Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа буурч, 49 км болжээ

Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа буурч, 49 км болжээУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, нүүрс ачилтыг тодорхой хугацаанд зогсоогоод байгаа. Энэ хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
 
Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас  томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон хилийн тээвэрт оролцдог байгууллагуудтайгаа холбоо тогтоон хамтран ажилласан байна. ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь "Эрдэнэс таван толгой” ХХК, "Энержи ресурс” ХХК, орон нутгийн "Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж  тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөжээ.
 
Энэ хүрээнд экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.
 
Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Ш.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийхээр ажлын хэсэг ажиллажээ. Ямар арга хэмжээ авч ажиллав?
 
-Зам, тээврийн хөгжлийн яам, УУХҮЯ, АТҮТ, Орон нутаг, Замын цагдаагийн газраас ажлын хэсгүүд томилогдон ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-өөс ачаа тээвэртэй холбоотой тээвэрлэлтийн нэгдсэн графикийг оновчтой байдлаар зохион байгуулахаар Гашуунсухайтад өнгөрсөн долоо хоногт ажиллалаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, нэгдсэн мэдээллийн сантай болох хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болгохоор дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой шийдвэрт хүрлээ.
 
-Одоогоор уурхайн ачилтыг зогсоосон байгаа юу? Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?
 
-Энэ сарын 13-ны өдрөөс хойш уурхайн ачилт хийгдээгүй зогссон байгаа. Нүүрс тээврийн зам өчигдрийн байдлаар 63 км байсан. Өнөөдөр 49 км болсон мэдээ бидэнд ирлээ. Одоо бидний тооцоолж байгаагаар 2-3 хоногийн дотор энэхүү цуваа гарчихна гэж харж байна. Энэ дагуу бид тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсүүдтэй уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийнэ.
 
-Тэгэхээр тээврийн хэрэгслийн тоог бууруулна гэсэн үг үү?
 
-Дотоодын хууль тогтоомж биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэлд хасалт хийнэ. Тухайн аж ахуй нэгжүүд анх гэрээ байгуулахдаа бүх хууль тогтоомж, тавигдах шаардлагыг биелүүлнэ гэж ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлөөгүй байгаад хасахаар ажиллаж байна.
 
-Өмнө нь энэ зохион байгуулалтуудыг хийж болоогүй юм уу?
 
-АТҮТ-өөс 2017 онд УУХҮЯ-д уурхайн ачилтыг зогсоож өгөх тухай  7 удаагийн албан бичгийг явуулсан. Хилийн тээвэрт оролцдог байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр 4 удаагийн уулзалт, хурлыг хийсэн байдаг. ГЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, уурхайнууд, гаалийн хяналтын бүсүүдтэй уулзалт хийсэн.  Өнгөрсөн хугацаанд гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээжүүлж, эзэнжүүлсэн байгаа. Үүний дагуу тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр өссөн ч хувь жолооч гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Харин одоо дээрх аж ахуй нэгжүүдээ ажилтныхаа нийгмийн баталгаанд анхаарч, дотоодын хууль тогтоомжуудыг мөрдөж ажилладаг болгох шаардлагатай байна.  Манай байгууллагаас хоёр сард нэг удаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийдэг жишиг тогтсон. Компанийн түвшинд ажилладаг, хөрөнгөө мэддэг, тээврээ мэддэг, ажилтныхаа нийгмийн асуудалд анхаардаг байлгах шаардлагуудыг тавьж энэ түвшинд хүргэх гэж хичээж байна. Үүнийг хилийн тээвэрлэлтэд оролцдог бүх байгууллагууд хамтарч цогцоор нь шийдвэрлэх ёстой.
 
-Ер нь нийт хичнээн автомашин, хэдэн тонн нүүрс тээвэрлэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй байх боломжтой вэ?
 
-Манай уурхайнууд тээврээ төлөвлөхдөө олон л машинтай бол хамаагүй гэдэг байдлаар хандаж ирсэн. Тухайлбал, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс компаниас тээврийн хэрэгслийг нэмэх 2-3 удаагийн албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнээс болж тээвэр зохион байгуулалтад хүндрэл учирч байгаа асуудал бий. Цаашид нэгдсэн бодлого, зохион байгуулалтаар төлөвлөөд явахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй боловуу гэж харж байна. Уурхайнуудаас 24,2 сая тонн экспортлох шаардлагатай гэдэг бол УУХҮЯамнаас 13,5 сая тонн нүүрс экспортлоно гэсэн зөрүүтэй тоо гардаг. Ингэснээр мөн тээвэр төлөвлөлт хийхэд хүндрэл учирдаг. Тэгээхээр төрийн байгууллагуудын хооронд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа юм.
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Гашуунсухайтын нүүрс тээврийн автомашины цуваа буурч, 49 км болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани