Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Цэвэг-Очир: Улаанбаатарын ундны ус АЮУЛГҮЙ

 

Н.Цэвэг-Очир: Улаанбаатарын ундны ус АЮУЛГҮЙ

 

Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн дарга Н.Цэвэг-Очиртой нийслэлийн ундны усны аюулгүй байдлын талаар ярилцлаа.

 

-Нийслэлчүүд усаа хэдэн цэгээс авдаг юм бол. Тэдгээр газар эрүүл ахуйн шаардлага хангаж чадаж байна уу?

 

-Улаанбаатарт шугамд холбогдон ус түгээх цэг 320, зөөврийн ус түгээх 294 цэг бий.  Нийтдээ 600 орчим ус түгээх байр байдаг. Ерөнхийдөө Улаанбаатарын ундны усны долоон эх үүсвэрээс эх авч буй 222 гүний худаг бий. Эдгээр 222 худгийн ус насос станцаар дамжин  усан санд очдог. Эндээс ус дулаан дамжуулах төв, шугамын ус түгээх 320 цэгт очдог бол тэндээс 294 зөөврийн ус түгээх цэгт очдог юм. Эдгээрийг нэгтгэвэл Улаанбаатарт ус түгээх, дамжуулах 1000 орчим цэг бий. Усны төв лаборатори эдгээр цэгүүдээс мөн долоон эх үүсвэрээс өдөр бүр дээж авч хими, макро болон микро элемент, органик нэгдэл, нян судлалын таван үзүүлэлтээр 60 орчим төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байрлуулдаг. Шинжилгээгээр бид стандартын шаардлага хангасан ус хэрэглэж байна. Улаанбаатар цэнгэг, зөөлөн устай бүст байрладаг. Бид тогтмол ажиллаж, шаардлага гарвал 24 цаг ажиллан Улаанбаатарчуудын ундны усны аюулгүй байдлыг бүрэн хянаж байгаа.

 

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн онд хөрсний бохирдлын судалгаа хийсэн. Энэ үед айлын ундны усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол илэрчээ. Ингээд тухайн айлын усаа авдаг худагт шинжилгээ хийтэл тэр худгаас нянгийн бохирдол илэрсэн байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

-Шугамын ус түгээх байрнаас авсан усыг зөөврийн машин ус түгээх байранд хүргэдэг. Ус түгээх байр нь тусгай зориулалтын саванд усаа хийдэг. Зөөврийн машин болон, ус түгээх байрны усаа хадгалж, зөөвөрлөж буй саванд бид шинжилгээ хийдэг. Шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй. Шугамын болон зөөврийн ус түгээх байрууд нь нийслэлийн ундны усны чанарыг шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бид нийслэлийн харьяа бүх ус түгээх цэгт хяналт тавьдаг. Зарим тохиолдолд байгуулага, хувь хүн лагер,  хувийн худгандаа шинжилгээ хийлгэхээр манайд албан бичгээр ханддаг. Энэ хүсэлтийг бид биелүүлдэг. Хөрсний бохирдлоос үүдэн эдгээр газраас бохирдол илрэх нь бий.

 

-Зөөврийн машин болон зөөврийн худгийн усаа хадгалж, зөөвөрлөж буй савыг цэвэрлэх давтамж ямар байдаг вэ. Тухайн хугацаандаа саваа цэвэрлэсэн эсэхэд хаанаас хяналт тавьдаг вэ. Таван тоннын багтаамжтай тэр том савыг хэрхэн цэвэрлэдэг вэ?

 

-Ус зөөвөрлөж, хадгалж буй савыг жилд хоёр удаа буюу хагас жилд нэг цэвэрлэх ёстой байдаг. Ингэхдээ тусгай бодисоор даралттай, зориулалын төхөөрөмжөөр цэвэрлэдэг. Зөөврийн ус хангамжийн алба гэж бий. Энэ албаны эрүүл ахуйч энэ цэвэрлэж бүрэн халдваргүйжүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүнд давхар хяналт тавьдаг.

 

Бид нийслэлийн харьяа бүх ус түгээх цэгт хяналт тавьдаг. Зарим тохиолдолд байгуулага, хувь хүн лагер,  хувийн худгандаа шинжилгээ хийлгэхээр манайд албан бичгээр ханддаг. Энэ хүсэлтийг бид биелүүлдэг. Хөрсний бохирдлоос үүдэн эдгээр газраас бохирдол илрэх нь бий.

 

-Нийслэлд шугамаас ус зөөвөрлөж буй хэчнээн машин байдаг вэ. 294 зөөврийн худганд хүрэлцэхүйц байж чадаж байна уу?

 

-Шугамын ус түгээх 320 цэгээс зөөврийн ус түгээх байранд ус зөөвөрлөж буй 60 машин бий. Бүх үйл ажиллагаа ном журмын дагуу явж байна.

 

-Ус, дулаан дамжуулах төвөөр дамжин орон сууцнуудад ус түгдэг. Шугамаар дамжин очиж буй ус хлортой байдаг. Зарим үед илт хурц үнэртдэг. Энэ үед стандартаас хэтэрсэн байдаг уу?

 

-Хлор нь ундны усыг халдваргүйжүүлэх анхан шатны бодис. Энэ арга 100 орчим жилийн өмнө бий болсон. Энэ арга хамгийн хямд бөгөөд, хамгийн олон улсад түгсэн. Хлороор халдваргүйжүүлэхгүй байж болохгүй. Монгол Улсад усан дахь хлорын стандарт 0.3 мг гэж заасан байдаг. Тунг нь тохируулбал ямар ч аюулгүй. Ийм төрлийн дуудлагаар очоод шинжилгээ хийхэд стандартаас хэтрээгүй байдаг.

 

-Ус дамжуулах шугамнаас зэвтэй ус гарах тохиолдол бий. Энэ нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

 

-Ус сувгийн шугам тавигдаад 60-аад жил болж байна. Ямар ч металл зэврэх урвалд ордог. Үүнээс улбаалан шугам хоолойд засвар хийхээр ч юм уу ямар нэгэн шалтгаанаар ус тасраад эргээд ус ирэх үед зэвтэй ус гарах тохиолдол бий. Энэ шугам хоолойг солих шаардлагатай л даа. Зэв нь нийслэлийн ундны усны долоон эх үүсвэрээс бус шугам хоолойтой холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн усан дахь зэвний хэмжээ хэтрээд аюулд хүрсэн тохиолдол ч байхгүй. Манай лабораторий боловсон хүчний хувьд бүрэн хангагдсан томоохон лаборатори. Бид 150 орчим багаж, төхөөрөмжөөр щинжилгээ хийж байна. Улаанбаатарын ундны усны чанар аюулгүй, сайн байгаа. Ус сувгийн удирдах газар нь 586 орчим киломерт усны шугамтай. Зэв гарч буй шугам хойлойг бүгдийг нь манай байгууллагынх гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчийн, орон сууцны, СӨХ-ны харьяаны шугам хоолой бий. Манайх энэ жил Австрийн Засгийн газрын тусламжаар шугам хоолойг зэврэхээс нь хамгаалан доторлох технологиор шинэчилнэ.

 

-Нийслэлчүүдийн усны нөөц ямар байна вэ?

 

-Усны нөөц хэвийн байна. Нөөц багаслаа гэдэг бол худал мээдлэл. Бид өдөрт 287500 шоо метр ус нөөцөлдөг. Нийслэлчүүд үүнийхээ 50 хувийг л ашигладаг.  Бид усаа хайрлах гамнах ёстой. Гүний ус хэрэглэдэг бид гадаргын усыг ашигладаг болох хэрэгтэй байгаа. Гүний ус нь нөхөн төлжихдөө гадаргын уснаас удаан байдаг. Гадаргын усны төлжилтөд бороо, цас зэрэг  нөлөөлөх зүйл олон. Тиймээс усан сан байгуулах, гадаргын усыг ашиглах хэрэгтэй байгаа. Үүний хүрээнд Туул голын цогцолбор байгуулах төсөл боловсруулж байна. Мөн 200 мл усаар амаа угаадаг, зөв хэрэглээг хүүхдүүдэд сургах хэрэгтэй байна.

 

Р.Ренчиндулам

Н.Цэвэг-Очир: Улаанбаатарын ундны ус АЮУЛГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани