Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч орон

 
Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч оронДорнын Бүгд Найрамдах Уругвай Улс 3,5 сая хүнтэй, манай Өмнөговь аймгаас ялимгүй том газар нутагтай. Байгалийн баялаг гэхээр юмгүй ч хөгжлөөрөө цахилж яваа улс. Ардчилал, хүний эрх, авлигагүй орчин, сайн засаглалаараа Латин Америктаа тэргүүлдэг. Эдийн засгийн эрх чөлөө, орлогын тэгш хуваарилалтаараа бүс нутагтаа Чилийн дараа удаална. Цахим засаглал, цахим оролцоогоор дэлхийд гуравт жагсдаг тус улсад авлига үзэгдэхээ бараг больсон гэнэ билээ. Швецарийн шууд ардчиллыг нутагшуулсан ба бүх нийтийн санал асуулгаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах, Парламентын баталсан хуулийг царцаах эрхийг иргэд нь эдэлдэг  гэх зэргээр энэ улсын сайн туршлагыг тоочоод баршгүй. Харин энэ удаад эрчим хүчний хараат бус байдлаа богино хугацаанд хэрхэн тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан тухай сургамжтай жишээг танилцуулъя. 
 
Эдүгээ Уругвай цахилгааныхаа 95 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, бүр тодруулбал салхи, нар, ус, хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнээс гаргаж авдаг болжээ. Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр улам бүр буурсаар байна. Тухайлбал өнгөрсөн жилд 5.5 хувь буурсан ба цаашдаа ч тогтмол буурах нь дамжиггүй гэнэ.
 
Хамаарал нь хямралд хүргэсэн он жилүүд
 
Уругвай Улс олон арван жилийн турш хөрш орноосоо эрчим хүчний хамааралтай байсаар иржээ. Аргентинаас хий дамжуулах хоолойг хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтаар босгосон боловч хөрш орны эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалсан үнийн өсөлт дотоодын хэрэглээний өртгийг хөөрөгддөг байлаа. Жишээ нь: Жирийн нэг айлын сарын орлого 1,900 ам.доллар байсан үед ялангуяа цахилгаан халаалт ашигласан сардаа 200 ам.долларын төлбөр төлж байсан нь ард түмнийг ихээхэн бухимдуулдаг байв. 1999-2002 оны хооронд тус улс эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орсон нь хөрш Аргентиний эдийн засгийн хямралын шууд тусгал болсон гэлтэй. Тухайн үед Уругвайн эдийн засаг 11 хувиар агшиж, ажилгүйдэл 21 хувиар нэмэгдээд байв. Улс орноо туйлдуулахгүйн тулд Засгийн газар Олон улсын валютын сангийн 1.1 тэрбум ам.долларын түргэн тусламжийн "Станд бай” зээлийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдах гэрээнд гарын үсэг зуржээ. Богино хугацааны зээлийг тун оновчтой зарцуулах юуны өмнө төсвийн алдагдлыг нөхөх, гадаад өрөө барагдуулах, хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа сайжруулах шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг тэд зорив. Сайшаалтай нь хоёрхон жилийн дараа гэрээгээ цуцлан өрөө хугацаанаасаа өмнө төлсөн бөгөөд харин эхлүүлсэн шинэчлэлийн бодлогоо цаашид үргэлжлүүлсэн юм. Үүний нэг нь улс орны эдийн засгийн цэцэглэлтийн үндэс суурь болсон сэргээгдэх эрчим хүчний бодлого байлаа.
 
Байгалиас санхүүжих ухаалаг бодлого
 
Латин Америкийн бусад улсуудтай харьцуулбал Уругвайд газрын тос ба хийн нөөц тогтоогдоогүй. Тиймээс эрчим хүчний хувьд хөршөөсөө байнга хамааралч ирсэн түүхтэй. Хамаарал нь хямралд хүргэсэн он жилүүдэд тэд янз бүрээр гарц хайж байлаа. Аварга усан цахилгаан станц дахин барина гэхээс халширч байсан үе. Ялангуяа 1997- 2007 оны гантай жилүүдэд усан цахилгаан станцын амин гол тасран алдаж байсан гашуун түүх бий. Гантай гэлтгүй жил бүр хуурай улирал эхэлмэгц голын ус татарч эрчим хүчний үйлдвэрлэл буурдаг тул усан цахилгаан станц бол найдах дан ганц эх үүсвэр биш гэдэг нь тодорхой. Тиймээс эрчим хүчний олон эх үүсвэрт тулгуурлах тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний бүхий л нөөцийг зэрэг ашиглах боломжийг тэд эрэн хайж байлаа.  
 
Сэргээгдэх эрчим хүч бол байгаль эхийн шавхагдашгүй баялаг болох салхи, ус, нар, хөдөө аж ахуйн хог хаягдал, газрын гүний дулаан зэргийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг хэлнэ. Үүнийг байгалиас "санхүүжих” ухаалаг бодлого хэмээн олон улсад нэрлэх аж. Энэхүү ухаалаг бодлогын тусламжтай уругвайчууд бүс нутагтаа урьд хожид хийгдэж байгаагүй шинэчлэлийг зоригтой эхлүүлжээ. Тухайлбал: Сэргээгдэх эрчим хүчний 2005-2030 он хүртэлх 25 жилийн хугацааны мастер төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн нь тогтвортой зах зээлийн баталгааг бий болгосон аж. Парламентад суудалтай улс төрийн намын хамтын дэмжлэгтэйгээр уг хөтөлбөр батлагдсан нь үндэсний зөвшилцлийн үр дүн болов. Өөрөөр хэлбэл аль ч улс төрийн хүчин төрийн эрхэнд гарлаа гэхэд хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлэх үүрэг авсан хэрэг юм. Төр ийнхүү тогтвортой байдлын баталгааг гаргасан нь эрчим хүчний тогтвортой хөгжлийн эх сурвалж болжээ. 
 
Тухайн үед улс орны эдийн засаг эргэн сэргэж, 6-8 хувийн жилийн өсөлттэй болсноор өрсөлдөх чадвар дээшилж, эрчим хүчний хэрэгцээ гурав дахин нэмэгдээд байв. Төрөөс жил бүр ДНБ-ний гурван хувийг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж эхэлсэн нь ДНБ-ний 0.6 хувийг зарцуулдаг Латин Америкийн бусад улстай харьцуулбал маш их мөнгө байсан юм. Байгалиас санхүүжих ухаалаг бодлогоо тэд төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
 
Хорин жилийн баталгаатай түншлэл 
 
Хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийн тулд Уругвай хаалгаа дэлгэжээ. Дэлгэх дэлгэхдээ бүр цэлийтэл дэлгэж. 2008 оноос анхны олон улсын тендерүүдийг зарлаж эхэлсэн ба шалгарсан компаний үйлдвэрлэсэн эрчим хүчийг 20 жилийн хугацаатай 100 хувь худалдаж авах баталгааг төр гаргасан аж. Харин хувийн компанийн хувьд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хөрөнгөө оруулах, бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх зэрэг болзлыг биелүүлэх байв. Тухайн үед долоон тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ба хувийн хэвшлийнхэн уг хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бүрдүүлсэн гэнэ. Ийнхүү төр ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг хийгдэж хамтын түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цэцэглэж эхэлжээ.Төрөөс ямар ч нөхөн төлбөр амлалгүй, харин 20 жилийн баталгаа гаргаснаар бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг татаж чадсан юм. Гадны компаниуд эхний арван жилд оруулсан хөрөнгөө эргэн олох ба дараагийн арван жилд цэвэр ашиг олж эхлэнэ гэсэн тооцоо хийсэн биз. Ямартаа ч энэ бол тэдний амжилтын шинэ менежмент байлаа. Салхины эрчим хүчний тендер бүрд хамгийн цөөндөө 20 компани оролцож байв. Испани, Итали, Герман, АНУ, Хятад, Энэтхэг, Францын олон компани өрсөлдсөн нь эрчим хүчний өртгийг унагаж хамгийн багадаа мегаватт нь 60 ам доллар байх санал иржээ. Энэ үнэ бол барууны орнуудын эрчим хүчний хэрэглээний өртгөөс даруй 50 хувиар бага байсан юм. Хөгжиж буй орнуудад нэг зовлон бий. Тэр бол сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг эхлэн суурилуулах өртөг өндөр байдаг явдал юм. Тухайлбал: Салхины сэнсийг олноор худалдан авах, угсрах зардал өндөр тул хөрөнгөө бүрдүүлж чаддаггүйгээс зогсдог. Манай улсад ч гэсэн ийм бэрхшээл тулгараад буй. Харин урт хугацааны найдвартай зах зээлийн хэрэглээний орчныг бүрдүүлж, эрчим хүчийг худалдан авах амлалт өгснөөр компаниуд эрсдэлээс чөлөөлөгдөн ирээдүйн ашгийнхаа төлөө хөрөнгөө оруулж эхэлдэг гэдгийг Уругвайн туршлага ийнхүү батлан харуулсан юм. Итгэлцэлд суурилсан, урт хугацааны "эрүүл” бизнесийнхээ үр шимийг тэд тун удалгүй хүртэж эхэллээ. 
 
Төрийн үүрэг бол бодлого тодорхойлоход оршино. "Бидэнд урт хугацааны мастер төлөвлөгөө байсан, өөрөөр хэлбэл төр юу хийхээ тодорхойлсон байсан. Эрчим хүчний түншлэл бол цэвэр бизнесийн үйл ажиллагаа тул төр хэрэгжүүлэх ажилд хутгалдаагүй. Харин хэрэгжилтийг төрийн өмнөөс  төрийн өмчит шатахууны "ANCAP”, эрчим хүчний "UTE” компаниуд маш сайн гүйцэтгэсэн тул өнөөгийн амжилтанд богино хугацаанд хүрсэн” хэмээн Эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн яамны төлөөлөгчид хэлж байсан юм.
 
Ирээдүй үлгэр шиг л сонсогдоно
 
Уругвайчууд газрын тосоор дахин хэзээ ч цахилгаан үйлдвэрлэхгүй гэдгээ зарлажээ. 2015 оноос хот ба хөдөө аж ахуйн хог хаягдлын 30 хувийг эрчим хүчинд ашиглаж эхэлсэн байна. Улсын нийслэл Монтевидео хот гэхэд өдөртөө хоёр мянган тонн хог хаягдал гаргадаг гэхээр баялаг болсон энэхүү нөөцийг бүрэн ашиглах боломж бий гэнэ. 
 
"Био-шатахууны хэрэглээ үндэсний эрх ашигт бүрнээ нийцнэ” хэмээн 2002 онд тунхаглаж байсан тус улс 2007 онд био-шатахууны хуультай болж эдүгээ 5 хувийн био-дизель, 5 хувийн био-этоналийг бензинтэй холин хэрэглэх болсон байна. Энэ хуулиар био-шатахуун үйлдвэрлэгч нарыг үл хөдлөх хөрөнгө болон аж ахуйн орлогын албан татвараас 10 хүртэл жилээр чөлөөлсөн бөгөөд тэд одоо бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох хэмжээнд очжээ. Бас болоогүй ээ, урьд өмнө хараат байсан Аргентинд эргээд эрчим хүч нийлүүлдэг болж. Энэ дашрамд сонирхуулан хэлэхэд Монтевидео хот сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг такси туршиж байгаа. 2030 он гэхэд нийтийн тээврийн бүх хэрэгслээ цахилгаанаар ажиллуулах юм гэнэ. Уругвайн эрчим хүчний хувьсгал үүгээр өндөрлөөгүй. Тэд 10 сая ам.долларын өртөгтэй нар ба салхиар ажилладаг орчин үеийн анхны нисэх онгоцны буудалтай болох дөхөж байна. 
 
Энэ мэт тэдний амжилт 10 жилийн өмнө бол үлгэр домог шиг л сонсогдох байсан байх. "Манай улсыг хүн ам цөөнтэй, талаас илүү хувь нь нийслэл хотдоо төвлөрсөн, цомхон хэрэглээтэй болохоор илүү амжилтад хүрэх боломжтой байсан хэмээн зарим хүмүүс хэлдэг. Тийм ч байж магад, гэхдээ манай давуу тал бол төр засаг тогтвортой, авлигаас ангид, урт хугацааны түншлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадсанд байсан” хэмээн төрийн албан хаагчид нь бахархан ярина. 
 
Төгсгөлд нь хэлэхэд эрчим хүчний хараат бус байдлаа богино хугацаанд тунхаглаж чадсан тус улсын мэргэжилтнүүд ололт, амжилтаа Монголтой хуваалцан, хамтран ажиллах боломжоо илэрхийлснийг дамжуулахдаа таатай байна.   
 
Ч.СОСОРМАА

Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч орон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани