Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Сайнбуян: Бизнесийн зарчмаар ажиллах гольдролд нь оруулж өгсөн

О.Сайнбуян: Бизнесийн зарчмаар ажиллах гольдролд нь оруулж өгсөн"Эрдэнэс Монгол” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан булангийн нэгэн эрхэм зочин бол Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Сайнбуян. Аливаа байгууллагын  хөгжил    түүнийг толгойлж  явсан удирдагчдаас  хамаарч байдаг. Тийм ч учраас  үе үеийн Гүйцэтгэх захирлуудын ярилцлагыг толилуулж буй  бөгөөд эндээс түүх, уламжлал, шинэчлэл, өгсөх замын гинжин холбоо үргэлжлэнэ.     

 

Та хэдээс хэдэн онд  "Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллав

 

Би "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 12-р сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. Ажил авсан тухайн үед   Монголын бизнесийн салбар, уул уурхай, төрийн оролцоотой бизнесийн байгууллагууд цаашдаа бодлого, менежмент нь ямар хэлбэртэй явах нь тодорхойгүй,  мухардалд орсон шинжтэй байсан. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор  бизнесийн салбар бүхэлдээ хүнд байдалд орсон тийм үед би ажиллаж таарсан. Уул уурхайн салбарын бодлогоо яаж шийдэх вэ? Төр ямар оролцоотой байх вэ гэдгийг судалж төрийн эзэмшлийн хувийг хариуцсан толгой компанитай байя гэсэн энэ шийдлийн  хүрээнд "Эрдэнэс Монгол” ХХК байгулагдаад эхлэлийн шатандаа л байсан үе. Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хувьд ч цомхон, санхүүжилт байхгүй тийм үед би энэ байгууллагад ирсэн. Яагаад гэхээр "Оюу толгой”, "Эрдэнэс Таван толгой” тусдаа гарсан  тэр үе л дээ.

 

Та  ажлаа юунаас эхлэв, эхний арга хэмжээ юу байв

 

Энэ компани цаашдаа ямар хэлбэртэй явах, ямар  загвар  авах вэ гэдгээ эхлээд тодорхойлох шаардлагатай болсон. Энэ зорилттой Монголын төр, Засгийн газар, компани хаа хаанаа л тулгарсан. Ингээд Засгийн газарт тусгай хөтөлбөр танилцуулсан.

Нэгдүгээрт, "Эрдэнэс Монгол”  компанийг  төрийн өмчийн хувийг эзэмшдэг Төрийн өмчийн хорооны нэг загвар буюу төрийн байгууллага маягтай байдлыг өөрчлөхийг зорьсон. Үүний тулд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын томоохон компаниудын туршлагыг судалсан. Тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, менежмент, санхүүжилт ямар байдгийг судалж, өөрсдийн хувилбараа боловсруулахаа зорилго болгосон. Эндээс үүдээд "Эрдэнэс Монгол” компани дээр уул уурхайн компаниудын төрийн эзэмшлийн хувийг яаралтай авах, бизнесийн зарчмаар удирдах нь зүйтэй гэсэн санал оруулсан.  Эрдэнэт,  Багануур, Шивээ-Овоо, Монросцветмет гээд төрийн өмчийн компаниудыг нэгтгэх хууль батлагдаад, Улсын Их Хурлын тогтоол гарчихсан боловч толгой компанийн эзэмшилд  нь орж ирээгүй байсан юм. Хоёрдугаарт, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд нь мөн "Эрдэнэс Монгол” дээр төвлөрч, нэгдсэн бодлоготой явах ёстой гэж үзсэн. Компани бүхэн дэд бүтцийн тусдаа хөтөлбөртэй, нэгдсэн зохион байгуулалтгүй байх нь зохимжгүй байсан. Гуравдугаарт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай харьцахад ч тэр, бүгд санхүүгийн нэгдсэн баланстай байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлээ тусгасан хөтөлбөр боловсруулж, Засгийн газарт өргөн барьж, Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолыг гаргуулж байлаа.  Энэ тогтоол бол "Эрдэнэс Монгол” ХХК-ийг компанийнх нь хувьд бие даалгасан, юу эзэмшдэг, юу өмчилдөг, ямар хөрөнгөтэй, ямар компани, ямар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинтой вэ гээд бүгдийг тодорхой болгосон ийм тогтоол байсан.

 

Тэгээд

 

За, тогтоолоо хэрэгжүүлэх, бизнесийн зарчмаар ажиллахад өмнөх дүрмийг сайжруулах, шинэчлэх шаардлагатай болсон. Компанийн дүрмийг шинэчлэн үйл ажиллагааг нь өргөжүүлж, зорилго, зорилт, стратегидаа нийцүүлэх ажлыг хийж эрх зүйн ажиллах чадвараа сайжруулсан. Үүний дараа Сингапурын төрийн өмчит "Темасек” компанийн загварыг авах санал Засгийн газарт оруулж энэ санаагаа дэмжүүлсэн. " Темасек” компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах яриа хэлэлцээ эхлүүлсэн. Эндээс үүдээд "Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулахын тулд Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж, Герман, Австралийн зөвлөх компаниудыг шалгаруулж,  охин болон хараат компаниудын засаглалыг нэгтгэх үйл ажиллагаа энэ үеэс эхэлсэн юм.

 

Темасекийн загварыг яагаад авав, манайд илүү тохирч байсан юм уу   

 

Манай компанийн байгуулагдсан зорилго,  улс орны хөгжлийн үе шат Темасекийн тухай үеийн нөхцөл байдалтай ижил төстэй байсан л даа. Тэр үед Сингапурын Засгийн газар төрийн өмчит компаниудаа нэгтгэж том толгой компани байгуулах санаа гаргасан юм билээ.  Гэхдээ манайхаас ялгаатай нь Засгийн газар нь зээл буюу санхүүжилт өгч, түүгээрээ Темасек төрийн өмчит бусад компаниудаа шилжүүлж худалдаж авсан байдаг. Ингээд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагааг ззасаглалын зөв хэлбэрт оруулж, зарим компанийнхаа хувьцааг зарж, тэрүүгээрээ хөрөнгө оруулалт хийгээд хөл дээрээ боссон. Мөн толгой компанийн хэлбэрт орсноор хувьцааг нь эзэмшиж компанийнхаа ногдол ашгаараа хөрөнгө оруулалтаа нөхөөд хөгжлийн зөв гольдролдоо ороод явсан юм билээ.

Манайд төрийн буюу ашгийн бус байгууллагын шууд эзэмшилд бүх компанийн хувьцааг эзэмшүүлж байсан нь тухайн компанийг бие даасан, ашгийн төлөө, арилжааны зарчмаар ажиллахад нь сөргөөр нөлөөлж байсан. Төрийн өмчит компанийг холдинг компанийн хэлбэрт оруулж хувьцааг нэгтгэн бизнесийн байгууллага болох төрийн өмчит компанид шилжүүлсэн нь бодлого, зарчим, эрх зүйн хувьд зөв байсан хэдий ч бизнесийнхээ хувьд зөв хэлбэрээр ажиллаж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл, толгой компани хөрөнгө оруулалт хийх бололцоогүй, охин болон хараат компаниудаасаа ногдол ашиг авах, санхүүжилт хийх боломжгүй, төрийн эзэшлийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авсан, орлогын эх үүсвэргүй компани болгосон байсан. Засгийн газарт бид танилцуулсан манай бодлогын гол зүйл ердөө л энд байсан, бид нар нэг л их олон компани эзэмшээд байна. Гэхдээ зөвхөн бичилтээр эзэмшээд байна аа гэж.

 

Тэхээр цаасан дээр буусан хөрөнгөгүй компани яах вэ, хэрхэн яаж энэ асуудлыг шийдэх талаар ямар  бодлого баримтлав 

 

Энэ компаниудыг менежмент, санхүүгийн хувьд босгоход нь хоёр арга зам байна гэж. Нэг нь Засгийн газар зээл, санхүүжилт олго. Компаниудын хувьцааг мөнгөжүүлж худалдаж авах, эсхүл компанийнхаа хөрөнгө, хувьцааг арилжаалах, шаардлагатай санхүүжилт босгоно оо гэж. Ингэж гуравдахь зах зээл дээр хувьцаагаа гаргах эрхийг нээж өг гэсэн асуудал тавьсан. "Эрдэнэс Монгол”  төрийн 100 хувийн өмчит тусгай хуулиар явж байгаа учраас  хувьцаа гаргах эрх хязгаарлагдмал байсан. Ийм л асуудлуудыг тавьсан. Бидний ажлын гол зарчим энэ байсан.

 

Нөгөө талдаа Багануур, Шивээ-Овоо ХК-ууд хязгаарлагдмал үнээр төвийн эрчим хүчний системд нүүрсээ нийлүүлдэг. Борлуулалтын зардлыг нь тооцдоггүй. Арван төгрөгөөр олборлоод, есөн төгрөгөөр зардаг. Зах зээлийн жамаараа биш, төрийн зохицуулалтаар явж ирсэн нь маш их өрийн сүлжээ үүсгэснийг бид мэднэ. Тухайн үед Эрдэнэс Таван толгой, Оюу толгойгоор дамжуулан  Хүний хөгжлийн санд  төвлөрүүлсэн байсан ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөгийн авлагыг хараат болон охин компаниудынхаа улсад төлөх татвар, газрын роялти, компани хоорондын өглөг авлагыг хаах зэргээр өр дарж, түүхэндээ анх удаа алдагдалгүй ажилласан. Ийм асуудлуудыг шийдэж байлаа.

 

Та компанийнхаа ирээдүйн хөгжлийг юу гэж төсөөлж байна

 

Ер нь ямар ч компани ашгийн төлөө явдаг. Тухайн компанид хөрөнгө  оруулсан төр ч бай, хувь хүн, гадаад, дотоодын ямар ч компани ашиг хүртэхийг л бодно. Манайд ихэнх төрийн өмчит компанийн хувьцааг төрийн нэг агентлагт эзэмшүүлээд байна. Ашиг хамаагүй байгууллага бол төрийн байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл ашгийн төлөө байгууллагыг ашгийн бус байгууллага удирдаж байсан нь бизнесийн байгууллагууд угаасаа, бодлогоороо ашигтай ажиллах боломжгүй болгодог. Үүнээс гарахын тулд нэг шат ахиулж, төрийн өмчийн толгой /холдинг/ компанийг байгуулж өөрөөр хэлбэл ашгийн төлөө байгууллага удирдах болсон нь том амжилт болсон. Төрийн бизнесийн үйл ажиллагааг төрийн байгууллага биш, төрийн өмчит толгой компанийн менежмент дор ажиллуулж бизнесийн утгаар авч явах нь   хамгийн гол зүйл юм байгаа юм.  Энэ гольдролыг л гаргаж ирсэн. Энэ зарчмаар үргэлжлээд явбал "Эрдэнэс Монгол”  маань өргөжин тэлж, хөрөнгө оруулалт хийж, ёстой жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болно гэж үздэг. Мөн энэ компанид хийж бүтээх чадвартай, ирээдүйн Монгол Улсыг авч явах олон  чадварлаг залуус байна. Тэдний мэдлэг ур чадвараар цаашид олон төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь О хэлэхэд бид нэн тэргүүнд дэд бүтэц, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх л чухал бөгөөд эрчим хүчний  экспорт маш ирээдүйтэй гэж боддог шүү.



О.Сайнбуян: Бизнесийн зарчмаар ажиллах гольдролд нь оруулж өгсөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани