Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Амгаланбаяр: “Эрдэнэсийн Эрэг ”-т лиценз олгоход аймгийн удирдлагууд оролцсон уу гэдгийг үгүйсгэх аргагүй

Л.Амгаланбаяр: “Эрдэнэсийн Эрэг ”-т лиценз олгоход аймгийн удирдлагууд оролцсон уу гэдгийг үгүйсгэх аргагүйТөв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутагт   15.541 га газарт  алтны хайгуул хийх  зөвшөөрлийг  "Эрдэнэсийн- Эрэг”компанид олгосныг эсэргүүцсэн иргэд  Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн  ахлагч Л.Амгаланбаяртай ярилцлаа.
 
- "Эрдэнэсийн Эрэг” компанид алтны хайгуул хийх  зөвшөөрөл олгосныг эсэргүүцсэн иргэдийн  хөдөлгөөн  хэзээнээс өрнөсөн бэ?
 
- Энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас эхэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Заамар сумын II багийн нутаг дэвсгэрт  21 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг өнгөрсөн  гуравдугаар сарын 13-нд орон нутагт ирүүлсэн байдаг. Уг бичигт  Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу 30 хоногийн дотор хуулийн үндэслэлтэй хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно гэсэн байсан. Гэтэл бичиг нь  хуульд заасан хугацаанаас 15 хоног өнгөрсөн хойно ирсэн. Багийн Иргэдийн нийтийн  хурал өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд, сумын ИТХ мөн сарын 17-нд хуралдаж  хэлэлцээд татгалзсан шийдвэр гаргасан. Шийдвэрээ аймгийн ИТХ болон Ашигт малтмал, газрын тосны газарт  хүргүүлсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнгөрсөн гуравдугаар  сарын  21-нд  хуралдаж сумын удирдлага,  малчдын төлөөлөл бүхий  найман хүн уг асуудлаар саналаа хэлсэн. Ингэхдээ  асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдэх боломжгүй юм байна. Тиймээс  нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлэе гэж үзсэн. Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан  өнгөрсөн долдугаар сард  товлогдсон байсан. Гэвч уг асуудлыг хуулийн хугацаанд буюу гуравдугаар сарын 24-ний дотор  шийдэх ёстой байсан тул Ашигт малтмал, газрын тосны газарт энэ хугацааг харгалзан хойшлуулж өгөх хүсэлтийг  аймгийн хурлаас тогтоол гаргаж хүргүүлсэн юм. Үүний дагуу Аймгийн ИТХ-ын  ээлжит бус хуралдаан тавдугаар сарын 30-нд хуралдаж  Төв аймгийн Заамар суманд хайгуул, ашиглалтын лицензээр олгосон талбайгаас бусад газар нь бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд 2015 оны долдугаар сарын 28-нд авсан өмнөх шийдвэрийг үндэслэж 2017 оны энэ өдрөөр дахин баталгаажуулж  аймгийн тусгай хэрэгцээний газарт давхар авах нь зүйтэй гэж үзээд тогтоол гаргаж АМГТГ-т хүргүүлсэн. Мөн нутгийн иргэд, Нутгийн зөвлөлд хандаж өнгөрсөн  дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал хийж улмаар нутгийн шат шатны байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн.
 
-Тухайлбал?
 
- УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан. Нутгийн зөвлөл, "Заамар Хайрхан” ТББ-аас өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Мөн АМГТГ-т  албан бичиг явуулсан. Түүнчлэн  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахлуулсан  УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 1037 хүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарт  мөн хандсан. Мөн сарын 18-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжилсан. Нийт 20 орчим албан бичгийг холбогдох яам, газруудад хүргүүлээд байна.
 
-Эдгээр газраас хариу ирүүлсэн  үү?
 
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос чиглэлийн яам, мэргэжлийн байгууллагуудад энэ асуудлыг судалж хариу мэдэгд гэсэн үүргийг өгсөн тухай бидэнд  хариу ирүүлсэн. Бусад газраас өнөөдрийг хүртэл 3-4 сарын хугацаа өнгөрч байхад нэг ч хариу ирээгүй. Уг нь төрийн байгууллага, иргэд аж ахуйн нэгжийн өргөдөл гомдол, хүсэлтэд хуулийн тодорхой хугацаанд хариу өгөх ёстой. Гэтэл  бодит байдал ийм л байна.
 
- " Эрдэнэсийн Эрэг” компани тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
 
- АМГТГ анх 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд нээхээр хугацаа заасан хаалттай  тендерийг  зарласан байдаг. Үүнийх нь дагуу тэр өдөр Нутгийн удирдлагын байгууллагаас тендерийг нээлттэй явуулахыг шаардаж иргэд  жагсахаар бэлтгэж байсан. Гэтэл  хаалттай тендерийг  хойшлуулсан  гэж  тэнд ажилладаг  мэргэжилтэн албан бусаар хэлж  жагсагчдыг хүчний байгууллагын хүчээр тараа­сан. Залгуулаад  сонгууль болж, түүний дараа   баяр наадам, амралт зугаалгын улирал   үргэлжилж байх  үед, дээр нь  Нутгийн удирдлагын гурван шатны байгууллагаас  зөвшөөрөхгүй гэдэг хүсэлтээ өгсөөр  байтал  "Эрдэнэсийн  Эрэг” компанид хаалттай тендерийн сонгон шалгаруулалтаар уг тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 27-нд олгосон нь ил болсон. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээнд авсан байсан нийт 21 мянга га талбайгаас тахилгатай уул болох Түмэнгийн дөрөлж, Хэрмэн дэнж,Шороон Бумбагар гэсэн  түүхэн газрууд байрлах  5628.5 га талбайг үлдээгээд,  Өвөр наймганы 15.541.08 га талбайг тус компанид олгочихсон байгаа юм. Энэ нь  иргэдийн бухимдлыг төрүүлсэн ноцтой шийдвэр байсан. Иймд  наймдугаар сарын 26-нд Төмөстий багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж сумын  уугуул, суугуул иргэд болон нутгийн удирдлагууд иргэдээс сонсох ажиллагаа явуулалгүйгээр шууд Засгийн газраас хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгож байгаа нь хэт ашгийн төлөө нутаг ус, малчин иргэдийн ирээдүйг сүйтгэсэн үйлдэл боллоо хэмээн үзсэн. Өвөг дээдсээс өвлөн авсан, өсч  төрсөн байгаль, эх нутаг усаа ухуулахгүй байхын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдэж,   зөвшөөрлийг цуцлах хүртэл тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар  11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан юм.   Ажлын хэсэг  саяхан иргэдийн мэдээллийн мөрөөр  есдүгээр сарын 7-нд багийнхаа нутаг дэвсгэрт  "Заамарынхан "Алт-2” хөтөлбөрийн золиос болохгүй” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.  800 орчим иргэн, малчид оролцож, нутаг усаа хамгаалах тэмцэлд  дуу хоолойгоо нэгтгэлээ. Мөн энэ сарын 13-нд хэвлэлийн хурал зохион байгуулсан. Цаашид тэмцлийн бүх арга хэлбэрийг ашиглан тэмцэх болно. 
 
- Хэвлэлийн хурлын дараа БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ-т  албан шаардлага хүргүүлсэн гэсэн.  Хэрхэн хүлээж авсан бэ?
 
-35 хүний бүрэл­дэхүүнтэй баг АМГТГ-ын дарга н.Баатарцогтод албан шаардлагаа гардуулж өгөхөөр  очсон ч  хэлтсийн дарга нар нь биднийг хүлээн авч болсон үйл явдлын талаар санал солилцсон. Бид  шийдвэрээ эргэж харахыг сануулж хатуу шаардаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд шаардах бичгээ БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргалд гардуулан өгч долоо хоногийн дараа хариугаа авна гэдгээ хэлсэн. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид гомдол гаргасан байгаа.
 
- Ямар утгатай гомдол  гаргасан юм бэ? 
 
-  "Эрдэнэсийн Эрэг” компанид  хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгосон нь ил болсон. Тиймээс тус компани  хайгуул хийх зөвшөөрөлтэй компани мөн эсэх түүнчлэн эдийн засгийн чадамж,  хуримтлуулсан туршлага, жинхэнэ  эзэд нь хэн болохыг чиг үүргийнхээ дагуу  албан ёсоор тогтоож өгөхийг хүссэн.
 
-"Эрдэнэсийн Эрэг” компани хэдэн онд байгуулагдсан юм бол?
 
-Энэ  компани 2017 оны нэгдүгээр сарын 17-нд  уул уурхайн түр сургалт явуулахаар байгуулагдсан  юм билээ. АМГТГ-ын Захиргаа, аж ахуйн хэлтсийн даргын тайлбарласнаар Орон нутгийн оролцоотой төрийн өмчит компани гэсэн. Төр 40, тус компани 60 хувийг нь  эзэмшдэг.Тиймээс хаалттай тендерт оролцох эрхтэй гэсэн. Байгуулагдаад зургаан сар болж байгаа компани  тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад орох боломж бий эсэх талаар асуухад шинэ компани орж болохгүй гэсэн хууль байхгүй. Чадамжийн тухайд тус компани хайгуулын  ажлаа  гэрээгээр гүйцэтгэх компаниудыг сонгож хийлгэх боломжтой. Бусад чадамжтай компанийн хүчийг гэрээгээр ашиглаж болно. Тиймээс энд хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Гэхдээ судалж үзээд долоо хоногийн дараа хариуг албан ёсоор мэдэгдэнэ гэсэн хариу өгсөн.
 
- Тендер  авахын тулд  зохион байгуулалттайгаар байгуулсан компани гэсэн үг үү. Ингэж ойлгож болох уу. Яагаад гэвэл нутгийн иргэдийн зүгээс  ийм зүйлүүдийг  хэлж байсан?
 
- Манай иргэд ингэж хардаж байгаа. Гэхдээ зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага нь үүнийг үгүйсгэж байгаа болохоор албан ёсны хариуг хүлээнэ.
 
- Танай  аймгийн удирдлагуудыг  энэ компанитай холбоотой. Хайгуулийн зөвшөөрөл олгоход оролцсон байх гэж  иргэд хэлж  байсан. Энэ тухайд?
 
- Миний олж мэдснээр  захирлыг нь н.Энхсайхан гэдэг  юм билээ. Хоёр хүний гишүүнчлэлтэй. 100 мянган төгрөгийн дүрмийн сантай. Заамар суманд  алт олборлодог "Илт Гоулд” гэдэг компанийн  байр болох "Оранж Таурт”  байрладаг гэж дуулдсан. Энэ оны эхээр батлагдсан Засгийн газрын 37 дугаар тогтоолын дараахан  "Алт-2” хөтөлбөрийн үеэр буюу өнгөрсөн нэгдүгээр сард төрийн өмчийн оролцоотой  байгууллагдсан гэсэн мэдээллийн мөрөөр хөөж үзвэл  аймгийн удирдлагууд оролцсон байх магадлал бий гэж манай малчид хардаж байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй.
 
- Нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулахаар хүсэлт ирүүлсэн гэсэн.  Үүнийг тодруулна уу?
 
-Наймдугаар сарын 28-ны өдөр "Эрдэнэсийн Эрэг” компани  нөхөн сэргээх, өнгөт металл хайх, судалгааны үе шат, эрэл хайгуул хийх гэсэн ажлын төлөвлөгөө  батлуулахаар хүсэлтээ ирүүлсэн. Ирүүлсэн бичигт  нь гарын үсэг зурсан эрх бүхий хүмүүсийн нэр, гарын үсэг тодорхойгүй зэрэг нь эргэлзээ төрүүлж  байгаа юм. Ер нь тэр  бичгийн дагуу  тэмцлийн асуудал босч  ирсэн.
 
- Тусгай зөвшөөрлийг цуцлахгүй бол цаашид  яах вэ?
 
-Бид тэр зөвшөөрлийг  цуцлуулах хүртэл  тууштай тэмцэх болно. Заамар  дөрвөн  багтай сум. Заамарын  ган болдоггүй Бор буланг 1976 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Баяннуур сумын тэжээлийн Сангийн аж ахуйд, 1986 онд нутгийн зүүн талд байрлах хужир мараа ихтэй эмчилгээний Цайдмын нуурын  талыг Цээлийн  САА-д, 1992 онд "Алт-1” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн мал аж ахуй суурьшлын бүс болох  Хайлааст багийн нутаг дэвсгэрт тэр чигт нь хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрөл  өгсөн. Гэтэл одоо  "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төмөстий багийн Өвөр наймганд 15.541 га газраа алдах  асуудал үүсч байна. Үлдсэн ганц нь  тариалангийн бүс болох нутгийн зүүн хойд  хэсэгт байрлах  Тосон баг 17 мянган га газартай. Малчид Төмөстий багт суурьшиж амьдардаг онцлогтой. Жилийн дөрвөн улиралд малчид малаа бэлчээж, оторлож, хаваржиж, өвөлжиж  нүүдэллэдэг энэ газарт нь алт олборлох болсонд цаашдаа Заамар сум ер нь байх уу, үгүй юү гэдэг асуудал гарч биднийг түгшээж байна. Огтоно хөеөлөх нүхгүй, хөл байгаад гишгэх газаргүй ийм л нутаг үлдлээ. "Өт биед нь хүрэхээр арвалздаг”  гэдэг үг бий. Үнэхээр бидний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ лицензийг цуцалтал тэмцэнэ. Бид мал сүргээсээ хонь, ямаа хандивлая  зардалдаа хэрэглэ. Хоттой хониноосоо өгөөд ч болсон газар нутгаа авч үлдэе”  гэж   52 малчин хотод ирсэн.
 
- Захиргааны хэргийн шүүхэд хандах уу?
 
-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаар материалаа бүрдүүлж байна. Энэ долоо хоногт багтааж өгнө.
 
- "Алт-1” хөтөлбөрийн үр дүнг тооцож байгаль орчин нөхөн сэргээлтийн үнэлгээг  хийсэн юм уу?
 
-Засгийн газар, мэргэжлийн холбогдох байгууллагаас нэг ч удаа үнэлгээ хийж байгаагүй. БОЯ-наас Заамар суманд одоогоор 70 орчим  га талбайд  ашигт малтмалын 86 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. 50 гаруй компани үйл ажиллагаа явуулж Монгол Улсын Эрдэнэсийн санд 120 мянган орчим тонн алт тушаасан гэж мэдээлсэн.Үүнээс гадна бичил уурхайн зориулалтаар маш их газар эвдэгдсэн. Уул уурхайн яамнаас эдийн засгийн хувьд үр ашиггүй түгээмэл тархацтай газруудыг олборлох бичил уурхайн журмыг шинэчлэн баталсан юм билээ. Энэ журмаар "Нөхөрлөл” нэрээр байгуулагдсан "нинжа”   нар техникийн хүчээр газар нутгийг хайр найргүй сүйтгэсэн. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлтэй сүйтгэснээс албан бусаар сүйтгэсэн нь илүү. Хайлааст багийн нутаг 100 хувь сүйтгэгдэж улаан шороогоор эргэсэн. Туул голын эко систем алдагдсан. Монгол Улсад байдаг таван Драг зөвхөн Заамар сумын Туул гол дотор ажиллаж байна. Өнөөдөр тэнд  тусгай зөвшөөрөлтэй "Алтан Дорнод Монгол”, "МАК”, "Монполимент групп”, "Монголросцветмет”, "Их тэмүүлэл”, "Эрэл”  зэрэг компани   олборлох ажлыг хайр найргүй явуулж байна. Гэвч нэг нь ч нөхөн сэргээлт хийгээгүй. Үнэхээр хариуцлагатай уул уурхай хөгжүүлж нөхөн сэргээлт хийж анхны байснаар нь газар нутгийг нь хүлээлгэн өгсөн бол малчид сэргээж өгсөн газар дээрээ нүүж очоод  "Алт-2 "хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд татгалзахгүй байх байлаа. Гэвч нэг ч газар хүлээлгэж өгөөгүй учраас шавхагдашгүй баялаг болсон мал аж ахуйгаа түшиж амьдрахаас өөр аргагүй болсон.
 
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Л.Амгаланбаяр: “Эрдэнэсийн Эрэг ”-т лиценз олгоход аймгийн удирдлагууд оролцсон уу гэдгийг үгүйсгэх аргагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани