Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОРОН НУТГИЙН ГЭРЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА NEW AFTON УУРХАЙД БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ ...

ОРОН НУТГИЙН ГЭРЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА NEW AFTON УУРХАЙД БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ ...

New Afton зэс алтны далд уурхай нь Бритиш Колумб мужид, тэр дундаа тус мужийн Ткэмлипс (Tk’emlups), Скичин (Skeetchestn) зэрэг уугуул иргэдийн хоёр овог аймгийн нутаг дэвсгэрт оршдог байна. Өмнө нь Afton гэх уурхайг 1978 оноос 1991 оны хооронд ил аргаар ашиглаж байгаад орхисон бөгөөд тус уурхайн гүнд зэс, алтны шинэ орд ил
рүүлсэн нь одоогийн New Afton далд уурхай юм. 2006 оны эхээр New Gold компани уурхайн судалгаа шинжилгээг эхлүүлсэн бөгөөд компани уурхай эрхлэх зөвшөөрөл авахын өмнө мужийн Засгийн газраас гадна орон нутаг буюу дээр дурдсан хоёр овгоос нийгмийн зөвшөөрөл авах шаардлагатай тулгарчээ. 

Хоёр овог аймгаас уурхай эрхлэх зөвшөөрөл олгохдоо орон нутгийн зүгээс тус уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, нөхөн сэргээлт, хаалт, хаалтын дараах хяналтад оролцохоор тохиролцжээ. Энэ тохиролцоо орон нутгийн хувьд том ахиц байлаа. Компанийн зүгээс ч энэ бүх үйл явц нь, ялангуяа байгаль орчны асуудлууд дээр харилцан ойлголцох нь уурхайг тогтвортой ажиллууулах суурь нөхцөл болсныг хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн хяналт тавиад зогсохгүй ажлын байрны давуу эрх, орон нутгийн бизнесийг дэмжих, мөн орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлыг хамруулсан байна. Ингээд уурхайг ажиллуулах New Gold компани хоёр овгийн хамтрал болох SSN-тэй ажиллахаар яриа хэлэлцээр өрнүүлэн 2008 оны сүүлээр талуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээнд талууд боловсрол, сургалт, орон нутгаас ажиллах хүч авах, бизнес хийх, гэрээ байгуулан ажиллах зэрэг асуудлыг тусгажээ. 

Талууд гэрээний хэрэгжилтийг хангах гол зүйл бол харилцаа холбоотой ажиллах явдал гэж үзэн хэд хэдэн хамтын хороо, зөвлөлийг байгуулсан байна. Тухайлбал Хамтын хэрэгжүүлэх хороог (JIC) компани, овгуудын төлөөллөөс бүрдүүлж, сард нэг удаа уулзан шаардлагатай асуудлыг хэлэлцэн, гарц шийдвэрийг хэлэлцдэг байхаар тогтжээ. Ингэснээр тус хороо нь гэрээний хэрэгжилтийг хангах хамгийн гол хэсэг болж буй юм. Түүнчлэн нутгийн зөвлөлийн төлөөллүүд болон компанийн Ерөнхий захирал, орон нутаг хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн бас нэг хороог байгуулан хоёр сард нэг удаа уулзан шинэ мэдээлэл солилцохоос гадна шийдэгдээгүй үлдсэн асуудлыг хэлэлцдэг ажээ. Ингэснээр уурхай болон орон нутгийн хоорондын шийдвэрлэх ажил хэрэг болон асуудлыг нэгд нэгэнгүй шийдэх боломж бүрддэг байна. Гэхдээ дээрх хоёр хорооноос гадна хоёр овгийн захирагч, компанийн гүйцэтгэх захирал гэсэн гурван удирдагч улирал тутамд уулзаж мэдээллээ солилцдог давхар тогтолцоог ч бүрдүүлсэн ажээ. Энэ гурваас гадна уурхайн байгаль орчны асуудлыг хянуулахаар Байгаль орчны хяналтын зөвлөлийг хоёр аймгийн төлөөлөл болон уурхайн байгаль орчны менежер, байгаль орчны асуудал эрхэлсэн яам, уул уурхайн яамны төлөөллөөс бүрдүүлж байгуулсан байна. Энэ зөвлөл нь байгаль орчны хувьд орон нутгийнхний дуу хоолойг сонсох, түүнийг шийдвэрлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. New Gold компани мөн орон нутгийн ахмадын уулзалтыг жилд нэг удаа хийхээс гадна орон нутгийн залуучуудыг уурхайтай танилцах боломжийг олгодог нь бүх талын оролцоог хангах бас нэг сайн үзүүлэлт болдог байна. 

Хамтын ажиллагааны гэрээгээр талууд мөн орон нутгийн иргэдийг уурхайд ажилд ороход давуу эрхтэй байхаар тусгаж өгснийг дээр тэмдэглэсэн. Гэвч хоёр овгийн иргэдийн тухайд уул уурхайн талаар ямар ч ойлголтгүй тул далд уурхайд ажиллуулахын өмнө зайлшгүй сургалтад хамруулах шаардлагатай байлаа. Ингээд "New Gold” компани далд уурхайн сургалтын хөтөлбөрийг зохион байгуулахаар шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахын сацуу BC AMTA сургалтын байгууллага болон Thompson Rivers их сургуультай энэ чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Үр дүнд нь нийт ажилчдын 23%-ийг нутгийн уугуул иргэд бүрдүүлэх болсон байна. 

Орон нутгийн хувьд уул уурхайн салбарын талаар мэдлэг мэдээлэл тун хомс байжээ. Тиймээс уурхайн нийт ажилчдын 23%-ийг уугуул иргэдээс бүрдүүлж чадсан нь том амжилт болохыг Скичин багийн Захирагч Ron Ignace мэдэгджээ. Орон нутгийн зүгээс мөн уурхайн харуул хамгаалалтын албыг гүйцэтгэх гэрээг авч чадсан байна. 
Эдгээр сайн үр дүнг авчирсан хамтын ажиллагааны гэрээг 2011 онд талууд шинэчлэхээр ажилласан бөгөөд гэрээг илүү сайн хэрэгжүүлэх боломжийг судалж, биелэгдэхгүй байгаа гэрээний зүйл заалт байгаа эсэхийг нягталжээ. 

ОРЛОГО ХУВААРИЛАХ ГЭРЭЭГЭЭР 30 САЯ ДОЛЛАР АВАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Орон нутгийн хувьд зөвхөн компанитай гэрээ байгуулаад зогссонгүй мужийн Засгийн газартай гэрээ байгуулж ажилласан нь уурхайгаас авах орлогыг нь ихээхэн нэмэгдүүлсэн байна. 2010 онд хоёр овгийн захиргаа, Бритиш Колумб мужийн Засгийн газартай "Эдийн засгийн болон орон нутгийн хөгжлийн тухай” гэрээнд гарын үсэг зуржээ. Шинэ гэрээгээр орон нутаг уурхайгаас мужид төлөх нийт татварын 37.5%-ийг хүртэхээр тохиролцжээ. Уг нь орон нутаг 50%-ийг хүртэхээр анх санал болгосон ч ийнхүү арай бага хувь дээр тогтжээ. Гэсэн ч орон нутгийн хувьд уг алхам гайхалтай гэмээр урагш дэвшсэн үйлдэл байсан гэж хэлж болно. Энэхүү гэрээгээр тус компани уурхайн ажиллах хугацаанд нийтдээ 30 сая доллар авах төлөвтэй байгаа юм. Орлого хуваарилах гэрээ байгуулснаар нутгийн удирлага зөвхөн мужийн захиргаанаас төсөв харж суулгүйгээр нэмэлт орлогоороо нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, нутгийн брэнд бизнесийг хөгжүүлэх боломжтой болсон тухай Ткэмлипс овгийн Захирагч Shane Gottfriedson ярьж байна. 

Уг гэрээтэй дүйхүйц их ашгийг авчирч мэдэх бас нэг гэрээг орон нутаг New Gold компанитай шинээр байгуулахаар тохиролцсон нь хайлуулах үйлдвэрийн нийт борлуулалтын 2%-ийг авах гэрээ байлаа.

Ингээд 2012 онд New Afton гэх блокчлон олборлох аргад суурилсан далд уурхай нээгдэж жилдээ 35 мянган тонн /75 сая фунт/зэс, 85 мянган унц алт үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 12 жилийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэйгээр ашиглалтад оржээ. (Оюутолгойтой харьцуулахад үйлдвэрлэл 3-4 дахин бага, ашиглалтын хугацаа богино)
New Afton уурхайн эзэмшигч New Gold компани болон орон нутгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны туршлага дэлхийн уул уурхайн салбарт сайн туршлага болж байна. Үүнд мэдээж орон нутгийн удирдлагын идэвх зүтгэл асар өндөр байсан нь тодорхой. Нөгөөтэйгүүр компанийн зүгээс орон нутгийг шаардлагатай сургалтад хамрагдах, зөвлөх компани, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахад нь хэрэгцээтэй санхүүжилтийг гаргаж өгч байсныг энд тэмдэглэе. 

Орон нутгийн хувьд уурхайн нөхөн сэргээлтийн зарим ажлыг авч хийхээр компанитай гэрээ байгуулсан бөгөөд үүний тулд иргэдээ сургаж бэлтгэх шаардлага байж. Энэ чиглэлээр тэд Teck компанийн Highland Valley зэсийн уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажилд оролцож байсан туршлагатай IEG компани болон Thompson River их сургуулийн шинжлэх ухааны факультет болон Бритиш Колумбын их сургуулийн уул уурхайн факультеттэй хамтран ажиллажээ. 
New Gold компанийн хувьд мэдээж стандартын дагуу ажилладаг учир орон нутгийн хувьд өөрсдийгөө бэлтгэх шаардлага тулгарсан. Тэр болгонд компани, орон нутгийн харилцан ойлголцож ажилладаг хандлага нь зөв шийдэлд хүргэж иржээ. 

Яг үүн шиг 100-200 гэрээг Канадын уул уурхайн салбарын компаниуд орон нутагтай хийсэн байдаг ажээ. Канадын тухайд Монголынх шиг сум гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Зөвхөн муж нь бүхий л газар нутгаа хариуцдаг. Тиймээс Монголын нөхцөлөөс нэлээд өөр. Мэдээж энэ загварыг Монголын нөхцөлд шууд хэрэгжүүлэх боломжгүй ч авах сургамж багагүй байгаа нь анзаарагдана. 

"Гэрээ байгуулахаар ажиллах явцдаа бид зөвхөн Засгийн газартай хэрхэн ажиллахыг бус мөн компанитай, ялангуяа уул уурхайн компанитай хэрхэн харилцах тухай туршлагыг олж авлаа” гэж Ron Ignace захирагч ярьсан бол "Та компаниас хамгийн боломжит дээд өгөөжийг хүртэх саналтай байгаагаа хэлэхээсээ битгий санаа зов” гэж Shane Gottfriedson захирагч зөвлөжээ. 

Хамтын ажиллагаа нь зөвхөн гэрээ байгуулснаар болчихдог асуудал биш. Харин түүнийг "амьд” байлгах нэг гол хүчин зүйл нь тогтмол харилцаатай ажиллах явдал гэж компанийн орон нутаг хариуцсан зохицуулагч Martha Manuel ярьжээ. 

Уг гэрээний тухай мэдээллийг Simon Fraser-ийн их сургуулийн дэд профессор Эрик Вэркэр өнгөрсөн зургадугаар сарын 19-23-нд Улаанбаатар, Өмнөговьд зохион байгуулагдсан "Баялгийн засаглал дахь төрийн үүрэг оролцоо” сэдэвт семинарын үеэр танилцуулсан юм. Тэрбээр мөн Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байхгүй нөхцөлд түүнийг нийгмийн хариуцлага болон хуулийн шаардлагаар орлуулан нөхөж болдгийг семинарын үеэр тэмдэглэлээ. Нөгөө талаас орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар зарим тохиолдолд төрийн хараа хяналт сулрах, компанийн зүгээс нийгмийн зөвшөөрөл авах ажлыг орхигдуулах эрсдэл байж мэдэхийг сануулсан юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан ч төрийн хяналт болон бусад зайлшгүй зүйлсийг сулруулан орхих ёсгүй ажээ. 

"Баялгийн засаглал дахь төрийн үүрэг оролцоо” сэдэвт семинарыг Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн (CIRDI), Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (NRGI)-тэй хамтран зохион байгуулсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам семинарыг дэмжин ажилласан. Уг семинар нь Монгол, Киргиз, Афганистаны төр, хувийн хэвшлийн уул уурхайн залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулахад чиглэгдсэн бөгөөд CIRDI-гээс уг сэдвээр хийж буй цуврал семинарын хаалтын арга хэмжээ юм. Өмнө нь энэ чиглэлийн хурал семинарыг өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо, арваннэгдүгээр сард Киргизийн Бишкек хотноо зохион байгуулж байсан билээ. 

~ Б.Төгс, The Mongolian Mining Journal - 2017.007/104
ОРОН НУТГИЙН ГЭРЭЭНИЙ САЙН ТУРШЛАГА NEW AFTON УУРХАЙД БИЕЛЛЭЭ ОЛСОН НЬ ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 11 сарын 27, 20 цаг 13 минут
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

2026 оны 11 сарын 27, 19 цаг 36 минут
2026 оны 11 сарын 27, 18 цаг 39 минут
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани