Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөг

Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөгМонгол Улсын зөвлөх инженер, гавъяат уурхайчин Ц.Жанчивтай уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирлээ. Үүнтэй зэрэгцээд уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зайлшгүй яригдана.  Тэгэхээр энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэр өндөр байдаг юм?

-Монгол Улсын тэргүүлэх салбар бол уул уурхай шүү дээ. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх гол тулгуур суурь бааз нь ерөөсөө энэ салбар. Тиймээс бид уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах ёстой. Уул уурхайн баялагаа зүй зохисгүй хэрэглэвэл аюултай орчин бүрдэх асуудал гарч эхэлнэ. Нөгөө талаар хамгийн эрсдэл өндөртэй салбар учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал мөрдөх ёстой.  Угаасаа тийм ч байхыг шаарддаг. Манай улсад газрын хэвлийг буруу ашигласнаас үүдэж цөөнгүй тооны осол аваар гарч байсан тохиолдол бий. Үүнээс бид сургамж авах хэрэгтэй. Тиймээс уул уурхайн салбарыг зөв голидролоор хөгжүүлж ашигт малтмалаа зөв олборлох хэрэгтэй. Уул уурхайн асуудлыг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хөндөгддөг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байж үйлдвэрлэл явагдана. Тиймээс үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг зайлшгүй хангах ёстой.

-Манай уул уурхайн компаниудын ашиглаж байгаа тоног төхөөрөмж, ажилтаны хувийн хамгаалах хувцас хэрэглэл нь аюулгүй ажиллагааны стандарт шаардлагад хэр нийцсэн байдаг вэ?

-Уул уурхайд тавигдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг нь энэ. Дэлхийн нийтийн жишгийг дагаад манай уул уурхайн компаниуд техник, технологио маш сайн шинэчилж байна. Тухайн уул уурхайн компани хэдий чинээ технологийн шинэчлэлийг сайн хийнэ төдий чинээ аваар ослоос урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ шинэ техник технологитой боллоо гээд аюулгүй ажиллагааг орхиж болохгүй. Манайд анхны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байсан компани бол "Бороо гоулд”. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулж буй томоохон уурхайнууд хөдөлмөрийн аюулгүй байдлаас урьдчилан сэргийлсэн сайн сайн туршлагуудыг гаргаж байна.

-Гэхдээ уул уурхайн компаниудын техникийн шинэчлэлээс гадна аюулгүй ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл нь тухайн орчин нөхцөл биш үү?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гэдэг нь нэгдүгээрт ажлын байрны нөхцлөөс шууд хамааралтай.  Тухайн ажлын байр эмх замбараагүй, хөдөлмөрийн нөхцөл нь хортой байвал эрсдэл дагуулна гэсэн үг.

-Уул уурхайн хувьд газрын гүнд олборлолт хийх нь хамгийн эрсдэлтэй байх?

-Уурхайн гүн бол хамгийн эрсдэлтэй ажлын байр. Гэхдээ газрын гүнд олборлолт хийх нь эрсдэлтэй ч байнга осол аваар гардаг уу гэвэл тийм биш л дээ. Газрын хэвлийд хөдөлмөрийн аюулгүй байдал, далд уурхайн аюулгүй ажиллагаа, зарчим,  техник технологийн горим, ажилтаны эрүүл мэндийг хамгаалсан, урьдчилан сэргийлсэн сургалт явуулж, дадлагжуулсан тохиолдолд ийм эрсдэл гарах нь ховор.

-Налайх ч юм уу, Багануурын нүүрсний уурхайн гүнээс  иргэд шууд нүүрс тээвэрлээд байна л даа.  Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байна гэсэн үг үү.  Ер нь эдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах юм бэ?

- Энэ чинь мөн л уул уурхайн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болоод байна. Налайхын уурхайд хувийн жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тэнд аюулгүй ажиллагааны нөхцөл зөрчигдсөн, хүний амь нас эрсдсэн тохиолдол гардаг.  Нөхцлийн үнэлгээ хийхэд ч бэрхшээлтэй байна.  Мэргэжлийн байгууллагууд нь үйл ажиллагааг нь зогсоож чадахгүй. Учир нь тэндээс гэр бүлээ тэжээж байгаа олон хүмүүс бий.  Ингээд үзэхээр яалт ч үгүй төвлөрсөн нэг бодлого хэрэгтэй нь харагдаад байгаа юм. Үүнээс гадна эдгээрийг бичил уурхай эрхлэгчид гээд хуулиндаа тусгаад өгчихсөн. Бичил уурхай эрхлэгчид гэж нэрлэж байгаа нь буруу. Уурхай том байна уу, жижиг байна уу хамаагүй.  Бүгд л эрсдэлтэй ажлын байр шүү дээ. Тиймээс бичил уурхай эрхлэгчдийг би хууль бус гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл дуртай нэг нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй нэг ам руу орж байна шүү дээ.  Түүнээс үүдэн аваар осол гараад байгаа хэрэг.  Тэгэхээр хамгийн гол нь Монгол улсад мөрдөгдөж буй Монгол улсын Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиа яс мөрдөх нь чухал.

-Бид түүхий нүүрсээ ачааны машинаар хилрүү зөөдөг. Тээвэрлэлт хийх үеийн нөхцөл байдал бол маш хүнд, тоос шороо ихтэй.  Тэгэхээр жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?

- Хөдөлмөрийн сайдын Хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох 77 дугаар тогтоол буюу хөдөлмөрийн хүнд нөхцлийн жагсаалт гэж бий. Тэрхүү хөдөлмөрийн хүнд нөхцлийн жагсаалтад жолооч нар орсон байгаа. Жолооч нар маш их тоос шороотой замаар тээвэрлэлт хийж байгаа нь уушги тоосжих өвчлөлтэй болох өндөр магадлалтай. Жолооч нарын эрүүл мэнд үнэхээр зөрчигдөж байгаа.  Тэнд ямар ч баталгаа алга. Үүнд анхаарах хэрэгтэй.  Наад зах нь бидний яриад байдаг хатуу хучилттай зам, төмөр зам гээд асуудал их томоор яригдах гээд байна л даа.

-Түүнчлэн уул уурхайн орчин нөхцлөөс гадна ажилчдын өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэж осол аваар гарах тохиолдол байдаг уу?

-Байлгүй яахав. Тухайн хүн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа хувийн хариуцлага, зохион байгуулалттай байх ёстой.  Бүх зүйлийг ажил олгогчид даатгаж болохгүй.  Хамгаалах хувцас хэрэгсэл байхад түүнийг хэрэглэх л хэрэгтэй.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бас нэг чухал зүйл нь хувь хүн өөрөө өөрийгөө хамгаалах явдал юм. Тэгэхээр хамгийн гол нь Монгол улсад мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулиа л дагаж мөрдөж, хуулийн заалтуудыг зөв хэрэглэх хэрэгтэй.  Мөн ил, далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг заавал хэрэгжүүх хэрэгтэй. 

Уул уурхайг дагаж хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хөндөгддөг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани