Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дархан газарт даврагчдад даруулга хэрэгтэй

Дархан газарт даврагчдад  даруулга хэрэгтэй-Түмний эрх ашгийн төлөө төрийн төмөр нүүр "Энигма”-д хэрэгтэй юм биш үү-

Нийслэл болон БОАЖ-ын яамнаас Богдхан уулын Зайсангийн аманд 500 автомашины зогсоол барих шийдвэрийг гаргаад байна. Үүнийг улирч буй долоо хоногийн ”Ганц сайхан мэдээ” хэмээн иргэд тодорхойлсон. Түүнчлэн энэ шийдвэрээ яаралтай ажил болгох хэрэгтэй гэсэн сануулгыг  араас нь дайж байгаа.  

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ зорилгоор "Энигма” компанийн дархан цаазат газарт эзэмшиж байгаа газраас 3 га газрыг  төрийн мэдэлд авна гэдгээ мэдэгдсэн. Энэ газарт зөвхөн авто зогсоол төдийгүй явган хүний зам, хогийн сав, амрах сандал гээд иргэддээ зориулсан ая тухыг бий болгохоор төлөвлөжээ. Тухайлбал, энд хэд хэдэн бие засах газар байгуулж, 20 орчим хогийн сав байрлуулна.

Энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, нийслэл болон БОАЖ-ын яамны хамтран хэрэгжүүлэх иргэддээ чиглэсэн томоохон шийдэл болж байгаа юм.

Монголчууд аялах дуртай болсон. Богдхан уул руу долоо хоногт дунджаар 10 мянга орчим иргэн аялдаг гэсэн судалгаа гарчээ. Амралт чөлөөт  цагаа аялж өнгөрөөнө гэдэг сайн хэрэг. Хонины ганц морь гэдэг шиг нийслэлийнхний хувьд хажуухандаа  хаяа дэрлэн дүнхийж байгаа дархан цаазат уулаа  зорьдог. Утаа тоосоо умартаж агаарын сайханд алхаж, алжаал ядаргаагаа тайлах нь хувь хүний гэхээсээ илүүтэй цаанаа эрүүл мэнд,  хөдөлмөрийн бүтээмж гэхчлэн нийгмийн ач тустай ажил яавч мөн.  Тийм болохоор нийтийн эрх ашгийн төлөөх энэ шийдвэрт иргэд "онц” дүн тавьж "сайхан мэдээ” хэмээн тодотгосон нь тэр байх. Энэхүү ажлыг улсын баяраас өмнө хийж хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө мөнгөний асуудал ч шийдэгдээд байгаа аж.

Гэвч сайн юманд садаа гэгч болж мэдэхээр байна. Юу гэвэл  автомашины зогсоол байгуулна гэх  сургаар мөнөөх "Энигма” компани нөгөө нийтийн эзэмшилд эргүүүлэн авахаар төлөвлөсөн газарт  сургууль барина гэж нээлт хийж, мод сөөг тарих ажлыг сүр дуулиантай эхлүүлжээ.  Энэ шоундаа өөрийн харъяа Үндэсний Их Сургуулийн оюутнуудаа оролцуулж, яаран сандран мод суулгах ажлыг шуурхайлсан юм байх. Мөнөөх тэнгэрийн дуунаар сэрэв гэдэг шиг л юм болсон бололтой.  Ийнхүү Засгийн шийдвэрийг сөрсөн яаралтай хариу арга хэмжээ авч байгаа  арга тактик нь нэг л танил санагдсан учир энэ компанийн талаархи мэдээллүүдийг эргэн харах шалтгаан болов.

Автомашины зогсоол байгуулна гэх  сургаар "Энигма” компани нөгөө нийтийн эзэмшилд эргүүлэн авахаар төлөвлөсөн газарт  сургууль барина гэж нээлт хийж, мод сөөг тарих ажлыг сүр дуулиантай эхлүүлжээ. Энэ шоундаа өөрийн харъяа Үндэсний Их Сургуулийн оюутнуудаа оролцуулж, яаран сандран мод суулгах ажлыг шуурхайлсан юм байх.

...2004 оны яг өдийд Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны гадаа хэсэг оюутнууд ногоон малгайгаар ижилсэж, бичиг шаардлага барьж жагсч билээ. Харин тэр оюутнууд нь Монголын Үндэсний Их сургуулийнх байв.  Юуны учир тус компани харъяа сургуулийнхаа оюутнуудыг нохойд барьдаг мод гэгчээр төрийн яамны гадаа жагсаах болов.  Тухайн үед тус сургуулийн оюутнууд яагаад жагсах болсон талаар  Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа "Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. "Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо. Нэмж хэлэхэд, харин ч "Энигма” гэж компани өмчилсөн газартаа байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулсан байдаг” гэсэн хариулт өгч байсан нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ.  Тус компани тусгай хэрэгцээний газрыг өмчилж аваагүй нь лавтай байх. Төр тодорхой хугацаагаар эзэмшүүлж буй хэрэг. Гэтэл нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор тухайн эзэмшил газарт хоёр шон босгохын төдийд жагсаал цуглаандаа хүрч байсан тус компани 3 га газраа эргүүлэн өгнө гэхээр зүрх нь дэлсэж, цөс нь хөөрөхгүй байж чадах уу. Нэгэнт шийдвэр гарсан болохоор жагсаад нэмэргүй, харин тэр газарт  нь барилгын шав тавьж, мод сөөг нүхэнд булчихаад сууж байх "тэмцэл”-ийн арга хэлбэрийг бодож олсон нь тэр байх. Тэгээд  баййгаль орчноо хамгаална гэж эсэргүүцнэ, болохгүй бол хэрүүл тэмцэл үүсгэнэ, харж л байгаарай.

Зайсангийн ам авто зогсоолтой болох нь нийтийн тусын тулд хийгдэж  буй ажил. Мэдээж энэ бол нэг компанийн эрх ашгаас  хол дээгүүр ажил. Гэтэл "Энигма-"гийнхан  дээрхи үйлдлээрээ нийслэлийн иргэдийн өөдөөс дунд хуруугаа гаргаж байгаатай адил авирлав.

Ийнхүү дархан газарт "дархан эрх” эдэлж байгаа "Энигма” компани гэж хэн бэ. Зарим нэг мэдээллийн эх сурвалжид  дурдснаар Солонгосын хөрөнгө оруулалттай компани бөгөөд аялал жуулчлал, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.  Зайсангийн аманд "Чингисийн хүрээ” жуулчны баазыг ажлуулахаас гадна Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийг байгуулан ажлуулж буй. Түүнчлэн тус компанийн захирал Л.Мөнхбатын нэр 2007 онд Талын монгол, Аляск нэртэй хуурамч архины хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан гэх мэдээлэл цахим орчинд бас байж байх юм.

Ямартай ч тус компани  Зайсангийн амны бараг гуравны нэг буюу  нийтдээ 42 га газар эзэмшдэг нь энэ үеэр нийтэд ил тод болов. Тус компани 2004 оноос хойш Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч өнөөдрийг хүртэл нийтдээ 42 га газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дархан цаазтай тусгай зориулалтын газар яахаараа ингэж нэг компанийн гарт их хэмжээгээр олгогдов гэдэг нь бас анхаарал татах асуудал. Эзэмших нэг хэрэг түүнийг хэр үр бүтээлтэй ашиглаж байна вэ гэдэг нь өөр асуудал. Хараа баясгаж, сонор мялаах ямар бүтээн байгуулалт хийгдэв, нийслэлийнхнийг урин дуудах ямар үйлчилгээ, соёлыг энд нэвтрүүлэв гээд олон асуулт араас нь дагалдана.  Харамсалтай нь энэ гээд хэлэх юм, тэр гээд харуулах зүйлээр тун маруухан.  "Чингисийн Өргөө" буудал нь дулааны улиралд л үүд хаалгаа нээдэг, амарч цэнгэхээсээ илүүтэй архидалт хавтгайрсан газар гэх шүүмжлэл сонсогддог. Тэр том эзэмшил газраа баталгаажуулж байхын тулд энд тэнд олон бетон гэр тарааж барьсан гэх бөгөөд тав тух, аль ч талааасаа жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй, харин өөрийнх нь МҮИС-ийн оюутнууд нь хааяа очиж хоноглодог аж.

Өөр бас нэг  таагүй мэдээлэл дуулдаж байгаа нь "Энигма”сүүлийн хоёр жил газар ашигласны төлбөрөө төлөөгүй байгаа гэнэ. Хуулиараа улсын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээд нэг  жилд 1 га газарт 13.2 сая төгрөгийн төлбөр төлөх ёстой. Ингэж тооцвол "Энигма” ХХК-ийнхан тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй гэсэн үг.

Энэ компани одоогоор нэг иймэрхүү илэрхийлэл тодотголтой байна.Мэдээж,  тус компанийн асуудал гэнэт ингэж сөхөгдөх болсон нь  эзэмшил газраас нь 3 га газрыг төрийн хэрэгцээнд эргүүлэн авах шийдвэр байв. Гэтэл  энэ шийдвэрийг сөрж эсэргүүцэн тухайн газарт яаран сандран шав тавьж, мод сөөг тарьсан нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм.  Юуны өмнө нийтийн эрх ашгийг үл тоомсорлосон нь  тэд хэн бэ гэдгийг нь тодотгож өглөө.

Тиймээс  хууль журам үйлчилдэггүй нөхдөд төрийн төмөр нүүрийг харуул, Д.Оюунхорол сайдаа гэцгээж байна. Үүнийг нь цахим орчноор  дэмжиж 3 га биш 42 га газрынх нь тусгай зөвшөөрлийг цуцла хэмээн ташуурдаж байна.

М.Нэргүй

zaluu.com
Дархан газарт даврагчдад даруулга хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани