Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Сэддорж: “Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна

 
 Р.Сэддорж: “Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна

Одоогоос таван жилийн өмнө, 2013 онд  "Оюутолгой” компанийн ус ашиглалт, гэрээний талаар "Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” төрийн бус байгууллагын гишүүн, ахмад дайчин С.Хорлоо гуай их ярьдаг байсан.


Түүний үг шийдвэр гаргах төвшингийн хүмүүсийн чихэнд хүрч байсан эсэхийг мэдэхгүй юм.

Тэрээр "…Манай улсад хоёр жилийн өмнө гаднын эрдэмтэн, судлаачид  ирж усанд шинжилгээ хийж үзсэн байдаг. Шинжилгээний дүгнэлтээр өнгөн хөрсний ус нь шавхагдаж байгаа орон гэж тогтоосон. Ингэснээр гүний усны хомсдолд орж байгаа 16 орны нэгд манай улс багтаж байна. Харин Оюутолгойн ойролцоо усны судалгаа хийхэд газрын гүний ус нь таван метр доошилсон тухай мэдээлж байсан. Ийм байхад мэдээж өнгөн хөрсний ус шавхагдах нь ойлгомжтой. Оюутолгойн гүний усыг алт угаахад ашиглавал тухайн нутагт суурьшиж буй мал, амьтан, газар нутаг, байгаль тэр чигтээ сүйрнэ. Ямартаа ч говийн гүний усыг байгалийн баялаг угаахад зарцуулж болохгүй.

 

Хэрэв зайлшгүй "Оюутолгой”-н алтыг усаар угаах шаардлагатай бол Эрдэнэтийн боловсруулах үйлд­вэрт бүтээгдэхүүнээ бэлтгэж болно. Эрдэнэт үйлдвэр хоёр том голоос ус татаж аваад тусгай гол болгож тогтоогоод бүтээгдэхүүнээ угааж байна. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нь хүрдэггүй юм бол Оюутолгойн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг тэнд нь аваачиж байгуулаад хүдрээ боловсруулах боломж бий. Мөн адил хоёр голоос нуур үүсгээд бүтээгдэхүүнээ угаах боломж бүрдэнэ. Тэгэхгүйгээр Өмнөговьд Оюутолгойн бүтээгдэхүүн боловсруулах хэмжээний их ус байхгүй. Энэ бол ямаан дээр тэмээний гарз гэдэг болно. Яагаад гэвэл усгүй болно. Дэлхий нийтэд ундны ус ямар үнэтэй байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Өмнөговийн Ханбогд, Цогтцөций сумын малчид унд, малын усгүй болсон байна. Тэндхийн иргэд ундны усаа худалдаж авч байна шүү дээ. Байж болшгүй зүйл. Нэг летр усыг 35 мөнгөөр худалдаж авдаг юм билээ. Орон нутгийн иргэд байгаль дэлхийгээ сүйтгүүлж байгаагийн хувьд олборлолт хийж буй компаниудад усаа мөнгөөр өгөх ёстой. Гэтэл эсрэгээр уул уурхайн компаниуд гүний худаг гаргачихсан иргэдэд ус худалдаж байна. Саяхан байгуулагдсан "Оюутолгой 51” ТББ-ынхан ашигт малтмалын 51 хувь нь манайх байх ёстой гэж тэмцээд байгаа. Зөвхөн ашигт малтмал байх ёсгүй. Ус, газар нутаг, хөрс гээд бүгд 51 хувь нь манайх байх учиртай. Мөн нөхөн сэргээлтийн зардлыг ч гэсэн урьдчилж тооцоолоод төлбөрийг нь авсны дараа гэрээ хийх ёстой байсан” гэж байв.


Тэгвэл өнөөдөр байдал хэвэндээ байгаа, улам дордсон ч байж магадгүй бололтой. Учир нь "Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж саяхан хэвлэлд энэ талаар ярьсан байна.

Р.Сэддорж "…Экологийн хувьд хамгийн хүндрэлтэй нь усны асуудал. Нүүрс угаах ус компаниудад хэрэгтэй байгаа ч говийн ус хүрэлцдэггүй. "Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна. Бусад уурхайнуудад усны боломж байхгүйгээс нүүрс угаадаггүй. Хүн мал нь усаар гачигдаж байхад гүний усыг үйлдвэрлэлийн хэмжээнд маш ихээр нь хэрэглэнэ гэдэг ойлголт нутгийн иргэд, манайд компанийн удирдлагууд болох хувьцаа эзэмшигчид, үе үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд байдаггүй байсан.


Хэдэн хувь нь дэлхийн дулаарал, хэдэн хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас болдог юм тэрийг хэлж мэдэхгүй юм. Гэсэн хэдий ч мэдэгдэм усгүй болж байна. Жишээ нь, манай компанийн ундны усны хэрэглээний гурван худаг гурвуулаа ширгэсэн. 120 метрийн гүний худаг л даа. Тиймээс газрын гадаргын буюу Орхон эсвэл Хэрлэн голын аль нэгийнх нь усыг үерийн түвшинд нь хуримтлуулж байгаад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой. Гүний усаа ашигласаар байвал говь минь цөлжиж, байгаль нь улам их доройтож магадгүй. Татвар хамгийн их төлж байгаа ч байгал экологи нь дордсон, хүмүүсийнх нь эрүүл мэнд муу аймгаар тодорч мэдэх нь.


2013 онд аймгийн зүгээс гүний усны ашиглалтыг хаах шийдвэр гаргаж үзсэн. "Том төслүүд зогслоо, та нар болиоч ээ” гэсэн шахалтанд орж шийдвэрээ цуцалж байсан. Ер нь "Хэрлэн говь”, "Орхон говь” төслийг яаралтай эхлүүлэх юмсан гэж л аль ч цагт аймгийн удирдлагууд саналаа хүргүүлж, ажилладаг. Үнэндээ усны асуудал хана мөргөөд л зогсчихдог. Говийн иргэдийн усны хомсдолыг шийдвэр гаргагчид ойлгохгүй байна. Өмнөговьд уух усаа яаж олох, усанд хаана орох, хаанаас малаа услах вэ гэдэг асуудал яригдаж байна. Ийм байхад гүний ус ашигласан уул уурхайн баяжуулах үйлдвэрээ өргөжүүлэх боломж байхгүй” гэжээ.


Эх сурвалж: www.news1.mn


Р.Сэддорж: “Оюутолгой” компани гүний усаар зэс угааж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани