Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Хүрэл үнэг"-ийг хэн ангуучилж байна вэ?

 
"Хүрэл үнэг"-ийг хэн ангуучилж байна вэ?Биднийг алтан дээр сандайлсан гуйлгачин гэдэг үнэн ажээ. Сүүлийн үед монголчуудын сандайлсан алт, эрдэнэсийн талаарх мэдээллүүд дараалаад ил болдог болов. Саяхан Хармагтайн ордыг бид мэддэг болсон.
 
Хамгийн хачирхалтай нь бид сандайлсан эрдэнэсээ мэдээгүй байхад дэлхий хэдийнээ мэдчихсэн байдаг юм байна.
 
Тэгвэл энэ удаад дэлхийд Монголын "Bronze fox” буюу "Хүрэл үнэг" нэрээрээ аль 2008 оноос танил болсон ордын талаарх мэдээллийг хүргэе.
 
БНХАУ-ын хилээс 190 км зайд Дорноговь аймагт байрлах энэ орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтцоор нэг байршилд оршдог. Хайгуулын хүрээнд тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илрүүлээд байгаа юм. Мөн алтны нөөц илрэх боломжтой. 1,200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон байна. Байршлын хувьд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлжээ.
 
"Bronze Fox” буюу "Хүрэл үнэг” төслийг хэрэгжүүлэгч нь "Kin-cora Copper” юм. Энэ ордын нийт талбай нь 22 мянган га газрыг хамардаг. Одоогоор хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмджээ. Өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан бөгөөд өрөмдлөгийн үр дүнд үндэслэн нөөцийг 0.4 хувийн зэсийн агууламжтай З00 сая тонн хүдрийн биет (1.2 сая тонн зэс) 0.55 хувийн зэсийн агууламжтай 500 сая тонн хүдэр (2.8 сая тонн зэс) үлдсэн нь тэр чигтээ алт байх боломжтой хэмээн компанийн зүгээс үзэж байгаа аж.
 
Сүүлийн үед Оюутолгойн бүлэг ордын төв хэсэгт байрлах нөөцод "Хүрэл үнэг” төсөл хэрэгжүүлж буй Канадын "Kincora Соррег”-ийн IP хөтөлбөр үр дүнд хүрсэн талаар тус компанийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ. Ер нь энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжинэ гэж үзэж байсан бөгөөд төсөл хэрэгжих талбайн зэс, порфирын нөөцийг нарийвчлан гаргаж, эдийн засгийн үр өгөөжийг тооцохоор төлөвлөжээ.
 
"Kincora Соррег”-ийн хувьд саяхан Монгол дахь зэсийн хайгуулаа дуусгасан. Компанийн удирдлагууд энэ ажлыг хамгийн ирээдүйтэй гэж дүгнэжээ. Мөн хамгийн богино хугацаанд амжилттай дуусгасан төсөл болсон байна. Гэхдээ Монголын Засгийн газраас тус компанийн гурван ч төслийг цуцалсан ба эдгээрт нийт 106 лицензэт талбай багтаж байжээ.
 
" Kincora Соррег”-ийн хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унаад байсан юм.
 
Харин Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюутолгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар "Kincora Соррег"-ийн хувьцааны ханш өнгөрсөн жил 100 хувь өсч байв.
 
"Kincora Copper” нь Английн Виржинийн арлуудад байгуулагдсан компани юм. Тус компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулсаар даруй зургаан жил болжээ. Компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа биржид бүртгүүлэх арга хэрэгслүүдийн нэг болох reverse take-over хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа олохоор ажиллаж байна. 
 
Reverse take-over гэдэг нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанид хувьцаагаа зарах тухайн бүртгэлтэй компаниар дамжуулан хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгохыг хэлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Ориго партнерс” /LON:OPP/ ""Kincora Соррег”-ийн 75 хувийг эзэмшдэг бөгөөд өөрсдийн хувийг Торонтогийн хөрөнгийн биржийн Венчер биржид бүртгэлтэй "Brazilian Diamonds” компанид / BZD:TSXV/ зарахаар гэрээ байгуулжээ.
 
Ингэснээр "Brazilian Diamonds” компани төслийн 75 хувийг эзэмших бөгөөд нэрээ өөрчлөн ''Kincora Coppeг Limited’ болгох юм байна. Өөрөөр хэлбэл, нэрээ сольсон "Kincora Copper Limited” компани нь "Kincora Group” компанийн 75 хувийг буюу "Хүрэл үнэг” /Bronze fox/ зэс-алтны хайгуулын төслийн 75 хувийг эзэмших юм.
 
"Kincora copper Limited” нь хувьцааныхаа 40-45 хувийг "Ориго Партнерс”-т 12.5-15 сая канад доллараар худалдаж, үлдэх хувийг олон нийтэд санал болгох аж. "Ориго Партнерс”-ын хувьд Монголд алт, зэс, коксжих нүүрсний ордтойгоос гадна хайгуулын лицензтэй хэд хэдэн компанийн хувьцааг эзэмшдэг.
 
Эндээс үзэхэд, "Хүрэл үнэг” орд маань хэдийнээ гаднынхны мэдэлд очжээ. Гэхдээ нэг сонирхолтой мэдээлэл байна. Тэр юу гэвэл энэ ордын хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд манай улсын нөлөө бүхий нэгэн улстөрч ихээхэн санаа тавьж явдаг тухай мэдээлэл бас бий.
 
Ц.Баяр
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Хүрэл үнэг"-ийг хэн ангуучилж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани