн царигийн асуудал бий. Манай талаас үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэж харж байна. Гэвч энэ нь ганц Монголын асуудал биш. "Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлж буй гурван оронд тулгарч буй хүндрэл юм. Ирэх жилийн эхээр энэ асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байна. Мэдээж энэ асуудал дээр ОХУ болон Монгол Улс дэмжлэг үзүүлэх болов уу” гэсэн юм.

Форумд оролцсон гол талууд ийнхүү байр сууриа илэрхийлж байна. "Би мөнгөний сэдвээр хэзээ ч тоглоомоор дуугардаггүй” гэдэг шиг тэд форумд зориулж дуугараагүй, бодит нөхцөл байдлаа танилцуулсан нь энэ. Мөн энэ үеэр Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо CIFA буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Гурван улсын Төрийн тэргүүний уулзалтын дайтай үр дүнд гурван улсын зам тээврийн салбар, төмөр замын байгууллагын удирдлагууд, тээвэр зуучлалын байгууллагууд уулзаж нэгдсэн үр дүнд хүрснээр "Транзит Монгол 2017" олон улсын форум амжилттай боллоо. Монголчууддаа мэдээлэхэд "Танкны зам уу, Талын зам уу” гэдгийг цаг хугацаа ийн харуулав. Тив дамжсан хамтын шийдвэр, эдийн засгийн үр ашиг улс төрийн "дажинг” намжааж хөршүүддээ "араараа тавиулахгүй” байх эсэх нь биднээс л хамаарах болов.

Монгол Улсын Зам тээврийн салбар Европоос Азид, Азиас Европт хамгийн богино хугацаанд дөт замаар Монгол улсын нутаг дэвсгэрээрээр дамжуулан ачаа тээврийг аюулгүй, найдвартай таатай нөхцөлд тээвэрлэх боломж бүрдсэнийг олон улсад танилцууллаа. Одоо бусад салбарт хөрөнгө оруулагчдын ч эргэлзээ тайлагдаж дээрх үзүүлэлт Монголд хөрөнгө оруулахад нь саад болоод байсан бол өмнөх шийдвэрээ эргэн харах шалтгаантай болов. Энэ л "Транзит Монгол 2017" олон улсын форумын гол зорилго байсан юм. 

Э.Батбаяр

Засгийн газрын мэдээ
“Транзит Монгол-2017” хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани