Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна

Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна

 

УИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн Х.Болорчулууны байр, суурийг сонслоо.

–Батлагдаад хагас жил гаруй болж байгаа оффшортой тэмцэх хууль хэрэгжиж байна уу?

-УИХ дахь офф­шорын эсрэг бүлгээс гад­на олон нийт байр сууриа илэрхийлж байна. Оффшор данс гэдэг бол далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байдаг. Оффшортой тэмцэх үйл ажиллагааг УИХ, гүйцэтгэх засаглалын хэмжээнд ч тэр ил явуулж байх ёстой. Ингэж байж оффшорын эсрэг ажиллаж чадна. Засгийн газар сайд нарын саналыг авах нэрээр оффшор бүсэд хамрагдах ёстой Панам, Швейцарь гээд гол орнуудыг хасчихаад нэр нь мэдэгдэхгүй улс орныг оруулж ирж байгаа нь буруу. Үүний эсрэг шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн.

Оффшор бол хөгжиж буй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхи, 40-60 хувийн татвараас бултсан мөнгө байдаг. Эрх мэдлээр далимдуулж байгалийн баялаг, улс орноо зарсан мөнгө байдаг. Манай улсын мөнгө бол тийм л мөнгө. Эдийн засгийн хямралын шалтгааны нэг нь оффшор. Тиймээс оффшорын эсрэг хамтдаа эрчимтэй тэмцэх ёстой.

Оффшортой холбогдуулж23 хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Хуулийн хэрэгжилтэд  оффшорын эсрэг бүлгээс хяналт тавих боломж байдаг уу?

-Оффшортой холбогдуулж 23 хүнээс мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн. Оффшорын эсрэг хуулийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй болсон байна. Засгийн газар оффшор бүсийг батлахдаа олон улсын байгууллагуудын судалгаанд үндэслэж нэн яаралтай 13 улсыг нэмж батлахгүй бол энэ хууль оффшорчдыг хамгаалсан болж хувирлаа. Үүний дараа оффшортой тэмцэх, тэнд байгаа мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх, хариуцлага тооцох нөхцөл боломж бүрдэнэ. Түүнээс Ерөнхийлөгч, хууль хяналтын байгууллагуудын яриад байгаа оффшорын мөнгийг татах, хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй. Үүний дараа оффшорын эсрэг бүлгээс хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавина. Бид төрийн бус байгууллагуудтай  хамтарч ажиллаж байна. Мөн Швейцарын холбооны болон бусад улс орнуудад хууль хяналтын байгууллагуудад хандаж байна.

–УИХ дахь оффшорын эсрэг бүлгийнхэн Засгийн газраас баталсан оффшор бүсийн орнуудын жагсаалтыг шинэчлэхийг шаардсан. Энэ юунаас болов?

-Офшорын эсрэг гэгдээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Уг зохицуулалтыг чуулганаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баталсан.

Гэтэл Засгийн газар наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг  батлах байсан боловч сайд нараас санал авах шаардлагатай гэж үзэн хойшлуулсаар аравдугаар сарын 2-нд тогтоолын хавсралт болгон 49 улсыг хамруулан баталсан байна.

Оффшор бүс нутгийг тодорхой үзүүлэлтийн хүрээнд тооцож, жил бүр зарладаг гурван байгууллага болох Олон улсын валютын сан, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Татварын шударга ёсны холбооноос гарсан FSI индекс бүхий жагсаалтыг үндэслэж, Монголбанкны зүгээс дөрөвдүгээр сарын 6-ны өдөр саналаа боловсруулсан байгаа юм.

Гэтэл оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан батлахаар хуульчилсан байтал Засгийн газар олон улсын дээрх гурван байгууллагын шаардлагыг  хангасан өндөр индекс бүхий 13 улсыг хассан.

Мөн хоёрынх нь шалгуурыг хангасан зургаан улсыг нэмэхдээ тэдгээр улсаа илүү өндөр индекс бүхий Сингапур улсыг орхигдуулж, оффшор бүс гэх үндэслэлгүй 11 улс, нутаг дэвсгэрийг нэмж баталсан байна.  Тухайлбал,  Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг хасч, Кэймэний арлууд, Гернси, Мавритан, Либерн, Нидерландын Антиллийн арлууд, Гибралтар гэсэн оффшор бүсэд хамааралгүй улс орныг нэмсэн.

–Ерөнхий сайдад ямар шаардлага хүргүүлсэн бэ?

-Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг оффшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ.

Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг  нэмэх санал гаргаж байна.

Ингэхдээ нэгдүгээрт,  хэн нэгэн сайдын үзэмжээр биш зөвхөн олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг үндэслэн жагсаалтыг яаралтай өөрчилж, дээр дурьдсан 13 улсыг нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Татварын шударга ёсны холбоо болон ОУВС-гийн шаардлагад нийцсэн Сингапурыг нэмэх ёстой. Мөн  оффшор бүс гэж үзэх огт үндэслэлгүй 11 улсыг хасах санал гаргасан.

–АН-ын зарим гишүүд  Оюутолгойн гэрээлэгч зарим компаниудыг  оффшортой холбодог.  Энэ мэдээлэл үнэн үү?

-Монгол Улсын эдийн засаг таван эрдэнэтэй байвал хэнээс юу ч гуйхгүй амьдарна. Гэтэл төрийн эрх мэдэл, төсөв мөнгөний бодлогоо гадны улс орноор заалгаад явж байна. Ажил хийж байгаа иргэндээ хэдэн төгрөгийн цалин өгөхөө хүртэл гадны улс орноор мэдүүлэхдээ тулчихлаа.

Энэ бол дэндүү эмгэнэлтэй. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй байгалийн баялаг. Эндээс Монгол Улс 34 хувийг авдаг гэж хүмүүс ойлгодог. Үгүй юм. 100 төгрөгийн 34, арван төгрөгийн 34 хувь авах өөр. Бид арван төгрөгийн 34 хувийг авч байна гэж хэлж болно. Оюутолгойгоос татвараар бол борлуулалтын таван хувь орж байгаа. Гэтэл орж байгаагаас илүү өрөнд орж байна. Гэрээ дуусаад дүгнэхэд Монгол Улс Рио тинто компанид өртэй үлдэнэ. 

Оюутолгойн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан гэж С.Баярцогт тэргүүтнүүд таахалздаг юм. Ашигт малтмал, аж ахуйн нэгжийн татварын хуулийг бүгдийг нь Оюутолгойд зориулж, 2009 оны аравдугаар сард гэрээ байгуулагдахаас өмнө хийсэн. Гэрээ хийхээс 41 хоногийн өмнө аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Үүний цаана авлига хээл хахууль маш их байгаа. Бидний мэдэх мэдэхгүй наймаа явагдсан. Оюутолгойтой холбоотой дөрвөн компани яригддаг нь үнэн. Магадгүй оффшортой холбоотой анхны сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, Оюутолгойтой холбоотой хүмүүсээс гарна гэдэгт итгэл төгс байна.

–Оффшортой нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн, хандсан зүйл бий юу?

– Төрийн өндөр албан тушаалтан  оффшортой эсэхийг хуулиар маш нарийн зохицуулсан. Нэн тэргүүнд хуулийн дагуу мэдүүлж, хааж татаж төвлөрүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчих юм бол эгүүлэн татах үндэслэл болох хуулийн зохицуулалттай. Хамгийн гол нь оффшор бүсийн жагсаалтыг хуулийн дагуу элдэв нөлөөгүй батлах ёстой.

Одоогийн жагсаалтаар олон хүмүүсийг оффшоргүй гэдэг хууль болчихоод байна. Магадгүй тэр хүмүүсийн өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр данс эзэмшиж байгаа орныг Засгийн газраас оффшор биш гэж баталчихаад байна.

–Оффшор бүсээс мөнгөө оруулж ирсэн мэдээллийг саяхан АТГ-аас өгсөн. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Сонин хэвлэлээс харахад Давааням гэдэг хүн оффшорт байсан мөнгөө оруулж ирсэн юм байна. Энэ хүн бол НИК-ийн хувьцаа эзэмшигч манай улсын том бизнесменүүдийн нэг, Ерөнхий сайд асан С.Баярын дотны анд юм билээ. АНУ-д хауснууд нь хөрш байдаг юм гэсэн.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсээс гарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани