Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой” тойм мэдээгээ танилцууллаа

 

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

"Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давлаа

  • 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцууллаа
  • Гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монгол компаниудтай байгууллаа
  • Ажиллах хүчний тоо гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан 14,000 орчимд хүрлээ
  • Дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд өндөр байж, жилийнхээ төлөвлөгөөг биелүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот – "Оюу толгой” компани 2017 оны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

"Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес "Манай баг, хамт олон олборлосон хүдэр, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтад ахиц гарган 2017 оныг амжилттай үдлээ. "Оюу толгой” компани Монголд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна. Онцлон дурдахад, Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар тус тус давлаа. Ингэснээр бид өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж, үндэсний компаниудын гүний уурхайн төсөлд оролцох оролцоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байна.”

"Эдийн засагт оруулж буй бидний хувь нэмэр 2017 онд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулснаар үргэлжилж байна. Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд тэтгэлэгт хөтөлбөрөөс эхлэн сургалт зэргээр бид ур чадвар хөгжүүлэх зэргээр бүхий л түнш, оролцогч талуудтайгаа Хамтдаа ажиллаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Оюу толгойн ажиллах хүчний (гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан) 94 хувийг Монголчууд, 24 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна. Үүнд мөн гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж буй ажилчид багтсан болно. Нийт ажиллах хүчин болох 14,000 орчим ажилчдаа 243,127 хүн/цагийн сургалтанд хамруулжээ.

Компани дэлхийн хэмжээний байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус ашигласан нь дэлхий дахины ижил уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага ус ашиглажээ. 2017 онд ус дахин ашиглалтын түвшин 86. 2 хувь байлаа. 2010 оноос 2017 оны эцэс гэхэд нийт 1,530.85 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж, үүнээс 400,5 га талбайд нь биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгээд байна. 2017 онд 8.80 га талбайд техникийн, 33.20 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалт 335.9 сая ам.доллар болон 92.8 сая ам.доллар болжээ. Компани 1,100 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 700 орчим нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын 69 хувийг эдгээр компаниудад зарцуулав. Түүнчлэн Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгч "Оюу толгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлэв. "Оюу толгой” гадагш гарах мөнгөн урсгалыг дотоодод нэмүү өртөг шингэсэн, ур чадвар, туршлага нэвтрүүлэхэд чиглүүлэх нэн чухал ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Тээрмийн ган бөмбөлөг болон нунтаг шохойг дотоодоос авахад 14 сая ам.доллар болон долоон сая ам.долларыг тус тус зарцуулжээ. "Монголд үйлдвэрлэв” санаачилгын эхний бүлэгт оролцох сонирхлуудыг хүлээн авч, амжилттай үргэлжлүүлж байна. Энэ санаачилгын хүрээнд хөдөлмөр хамгааллын бээлийг нийлүүлэх гэрээг дотоодын компанид олгосноор энэхүү гэрээнээс дотоодод шингэх нэмүү өртгийг 90 хувиар өсгөсөн.

"Оюу толгой” компани нь Өмнөговь аймагт байгаль орчин, орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжлийн цогц хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд: хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр, бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлын хөтөлбөр, сургалт болон бусад хөтөлбөрүүд багтана.

Ханбогд сумын хүн ам уурхайн хамт өсөн нэмэгдэж 2004 онд 2,500 гаруй байсан бол 2017 онд 6,500 гаруй болж өсчээ. "Оюу толгой” 2017 онд Цэвэр усны цогцолбор, дулааны шугам сүлжээний шинэчлэл, үерийн хамгаалалтын далан, уурын зуухыг барьж, одоо үргэлжлэн хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон Ханбогд-Оюу толгой засмал замын ажил зэрэг Ханбогд сумын нийгмийн дэд бүтцийн олон хөтөлбөрт хөрөнгө оруулсан.

2017 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл

2017 оны дөрөвдүгээр улиралд олборлосон хүдрийн хэмжээ гуравдугаар улирлынхаас 5.3 хувиар өссөн ба боловсруулсан хүдрийн хэмжээ гуравдугаар улирлынхаас 2.1 хувиар өссөн. Баяжуулах үйлдвэрийн тээрэмний хэрэглээний бэлэн байдал өндөр байсан, ил уурхайн зургаадугаар хэсгээс харьцангүй зөөлөн материал боловсруулсан зэрэгтэй холбоотойгоор баяжмалын үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 20.8 хувиар өсчээ. Зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улирлынхтай харьцуулбал 22.8 хувиар өссөн нь зэсийн агуулга өндөр байсан болон тээрэмний бэлэн байдал сайжирсантай холбоотой. 2017 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 12.9 хувиар өссөн нь алтны агуулга болон баяжмалын үйлдвэрлэл өндөр байсантай холбоотой. "Оюу толгой”-н олборлосон болон боловсруулсан хүдрээр тогтоосон дээд амжилтуудын үр дүнд 157,400 тонн баяжмал дахь зэс, 114,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр жилийн үйлдвэрлэлийн төлвийг хангалаа.

Туркойз Хилл "Оюу толгой”-г 2018 онд 125,000 - 155,000 тонн баяжмал дахь зэс, 240,000 -280,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц

2017 оны дөрөвдүгээр улиралд гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж Босоо ам 2-ын эцсийн гүн болох 1,284 метрт 12-р сард хүрлээ. Босоо ам 2-н нэвтрэлт удахгүй дуусах төлөвтэй байгаа бөгөөд 2018 оны туршид тоноглолын ажлууд хийгдэхээр байна. Дөрөвдүгээр улиралд Босоо ам 5-ын нэвтрэлтийн ажил үргэлжилсэн бөгөөд 2018 оны нэгдүгээр улиралд дуусах төлөвтэй байна. Мөн 12-р сард бүтээн байгуулалтад оролцох тавдугаар баг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.

"Оюу толгой” ХХК-ийн 2017 оны IV улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

"Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

 

2016 оны IV улирал

2017 оны I улирал

2017 оны II улирал

2017 оны III улирал

2017 оны IV улирал

2017 оны бүтэн жил

2016 оны бүтэн жил

               

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

25,615

24,333

25,193

27,466

28,929

105,921

96,938

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

9,819

10,087

9,637

10,615

10,838

41,177

38,152

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

             

Зэс (%)

0.61

0.51

0.51

0.48

0.53

0.51

0.65

Алт (г/т)

0.25

0.15

0.16

0.18

0.20

0.17

0.36

Мөнгө (г/т)

1.50

1.30

1.38

1.34

1.54

1.39

1.83

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

206.7

176.0

171.0

170.0

205.4

722.5

846.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

22.0

21.6

21.8

21.7

22.0

21.8

23.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

             

Зэс (‘000 тонноор)

45.5

38.1

37.2

36.9

45.3

157.4

201.3

Алт (‘000 унциар)

49

25

24

31

35

114

300

Мөнгө (‘000 унциар)

273

215

236

239

285

974

1,420

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

182.0

190.2

182.0

176.6

175.5

724.3

828.6

Борлуулсан баяжмал дахь металлууд:

             

Зэс (‘000 тонноор)

37.6

39.5

37.3

36.9

35.7

149.3

188.9

Алт (‘000 унциар)

39

32

23

29

27

111

347

Мөнгө (‘000 унциар)

239

205

222

229

205

860

1,280

Металл авалт (%)

             

Зэс

76.6

74.9

74.6

73.5

78.0

75.4

81.0

Алт

63.4

48.8

47.7

51.2

50.5

49.7

68.5

Мөнгө

57.2

51.8

53.9

52.8

53.0

52.9

63.1


“Оюу толгой” тойм мэдээгээ танилцууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани